| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 170/2021/0136/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/134 |
| Огноо | 2021-12-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 2021/ШЦТ/134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Намхайдагва, Улсын яллагч Б.Төрболд, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, Шүүгдэгч С.Нямрагчаа оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Баасанжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч С.Нямрагчаад холбогдох 2123000970137 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Сонгино суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамтаар Завхан аймаг Сонгино сум Шар нуруу багт оршин суух хаягтай, урьд 1 удаа шийтгүүлж байсан, Арагсиймхий овогтой Сэр-Одын Нямрагчаа, регистрийн дугаар ИЛ87010211.
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг: Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч С.Нямрагчааг “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч С.Нямрагчаа нь 2021 оны 04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн нутаг “Өвгөн уул” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ж.Анхбаярын үхэр сүргээс 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж 4,600,000 /дөрвөн сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт: 2 Шүүгдэгч С.Нямрагчаагийн мэдүүлсэн: “...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид үхэрнүүдийг тоо, зүсээр нь буцаагаад хүлээлгэж өгсөн. Мөн үхрээ эрж хайхад зарцуулсан бензиний үнэ 400,000 төгрөгийн хохирол төлсөн.” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ Мөрдөн байцаалтад: 1. Хохирогч Ж.Анхбаярын өгсөн: “...Манайх Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн нутаг “Уртын гол” гэх газарт амьдардаг юм. Манай үхэр Сонгино сумын Шар нуруу багийн нутаг “Өвгөн уул” гэх газарт байсан юм. Тэгсэн чинь 2021 оны 04 дүгээр сарын 20-ноос 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд үхэр алдаад олохгүй байгаа юм. Тэгээд би цагдаад хандаж байна. Эвэртэй хар алаг зүсмийн сарлагийн хээлтэй гунжин үнээ буюу 4 настай үхэр 1 ширхэг, жижиг шооргор эвэртэй хөх зүсмийн сарлагийн 2 настай бяруу 1 ширхэг, хөх зүсмийн сарлагийн гунжин үнээ буюу 4 настай үхэр 1 ширхэг, бор халзан зүсмийн сарлагийн 3 настай эр үхэр 1 ширхэг, бор зүсмийн сарлагийн 2 настай бяруу 1 ширхэг, хөх зүсмийн мухар сарлагийн 2 настай бяруу 1 ширхэг буюу нийт 6 тооны үхэр алдсан юм. Би Завхан аймгийн Сонгино, Цэцэн-Уул, Сантмаргаз, Түдэвтэй сумдын нутгаар явж үхэрнүүдээ хайсан боловч олоогүй. Манай үхэр тухайн үед хариулгагүй байсан юм. Манайх зусландаа бууж байсан болохоор үхэр алга болох үед үхрээ хариулаагүй байсан юм. ...Дараа нь алдагдсан үхэрнүүдээ Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн нутаг Хашаат гэх газраас Ц.Эрдэнэ-Очир гэдэг айлын малнаас очиж авсан. Манай алдагдсан үхэрнүүд өөрсдөө тэр газар очих ямар ч боломжгүй, ижил үхрээсээ салж явахгүй, дээрээс нь 2 бяруу эхийгээ хөхөж байсан үхэрнүүд ямар нэгэн хөндлөнгийн хүний оролцоогоор машинаар ачсан юм уу, тууж явж тэр газар очсон байна. Нөмрөг сум байтугай өөрийнхөө бэлчээрлэдэг газраасаа холдохгүй. Манай үхэрнүүд миний өөрийн унаган үхэрнүүд би энд тэндээс худалдаж авсан үхэрнүүд биш болохоор яагаад ч тэнд очих боломжгүй. С.Нямрагчаа манай үхэрнүүдийг танина, манай хоёр саахалт өвөлждөг, нэг багийн хүмүүс, манай малын имийг сайн мэднэ. Би С.Нямрагчаагийн малыг танина манай хоёр чинь саахалт айлууд, малын имийг нь бол мэдэхгүй. Ц.Эрдэнэ-Очир гэдэг хүний малыг танихгүй, өөрийг нь ч танихгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-50-р хуудас/, 2. Гэрч Ю.Ганхуягийн өгсөн: “...Манай Сонгино сумын Шар нуруу багийн иргэн Ж.Анхбаярынх 2021 оны 04 дүгээр сарын сүүлчээр Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн нутаг “Өвгөн уул” гэх газраас сарлагийн 2 үнээ, 3 настай сарлагийн эр үхэр 1, сарлагийн бяруу 3 нийт 6 тооны үхэр алдсан, алдаад одоог хүртэл хайгаад олдохгүй байгаа гэсэн. Ж.Анхбаярынх Сонгино сумын Шар нуруу багийн нутаг “Цагаан өтөг” гэдэг газарт байсан. Тэдний үхэр хулгайд алдагдах үеэр манай сарлагийн хар зүсмийн 4 настай гунжин үнээ алга болсон юм. Би тэдний үхэр алга болох үеэр хамт алга болсон байж магадгүй гэж бодож байна. Тэрнээс хойш Ж.Анхбаяр бид хоёр үхэрнүүдээ хайж Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн нутаг, Сонгино сумын Шар нуруу багийн нутаг, Тариат багийн нутаг, Айраг нуур багийн нутаг, Түдэвтэй сумын Шар нуруу багийн нутаг зэрэг олон газраар 3 мотоцикл, машинаар явсан боловч одоог хүртэл олдоогүй байна. Тэгээд би Ж.Анхбаярт цагдаагийн байгууллагад хандаж олуулах арга хэмжээ авсан дээр байх гэж хэлээд Ж.Анхбаяр танай байгууллагад хандсан байна. Бид хоёр өөрсдийн үхрээ байж болох бүхий л газраар хайлаа огт сэжиг ажиг гарахгүй юм. Бид хоёр алдсан хүн арван тамтай гэдгээр алдсан үхэрнүүдээ 2 сар гаран хайж байна. ...Ж.Анхбаярын алдсан үхэрнүүд нь содон шинж тэмдэг гэвэл эвэртэй хар алаг сарлагийн гунжин үнээ, хөх гунжин үнээ, бор халзан шүдлэн эр үхэр, бусад нь 3 бяруу байсан гэж ярьж байсан. Бүгд зөв чих урдаасаа ухам, буруу чих урд хойноосоо ганзага имтэй байсан гэж надад хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 53- 57-р хуудас/, 3. Гэрч Ц.Эрдэнэ-Очирын өгсөн: “...Би Нямрагчаа гэх хүнтэй төрөл садангийн холбоо байхгүй. Нямрагчаа гэх хүн нь манай эхнэр Мөнхцэцэгийн эгчийнх нь охиныг авч суусан хүн байгаа юм. Би 2021 оны 05 дугаар сарын эхээр Түдэвтэй сумаар 3 үхрээ хайж явсан чинь Түдэвтэй сумын “Хүнхийн хоолой” гэх нэртэй газарт миний гурван үхэр 7 сарлагтай нийлсэн байж байсан юм. Тэгээд би гурван үхрээ салгаж туугаад Нөмрөг сумын Баянзүрх багийн “Их булагийн адаг” руу тууж оруулсан юм. Тэгсэн араас нөгөө долоон сарлаг дагаад ирсэн байсан бөгөөд би Нөмрөгийн хүний сарлаг юм байхдаа гэж тухайн үедээ бодоод тоогоогүй хаячихсан юм. Тэгсэн 2021 оны 05 дугаар сарын дундуур Нямрагчаа гэх хүн манай эхнэр Мөнхцэцэг рүү залгаад “6 сарлаг явж байгаа, тэрийг үхэртэй нийлүүлээд харж байгаарай, өөрийнхөө имээр имнэчхээрэй, хүний юм алдчихаж магадгүй” гэж хэлсэн байсан болохоор нь би тухайн сарлагуудыг үхэртэйгээ нийлүүлээд харж байсан бөгөөд 05 дугаар сарын сүүлээр буюу зуны эхэн сарын шинийн таванд хурга, бяруугаа засах үеэр тухайн сарлагуудын 3 бярууг хүү Бадамжунайн хамт имнэсэн юм. Тэгээд л манай үхэртэй нийлчихсэн яваад байсан. Би бол Нямрагчаа гэх хүнтэй холбоо бариагүй. 2021 оны 05 дугаар сарын дундуур манай эхнэр Мөнцэцэгтэй 1 удаа л ярьсан байсан. Өөрөөр бид хоёртой ерөөсөө яриагүй. Тухайн сарлагууд нь янз янзын имтэй байсан. Миний санаж байгаагаар араасаа ухам имтэй, сүүх имтэй, чихнийх нь үзүүрийг хайчилж авсан хулгар чихтэй байсан бусдыг нь сайн санахгүй байна. Нямрагчаа гэх хүн нь тухайн үхэрнүүдийг өөрийнхөө имээр имнэчих гэсэн болохоор одоо бол 3 ширхэг бяруунд нь зүүн талын чих нь ухам имтэй, буруу талын чих нь цуулбар имээр имнэсэн. Тугалтай цагаан сүүлтэй, эвэртэй, сартай алаг гунжин үнээ, эвэргүй цэнхэр хөх зүсмийн бяруутай цагаан шахуу ортоомын үнээ, эвэртэй цэнхэр хөх зүсмийн бяруу, мухар бор бяруу, хамар цагаан бор шүдлэн үхэр байсан. 1 тугалтай 6 сарлаг байгаа буюу нийт 7 сарлаг байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62, 68-р хуудас/, 4. Гэрч Л.Мөнхцэцэгийн өгсөн: “...Нямрагчаа гэх хүн зуны эхэн сарын шинийн гуравны өдөр миний 93155028 дугаарын гар утас руу залгаад “Танай гурван үхэртэй хэдэн сарлагууд нийлсэн явж байгаа, байна уу. Та гурван бяруунд нь им хийчхээрэй хүний юм алга болчхож магадгүй” гэж хэлээд утсаа салгасан. Өөр надтай дахиж яриагүй. Тухайн үед надад хэний эзэмшлийн ямар учиртай сарлагууд байгаа талаар хэлж яриагүй ээ. Нямрагчаа надад тухайн үед тэгж хэлэхээр нь би нөхөр Эрдэнэ-Очирт хэлээд гурван бярууг нь өөрийн имээр 4 имнэсэн. Тухайн үед хоёр цэнхэр бяруу, нэг бор бярууг өөрийн зөв тал нь ухам, буруу тал нь цуулбар имээр имнэсэн. Манайхыг харж байгаарай л гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, 5. Мөрдөгчийн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр “эвэртэй хар алаг зүсмийн сарлагийн хээлтэй гунжин үнээ буюу 4 настай үхэр 1 ширхэг, жижиг шооргор эвэртэй хөх зүсмийн сарлагийн 2 настай бяруу 1 ширхэг, хөх зүсмийн сарлагийн гунжин үнээ буюу 4 настай үхэр 1 ширхэг, бор халзан зүсмийн сарлагийн 3 настай эр үхэр 1 ширхэг, бор зүсмийн сарлагийн 2 настай бяруу 1 ширхэг, хөх зүсмийн мухар сарлагийн 2 настай бяруу 1 ширхэг буюу нийт 6 тооны үхэр”-ийг хохирогч Ж.Анхбаярт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 24-р хуудас/, 6. С.Нямрагчаагийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 04 сарын 20-доор байх манайх Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн нутаг “Их хонгил” гэх газар хаваржиж байсан юм. Манайхтай 3-4 км орчим ойрхон зайтай ойрхон Анхбаярынх хаваржиж байсан. Нэг өглөө Анхбаярын 6 тооны үхэр манай үхэртэй нийлчихсэн байсан. Анхбаярын үхрийг өөрийнхөө үхрээс салгаж туугаад Түдэвтэй сумын урд хоолойд байх манай баз болох Эрдэнэ-Очирын үхэрт Анхбаярын 6 тооны үхрийг нийлүүлчихсэн. Тэгээд Эрдэнэ-Очирын эхнэр Мөнхцэцэг рүү яриад харж байгаарай гэсэн. Дараа нь зуны эхэн сарын шинийн 3-нд мал хөнгөлж засдаг үеэр Мөнхцэцэг над руу яриад “Манайх малаа хөнгөлж байна, чиний үхэрнүүдийг яах юм бэ” гэхэд “Танайх өөрийн имээр имнэчих, тэгээд харж байгаарай би сүүлд өөрөө авна” гэж хэлсэн юм. Би өөрийн эзэмшлийн хул зүсмийн нас гүйцсэн мориор туусан юм. Үхэрнүүдийг 25 орчим километр тууж Эрдэнэ-Очирын үхэрт нийлүүлсэн. Надаас өөр хүн мэдэхгүй. Эрдэнэ-Очир, Мөнхцэцэг нарт би өөрийн үхэр юм шиг л харж байгаарай гэж хэлсэн. Тэр хоёр ч надаас хэний үхэр юм гэж асуугаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 85-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолсон байна гэж дүгнэсэн. Хавтаст хэрэгт нотлох баримт бүрдүүлэхдээ хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авах болон бусад бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж авсан, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хассан, хязгаарласан 5 нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагааны журам зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “мал гэдэгт үхэр хамаарах бөгөөд “олон тооны мал” гэж хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэжээ. Шүүгдэгч С.Нямрагчаа нь бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр, нууц далд аргаар, эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлж буй үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахай сэдэлт, хууль зүйн ухамсар дутмаг байдал болон өмчлөгчийн өөрийн малаа хариулга, маллагаагүй орхиж байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, үйл баримт бүрэн тогтоогдож байх тул шүүгдэгч С.Нямрагчааг 2021 оны 04 дүгээр сарын 20-оос 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Завхан аймгийн Сонгино сумын Шар нуруу багийн нутаг “Өвгөн уул” гэх газарт бэлчээрт байсан хохирогч Ж.Анхбаярын үхэр сүргээс 6 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. - Хохирлын талаар: Шүүгдэгч С.Нямрагчаагийн бусдын 6 тооны үхэр хулгайлсан хууль бус үйлдлийн улмаас хохирогч Ж.Анхбаярт 4,600,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Завхан аймгийн Сонгино сумын үнэлгээний комиссын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Уг 6 тооны үхрийг тоо, зүсээр нь хохирогч Ж.Анхбаярт мөрдөгчөөс тэмдэглэл үйлдэн 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгсөн байна. Мөн хохирогч Ж.Анхбаярын алдсан үхэрнүүдээ эрж хайхад гарсан 400,000 төгрөгийн зардлыг шүүгдэгч С.Нямрагчаа нөхөн төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Ж.Анхбаярт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй тухай мэдэгдсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Нямрагчааг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл: Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага 6 хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Нямрагчаад эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус үндэслэл болгов. Шүүгдэгч С.Нямрагчаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн буюу Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч С.Нямрагчаа урьд нь Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна. /хх-ийн 99-106-р хуудас/ Прокуророос шүүгдэгч С.Нямрагчаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан бөгөөд түүнд хүлээлгэх прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж үзлээ. Иймд шүүгдэгч С.Нямрагчаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч С.Нямрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов. Шүүгдэгч С.Нямрагчаагийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг бөгөөд 2021 оны 06 7 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байна. Мөн шүүгдэгч нь Өршөөл үзүүлэх тухай хуульд өмнө нь хамрагдаж байгаагүй бөгөөд байнга оршин суух хаягтай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан шаардлагуудыг хангаж байх бөгөөд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих зохицуулалтад хамаарч байна. Иймд Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч С.Нямрагчаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор шийдвэрлэв. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямрагчааг 1 жил 2 сарын хугацаанд Завхан аймгийн Сонгино сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэв. Харин шүүгдэгч С.Нямрагчаа нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д “Шийдвэр гүйцэтгэгч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн ялтны байнга оршин суугаа болон хөдөлмөр эрхэлж байгаа, эсхүл суралцаж байгаа газрын хаягаар шүүхээс тогтоосон хориглолт, хязгаарлалтыг биелүүлж байгаа эсэхэд техникийн болон биечлэн хяналт тавина.”, мөн зүйлийн 167.2-т “Зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолно.” гэж тус тус хуульчилсан. Иймд шүүгдэгч С.Нямрагчаад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна. Шүүгдэгч С.Нямрагчаа Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж уг ялаа эдлээгүй болох нь Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, ахмад Л.Баасансүрэнгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн албан тоотоор тогтоогдож байна. Шүүхээс Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нямрагчаагийн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 8 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Шүүгдэгч С.Нямрагчаа нь бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ нас гүйцсэн хул зүсмийн морийг уналга болгон ашигласан байх тул Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар нас гүйцсэн морины үнэ 1,000,000 төгрөгийг шүүгдэгч С.Нямрагчаагаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй. Нас гүйцсэн морь 1,000,000 төгрөгийн үнэтэй болох нь “Хурд Од” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Х.Сольхүүгийн 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч С.Нямрагчаа нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4, дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Арагсиймхий овогтой Сэр-Одын Нямрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “олон тооны мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч С.Нямрагчааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямрагчаад оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч С.Нямрагчаад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг мөн хугацаагаар 9 зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
5. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Нямрагчаагийн Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямрагчааг 1 жил 2 сарын хугацаанд Завхан аймгийн Сонгино сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
7. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нямрагчаа зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.2-т тус тус зааснаар шүүгдэгч С.Нямрагчаад зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 жил, 2 сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Нямрагчаагаас гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан хул зүсмийн нас гүйцсэн морины үнэ 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Шүүгдэгч С.Нямрагчаа энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хувийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
11. Шүүгдэгч С.Нямрагчаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ