Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 401

 

 

      2017 оны 08 сарын 04 өдөр

        Дугаар 153/ШШ2017/00401

                    Ховд аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* ******* овогтой ******* *******од холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 3540110 төгрөг, хүү 94890 төгрөг, алданги 247808 төгрөг нийт 3880808 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймаг ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь 2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Засаг даргын зөвлөл, түүнийг төлөөлж засаг дарга Д.*******тай Сум хөгжүүлэх сангийн зээлийн болон барьцааны гэрээг 36 сарын хугацаатай жилийн 3 хувийн сарын 0,25 хувийн хүүтэйгээр 4000000 төгрөгийг зээлсэн бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдөр хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний 2.4-д хугацаа хэтэрснээс хойш 0,5 хувийн алданги тооцно гэж засны дагуу гэрээ дуусгавар болох хугацаа буюу 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 14 сарын хугацаа хэтрэлт гарсан байна. Иймд сум хөгжүүлэх сангаас Сүү цагаан идээ үйлдвэрлэл ажиллуулах зорилгоор авсан үндсэн зээл 3540110 төгрөг, хүү 94890 төгрөг, алданги 247808 төгрөг нийт 3880808 төгрөгийг Д.*******оос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн ******* сумын Сум хөгжүүлэх сангаас нийт 4 сая төгрөгийн зээл авсан нь үнэн. Зээлийн үлдэгдэл 3880808 төгрөгийг төлөхийг боломжоороо төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна”  гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Д.******* нь 3880808 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь Д.*******од холбогдуулан Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 3540110 төгрөг, хүү 94890 төгрөг, алданги 247808 төгрөг нийт 3880808 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Наранбаяр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 3540110 төгрөг, хүү 94890 төгрөг, алданги 247808 төгрөг нийт 3880808 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.*******оос 3880808 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 77043 төгрөгийн тал хувь 38521 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Д.*******од холбогдох Сум хөгжүүлэх сангаас олгосон үндсэн зээл 3540110 төгрөг, хүү 94890 төгрөг, алданги 247808 төгрөг нийт 3880808 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* сумын Засаг дарга нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.*******оос 3880808 төгрөгт төлөх улсын тэмдэгтийн хураамж 77043 төгрөгийн тал хувь 38521 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

  ШҮҮГЧ                         Ц.ОЮУН-ЭРДЭНЭ