| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00292/и |
| Дугаар | 393 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 393
| 2017 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2017/00393 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь Сум *******ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: “******* *******” ХХК
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* *******д холбогдох “2000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр “******* *******” ХХК болон ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* сургуулийн хооронд дотуур байрны засварын ажлын зураг төсвийг хийх талаар гэрээ байгуулсан. Гэрээ ёсоор “******* *******” ХХК нь зураг төслийн ажлыг 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хооронд буюу 60 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн. Гэтэл ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан ёсоор төлбөрийг барагдуулаагүй байгаа тул ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* сургуулиас 2000000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Я.******* нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “”******* *******” ХХК-д төлөх сургуулийн дотуур байрны их засварын зураг төсөв хийлгэсний үнэ болох 2000000 төгрөгийн 1000000 төгрөгийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл 1000000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн дотор төлж барагдуулна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн захирал Б.******* нь ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* *******д холбогдуулан “2000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлөөлөгч Я.******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* сургуулиас 46950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, *******3 дугаар зүйлийн *******3.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* *******д холбогдох “2000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* сургуулиас 46950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* ******* ******* ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ