Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 373

 

 

     2017 оны 08 сарын 02 өдөр

       Дугаар 153/ШШ2017/00373

                    Ховд аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь Сум дундын  иргэний хэргийн анхан шатны Ц.Оюун-Эрдэнэ би, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Х.*******, Г.******* нарт холбогдох “5298800 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ховд аймгийн иргэн Х.******* нь “******* *******” ХХК-иас 2012 оны 12 дугаар сарын 08-ны өдөр захиалга өгч 2012 оны 12 дугаар сарын 17-нд ХОҮ ******* улсын дугаартай авто машинаар тооцоог бүрэн шилжүүлж, захиалгатай торт авч байсан. Харин 2 дахь жилдээ буюу 2013 оны 11 дүгээр сарын 30-нд ажил сайн уу? захиалга авч байна уу? захиалга өгнө гээд 12 дугаар сарын 04-05-ны үед машин гарах байх тэр үед захиалга өгөөд мөнгөө шилжүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгөө шилжүүлээгүй. Иймд Х.*******, Г.******* нараас тортны үнэ 4494000 төгрөг, “******* *******” ХХК-ийн 2 ажилтан Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж ажилласан онгоцны зардал, буудлын мөнгө 804800 төгрөг нийт 5298800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн шатанд хариуцагч Х.*******, Г.******* нартай ““******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* би хариуцагч Х.*******, Г.******* нараас бялууны үнэ 4494000 төгрөг, онгоцны зардал 804800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс онгоцны зардал болох 804800 төгрөгөөс татгалзаж байна. иХариуцагч Х.*******, Г.******* бид нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн бялууны үнэ 4494000 төгрөг, онгоцны зардал 804800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгөөс бялууны үнэ 4494000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж эвлэрлийн гэрээ байгуулсан тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х.*******, Г.******* нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие шүүхийн шатанд нэхэмжлэгч “******* *******” ХХК-тай харилцан эвлэрч “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* би хариуцагч Х.*******, Г.******* нараас бялууны үнэ 4494000 төгрөг, онгоцны зардал 804800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс онгоцны зардал болох 804800 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Х.*******, Г.******* бид нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн бялууны үнэ 4494000 төгрөг, онгоцны зардал 804800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгөөс бялууны үнэ 4494000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж эвлэрсэн тул бидний эвлэрэлийг баталж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Х.*******, Г.******* нарт холбогдуулан “5298800 төгрөг гаргуулах”-ыг хүссэн бөгөөд шүүхийн шатанд ““******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* би хариуцагч Х.*******, Г.******* нараас бялууны үнэ 4494000 төгрөг, онгоцны зардал 804800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс онгоцны зардал болох 804800 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Х.*******, Г.******* бид нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн бялууны үнэ 4494000 төгрөг, онгоцны зардал 804800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгөөс бялууны үнэ 4494000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж эвлэрэлийн гэрээ байгуулж шүүхэд бичгээр ирүүлсэн байх ба зохигчдын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчдын эвлэрэлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99823 төгрөгийг  хариуцагч Х.*******, Г.******* нар нь төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Х.*******, Г.******* нарт холбогдох иргэний хэрэгт “******* *******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* би хариуцагч Х.*******, Г.******* нараас бялууны үнэ 4494000 төгрөг, онгоцны зардал 804800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд үүнээс онгоцны зардал болох 804800 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч Х.*******, Г.******* бид нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжилсэн бялууны үнэ 4494000 төгрөг, онгоцны зардал 804800 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгөөс бялууны үнэ 4494000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 99823 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй” гэж эвлэрэлийн гэрээ байгуулсан тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 99823 төгрөгийг  хариуцагч Х.*******, Г.******* нар нь төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Х.*******, Г.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ