| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00194/и |
| Дугаар | 383 |
| Огноо | 2017-08-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 383
| 2017 оны 08 сарын 04 өдөр | Дугаар 153/ШШ2017/00383 | Ховд аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2-80 айлын 36 тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, *******ий *******т холбогдох NP-10 төхөөрөмжийн үнэ 180000 төгрөг, алданги 90000 төгрөг, нийт 270000 гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн төлөөлөгч Д.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.******* нь 2015 оны 02 сарын 06-ны өдөр манай компанитай төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 240000 төгрөгийн үнэтэй NP-10 төхөөрөмжийг 12 сарын хугацаатай урьдчилгаа 20000 төгрөг төлж сар бүр 20000 төгрөг төлж дуусгах нөхцөлтэйгээр авсан юм. Ингээд манайх төхөөрөмжийн үнэ төхөөрөмжийн үнэ 180000 төгрөг, алданги 90000 төгрөг, нийт 270000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Б.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* төлж барагдуулсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр нотлогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийн 50 хувь болох 4375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4375 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******т холбогдох NP-10 төхөөрөмжийн үнэ 180000 төгрөг, алданги 90000 төгрөг, нийт 270000 гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8750 төгрөгийн 50 хувь болох 4375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 4375 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ