| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00352/и |
| Дугаар | 404 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 404
| 2017 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2017/00404 | Ховд айма |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогтой ******* *******т холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 1611336 төгрөг, хүү 218664 төгрөг, алданги 72510 төгрөг, нийт 1902510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Ц.******* нь 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 15,000,000 төгрөгийг зээлсэн авсан. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 3588664 төгрөг, хүү 881336 төгрөг нийт 4470000 төгрөгийг зохих хугацаандаа хийж байгаад 2017 оны 05 дугаар сард 9800000 төгрөг буюу нийт 13388664 төгрөг төлсөн байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 05 лугаар сарын 05-ны өдөр хүртэл 9 сарын хугацаа хэтэрсэн байна.
Сум хөгжүүлэх сангаас Борцны цех ажиллуулах зорилгоор авсан үндсэн зээл 1611336 төгрөг, хүү 218664 төгрөг, алданги 72510 төгрөг, нийт 1902510 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Ц.******* нь төлбөрөө төлсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжав нь шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.******* нь 1902510 төгрөгөө төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Ц.*******т холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 1611336 төгрөг, хүү 218664 төгрөг, алданги 72510 төгрөг, нийт 1902510 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын биелүүлсний улмаас нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.*******т холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 1611336 төгрөг, хүү 218664 төгрөг, алданги 72510 төгрөг, нийт 1902510 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж 45390 төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ