| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0212/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/229 |
| Огноо | 2018-06-06 |
| Зүйл хэсэг | 12.1.2.4., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2018/ШЦТ/229
2017 08 02
2017.
0МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Пүрэвтогтох,
иргэдийн төлөөлөгч Б.Цэлмэг,
шүүгдэгч Я.Ш-, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүхийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогт Я-ын Ш-т холбогдох эрүүгийн 1710010700121 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн 1984 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт Я-ын Ш- /РД:........../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Я.Ш- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай дагавар охин бага насны буюу 13 настай Б.Б-г 2013 оны 10 дугаар сард, 2017 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө, 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө тус тус бэлэг эрхтэн рүү нь гараа хийж оролдох, гуяны завсар нь бэлэг эрхтэнээ оруулах зэргээр бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Я.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзаж мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараахь нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад:
Д Эрүүгийн 1710010700121 дугаартай хавтаст хэргээс:
1. Шүүгдэгч Я.Ш- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: Би Б-г оролдож байсан зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтэнд Б-гийн онгон хальс цоорсон гэж гарсныг гайхаж байна. Б- нь миний үгнээс гардаггүй хүүхэд байсан. ... Би Б-г оролдож байгаагүй. Үүнийг ээж нь хүртэл мэдэж байгаа. Аавтайгаа хамт унтана гээд Б- миний өвөрт орж унтдаг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 119-121-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Б- мөрдөн байцаалтанд 2017.12.08-ны өдөр мэдүүлэхдээ: ... 4 дүгээр ангиас хойш ээжийг байхгүй байхад намайг зүгээр байлгадаггүй байсан. Хоёулахнаа байх үед намайг оролддог байсан. Эсэргүүцээд орилох гэхээр гараараа амыг нь таглачихдаг байсан. Ер нь эсэргүүцэхээр зөвшөөрдөггүй, дарчаад ерөөсөө болохгүй байсан. Хөлөө алцай гээд, алцайхгүй байхад гуяны завсраар бэлэг эрхтнээ оруулдаг байсан. Тэгээд сонин юмаа гоожуулаад арчаад босоод явдаг байсан. Өнгөрсөн зун ээж ажлынхантайгаа зугаалгаар явсан хойгуур аав архи уугаад согтуу байхдаа намайг оролдсон. Би айгаад гарч зугатаагаад өвөө Я-ынд очоод өвөө эмээ хоёрт “аав намайг оролдоод унтуулахгүй байна” гэж хэлээд тэндээ хоносон. Өглөө нь өвөө надад “ийм юмыг ээждээ хэлж болохгүй шүү” гэсэн. Би аавдаа “таны энэ юмыг ээждээ хэлнэ шүү” гэхээр “чи ээждээ хэлээд өөрөө онигоонд орно шүү, ээждээ хэлээд сайн юманд хүрэхгүй” гэж хэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдөр ээж ааваас сална гээд гэртээ ирж хоноогүй. Тэр орой аавын найзууд манайд архи уусан. Би тэр шөнө 2 дүүгээ өвөртлөөд унтаж байхад аав өвөрт ороод оролдоод байхаар нь би хоёр дүүгээ сэрээх гэж оролдсон. Намайг уйлах гэхэд амыг тагласан. Аав хоёр дүүг өргөж өөр орон дээр аваачиж унтуулчихаад өөрөө миний оронд ороод босох гэхэд дараад босгохгүй байсан. Аав бие засах гээд босоход нь би 2 дүүгийнхээ оронд орж хэвтсэн. Аав буцаж орж ирээд намайг 2 дүүгийн хамт унтсаныг мэдээд бид гурав дээр ирж унтсан. Хоёр дүүг сэрэхэд “нөгөө орон дээр оч” гэж загнаад нөгөө ор руу явуулсан. Тэгээд миний өмдийг шувтлах гэхэд нь би гараараа дараад эсэргүүцэхэд “чи яагаад үгэнд орохгүй байгаа юм бэ, яагаад маяглаад байна” гэхээр нь “2 дүүтэйгээ хамт унтмаар байна” гэхэд “үгүй, чи үгэнд орохгүй бол чамайг хоёр дүүтэй чинь хамт унтуулахгүй” гэж хэлсэн. Мөн үгэнд орохгүй бол чамайг хичээлд чинь явуулахгүй, найзуудтай чинь уулзуулахгүй” гэж урьд нь хэлдэг байсан. ... Аав миний бэлэг эрхтнийг оролддог байсан. Мөн өөрийн бэлэг эрхтнийг миний гуяны завсараар оруулаад хөдөлдөг байсан. Хааяа аавын бэлэг эрхтнээс цагаан өнгөтэй нялцгар шингэн юм гардаг, хааяа гардаггүй байсан. Аав босоод явахдаа гоожуулсан юмаа хөнжлийн даавуугаар болон нойлын цаасаар арчаад босдог байсан. ... Намайг дөрөвдүгээр ангид байхад аав анх баруун гарын дунд хуруугаа миний бэлэг эрхтэн рүү нэг л удаа хийсэн. Түүнээс хойш би аав Ш-ийг миний бэлэг эрхтэн рүү гараа хийх гэхээр нь хийлгүүлдэггүй байсан. Тавдугаар ангид орсноос хойш бэлэг эрхтнээ миний гуяны завсараар хийж хөдөлдөг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,
2018.01.11-ний өдөр мэдүүлэхдээ: ... Анх намайг дөрөвдүгээр ангид байхад 09-р сарын сүүлээр, 10-р сарын эхээр миний бэлэг эрхтний дотор талд аав Ш- өөрийн гараа хийж оролдсон. Энэ үед миний бэлэг эрхтний дотор талд бүр цаашаа гараа хийсэн. Тэр үед миний бэлэг эрхтнээс цус гарсан. Энэ тухай би ээждээ ч хэлээгүй. Өөр хүнд ч хэлээгүй. Аав гараараа миний бэлэг эрхтнээр оролдсоны маргааш нь аавд “миний доороос цус гарчихлаа ш дээ” гэхэд “ээждээ битгий үзүүлээрэй” гэж хэлсэн. Аав түүнээс хойш намайг, миний бэлэг эрхтнээр гараараа оролдохдоо миний бэлэг эрхтний дотор гараа хийдэггүй байсан. Зүгээр гараараа миний өмд дотор хийж миний бэлэг эрхтнийг гадна талаас нь хүрдэг байсан. Нүх рүү нь гараа хийгээгүй. Надтай өөр хэн нэгэн бэлгийн харьцаанд орж байгаагүй. Хойд аав Я.Ш- оролдсоны улмаас миний бэлэг эрхтэн, охин хальс гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
2018.02.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Намайг 4 дүгээр ангид орсон намар 10-р сард анх намайг хүчирхийлж оролдож эхэлсэн. Манай ээж 2017 оны 08-р сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт ажлын газрын хүмүүстэйгээ амралтанд яваад ням гарагт ирсэн. 2017 оны 08-р сарын 12-ноос 13-нд шилжих шөнө гэж сайн санаж байна. Сүүлийн оролдсон сар, өдрийг би мартаагүй. Энэ гурван удаад манай ээж гэртээ хоноогүй байсан. Намайг болон ээж, дүү, гэр бүлийн гишүүдийг зодож цохиж, дарамталсан, заналхийлэх зэргээр гэр бүлийн хүчирхийлэлд оруулж байгаагүй. Харин миний бэлэг эрхтнийг гараараа барьж оролдсон нь үнэн. Би маш их гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч С.Б- мөрдөн байцаалтанд 2017.12.01-ний өдөр мэдүүлэхдээ: ... Би Ш-тэй ханилаад 10-аад жил болж байгаа ба миний охин Б-г хүчирхийлдэг байсан тухай огт мэддэггүй байсан. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр гэртээ ирж хоноогүй. Би нөхрөө хайж найз Дүгэрсүрэнгийнд очиход танихгүй 3-н эмэгтэйтэй хамт байснаас болж маргаан үүсэж би сална гээд хувцсаа аваад явах гэтэл оройтсон учраас гэртээ хонохоор болсон. Маргааш өглөө нь охиноо дагуулаад ажил дээрээ очиход охин Б.Б- нэг л сонин байсан. Охин маань надад “ээжээ хоёулаа дүүгээ аваад явъя, аавтай хамт баймааргүй байна” гээд удаа дараа гуйгаад байхаар нь сонин санагдаад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эх нялхасын төв эмнэлгийн өсвөр насны клиникт очиж үзүүлсэн. Охин маань эмчид “аав намайг 2014 оноос хойш оролдож эхэлсэн. Аав анх миний бэлэг эрхтэнг гараараа оролдож байгаад хуруугаа оруулахад миний бэлэг эрхтнээс цус гарсан. Тэр үед би 4-р ангид байсан. Үүнээс хойш ээжийн эзгүйд аав миний дотуур хувцсанд гараа хийгээд бэлэг эрхтэнг тэмтэрдэг байсан. “Ээжид хэлнэ” гэхээр “хэлж болохгүй, чи өөрөө онигоонд орно шүү” гэж хэлдэг байсан. Мөн нэг удаа дээр гарч хэвтээд хоёр гуяны завсраар бэлэг эрхтнээ оруулаад хөдлөөд байсан. Аав том биетэй учраас би эсэргүүцэж чадаагүй. Удалгүй аавын бэлэг эрхтнээс шингэн зүйл гараад аав ариун цэврийн цаасаар арчдаг байсан” гэх зэрэг үйлдлүүдийг ярьж байсан. Би тэр үед л энэ бүхнийг мэдсэн. Эмч охиныг үзээд “онгон хальс бүтэн байна, гэхдээ цагаан өнгийн шингэн зүйл гараад байна. Хэд хэдэн бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ хийх шаардлагатай” гээд шинжилгээ авсан. Би шууд Цагдаагийн газарт өргөдөл гаргаад охиныг маань Хүүхэд хамгаалах төвийнхэн хамгаалалтандаа авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Гэрч Б.Я- мөрдөн байцаалтанд 2017.12.16-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 08 дугаар сард Бямбасүрэн Өвөрхангай аймгийн Бүрд сум руу хамаатны хүүхдийн гэр барих найранд яваад хоёр хоноод ирсэн. Энэ үед Ш- 3 хүүхдийнхээ хамт гэртээ байсан. 2017 оны 08 дугаар сард Бямбасүрэн гэртээ хоноогүй орой 20 цагийн үед Б- манай гэрт орж ирээд “аав согтуу байна, би ааваас айгаад байна” гээд манайд хоносон. Б- надад Ш- оролдсон талаар огт хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-39-р хуудас/,
Гэрч Ч.Ч- мөрдөн байцаалтанд 2017.12.21-ний өдөр мэдүүлэхдээ: ... Бямбасүрэн гэртээ байгаагүй. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Б- манайд шөнө ирээд “танайд хононо” гэсэн. Харин аав намайг оролдоод байна, унтуулахгүй байна” гэж огт хэлээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.М- мөрдөн байцаалтанд 2017.12.27-ны өдөр мэдүүлэхдээ: ... Манай ээж, эгч хоёр тусдаа амьдрахаар явсан. Дүү Мөнх-Эрдэнэ бид хоёр аав Ш-тэй хамт эмээ, өвөөгийн гэрт амьдарч байгаа. Манай аав эгч Б-г урьд өмнө зодож цохиж байгаагүй. Ээж, эгч хоёр гэрээс яагаад явсныг мэдэхгүй байна. ... Эгч Б-, дүү Мөнх-Эрдэнэ бид гурав хамт баруун талын оронд унтдаг байсан. Аав, ээж хоёр зүүн талын оронд хамт, заримдаа тусдаа унтдаг байсан. Шөнө эгч Б-, дүү Мөнх-Эрдэнэ бид гурав өөрсдийн унтдаг баруун талын оронд унтаж байхад аав орж ирээд хувцсаа тайлаад бидний хөнжлийг сөхсөн. Дүү бид хоёр даараад сэрсэн чинь аав зогсож байсан. Аав бид хоёрт “аавын хүү унт” гээд эгч Б-г дагуулаад өөрийнхөө орон дээр очоод унтсан. Дүү бид хоёрыг унтаж байхад аниа уйлаад байхаар би сэрсэн. Аниа уйлаад “би хоёр дүү дээр очмоор байна, аав жаахан унтаадхая” гэхэд аав “байж бай” гээд байх шиг байсан. Тэрнээс өөр юм сонсоогүй. Аниа /Б-/ аавын орноос босч байх шиг байсан. Тэгээд би унтсан гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч Ц.И- мөрдөн байцаалтанд 2018.01.08-ны өдөр мэдүүлэхдээ: ... Бямбасүрэн 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх “манай нөхөр архи уугаад гэртээ хоноогүй, нөхөртэйгээ утсаар яриад найзынхаа гэрт байгааг нь мэдээд очиход өөр эмэгтэйтэй шөнөжингөө архи уугаад хоносон байна. Нөхөр маань удаа дараа гэр бүлээс гадуур харилцаатай явж байсан. Охинтойгоо утсаар ярихад намайг аваачээ гэхээр нь охиноо гэрээсээ авсан. Охин нь аав удаа дараа оролдсон таныг гэрт хоноогүй шөнө оролдоод шөнө унтуулаагүй байна гэж хэлсэн талаар” уйлаад бид нарт ярьсан. Тэгэхээр нь С.Б-д охиноо Эх нялхасын төв эмнэлэгт үзүүлэх талаар зөвлөгөө өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
Гэрч Б.Д- мөрдөн байцаалтанд 2018.01.08-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 11 дүгээр сарын үед С.Б- охиноо эмнэлэгт үзүүлнэ гээд чөлөө аваад явсан. Энэ үед С.Б- нь “манай нөхөр архи уугаад гэртээ хоноогүй, охиныг оролдсон байна” гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,
Гэрч М.М- мөрдөн байцаалтанд 2018.02.02-ны өдөр мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагт Б.Б-г ээж нь дагуулж ирж үзүүлсэн. Үзүүлэгч Б.Б-гийн биед бүрэн үзлэг хийхэд ямар нэгэн шарх сорви, гэмтэл байгаагүй. ... Б.Б- нь хэлэхдээ “хойд аав миний бэлэг эрхтнээр оролдсон. Хойд эцэг нь эрүүл, согтуу үедээ ч оролддог. Сүүлд 2 хоногийн өмнө оролдсон. Тэр үед ээж гэртээ байгаагүй” гэж ярьсан. Шүүх эмнэлэг илүү нарийн үздэг учраас 3 түвшинд урагдалтай байсан байх. Охин хальсны урагдал нь хуучин байсан ба хэзээ үүссэнийг хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мөрдөн байцаалтанд 2017.12.28-ны өдөр мэдүүлэхдээ: ... Хохирогч Б.Б-гийн охин хальс 4, 7, 9 цагийн хуучин урагдал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал эрэгтэй хүний бэлэг эрхтэн, гар болон бусад зүйлээр үүсэх боломжтой. Яг алинаар нь үүссэн болохыг тогтоох боломжгүй. ... Мөн аль нь анх, аль нь хоёр, гуравдугаарт үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хохирогч Б.Б- нь үзлэг шинжилгээгээр бэлгийн бойжилт олоогүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №14919 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Б-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Б.Б-гийн охин хальс 4, 7, 9 цагийн түвшинд хуучин урагдалтай байна.
3. Б.Б- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
4. Б.Б-гийн үтрээнээс авсан арчдас, наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна. /хх-ийн 65-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №11292 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Б-гийн гэх үтрээний арчдас, наалдаж дээр үрийн шингэн илрээгүй. /хх-ийн 66-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бактериологийн шинжээчийн №11291 дугаартай дүгнэлтэнд:
1. Б-гийн гэх цус нь ABO системээр A /II/ бүлгийн харъяалалтай байна.
2. Б- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. /хх-ийн 67-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжээчийн №623 дугаартай дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн давуун уутанд хийсэн улаан, хар саарал өнгийн шоотой хээтэй цайвар шаргал өнгийн хөнжил дээрээс цус, эр бэлгийн эс илрээгүй. /хх-ийн 75-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №72 дугаартай дүгнэлтэнд:
1. Я- овогтой Ш- нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй болно.
2. Я-ын Ш- нь юмыг зөвөөр тусган ойлгоно, зөвөөр мэдүүлэх чадвартай байна.
3. Өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлан ойлгож, өөрийн үйлдлийг удирдан жолоодох, хянах чадвартай байна.
4. Магадлуулагч Я-ын Ш- нь сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэггүй учир эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй.
5. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно. /хх-ийн 91-93-р хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын №91 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Б- нь DS : F 43.1 Гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байна.
2. Б.Б-гийн дээрх эмгэг нь 10 настайд бэлгийн хүчирхийлэлд өртсөнөөс болж үүссэн байна.
3. Б.Б-гийн энэ эмгэг нь айдас, сэтгэл түгшилт, сэтгэл гутралын шинжээр илэрч байна.
4. Б.Б-гийн дээрх эмгэг нь олдмол болно.
5. Б.Б- нь юмыг зөвөөр ойлгох, зөвөөр мэдүүлэх чадвартай байна. /хх-ийн 97-99-р хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10-р хуудас/,
Хэв загвар, дээд авсан тэмдэглэл /хх-ийн 79-р хуудас/,
Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 140-147-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 148-152-р хуудас/,
Хүүхдийн эрх, хамгааллын зөрчлийн мэдээлэл хүлээн авах маягт /хх-ийн 153-158-р хуудас/,
Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 159, 171-р хуудас/
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 175-р хуудас/,
Эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 176-р хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Б-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- насанд хүрээгүй гэрч М.Н-ын мэдүүлэг /хх-ийн 52-53-р хуудас/,
- насанд хүрээгүй гэрч Э.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 54-55-р хуудас/,
- гэрч Н.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 56-57-р хуудас/,
- гэрч А.М-ийн мэдүүлэг /хх-ийн 60-61-р хуудас/,
- төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 130-р хуудас/,
- сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 160-170-р хуудас/,
- амбулаториорын эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 172-174-р хуудас/,
Шүүгдэгч Я.Ш-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
- гэрч С.Э-ын мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
- иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 124, 132-р хуудас/,
- урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 126-р хуудас/,
- хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 128-129-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхээс шүүгдэгч Я.Ш-ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Я.Ш- нь бага насны буюу 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Б-г 2013 оны 10 дугаар сард, 2017 оны 08 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө, 2017 оны 11 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө тус тус бэлэг эрхтэн рүү нь гараа хийх, гуяны завсар нь бэлэг эрхтэнээ оруулах зэргээр бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн болох нь:
Насанд хүрээгүй хохирогч Б.Б-гийн “... 4 дүгээр ангиас хойш ээжийг байхгүй байхад намайг зүгээр байлгадаггүй байсан. Эсэргүүцээд орилох гэхээр гараараа ам таглачихдаг байсан. Хөлөө алцай гээд, алцайхгүй байхад гуяны завсраар бэлэг эрхтнээ оруулдаг байсан. Тэгээд сонин юмаа гоожуулаад арчаад босоод явдаг байсан. Өнгөрсөн зун ээж ажлынхантайгаа зугаалгаар явсан хойгуур аав архи уугаад согтуу байхдаа намайг оролдсон. Би айгаад гарч зугатаагаад өвөө Я-ынд очоод өвөө эмээ хоёрт “аав намайг оролдоод унтуулахгүй байна” гэж хэлээд тэндээ хоносон. Өглөө нь өвөө надад “ийм юмыг ээждээ хэлж болохгүй шүү” гэсэн. Би аавдаа “таны энэ юмыг ээждээ хэлнэ шүү” гэхээр “чи ээждээ хэлээд өөрөө онигоонд орно шүү, ээждээ хэлээд сайн юманд хүрэхгүй” гэж хэлсэн. Өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдөр ээж ааваас сална гээд гэртээ ирж хоноогүй. Тэр орой аавын найзууд манайд архи уусан. Би тэр шөнө 2 дүүгээ өвөртлөөд унтаж байхад аав өвөрт ороод оролдоод байхаар нь би хоёр дүүгээ сэрээх гэж оролдсон. Намайг уйлах гэхэд амыг тагласан. Аав хоёр дүүг өргөж өөр орон дээр аваачиж унтуулчихаад өөрөө миний оронд ороод босох гэхэд дараад босгохгүй байсан. Аав бие засах гээд босоход нь би 2 дүүгийнхээ оронд орж хэвтсэн. Аав буцаж орж ирээд намайг 2 дүүгийн хамт унтсаныг мэдээд бид гурав дээр ирж унтсан. Хоёр дүүг сэрэхэд “нөгөө орон дээр оч” гэж загнаад нөгөө ор руу явуулсан. Тэгээд миний өмдийг шувтлах гэхэд нь би гараараа дараад эсэргүүцэхэд “чи яагаад үгэнд орохгүй байгаа юм бэ, яагаад маяглаад байна” гэхээр нь “2 дүүтэйгээ хамт унтмаар байна” гэхэд “үгүй, чи үгэнд орохгүй бол чамайг хоёр дүүтэй чинь хамт унтуулахгүй” гэж хэлсэн. Мөн үгэнд орохгүй бол чамайг хичээлд чинь явуулахгүй, найзуудтай чинь уулзуулахгүй” гэж урьд нь хэлдэг байсан. ... Аав миний бэлэг эрхтнийг оролддог байсан. Мөн өөрийн бэлэг эрхтнийг миний гуяны завсараар оруулаад хөдөлдөг байсан. Хааяа аавын бэлэг эрхтнээс цагаан өнгөтэй нялцгар шингэн юм гардаг, хааяа гардаггүй байсан. Аав босоод явахдаа гоожуулсан юмаа хөнжлийн даавуугаар болон нойлын цаасаар арчаад босдог байсан. ... Намайг дөрөвдүгээр ангид байхад аав анх баруун гарын дунд хуруугаа миний бэлэг эрхтэн рүү нэг л удаа хийсэн. Түүнээс хойш би аав Ш-ийг миний бэлэг эрхтэн рүү гараа хийх гэхээр нь хийлгүүлдэггүй байсан. Тавдугаар ангид орсноос хойш бэлэг эрхтнээ миний гуяны завсараар хийж хөдөлдөг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 23-25-р хуудас/,
2018.01.11-ний өдөр мэдүүлэхдээ: ... Анх намайг дөрөвдүгээр ангид байхад 09-р сарын сүүлээр, 10-р сарын эхээр миний бэлэг эрхтний дотор талд аав Ш- өөрийн гараа хийж оролдсон. Энэ үед миний бэлэг эрхтний дотор талд бүр цаашаа гараа хийсэн. Тэр үед миний бэлэг эрхтнээс цус гарсан. Энэ тухай би ээждээ ч хэлээгүй. Өөр хүнд ч хэлээгүй. Аав гараараа миний бэлэг эрхтнээр оролдсоны маргааш нь аавд “миний доороос цус гарчихлаа ш дээ” гэхэд “ээждээ битгий үзүүлээрэй” гэж хэлсэн. Аав түүнээс хойш намайг, миний бэлэг эрхтнээр гараараа оролдохдоо миний бэлэг эрхтний дотор гараа хийдэггүй байсан. Зүгээр гараараа миний өмд дотор хийж миний бэлэг эрхтнийг гадна талаас нь хүрдэг байсан. Нүх рүү нь гараа хийгээгүй. Надтай өөр хэн нэгэн бэлгийн харьцаанд орж байгаагүй. Хойд аав Я.Ш- оролдсоны улмаас миний бэлэг эрхтэн, охин хальс гэмтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,
.... Би маш их гомдолтой байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
Гэрч С.Б-гийн ... Би Ш-тэй ханилаад 10-аад жил болж байгаа ба миний охин Б-г хүчирхийлдэг байсан тухай огт мэддэггүй байсан. 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр гэртээ ирж хоноогүй. Би нөхрөө хайж найз Дүгэрсүрэнгийнд очиход танихгүй 3-н эмэгтэйтэй хамт байснаас болж маргаан үүсэж би сална гээд хувцсаа аваад явах гэтэл оройтсон учраас гэртээ хонохоор болсон. Маргааш өглөө нь охиноо дагуулаад ажил дээрээ очиход охин Б.Б- нэг л сонин байсан. Охин маань надад “ээжээ хоёулаа дүүгээ аваад явъя, аавтай хамт баймааргүй байна” гээд удаа дараа гуйгаад байхаар нь сонин санагдаад 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эх нялхасын төв эмнэлгийн өсвөр насны клиникт очиж үзүүлсэн. Охин маань эмчид “аав намайг 2014 оноос хойш оролдож эхэлсэн. Аав анх миний бэлэг эрхтэнг гараараа оролдож байгаад хуруугаа оруулахад миний бэлэг эрхтнээс цус гарсан. Тэр үед би 4-р ангид байсан. Үүнээс хойш ээжийн эзгүйд аав миний дотуур хувцсанд гараа хийгээд бэлэг эрхтэнг тэмтэрдэг байсан. “Ээжид хэлнэ” гэхээр “хэлж болохгүй, чи өөрөө онигоонд орно шүү” гэж хэлдэг байсан. Мөн нэг удаа дээр гарч хэвтээд хоёр гуяны завсраар бэлэг эрхтнээ оруулаад хөдлөөд байсан. Аав том биетэй учраас би эсэргүүцэж чадаагүй. Удалгүй аавын бэлэг эрхтнээс шингэн зүйл гараад аав ариун цэврийн цаасаар арчдаг байсан” гэх зэрэг үйлдлүүдийг ярьж байсан. Би тэр үед л энэ бүхнийг мэдсэн. Эмч охиныг үзээд “онгон хальс бүтэн байна, гэхдээ цагаан өнгийн шингэн зүйл гараад байна. Хэд хэдэн бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ хийх шаардлагатай” гээд шинжилгээ авсан. Би шууд Цагдаагийн газарт өргөдөл гаргаад охиныг маань Хүүхэд хамгаалах төвийнхэн хамгаалалтандаа авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч Т.М-ын “...Шөнө эгч Б-, дүү Мөнх-Эрдэнэ бид гурав өөрсдийн унтдаг баруун талын оронд дээр унтаж байхад аав орж ирээд хувцасаа тайлаад бидний хөнжлийг сөхсөн. Дүү бид хоёр даараад сэрсэн чинь аав зогсож байсан. Аав бид хоёрт “аавын хүү унт” гээд эгч Б-г дагуулаад өөрийнхөө орон дээр очоод унтсан. Дүү бид хоёрыг унтаж байхад аниа уйлаад байхаар би сэрсэн. Аниа уйлаад “би хоёр дүү дээр очмоор байна, аав жаахан унтаадхая” гэхэд аав “байж бай” гээд байх шиг байсан. Тэрнээс өөр юм сонсоогүй. Аниа /Б-/ аавын орноос босч байх шиг байсан. Тэгээд би унтсан гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,
Гэрч Ц.И-гийн “... Бямбасүрэн 2017 оны 11 дүгээр сарын сүүлээр байх “манай нөхөр архи уугаад гэртээ хоноогүй, нөхөртэйгээ утсаар яриад найзынхаа гэрт байгааг нь мэдээд очиход өөр эмэгтэйтэй шөнөжингөө архи уугаад хоносон байна. Нөхөр маань удаа дараа гэр бүлээс гадуур харилцаатай явж байсан. Охинтойгоо утсаар ярихад намайг аваачээ гэхээр нь охиноо гэрээсээ авсан. Охин нь аав удаа дараа оролдсон таныг гэрт хоноогүй шөнө оролдоод шөнө унтуулаагүй байна гэж хэлсэн талаар” уйлаад бид нарт ярьсан. Тэгэхээр нь С.Б-д охиноо Эх нялхасын төв эмнэлэгт үзүүлэх талаар зөвлөгөө өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,
Гэрч Б.Д-ын “... 2017 оны 11 дүгээр сарын үед С.Б- охиноо эмнэлэгт үзүүлнэ гээд чөлөө аваад явсан. Энэ үед С.Б- нь “манай нөхөр архи уугаад гэртээ хоноогүй, охиныг оролдсон байна” гэж ярьж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-р хуудас/,
Гэрч М.М-ийн “: ... 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 16 цагт Б.Б-г ээж нь дагуулж ирж үзүүлсэн. Үзүүлэгч Б.Б-ийн биед бүрэн үзлэг хийхэд ямар нэгэн шарх сорви, гэмтэл байгаагүй. ... Б.Б- нь хэлэхдээ “хойд аав миний бэлэг эрхтнээр оролдсон. Хойд эцэг нь эрүүл, согтуу үедээ ч оролддог. Сүүлд 2 хоногийн өмнө оролдсон. Тэр үед ээж гэртээ байгаагүй” гэж ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн №14919 дугаартай дүгнэлтэнд:
1. Б.Б-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.
2. Б.Б-гийн охин хальс 4, 7, 9 цагийн түвшинд хуучин урагдалтай байна.
3. Б.Б- нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
4. Б.Б-гийн үтрээнээс авсан арчдас, наалдацанд эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна. /хх-ийн 65-р хуудас/,
Шинжээч эмч Ц.Нандинцэцэг мэдүүлэхдээ: ... Хохирогч Б.Б-гийн охин хальс 4, 7, 9 цагийн хуучин урагдал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайлбал эрэгтэй хүний бэлэг эрхтэн, гар болон бусад зүйлээр үүсэх боломжтой. Яг алинаар нь үүссэн болохыг тогтоох боломжгүй. ... Мөн аль нь анх, аль нь хоёр, гуравдугаарт үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй. Хохирогч Б.Б- нь үзлэг шинжилгээгээр бэлгийн бойжилт олоогүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 70-71-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б- нь шүүгдэгч Я.Ш-ийн дагавар охин ба тухайн гэр бүлд хамт амьдардаг болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн тайлбарт “бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэлд хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсан байхыг ойлгоно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Я.Ш- нь 2004 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн бага насны Б.Б-гийн бэлэг эрхтэн рүү гараа хийх, гуяаны завсар бэлэг эрхтнээ оруулах зэргээр хохирогчийг бие махбодын болон сэтгэхүйн хувьд дарамтанд байлгадаг нь гэр бүлийн хүчирхийллийн бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан байна.
Монгол улсын Үндсэн хууль болоод Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулиар хамгаалагдсан “хүүхэд хүчирхийллээс ангид байх, эрүүл мэнд өсч бойжих” эрхийг ноцтойгоор зөрчиж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн шүүгдэгч Я.Ш-ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Прокуророос Я.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Я.Ш-ийг хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч “шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгчийг гэм буруутай” гэсэн хэргийн байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт гаргав.
Ø¿¿ãäýã÷ Я.Ш- íü ñýòãýöèéí ÿìàð íýã ºâ÷èí ýìãýãã¿é, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай áîëîõ íü Шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 72 дугаартай /хх-ийн 1-р хавтас 91-93 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтýýð íîòëîãäæýý.
Шүүхээс шүүгдэгч Я.Ш- ял оногдуулахдаа бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Насанд хүрээгүй хохирогч Б.Б- нь бэлгийн хүчирхийллийн улмаас “гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй” болсон нь шүүх сэтгэц эмгэг судлалын 91 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож /хх-ийн 87-89-р хуудас/ байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Б- “...Маш их гомдолтой. Нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 28-р хуудас/ гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б- нь “....гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 33-34-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Я.Ш-т 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүх хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийн байдлаар түүний цагдан хоригдсон 20 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэргийн хамт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х- овогт Я-ын Ш-ийг хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Я.Ш-ийг 13 жилийн /арван гурван жил/ хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Ш-т оногдуулсан 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Я.Ш-ийн цагдан хоригдсон 20 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй, насанд хүрээгүй хохирогч Б.Б-, түүний хууль ёсны төлөөлөгч С.Б- нар нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгч Я.Ш-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Я.Ш-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР
ШҮҮГЧИД Д.АЛТАНЖИГҮҮР
С.БАЗАРХАНД