| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00310/и |
| Дугаар | 405 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 405
| 2017 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2017/00405 | ******* аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогтой ******* *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогтой ******* ад холбогдох “Гэрлэлт цуцлуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “Миний бие Б.атай 2011 оны 07 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ батлуулан гэр бүл болон амьдарч байсан. Энэ хугацаанд 2011 оны 06 дугаар сарын 15-нд Н., 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Н. нар төрсөн. Бид 2013 оны 09 дүгээр сарыг хүртэл хамт амьдарч байгаад тусдаа амьдарч эхэлсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан. Гэвч шүүхийн шатанд нөхөр Б.атай ойлголцож эвлэрсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь шүүхийн шатанд хариуцагч Б.атай эвлэрсэн тул сайн дураараа шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Иймд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х.*******ийн нэхэмжлэлтэй, Б.ад холбогдох “Гэрлэлт цуцлуулах”ыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ