Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2017/ШЦТ/392

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б îâîãò Б-ны Э  õîëáîãäîõ ýð¿¿ãèéí 1710006630242 äóãààðòàé õýðãèéã 2017 îíû 12 дугаар ñàðûí 21-ний өдөр хүлээн авч

ХЯНАВАЛ:

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол улсын иргэн, ........ оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизм засварчин мэргэжилтэй, ..........нд ковшийн операторчин ажилтай, ам бүл ............. хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын ....... баг, Намагийн ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б îâîãò Б-ны Э   /РД:......................./  

 

Холбогдсон хэргийн талаар:

/Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17-18 цагийн үед Хан-уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 10 дугаар гудамжинд хохирогч  П.Б-г  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан ãýìò õýðýãò õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн гаргасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргийг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугийн талаар маргахгүй тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Мөн хавтаст хэргээс

1. Шүүгдэгч Б.Э 2017.12.14-ний өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө найз Батхишигийн гэрээс цүнхтэй хувцсаа авахаар гэрт нь очсон. Тэнд манай ажлын Нямбаяр ирчихсэн байсан ба бид 3 нийлээд архи уусан. Орой 17 цагийн үед Нямбаярын ээж залгаад “Нямбаярыг ир” гээд дуудаад байсан. Би Сэлэнгэ аймгийн Мандал руу вагоноор явах ёстой байсан. Батхишигийн ээж “гэртээ ирж байна” гэхээр нь Нямбаяр бид хоёрыг гарахад Батхишиг “хамт явна” гээд салахгүй дагаад байсан. Тэр үед Батхишигт “ээж чинь ирж байгаа, чи үлд” гээд нэг удаа түлхсэн. Салахгүй зууралдаад байхаар нь би түүний нүүр рүү нэг удаа гараараа цохьчихсон. Тэгээд би вокзал орж вагонд суугаад Мандал сум руу явсан. Намайг явсны дараа Батхишиг цагдаад өргөдөл өгсөн байсан. Би тухайн үедээ цагдаад өргөдөл өгчихнө гэж огт бодоогүй. Би түүнийг цохиж зодоогүй. Зүгээр зууралдаад салахгүй болохоор нь холдуулах санаатай гараараа 1 удаа цохьчихоод явсан. Одоо бид хоёр эвлэрч, учир зүйгээ олсон. Би түүнээс уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/,

 

2. Хохирогч П.Б  2017.10.12-ны өдөр мэдүүлэхдээ: ...Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө найз Нямбаяр, Э   нартай гэртээ архи ууцгаасан. Бид гурвыг архи ууж байхад миний гар утас руу Нямбаярын ээж нь залгаад Нямбаярыг дуудсан. Би ээжтэй нь утсаар ярьж дуусчихаад тэр хоёрт “Пизда нар минь манай гэрээс зайл” гэж хэлсэн. Тэр хоёр манай гэрээс гараад явцгаасан. Би араас нь гартал Э   миний зүүн нүдний дээд хэсэгт гараараа нэг удаа цохиход би газар унаад толгойгоо бариад хэвтсэн. Э   намайг согтуу байхад нүүр рүү цохиж миний зүүн хөмсөгийг сэтэлсэнд нь гомдолтой байна. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

2017.10.23-ны өдөр мэдүүлэхдээ: Э   миний нүүрэн тус газарт гараараа цохиж надад гэмтэл учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

2017.12.14-ний өдөр мэдүүлэхдээ: Э  аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй. Э   надаас уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

3. Гэрч Б.Н  2017.12.07-ны өдөр мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би Дорнод аймагт алтны уурхайд хамт ажиллаж байсан найз Батхишигтэй уулзаж гэрт нь хамт хоносон. 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө Э   Батхишигийнд ирээд бид гурав архи уусан. Орой 18 цаг өнгөрч байхад манай ээж Батхишигийн гар утас руу залгаад “намайг хурдан ир” гээд дуудаад байсан. Э   ч Сэлэнгэ аймгийн Мандал руу вагоноор явах ёстой байсан. Батхишигийн ээж “гэртээ ирж байна” гэхээр нь Э   бид хоёрыг гарахад Батхишиг “хамт явна” гээд араас гарч ирээд “хамт явна” гээд салахгүй дагаад байсан. Тэр үед Э   Батхишигт “ээж чинь ирж байгаа, чи үлд” гээд нэг удаа түлхсэн. Дахиад салахгүй болохоор нь нэг удаа цохисон байх. Тэгээд Э   бид хоёр явсан. Тухайн үед Батхишигийн биед гэмтэл шарх учирсан эсэхийг анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

4. Гэрч Д.Н 2017.12.08-ны өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 10 дугаар сарын эхээр хүүгийн ажил зогсч буусан. Тухайн үед хотод таньж мэдэх айл байхгүй Батхишиг гэх хамт ажиллаж байсан залуугийнхаа гэрт цүнхтэй хувцсаа орхисон байсан. Захаар явж байгаад сум руу машин явна гэхээр нь шууд суугаад гэртээ хүрээд ирсэн. Хэд хоногийн дараа “хот орж хувцсаа аваад ирье” гээд явчихаад удалгүй буцаад ирсэн. Тэр үедээ ажлынхаа залуучуудтай нийлж жаахан архи уусан гэсэн. Батхишиг гэх найз нь явах гэхэд нь явуулахгүй болохоор түүнээс салах гэж нэг цохиж түлхсэн гэсэн. Түүнээс өөрөөр ямар нэгэн хэрэг хийгээгүй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р хуудас/,

 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12845 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Б-ийн биед зүүн хөмсөгт шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/,

 

6.  Шүүгдэгч Б.Э  ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Э  ыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17-18 цагийн үед Хан-уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 10 дугаар гудамж 178 тоотод хохирогч П.Б-г  цохиж биед нь “...зүүн хөмсөгт шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

1. Хохирогч П.Б-ийн “...Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өглөө найз Нямбаяр, Э   нартай гэртээ архи ууцгаасан. Бид гурав архи ууж байтал миний гар утас руу Нямбаярын ээж нь залгаад Нямбаярыг асуусан. Би тэр хоёрт “Пизда нар минь манай гэрээс зайл” гэж хэлсэн. Тэр хоёр манай гэрээс гараад явцгаасан. Би араас нь гартал гудамжинд Э   миний зүүн нүдний дээд хэсэгт гараараа нэг удаа цохиход би газар унаад толгойгоо бариад хэвтсэн. Э   намайг согтуу байхад нүүр рүү цохиж миний зүүн хөмсөгийг сэтэлсэнд нь гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/,

2017.12.14-ний өдөр: ...Би Э  гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

2. Гэрч Б.Н-ын “...2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Э  , Батхишиг бид гурав Батхишигийн гэрт архи уусан. Орой 18 цаг өнгөрч байхад манай ээж Батхишигийн гар утас руу залгаад “намайг хурдан ир” гээд дуудаад байсан. Э   ч Сэлэнгэ аймгийн Мандал сум руу вагоноор явах ёстой байсан. Батхишигийн ээж гэртээ ирж байна гэхээр нь Э   бид хоёр гэрээс нь гарахад Батхишиг “хамт явна” гээд араас гарч ирсэн. Түүнийг “гэртээ үлд” гэхэд “явна” гээд салахгүй дагаад байхаар нь “ээж чинь ирж байгаа, чи үлд” гээд нэг удаа түлхсэн. Дахиад салахгүй болохоор нь нэг удаа цохисон байх. Тэгээд бид хоёр явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №12845 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. П.Б-ийн биед зүүн хөмсөгт шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 24-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хэргийн үйл баримт болон шүүгдэгч Б.Э гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

           Иймд шүүгдэгч Б.Э  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 17-18 цагийн үед Хан-уул дүүргийн 6 дугаар хороо Нүхтийн 10 дугаар гудамж 178 тоотод хохирогч  П.Б-г  цохиж биед нь “...зүүн хөмсөгт шарх, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч П.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 9-11-р хуудас/, гэрч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №12845 дүгнэлт /хх-ийн 24-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч П.Б  нь мөрдөн байцаалтын шатанд “...би гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн” /хх-ийн 14-р хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй үзэв.

 

Улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан дүгнэлтийн хэмжээнд буюу 450 нэгжээр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4 дэхь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б îâîãò Б-ны Э  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э  ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар  Б.Э  оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Э  мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР