Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/04 

 

 

 

 

 

 

 

 

   2020       12          23                                  2021/ШЦТ/04 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч      Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч: Ц.Хулан,

Өсвөр насны шүүгдэгч: Б.Б, шүүгдэгч Б.Б, тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхбаатар,

Өсвөр насны шүүгдэгч: Б.Б-ы хууль ёсны төлөөлөгч Б.Амарсайхан,

Шүүгдэгч: О.М, түүний өмгөөлөгч Ө.Болормаа /онлайнаар/,

Шүүгдэгч: С.Ө, түүний өмгөөлөгч А.Нацагдорж,

Шүүгдэгч: Б.Г, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.Б,   Б.Б,   О.М,   Б.Г,   С.Ө нарт холбогдох эрүүгийн 2011 00743 0442 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, ах, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 51-589 тоотод оршин суудаг, урьд 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэл тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,

 Б.Б /РД:  /,

2.Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, эгч, зээ дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбай 07-06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

  Б.Б /РД: /,

3.Монгол Улсын иргэн, 2001 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хороо, Чингэлтэйн 17-426 оотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй.

  /РД:  /,

4.Монгол Улсын иргэн, 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, “Дэ Сарон” салонд үсчин ажилтай, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 12-570е тоотод оршин суудаг, урьд 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах үүрэг хүлээлгэж байсан.

  Б.Г /РД:  /,

5.Монгол Улсын иргэн, 2002 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 55-568 тоотод оршин суудаг, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4- т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан,

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийг журамлан нийтэд тустай ажил хийх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 жил 3 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 7 сар 15 хоногоор тогтоосон,

  /РД:  /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд иргэн Г.Батболдын эзэмшлийн гар цүнхийг хүч хэрэглэн авч бусдад 103.020 /нэг зуун гурван мянга хорь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Өмнөх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирогчид цүнхийг нь буцааж өгөх гэж байсан. Надад дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч О.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Надад дээрэм хийх ямар ч сэдэлт, санаа зорилго байгаагүй. Би халтуур хийе л гэж бодож байсан. Найзуудыгаа дагаж энэ хэрэгт холбогдсонд маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэгт орохгүй. Цаашид их сургуульд орох шаардлагатай байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөнх-Эрдэнийн гэрийн гадаа юм ярьж сууж байгаад С.Ө намайг хүргэж өгөх гээд манай гэр рүү явсан. Манай гэр рүү явж байх замд манай найзуудыг дээрэлхэж байна гэж бодоод хохирогчийг цочсондоо цохисон. Манай найзууд гэм хийчихсэн юм шиг доошоо харчихсан яваад байсан. Би цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Надад дээрмийн гэмт хэрэг үйлдэх ямар ч санаа, зорилго байгаагүй. Би дээрмийн гэмт хэрэгт буруутгагдаж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч С.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн үед О.М бид хоёр халтуур хийгээд явж байсан. Би Б.Гтой уулзаад Б.Гыг хүргэж өгөхөөр гэр рүү нь явсан. Б.Гын гэр рүү явж байх замд Б.Г руу Б.Б утсаар яриад миний машинаас буусан. Би араас хайчих гэж байгаа талаар асуусан. Би хайчих гэж байгааг нь мэдэхгүй учраас машиндаа хүлээгээд машинаа эргүүлээд байрлуулсан. Надад дээрмийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Хамт явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Санамсаргүй үйлдлээс болж гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Надад холбогдуулан яллах дүгнэлт үлдсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Дээрэм хийе гэж ерөөсөө яриагүй. Тухайн үед Б.Б ах цүнхийг нь өгөх гэтэл хашхирахаар нь айгаад зугтаасан. Би хамт дагаж явсан нь үнэн. Дээрмийн гэмт хэрэг хийгээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудас/,

Эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

Шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4125 дугаартай дүгнэлт "...Г.Батболд-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” /Хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,

“Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЧД1-20-241 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/,

Мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /Хавтаст хэргийн 128-132 дугаар хуудас/,

Хохирогч Г.Батболдын “...2020 оны 03 дугаар сарын 22-ны 03 цагийн үед найзынхаасаа гараад гэрлүүгээ алхаж явсан юм... Тэгсэн чинь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 билүү 5 дугаар гудамжинд Ажибэй гэдэг дэлгүүр өнгөрөөд араас хэн нэгэн гүйж ирээд миний хамар руу нэг удаа гараараа цохисон, тэгтэл миний хамарнаас цус гараад яаж байнаа гээд эргээд хартал намайг цохисон залуугаас гадна З залуу байсан. Энэ үед миний цүнх газарт унахад тухайн залуучууд миний цүнхийг аваад явцгаасан... миний биеийн байдал хэвийн байна. Дээд, доод үүдэн шүдний үзүүр хэсэг эмтэрсэн байдалтай, хамар жаахан хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 39-44 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн “...миний санаж байгаагаар тухайн үед орой хэдэн цагт гэдгийг нь одоо сайн санахгүй байна, манай гэрийн гадаа С.Ө ах, О.М ах, Б.Б ах ирцгээсэн ...манай хашааны гадаа машиныхаа гэрлийг янзалсан ба халтуур хийх гэж байсан юм Ингээд надаас 5000 төгрөг авсан бөгөөд би нэг машинд нь бензин хийж өгсөн... хамтдаа бага зэрэг халтуур хийхээр болсон ба... Хайлаастад очиж юм идчихээд байж байтал О.М, Б.Б ах нөгөө машинаа унаад ирцгээсэн. Ингээд тэднийг ирэх үед би О.М ахын машинд суугаад нэг мэдсэн нойр хүрээд унтчихсан. Тэгээд нэг мэдэхэд бүгдээрээ хөдлөөд хаашаа ч юм явж байсан бөгөөд нойр хүрээд байсан учраас сэрж чадаагүй... надад тухайн үед хэн нь ч хэн нэгнийг дээрэмдсэн гэж хэлээгүй, хожим хойно л мэдсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ы “...Б.Г “халтуур хийгээд юм олохгүй юм шиг байна. хүн дээрэмдэх үү” гэсэн зүйл ярихад түүний санааг хэн ч дэмжээгүй бөгөөд удалгүй бид машин машиндаа сууцгаагаад харьцгаахаар болж ...ингээд тэднийхээс гарахдаа О.М, Тэмүүлэн, Б.Б бид 4 нэг машинд харин нөгөө машинд С.Ө, Б.Г нар байцгаасан. Ингээд замаар явж байтал Б.Б ах “гудамж руу нэг согтуу хүн орчихлоо” гэж Б.Год утсаар хэлсэн бөгөөд Б.Г нь машинаа зогсооё гэсэн бололтой бүгд бууцгаахаар болсон. Ингээд Тэмүүлэн л ганцаараа унтаж байсан болохоор машинаас буугаагүй... тэрхүү ахын араас дагаж явсан бөгөөд Б.Г нь хамгийн түрүүнд гүйж очоод шууд нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон ба тухайн үед цүнхээ газарт унагаагаад гүйгээд явсан... Б.Б нь цүнхийг нь өгөх гэж байхад тэр ах аймар орилоод байхаар нь бид нар бүгдээрээ гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ын “...тухайн үед Б.Г нэг согтуу ах явж байна бууцгаая гэхээр нь нэг их юм бодолгүй бууцгаасан бөгөөд Тэмүүлэн л машинд унтаад үлдсэн бөгөөд бусад нь буусан ба нөгөө машинаас Б.Г ганцаар бууж, Өсөхөө нь машиндаа үлдсэн... бидний араас С.Ө хайчих гэж байгаа юм бэ гэж хэлээд машинтайгаа дагаад явсан... цүнхийг миний бие онгойлгож үзэхэд дотор нь хэтэвч, 1 виза карт, автобусны карт болон үйлчилгээний карт түлхүүрүүд байсан... Гантиг нь тус машинуудаа зарсан гэж би сонссон... Гантигийн машин нь манай хашаанд байсан учир өмнө нь Өсөхөө бид хэд амралтад явна хэмээн бодож, гуйгаад авчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 98-101 дүгээр хуудас/,

Шүүгдэгч О.М “...би машинаа зогсооход Б.Г нь С.Ө-ын унаж байсан машинаас буугаад түрүүлээд нэг гудамж руу орсон. Харин түүний араас нь Б.Б, Б.Б, миний бие дагаж бууцгаасан бөгөөд харин Тэмүүлэн машинд унтаад үлдсэн. Харин С.Ө нь машинтайгаа бидний араас дагаад өгсөөд явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Г-ын “...Тэрхүү ахын нүүрэн тус газар руу нэг л удаа сандраад цохисон бөгөөд тухайн үед тэрхүү ах яаж байнаа гэж хэлээд цочоод гүйгээд явсан ба явж байхдаа цүнхээ шидсэн...өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө 350.000 төгрөг гэж хэлээгүй... магадгүй бичиглэлийн алдаа гарсан байх... задгай 350 төгрөг л байсан байх...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ө-ын “...прокурорын тогтоолтой танилцлаа. Санал, хүсэлт байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд зэргийг шинжлэн судлалаа.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нар нь бүлэглэн 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд иргэн Г.Батболдын эзэмшлийн гар цүнхийг хүч хэрэглэн авч бусдад 103.020 /нэг зуун гурван мянга хорь/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудас/, эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/, шинжээч эмчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4125 дугаартай дүгнэлт "...Г.Батболд-н биед гэмтэл тогтоогдсонгүй...” /Хавтаст хэргийн 76 дугаар хуудас/, “Дамно” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн ЧД1-20-241 дугаартай дүгнэлт /Хавтаст хэргийн 84-85 дугаар хуудас/, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /Хавтаст хэргийн 128-132 дугаар хуудас/, хохирогч Г.Батболдын “...2020 оны 03 дугаар сарын 22-ны 03 цагийн үед найзынхаасаа гараад гэрлүүгээ алхаж явсан юм... Тэгсэн чинь Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 4 билүү 5 дугаар гудамжинд Ажибэй гэдэг дэлгүүр өнгөрөөд араас хэн нэгэн гүйж ирээд миний хамар руу нэг удаа гараараа цохисон, тэгтэл миний хамраас цус гараад яаж байна гээд эргээд хартал намайг цохисон залуугаас гадна З залуу байсан. Энэ үед миний цүнх газарт унахад тухайн залуучууд миний цүнхийг аваад явцгаасан... миний биеийн байдал хэвийн байна. Дээд, доод үүдэн шүдний үзүүр хэсэг эмтэрсэн байдалтай, хамар жаахан хөндүүртэй байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 39-44 дүгээр хуудас/, насанд хүрээгүй гэрч Д.Тэмүүлэнгийн “...Хайлаастад очиж юм идчихээд байж байтал О.М, Б.Б ах нөгөө машинаа унаад ирцгээсэн. Ингээд тэднийг ирэх үед би О.М ахын машинд суугаад нэг мэдсэн нойр хүрээд унтчихсан. Тэгээд нэг мэдэхэд бүгдээрээ хөдлөөд хаашаа ч юм явж байсан бөгөөд нойр хүрээд байсан учраас сэрж чадаагүй... надад тухайн үед хэн нь ч хэн нэгнийг дээрэмдсэн гэж хэлээгүй, хожим хойно л мэдсэн...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 71 дүгээр хуудас/, өсвөр насны шүүгдэгч Б.Бы “...тэрхүү ахын араас дагаж явсан бөгөөд Б.Г нь хамгийн түрүүнд гүйж очоод шууд нүүрэн тус газарт нь 1 удаа цохисон ба тухайн үед цүнхээ газарт унагаагаад гүйгээд явсан... Б.Б нь цүнхийг нь өгөх гэж байхад тэр ах аймар орилоод байхаар нь бид нар бүгдээрээ гүйгээд явчихсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Б-ын “...тухайн үед Б.Г нэг согтуу ах явж байна бууцгаая гэхээр нь нэг их юм бодолгүй бууцгаасан бөгөөд Тэмүүлэн л машинд унтаад үлдсэн бөгөөд бусад нь буусан ба нөгөө машинаас Б.Г ганцаар бууж, Өсөхөө нь машиндаа үлдсэн... бидний араас С.Ө хайчих гэж байгаа юм бэ гэж хэлээд машинтайгаа дагаад явсан... цүнхийг миний бие онгойлгож үзэхэд дотор нь хэтэвч, 1 виза карт, автобусны карт болон үйлчилгээний карт түлхүүрүүд байсан... Гантиг нь тус машинуудаа зарсан гэж би сонссон... Гантигийн машин нь манай хашаанд байсан учир өмнө нь Өсөхөө бид хэд амралтад явна хэмээн бодож, гуйгаад авчихсан байсан юм...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 98-101 дүгээр хуудас/, шүүгдэгч О.М-ийн “...би машинаа зогсооход Б.Г нь С.Ө-ын унаж байсан машинаас буугаад түрүүлээд нэг гудамж руу орсон. Харин түүний араас нь Б.Б, Б.Б, миний бие дагаж бууцгаасан бөгөөд харин Тэмүүлэн машинд унтаад үлдсэн. Харин С.Ө нь машинтайгаа бидний араас дагаад өгсөөд явсан...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г-ын “...Тэрхүү ахын нүүрэн тус газар руу нэг л удаа сандраад цохисон бөгөөд тухайн үед тэрхүү ах яаж байнаа гэж хэлээд цочоод гүйгээд явсан ба явж байхдаа цүнхээ шидсэн...өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө 350.000 төгрөг гэж хэлээгүй... магадгүй бичиглэлийн алдаа гарсан байх... задгай 350 төгрөг л байсан байх...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 106-108 дугаар хуудас/, шүүгдэгч С.Ө-ын “...прокурорын тогтоолтой танилцлаа. Санал, хүсэлт байхгүй, зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /Хавтаст хэргийн 111-113 дугаар хуудас/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгож дүгнэлээ.

Шүүх шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүх дүгнэлт хийж шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, талуудаас оролцогч болон бусад оролцогчдыг шүүх хуралдаанд оролцуулах талаар хүсэлт гаргаагүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Б нь мөрдөн байцаалтын үед айж сандарсан, хүчээр нэг өрөөнд оруулж байцаалт авсан учраас буруу ярьсан гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан боловч түүний мөрдөн байцаалтад хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлгүүд хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон бөгөөд мөн бусад шүүгдэгч нарын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүх тэдний мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн болно. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч нарын гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч   Б.Б, шүүгдэгч   Б.Б,   О.М,   Б.Г,   С.Ө нарыг бүлэглэн дээрмийн гэмт хэргийг хүч хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д 2 жилийн хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарт тус бүр 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Мөн шүүгдэгч С.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар  3 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сар 3 хоногийн хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч О.М, Б.Б болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, хэргийн үйл баримт, зүйлчлэлд, шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй, дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Харин өсвөр насны шүүгдэгч Б.Б, Б.Г, С.Ө болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруу хүлээн зөвшөөрөхгүй өмгөөлөгч нар нь гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, гэрчийн мэдүүлэг зөрүүтэй тул насанд хүрээгүй гэрч Б.Б, Д.Тэмүүлэн нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авах, мөн шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй камерийн бичлэгээр гэмт санаа зорилго тогтоогдохгүй тул хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтад буцаах санал, урьдчилан тохиролцож бүлэглэж үйлдсэн гэдэг тогтоогдохгүй буюу С.Ө байсан уу гэдэг нь  мөн тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл С.Ө-ын машин мөн үү үгүй юу гэдэг нь  эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү, мөн өсвөр насны хүүхэд тул ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн санал, дүгнэлтүүдийг шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд тус тус гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

Дээрэмдэх гэмт хэрэг нь шунахай сэдэлттэй, бусдын эд хөрөнгийг авах зорилгоор хүний эрүүл мэнд амь насанд хүч хэрэглэн халдаж довтолсноор төгссөнд тооцдог. Шүүгдэгч нар эхнээсээ бусдын эд зүйлийг авах зорилготой хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг болон хохирогчийн бэлэн мөнгө, гар цүнх зэргийг  хүч хэрэглэн авсан болох нь тус тус нотлогдон тогтоогдсон, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Мөн насанд хүрээгүй гэрч Тэмүүлэн / 1 хавтас хэргийн 71 хуудас/ ...ингээд тэднийг ирэхэд би О.М ахын машинд суугаад нэг мэдэхэд унтаад өгсөн, ...тэгээд нэг мэдэхэд бүгдээрээ хөдлөөд хаашаа ч юм явж байсан бөгөөд нойр хүрээд байсан учраас сэрж чадаагүй...гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Б /1 хавтас 67 хуудас/ ...Тэмүүлэн, Б.Б бид 4 машинтай дэмий явж байгаад цагаан байрны зогсож байхад Б.Б нэг согтуу хүн байна тэрийг очиж цохьё гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг зэргээс үзэхэд Тэмүүлэн нь энэ хэргийн талаар мэдэхгүй, унтаж байсан, хэн эхэлж хэлсэн талаар мэдүүлэгтээ дурдаагүй, харин өсвөр насны шүүгдэгч Б.Б нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө анх Б.Б гэж мэдүүлдэг боловч, яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө ...гэтэл Б.Г халтуур хийгээд юм олдохгүй юм шиг байна, хүн дээрэмдэх үү гэсэн мэдүүлэг нь бусад шүүгдэгч нарын мэдүүлгээр давхар нотлогдож байгаа / 1хавтас хэргийн 94 хуудас/  зэргээс энэ хэрэгт мэдүүлгийн зөрүүгүй гэж үзэн гэрч нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авахаар хэргийг буцаах тухай өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд уг гэмт хэргийн улмаас ямар нэгэн хохирол, хор уршиг шаардахгүй.

Шүүгдэгч нар нь хохирогчийн өмч хөрөнгө болох “гар цүнх болон бэлэн мөнгө 103 020 төгрөг” зэргийг өөрийн болгохын тулд биеийн хүч хэрэглэж буюу цохиж довтолсон идэвхтэй хүч хэрэглэсэн үйлдлүүдийг хийж, хохирогч Батболдын биед гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтлүүдийг учруулсан болох нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул уг гэмт хэргийн обьектив талын шинж хангагдсан гэж дүгнэж байна.

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг. Шүүгдэгч өсвөр насны Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарын үйлдлүүд нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын эд хөрөнгийг өөрийн болгон хүчээр авах гэсэн шууд санаатай гэж үзэх үндэслэлтэй.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул шүүгдэгч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй.

Иймд өсвөр насны шүүгдэгч Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой байна.

Шүүгдэгч О.М, Б.Б  нарт ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо өөрсдийн сайн дураар нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг бүлэглэн үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хувийн байдлын хувьд шүүгдэгч нар гэм буруугаа ойлгож гэмшсэн, анх удаа шүүхээр ял шийтгүүлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэхийн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 1.3-т заасан нөхцөлүүдийг  бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.М нарыг 01 жилийн хугацаагаар хорих ял шийтгэв.

Харин шүүгдэгч С.Ө, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэм буруутайд тооцсон /гэм буруугийн хувьд хүлээн зөвшөөрөөгүй/ тэдгээрт эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлах, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах боломжгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан уг зүйл ангийн доод хэмжээ буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь тэдний хувийн байдалд тохирно гэж дүгнэлээ.

Шүүгдэгч С.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 15 хоногийн хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 6 сар 3 хоногийн хорих ялыг, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил, 6 сар, 3 хоногийн хугацаагаар тогтоов.

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан шүүгдэгч С.Ө-т оногдуулсан 2 жил 6 сар 3 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Год оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б, О.М нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь гэм буруу хүлээн зөвшөөрөхгүй гэх боловч шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан “...түүний нас, биед тохирсон, нийгэмд өөрийн эзлэх байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах...” зэрэг эрүүгийн хариуцлага хүлээлгэх чиглэл, зорилго, түүний хууль ёсны төлөөлөгчийн санал, хүсэлт, хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсайханд даалгав.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, уршгийн талаар.

 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Тус гэмт хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учирсан, үүнээс: -Хөрөнгийн үнэлгээний байгууллага хохирогчийн гар цүнхийг 22400, иргэний үнэмлэх 48 300, түрийвчийг 11 520, Улаанбаатар банкны картыг 5000, автобусны картыг 3600, Тэс петролиум хөнгөлөлтийн карт 5 000, залгуур 7 200 төгрөгөөр тус тус үнэлсэн,бүгд 103 020 төгрөгийг хохирол учирснаас 22 400 төгрөгийг цүнхийг хохирогчид хүлээлгэн өгсөн, үлдэх 80 620 төгрөгийг үлдсэн байна.

Хохирогч Г.Батболд нь “шүүгдэгч нарт гомдолгүй, учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн тул нэхэмжлэх зүйлгүй” /2 хавтас 64 хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Ө, Б.Г, Б.Б, О.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ө-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 215 хоног, шүүгдэгч Б.Г, Б.Б, О.М нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 135 хоногийг тэдний эдлэх ялд оруулан хасаж тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 18.2, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч   Б.Б, шүүгдэгч Б.Б, О.М, Б.Г, С.Ө нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж довтлон дээрэмдэж 103 020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, О.М нарыг тус тус 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө, Б.Г нарт 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Ө-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 314 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 сар 15 хоногийн хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 6 сар, 3 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил, 6 сар, 3 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө-т оногдуулсан 2 жил, 6 сар, 3 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б, О.М нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 03 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж хянан хүмүүжүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-ыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг, эх болон өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Амарсайханд даалгасугай.

9. Өсвөр насны шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч С.Ө, Б.Г, Б.Б, О.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ө-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 215 хоног, шүүгдэгч Б.Г, Б.Б, О.М нарын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 135 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.

11. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

12. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

13. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г, С.Ө, Б.Б, О.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, өсвөр насны шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ