Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 93

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзоригийг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 201611000107 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн ******* суманд 1987 оны 02 сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бага боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн Төвийн ******* гудамжны 06 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 03 сарын 20-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т  зааснаар 5 сар баривчлах ялаар шийтгүүлж 2006 оны "Өршөөл үзүүлэх тухай хууль"-иар эдлээгүй үлдсэн 01 сар 27 хоногийн ялаас өршөөн хэлтрүүлсэн, мөн аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 05 сарын 22-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил хорих ялаар, Хэнтий аймаг дахь Сум дундын ******* шүүхийн 2008 оны 05 сарын 01-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26******* зүйлийн 261.2-т зааснаар 7 жил хорих ялаар шийтгүүлж, дүүргийн 2013 оны 07 сарын 01-ний өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 14 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 03 сарын 01-ний орой Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах "" цогцолбор бага сургуулийн 108 тоот өрөөний цонхоор нэвтэрч "Acer" маркийн зөөврийн компьютерийг хулгайлж хохирогч 450000 төгрөгийн, эмэгтэй хүний нэхий дээл хулгайлж хохирогч 400000 төгрөгийн, бусдад нийт 850000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Би 2016 оны 03 сарын 01-нд цогцолбор сургуулийн цонхоор орж хулгай хийсэн нь үнэн. Хулгайн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо барагдуулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв. 

     Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "…2016 оны 03 сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байгаад Боловсрол соёлын газар явах ажилтай болоод ажил дээрээсээ 17 цагийн орчимд гарсан. Би ажилдаа өөрийн зөөврийн компьютрыг хэрэглэдэг юм. Тэгээд ажлаасаа гарахдаа ажлын өрөөний шургуулганд хийгээд цоожилсон юм...Манай сургуулийн жижүүр эгч над руу утсаар "компьютрээ хаана орхисон бэ, аваад явсан уу, өрөөний чинь цонх онгорхой байна" гэхээр нь...би ажил дээрээ ирсэн чинь миний ширээний шургуулганд байсан компьютер алга болсон байсан..." гэжээ. /хх 16-17/

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "…2016 оны 03 сарын 01-ний өдөр би хичээлтэй байгаад орой ******* ангийн бүх багш нар ангид сууж маргаашийнхаа хичээлийг бэлтгэх ажилтай болоод сургуулийнхаа 2 давхрын нэг ангидаа цуглаад бэлтгэл ажлаа хийж байсан юм. Тэгээд 23 цагийн үед ажлаа дуусгаад доошоо анги руугаа буух гэтэл манай ангийн цонх онгорхой байхаар нь би жижүүр эгчийг дуудаад "цонх онгорхой байна" гэж хэлэхэд эгч "гадаа их салхилаад байсан, онгойсон юм байна" гэж хэлээд өөрөө очоод хаачихсан.…тэгээд би анги руугаа ороод гадуур хувцсаа авах гэтэл миний өмсөж ирсэн хар өнгийн савхин гадартай нэхий дээл байхгүй байсан...Сургуулийн цонхон доогуур явсан хүний мөр харагдсан. Тэгэхээр би эргэж ороод цагдаад хэлсэн..." гэжээ.  /хх 19-20/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүэгтээ: "...Манай буудлаар үйлчлүүлээд байдаг зүс таних залуу орж ирээд "та куртик авах уу, манай эгчийнх байгаа юм. Би зах дээр суудаг юм, 160000 төгрөгөөр өгнө" гэхээр нь би куртикийг нь үзэхэд хар өнгийн монгол нэхий дээл байсан. Тэгэхээр нь би, "мөнгөгүй байна. Тэгээд ч ийм их мөнгө байхгүй, том размерын нэхий байна" гэж хэлэхэд тэр залуу "та ядаж 10000 төгрөг өгчих өө, дараа нь үлдэгдлийг нь авъя" гэхээр нь би, "энэ чинь хулгайн юм биш биз дээ, эгч чинь ирээд асуудал болох юм биш биз дээ" гэж хэлэхэд тэр залуу " үгүй ээ, тийм юм байхгүй" гэж хэлсэн...Тэгээд надаас 10000 төгрөг аваад л гарсан...10000 төгрөгөө буцааж авсан тул нэхэмжлэх зүйлгүй..." гэжээ. /хх 62-63,106/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүэгтээ: "...Намайг зах дээр мах зараад сууж байхад ******* ирээд "би нэг юм зарах гэсэн юм эгч ээ" гэхээр нь би, " юу юм бэ" гэхэд, "нөөтбүүк байгаа юм аа, хүүхэд маань эмнэлэгт хэвтээд мөнгө хэрэгтэй болоод, хүнээс авлагатай байсан болохоор авлагандаа авсан юм" гэсэн. Тэгэхээр нь би ******* итгээд бэлэн 100000 төгрөг өгөөд, үлдэгдэл 40000 төгрөгөнд нь мах оролцуулж тооцоо хийгээд авсан. Би *******ыг хулгайн эд зүйл зараад явж байна гэж үнэхээр бодоогүй...Би нөөтбүүкийг буцаан өгч, *******оос 140000 төгрөгөө авсан болохоор надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй..." гэжээ. /хх 65-66, 107/

Гэрч Ц. /хх 21-22/, /хх 25-26/, /хх 27-28/, /хх29-30/, /хх 67-68/, /хх 69-70/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх 1/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 11-14/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 сарын 03-ны өдрийн 44 тоот /хх 32-34/, 2016 оны 03 сарын 04-ний өдрийн 45 тоот /хх 36-38/ дүгнэлтүүд, Алдагдсан эд зүйлийн үнэлгээ /хх 40-41/, иргэн гэгчээс алдагдсан зөөврийн компьютрыг хураан авсан тухай тэмдэглэл /хх 55/, Зөөврийн компьютрыг эзэмшигч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 56/, иргэн гээс алдагдсан нэхий дээлийг хураан авсан тухай тэмдэглэл /хх 57/, Нэхий дээлийг эзэмшигч хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 58/, Байцаан шийтгэх ажиллагааны оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 104-108/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх 49-51/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 85/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 86-103/ зэрэг болон бусад хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2016 оны 03 сарын 01-ний орой согтуурсан үедээ Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах цогцолбор бага сургуулийн 108 тоот өрөөний цонхоор нэвтэрч, "Acer" маркийн зөөврийн компьютер, эмэгтэй хүний нэхий дээл хулгайлж, хохирогч 450000 төгрөгийн, хохирогч 400000 төгрөгийн хохирол, иргэдэд нийт 850000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч , , иргэний нэхэмжлэгч , , гэрч Ц., , , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Алдагдсан эд зүйлийн үнэлгээ, иргэн гэгчээс алдагдсан зөөврийн компьютрыг хураан авсан тухай тэмдэглэл, Зөөврийн компьютрыг эзэмшигч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, иргэн гээс алдагдсан нэхий дээлийг хураан авсан тухай тэмдэглэл, Нэхий дээлийг эзэмшигч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хангалттай нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******од холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

     Иймд шүүгдэгч *******ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

     Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан болох нь хохирогч , нарт эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 56, 58, 104-105/, иргэний нэхэмжлэгч , нарын мэдүүлэг, хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /хх 65-66, 106-108/ зэргээр нотлогдож байх тул 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно

Мөн шүүгдэгч *******ын урьд өмнө үйлдсэн гэмт хэргийн "ялтай байдал "нь 2015 оны "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамрагдсан нь түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл болох боловч ял оногдуулахдаа түүний хувийн байдал буюу засрал хүмүүжил олсон байдлыг харгалзах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүхээс шүүгдэгчийн ар гэрийн болон эд хөрөнгийн байдлыг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, мөн шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй тул шүүгдэгч *******ын эзэмшлээс "Samsung галакси S3" маркийн гар утас битүүмжилсэн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг орон байранд нэвтэрч, бусдын эд зүйлийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 3 /гурав/ сар 01 /нэг/ хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* зүйлийн 51.1-д зааснаар ялтан *******од оногдуулсан 3 сар 01 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шйитгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ын эзэмшлээс 120000 төгрөгийн үнэ бүхий "Samsung галакси S3" маркийн улаан өнгийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 08-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

6. Баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******од авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 08 сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх ба тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                        Ү.ОДГЭРЭЛ