Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 017/2014/0000/З |
Дугаар | 221/МА2014/0324 |
Огноо | 2014-08-07 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2014 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2014/0324
Ж.С-н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын тамгын газрын дарга Ж.С-н нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Аудитын газарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
*/ |
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80/01 тоот дугаартай актын “Орон нутаг хөгжлийн сангаас зарласан “Хашаа засвар барих” тендерийн урилга шаардлага хангахгүй, тендер шалгаруулсан хурлын тэмдэглэл байхгүй, 20 сая төгрөгөөр сумын төвийн айлуудын хашааг зассан” гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.4-т зааснаар нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагааг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхийг хориглосон. Гэтэл тухайн үйл ажиллагаа нь хувь хүнийг дэмжсэн, хашаа зассан үйлдэл байна. Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21-р зүйлд заасан, мөн тендер явагдах үе шатуудад тэмдэглэл үйлдэхээр заасныг зөрчсөн. Аудит хийгдэх үед холбогдох баримтуудыг гаргаж өгөөгүй, байгаагүй, зохиож хийсэн байх магадлалтай, мөн иргэдээс санал авсан гэх баримт байхгүй. Орон нутгийн хөгжлийн санг малжуулахаас бусад бусад байдлаар зээл өгөхийг хориглодог.” гэжээ.
Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын
11-ний өдрийн 14 дүгээр шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4.8, 60 дугаар зүйлийн 60.3.4, 60.3.6, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 зүйлийн 21.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.С-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Аудитын газрын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80/01 дугаар актын Орон нутгийн хөгжлийн сангаас тендер зарласан хашаа засвар барих тендерийн урилга шаардлага хангахгүй тендер шалгаруулсан хурлын тэмдэглэл байхгүй 20000000 мянган /хорин сая/ төгрөгөөр сумын төвийн айлуудын хашааг зассан хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “1 .Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүх нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх үндсэн зарим зөрчин хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Манай байгууллагын зүгээс Төрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Чандмань сумын Орон нутгийн хөгжлийн сангийн 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар санхүүгийн байдлын тайлан, үр дүнгийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайлан болон нягтлан бодох бүртгэлийн бодлого тодруулгуудад санхүүгийн тайлангийн аудитыг хийж гүйцэтгэхэд "Орон нутаг хөгжлийн сангаас зарласан "Хашаа засвар, барих" тендерийн урилга шаардлага хангахгүй, тендер шалгаруулсан хурлын тэмдэглэл байхгүй, 2013 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд тусгагдаагүй ажил 20000.0 мянган төгрөгөөр сумын төвийн айлуудын хашаа зассан" зөрчил илэрсэн.
Тухайн үед байхгүй байгаа холбогдох баримт материалаа ирүүлэхийг нягтлан бодогч Ч.Н-д мэдэгдсэн боловч дээрх баримт материалууд нь байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч төлбөрийн акт болон ажлын тайлангууд дээр гарын үсгээ зурсан, актыг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Мөн манай байгууллагын зүгээс дээрх асуудалтай холбогдуулан зөрчил арилгуулах албан шаардлага өгөгдсөн бөгөөд тус албан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.
Гэтэл шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ "...шүүхэд ирүүлсэн тендерийн урилга, тендер шалгаруулсан хурлын тэмдэглэл нь нэхэмжлэгч Ж.С-н шүүх хуралд авч ирсэн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын 2013 оны санхүүгийн архивын бичиг баримттай тулгаж үзэхэд таарч байгаа...” хэмээн дүгнэсэн нь нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт болсон гэж үзэж байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар бүлэгт Захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухай тусгасан. Гэтэл иргэн Ж.С болон Чандмань сумын ЗДТГ-н зүгээс уг асуудалтай холбоотойгоор шүүхээр хэрэг маргаан шийдвэрлүүлэхээс өмнө манай
байгууллагад ямар нэгэн өргөдөл, гомдол гаргалгүйгээр шууд шүүхэд нэхэмжлэл гарган хэргийг хянан хэлэлцсэн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Дээрх хашаа засварлан, хашааны банз иргэдэд худалдсан үйлдэл нь Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.4-т зааснаар нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа болсон. Учир нь уг үйл ажиллагаа нь өөрөө хувь хүнийг дэмжсэн, иргэний хашааг зассан үйлдэл бөгөөд нийтийн эрх ашигт нийцээгүй юм.
Үүнийг нь хэрэгт авагдсан 2013 оны 09 сарын 20-ны өдрийн Тэр хорооллын хашаа засварлах төслөөр гүйцэтгэсэн ажлын тайлан, 2014 оны 05 сарын 20-21 -ны "Сум хөгжүүлэх сан, орон нутаг хөгжлийн сангийн зээл авсан иргэдтэй уулзсан тэмдэглэл"-ийн Х.Ё-н "Сумын төвийн хашаа тохижуулах талаар" гэсэн хэсэг, Монгол улсын Сангийн сайдын 2013 оны 03 сарын 24-ны өдрийн 4-1/2884 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хянаж үзэхдээ нийтийн эрх ашигт нийцсэн хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг үнэлж чадаагүй гэж үзэж байна.
Учир нь шүүхээс бидэнд гардуулсан нэхэмжлэлийн нэг хувиас үзвэл Ж.С-г иргэнийхээ хувьд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байдаг. Хэрэв албан тушаалтны хувьд нэхэмжлэл гаргасан бол ЗДТГ-ын албан бичгийн баланг, тамга тэмдгээр баталгаажсан байх учиртай.
Нэхэмжлэгч Ж.С нь захиргааны актын улмаас зөвхөн субьектив эрх зөрчигдсөн талаар захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах боломжтой бөгөөд мөнхүү захиргааны актын хууль бус байдал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тохиолд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох учиртай.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт маргаан бүхий аудитын акт нь нэхэмжлэгч Ж.С-н эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг ханган шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 06 сарын 11-ний өдрийн №14 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.С нь “Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80/01 тоот актын "... 20000000 /хорин сая/ төгрөгөөр сумын төвийн айлуудын хашааг зассан гэсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Говь-Алтай аймгийн Аудитын газарт холбогдуулан гаргасан байна.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус сумын гэр хорооллын айлуудын хашааг сэргээн засварлах ажлын төслийн тендерийг зарлахдаа “тендерийн урилга нь шаардлага хангаагүй, тендерийн хурлын тэмдэглэл үйлдээгүй” зөрчлийг гаргаж, зориулалтын бусаар зарцуулсан 20000000 /хорин сая/ төгрөгийг зарцуулсан гэж үзэж, хашааг нь зассан айлуудаар мөнгийг нь буцаан төлүүлж, сумын орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэхийг тус аймгийн Чандмань сумын Засаг дарга Н.Д, нягтлан бодогч Ч.Н нарт хариуцуулж, Говь-Алтай аймгийн Аудитын газрын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 80/01 тоот актыг үйлджээ.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2/05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар “Чандмань сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний жагсаалт”-ыг баталж, уг жагсаалтын 32-т “сумын төвийн гэр хорооллын хашааг тохижуулан хаягжуулахад 20000000 /хорин сая/ төгрөгийг зарцуулах”-аар тусгасан байна.
Дээрх сумын төвийн гэр хорооллын хашааг тохижуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Чандмань сумын хэмжээнд нийтэд зарлан мэдэгдэж, 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр тендерийн үнэлгээний хороо хуралдан, нийт 4 үнийн санал ирүүлснээс “Бүтээгч бүлэг”-ийн тендерийг сонгон шалгаруулжээ.
Уг “Бүтээгч бүлэг” нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус сумын гэр хорооллын айлуудын хашааг сэргээн засварлах ажлын төслийн хүрээнд нийт гэр хорооллын айлуудын хашааг сэргээн засварласан болох нь хэрэгт авагдсан гэрэл зураг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Мөн Говь-Алтай аймгийн Чандмань сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас
|
“сумын төвийн гэр хорооллын хашааг тохижуулан хаягжуулахад 20000000 /хорин сая/ төгрөгийг зарцуулахаар” нэгэнт батлагдсан төсвийн хөрөнгийг тус аймгийн Чандмань сумын Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1.а-д заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд зориулалтын дагуу зарцуулсан болох нь Чандмань сумын Засаг даргын Тамгын газраас зарласан “Харьцуулалтын аргаар жижиг ажлын гүйцэтгэгчийг сонгох үнийн санал авах урилга”, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын “Оролцооны бүлэг шалгаруулан гэрээ байгуулах тухай” 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/66 дугаар захирамж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх “Бүтээгч бүлэг” оролцооны бүлэгтэй байгуулсан ажлын гэрээ, “Бүтээгч бүлэг”-ийн ажилчдад олгосон цалингийн тооцоо, мөн гэр хорооллын айлын хуучин хашааг сэргээн завсарласан болохыг харуулсан гэрэл зураг зэргээр нотлогдсон байна.
Тиймээс Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргыг “гэр хорооллын айлын хашааг сэргээн засварлахаар 20000000 /хорин сая/ төгрөг”-ийг зориулалтын бусаар зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Аудитын газар нь “Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.4-т зааснаар нийтийн эрх ашигт нийцээгүй үйл ажиллагаа болсон. Нөгөө талдаа орон нутгийн гудамж талбайн өнгө үзэмжийг сэргээх зорилгогүй байна. Учир нь уг үйл ажиллагаа нь өөрөө хувь хүнийг дэмжсэн, иргэний хашааг зассан үйлдэл бөгөөд нийтийн эрх ашигт нийцээгүй” гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй юм.
Учир нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр сумын гэр хорооллын айлын хашааг сэргээн засварлахдаа зөвхөн нэг өрхийн, нэг иргэний хашаанд зориулан төсвийн хөрөнгийг захиран зарцуулаагүй, сумын төвийн нийт өрхийн хашааг сэргээн засварласнаас үзвэл уг үйл ажиллагаа нь орон нутгийн нийт иргэдийн эрх ашигт нийцсэн, мөн сумын гэр хорооллын хашааны өнгө үзэмжийг сайжруулснаар хүн амын нийгэм, соёлд сайнаар нөлөөлөх нийтийн үйл ажиллагаа гэж үзэхээр байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хуулийн этгээд нь захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд Говь-Алтай аймгийн Чандмань сумын Засаг даргын Тамгын газрыг нь төлөөлөх бүрэн эрхтэй этгээд нь Ж.С байна.
Тиймээс маргаан бүхий захиргааны актын улмаас Ж.С-н субьектив эрх зөрчигдсөнөөс үл хамааран тэрээр байгууллагаа төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой, мөн нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахдаа албаны хэвлэмэл хуудас ашиглаагүй, тамга тэмдэг дарж баталгаажуулаагүй гэж буруутган шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, тийм үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн
төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
* |
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ ШҮҮГЧИД |
Б.МӨНХТУЯА Б.ТУНГАЛАГСАЙХАН |
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
Э.ХАЛИУНБАЯР