| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2021/0088/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/88 |
| Огноо | 2021-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2021/ШЦТ/88
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хантөгс,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Б-н Б-т холбогдох эрүүгийн 2117000000101 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б овогт Б-н Б /РД:ИЖ96070811/, Завхан аймгийн Идэр суманд 1996 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 2-40г-15в тоотод оршин суух, хувиараа авто засвар эрхэлдэг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд 2013 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан гэх,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хөтөлийн булаг гэх газар 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Р.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар баруун гарын шуу, баруун хөлийн гуя хэсэгт хутгаар зүсэж эрүүл мэндэд нь баруун шуу, баруун гуянд зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2021 оны 10 дугаар сарын 03-04-нд шилжих Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Хөтөлийн булаг гэх газарт Р.Э-тай хамт архидан согтуурч байхдаа маргалдаж түүний гутлын түрийнд байсан хутгыг авч баруун гарын шуу, баруун хөлийн гуя хэсэгт зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Тухайн өдөр Г ах бид хоёр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумаас мал аваад Өмнөговь аймаг руу ажил руугаа явж байсан. Хохирогч Эыг машиныхаа гэрлээр дохиж дуудсан. Машин дотор Г Э бид гурав 2 шил 0.75 граммын ерөөл, 2 литрийн хэмжээтэй пиво 3-ыг хувааж уусан. Би Э-тай маргалдаагүй, Г ах тэр хоёр машин дотор маргалдаад байсан. Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг би сайн мэдэхгүй байна. Э-ыг би хутгаар зүсэж биед нь гэмтэл учруулсан. Г, Э хоёрыг маргалдаж дууссаны дараа Э-ыг би хутгаар зүссэн. Би тухайн үед болсон үйл явдлын бүрэн гүйцэт санахгүй байгаа. Э хутга гаргаж ирээд над руу дайраагүй. Би Э-ын гутлын түрийнээс хутгыг аваад гуя руу нь цохисон. Хохирогчид би 1 000 000 төгрөг өгсөн. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд маш их гэмшиж байна, цаашид ийм үйлдэл гаргахгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлж хэрэглэж болохгүйг маш их ойлголоо гэв.
1.2. Хохирогч Р.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр би Шивээговь сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урагшаа 50 км газарт байдаг айлаас 2 эм хонь худалдаж аваад буцаад Шивээговь сум руу явж байтал 23 цагийн үе байх замд нэг машин гэрлээрээ анивчаад дохиод байхаар нь яваад очтол Starix маркийн саарал өнгийн машинтай хоёр залуу байсан. Машинд нь ороод суутал цагдаа гэж бид хоёр тоглосон юм гээд өндөр залуу нь өөрийгөө Б, арай настай бололтой намхан залуу нь өөрийгөө Г гэж танилцуулж байсан. Тэгээд Б Г хоёрын машинд 2 ширхэг 0.75 литрийн Ерөөл нэртэй архи, 2 литрийн савалгаатай Боргио нэртэй пивыг хуваагаад ууж байтал манай үеэл дүү А-гийн машин яг хажуугаар өнгөрөөд явахаар нь залгаад ахынхаа хонийг авч яваад гэрт хүргээд өгчих гэж хэлээд хоёр хонио өгөөд явуулсан. Тэгээд Б, Г хоёртой архиа хувааж уугаад байж байтал Б, Г хоёр архиндаа согтоод Г миний цамцаар хоолойг боосон. Тухайн үед би маш их согтсон байсан болохоор тэрнээс цааш юу болсныг огт санахгүй байна. Ямар ч байсан нэг санахад Б миний хутгыг гутлын түрийнээс сугалж аваад баруун хөл рүү хоёр удаа хутгаар дүрэх шиг болсон. Тэгээд нэг мэдсэн чинь үүр цайж байсан. Миний өмсөж байсан хувцас нилээн цус болчихсон хөл гараар маш их өвдөж байсан. Н ах эхнэртэйгээ над дээр ирээд намайг Шивээговь сумын эмнэлэг рүү хүргэж өгсөн. Ямар шалтгааны улмаас Б, Г хоёр зодох болсныг би огт мэдэхгүй. Миний бодлоор архи уугаад согтсондоо болоод л намайг зодсон байх. Би Б, Г хоёрыг буцаагаад зодсон, цохисон асуудал байхгүй. Б намайг хутгалснаас үүдэн миний баруун хөлний гуянд хоёр ширхэг хутгалуулсан шарх бас баруун гарын шуун дээр 1 ширхэг хутгалуулсан шарх үүссэн. Г, Б нар намайг бүлэглэн нийлж зодоогүй, Г намайг боосон үйлдэл болон Б намайг хутгалсан үйлдэл тус тусдаа болсон” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-23 хуудас/
1.3. Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 06 цагийн үед хонио эргүүлэхээр эхнэр Оргодолтой цуг машинтайгаа гэрээсээ хойшоо гараад явж байтал манай эхнэр тэр баруун талд мал уначихсан дээрээс нь шувуу суусан байна хоёулаа очъё гэхээр нь би яваад очтол цагаан цайвар өнгийн өмд цамцтай нэг танихгүй эрэгтэй хүн хэвтэж байсан ба хувцас нь нилэнхүйдээ цус болсон байхаар нь эхнэр бид хоёр шууд л машиндаа суулгаад сумын эмнэлэг рүү явсан. Замдаа нөгөө залуу танихгүй хүмүүстэй муудалцаад хутгалуулчихлаа гэж ярьж байсан. Хувцас нь цус болсон байсан болохоор тэр залуугийн биед нь ямар нэгэн ил харагдах шарх сорви байсан үгийг анзаараагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/
1.4. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 03-ны орой 20 цагийн үед Улаанбаатар хотод ажил гараад Шивээговь сум руу орж байтал миний утас руу Э залгаад эргэж ирээд хоёр хонь аваад манай гэрт буулгаад өгчих гэхээр нь би хонийг нь аваад гэрт нь буулгаж өгөөд шууд Говьсүмбэр аймаг руу явсан. Намайг очиход Э болон танихгүй 2-3 хүн байна гэж харсан. Би өмнө нь харж байгаагүй танихгүй хүмүүс байсан. Би Э-аас ямар учиртай хүмүүс юм гэж асуутал чухал хүмүүс байгаа юм гэж хэлсэн. Тухайн үед Э архи бага зэрэг уусан байсан байх. Хамт байсан хүмүүс нь уусан байж магадгүй машиных нь цонх цантсан байсан. Намайг Э-тай уулзах үед ил харагдах шарх сорви гэхээр зүйл байгаагүй. Ямар нэгэн хэрүүл маргаан үүссэн асуудал байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27-28 хуудас/
1.5. Гэрч Л.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07 цагийн үед хонио харах санаатай өөрийн эзэмшлийн 65-51 УНЦ улсын дугаартай Rummion маркийн тээврийн хэрэгсэлтэй нөхөр Н-н хамт явж байтал манай гэрийн баруун хойд талд нэг хар өнгийн шувуу шиг юм хөдлөөд байхаар нь очтол Э нь гутал хувцас нь цус болчихсон сууж байхаар нь нөхөр бид хоёр Шивээговь сумын Эрүүл мэндийн төвд хүргэж өгөөд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Э зогсож байсан гэх газар Шивээговь сумаас 3-4 км зайд оршиж байсан. Тухайн үед Э-ын биеийн байдал нь гайгүй байсан. Хувцас нь цустай ил харагдах шарх сорви байгаагүй, алхаж бараг чадахгүй тонгойж яваад байсан. Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан байх гэж бодож байна, их согтуу бол байгаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30-31 хуудас/
1.6. Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2021 оны 10 дугаар сарын 03-ны өглөө сэрээд Шивээговь сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт 30 км-ын зайд байх Т ахаас 7 тооны бог мал аваад Starix маркийн машиныхаа ард тээшинд ачаад буцаад Шивээговь сум руу явж байтал машин эвдрээд Шивээговь суманд байх засварын газар очиж машинаа янзлуулсан. Тэр хоорондоо дэлгүүрээс 0.75 литрийн савлагаатай 3 ширхэг Ерөөл архи, 2 литрийн савлагаатай 3 ширхэг том пиво аваад Шивээговь сумын төвөөс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 5-6 км зайд хөдөө очиж уг архиа Бтой хувааж уух гээд зогсож байтал нэг улаан мотоциклтой эрэгтэй хүн хүрч ирж манай машинд суугаад өөрийгөө Э гэж танилцуулсан. Б, Э бид гурав нөгөө авсан архиа хувааж ууж байгаад би согтоод тасарчихсан байсан, юу болсныг огт санахгүй байна. Өглөө сэрээд хартал Б бид хоёр машинтайгаа жалганд суусан байсан ба жолоочийн эсрэг талын урд хаалгыг нээж үзтэл сандал болон гишгүүр дээр цус болсон байхаар нь би Боос энэ юун цус болсон юм гэж асуутал Б би өчигдөр ирдэг Э ахыг хутгалчихсан ш дээ гэсэн. Машины урд талын суудлан доор бор өнгийн модон иштэй хутга хэвтэж байсан. Б хэлэхдээ би энэ хутгыг барьж байгаад Э-ын өвдгөн дээр цохисон юм гэж хэлсэн. Э, Б хоёр ч бас нилээн согтуу байсан байх. Б нь Э-ыг хутгалсан талаар би огт санахгүй байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-37 хуудас/
1.7 Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 297 дугаар дүгнэлтэд: Р.Э-ын биед баруун шуу, баруун гуянд зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхи, дээд уруулд, дотор салстад цус хуралт гэмтэл учирчээ. Баруун шуу, баруун гуяны зүсэгдсэн шарх гэтлүүд нь иртэй зүйлийн үйлчлэлээр, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн үэрэг тогтоох журам”-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 60 хуудас/
1.8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 4-16, 39-40 хуудас/
1.9. Хохирогч Р.Э-ын “Лазер мед” эмнэлгийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт, компьютер томографик зургийн хуулбар, хохирлын баримтууд, хохирлын тооцоо /х.х-ийн 44-48, 98-103 хуудас/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлтэд түүний үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлснийг дурдлаа.
ХОЁР. Шүүгдэгч Б.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Р.Э-ын эмчилгээний зардалд Боос 1 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар /х.х-ийн 109 хуудас/
2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 88-92 хуудас/
2.3. Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /х.х-ийн 83, 86 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Б-ын бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүйг дурдлаа.
Прокуророос шүүгдэгчийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Б.Б нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирогчид 1 000 000 төгрөгийг хохирлыг төлж хохирлыг барагдуулсан ба хохирогч Р.Э цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн бор өнгийн модон бариултай, бариулын урт 11 см, ажлын хэсгийн урт 11.2 см урттай 1 ширхэг хутгыг устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-н Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн бор өнгийн модон бариултай, бариулын урт 11 см, ажлын хэсгийн урт 11.2 см урттай 1 ширхэг хутгыг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА
2021 11 12 2021/ШЦТ/88