| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00266/и |
| Дугаар | 368 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 368
| 2017 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ2017/00368 | Ховд аймаг |
Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогтой ******* *******д холбогдох, 1362790.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д.*******, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч Ч.Аварзэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч А.*******, Д.******* нар нь Хадгаламж банктай 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 6000000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлийг авсан. Зээлдэгч нар нь зээлийг авснаас хойш үндсэн зээлд 4637209.63 төгрөг, зээлийн үндсэн хүүнд 293699.26 төгрөг, нийт 4930908.89 төгрөгийг төлсөн. Зээлдэгч А.******* нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 14/9282 дугаар албан бичгээр 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдар нас барсан бүртгэлтэй байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч Д.******* нь цалингийн зээлийн гэрээний 3.2, 3.3-д заасан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул хариуагч Д.*******гээс 1362790.37 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Миний бие нь Хадгаламж банктай 2011 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр цалингийн барьцаат зээлийн гэрээ байгуулж, 6000000 төгрөгийг сарын 1.4 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатайгаар зээлийг авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл 1362790.37 төгрөгийг өөрийн боломж бололцоогоороо төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Д.*******д холбогдуулан 1362790.37 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанд хариуцагч Д.******* нь зээлийн үлдэгдэл 1362790.37 төгрөгийг өөрийн боломж бололцоогоороо төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлжээ.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******гээс 1362790 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 36755 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох 1362790.37 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэдхянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.*******гээс 1362790 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 36755 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ