| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2017/00273/и |
| Дугаар | 369 |
| Огноо | 2017-08-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 369
| 20******* оны 08 сарын 02 өдөр | Дугаар 153/ШШ20*******/00369 | Ховд аймаг |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны Ц.Оюун-Эрдэнэ би,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух, дугаарын регистртэй, ад холбогдох “Машины үнэ 4000000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийг 20******* оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 20******* оны 05 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие А.******* нь 2016 оны 08 дугаар сарын *******-ны өдөр Sunny-15 маркийн суудлын авто машиныг Р.ад Шар тохой-Улаан бургас гэх газарт 8 га газар 100 ширхэг шургаагийн хамт авахаар тохиолцож наймаалцсан. 20******* он гармагц өгч авахаар тохиролцсон боловч хугацаандаа уг асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Иймд машины үнэ 4000000 төгрөгийг гаргуулж өгнө үү хэмээн нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн шатанд хариуцагч Р.тай “Нэхэмжлэгч А.Жамъяандорж миний бие нь хариуцагч Р.аас машины үнэ 4000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоо энэ мөнгөндөө хариуцагч Р.ын эзэмшлийн Ховд аймгийн Ховд сумын Улаан бураагийн Шар тохой гэх газарт байх 8 га газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар харилцан тохирсон болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй.” гэж эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Р. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие шүүхийн шатанд нэхэмжлэгч А.*******той харилцан эвлэрч “Нэхэмжлэгч А.Жамъяандорж миний бие нь хариуцагч Р.аас машины үнэ 4000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоо энэ мөнгөндөө хариуцагч Р.ын эзэмшлийн Ховд аймгийн Ховд сумын Улаан бураагийн Шар тохой гэх газарт байх 8 га газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар харилцан тохирсон болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж тохирсон тул бидний эвлэрэлийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Р.ад холбогдуулан “Машины үнэ 4000000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн бөгөөд шүүхийн шатанд “Нэхэмжлэгч А.Жамъяандорж миний бие нь хариуцагч Р.аас машины үнэ 4000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоо энэ мөнгөндөө хариуцагч Р.ын эзэмшлийн Ховд аймгийн Ховд сумын Улаан бураагийн Шар тохой гэх газарт байх 8 га газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар харилцан тохирсон болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж эвлэрэлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48950 төгрөгөөс 24475 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.аас 12237 төгрөг, улсын орлогоос 12237 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******ид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч А.*******ийн нэхэмжлэлтэй, Р.ад холбогдох иргэний хэрэгт “Нэхэмжлэгч А.Жамъяандорж миний бие нь хариуцагч Р.аас машины үнэ 4000000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоо энэ мөнгөндөө хариуцагч Р.ын эзэмшлийн Ховд аймгийн Ховд сумын Улаан бураагийн Шар тохой гэх газарт байх 8 га газрыг өөрийн эзэмшилд шилжүүлж авахаар харилцан тохирсон болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж эвлэрэлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч А.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48950 төгрөгөөс 24475 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Р.аас 12237 төгрөг, улсын орлогоос 12237 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч А.*******ид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Р. нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ