Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 2018/ШЦТ/886

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б.А /РД:И392011830/.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн
орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан вив ресторанд иргэн О.
Бийн биед зулай, зүүн шанаа, зүүн шуунд шарх,
баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох
баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөвөөр бичигдсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт ярих зүйлгүй. Хохирогчтой эвлэрч тохирсон хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Б мэдүүлэхдээ: “..2018 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан вив нэртэй ресторанд Сод Эгшиг нэртэй орон сууцны компанийн захирал Энхтуяагийн урилгын дагуу очсон..Захирал нь алба хаагчдаа шагнасан. Шагналын үйл ажиллагаа дуусаад нойл ороод байж байтал А араас орж ирээд чи дарга нартай суудаг хэн юм гэж хэлсэн. Би танай байгууллагыг хариуцсан дулааны байцаагч байна гэж хэлсэн. Яасан гэж хэлсэн чамайг хараагүй юм байнэ гэж хэлсэн би бас чамайг хараагүй юм байна гэж хэлсэн. Чи дарга нартай суудаг хэн бэ гэж хэлээд дайраад байхаар нь түлхсэн чинь ууж байсан пивоны шилэн бакалар толгой руу 2 удаа цохисон. Ингээд байж байтал 2 ажилтан нь гарч ирж салгасан. Энхтуяа гэх хүн түргэн дуудсан. 103 ирээд ГСҮТ-д очиж толгойгоо боолгосон. Толгойгоо боолгоод Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн...” гэжээ. /хх 14/

Гэрч Г.Г мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны оройн 18
цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан Вив нэртэй ресторанд байгууллагын нийтийн аж ахуйн баяр болсон. Ороод нэг цаг гаран болсон,
А Б хоёр бүжгийн талбай дээр зогсож байсан аа, А намайг дуудсан, би яваад очтол Б танай энэ ажилтан намайг танихгүй байна гэж хэлсэн би өөдөөс нь наад хүн чинь манайд ороод удаагүй нэг сар ч болоогүй байгаа гэж би хэлсэн, тухайн үед бүжгийн ая явж байсан болохоор Б хоёулаа гараад яръяа гээд А дагуулаад гарсан. Ингээд 10 минутын дараа нойлд зодоон боллоо гэж хүмүүс орилсон. Яваад очтол Бийн толгой нь хагарсан, А нойлд байсан. би очиод нойлын үүдэнд зогсож байтал 103 ирсэн, ирээд Бийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. 103 эмч Бийг ГССҮТ рүү авч явна нэг хүн сууж яв би суугаад явсан. ГССҮТ-д очоод эмч Бийг аваад орсон би гэртээ
харьсан...” гэжээ. /хх 17-18/

Гэрч П.Х мэдүүлэхдээ: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 22
цагийн үед нөхөр
Б утсаар яриад намайг зодчихлоо хурдан ирээд намайг аваарай гэж хэлсэн. Би яараад яваад очиход Гандан вив рестораны 3-н давхарт хүнд зодуулсан байсан. би шууд цагдаа дуудсан 103 эмч түрүүлж ирээд ГССҮТ-д аваад явсан...” гэжээ. /хх 53/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 12190 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.Агийн биед духанд
зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх 23/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 09- ны өдрийн 12118 дугаартай дүгнэлтэнд: 1. О.Бийн биед зулай зүүн шанаа зүүн шуунд шарх баруун нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх зулай зүүн шанаанд шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр зүүн шүүнд шарх баруун нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх
дүгнэлт. /хх 22/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/

Хохирлын баримтууд /хх28-31/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/

Хохирогчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх баримт /хх 94/
зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 22 цагийн орчим Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан вив ресторанд иргэн О.Бийн биед зулай, зүүн шанаа, зүүн шуунд шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч
мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд хохирогч О.Бийн: “..2018 оны 10 дугаар сарын 06-ны 22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан вив нэртэй ресторанд Сод Эгшиг нэртэй орон сууцны компанийн захирал Энхтуяагийн урилгын дагуу очсон..Захирал нь алба хаагчдаа шагнасан. Шагналын үйл ажиллагаа дуусаад нойл ороод байж байтал А араас орж ирээд чи дарга нартай суудаг хэн юм гэж хэлсэн. Би танай байгууллагыг хариуцсан дулааны байцаагч байна гэж хэлсэн. Яасан гэж хэлсэн чамайг хараагүй юм байна гэж хэлсэн би бас чамайг хараагүй юм байна гэж хэлсэн. Чи дарга нартай суудаг хэн бэ гэж хэлээд дайраад байхаар нь түлхсэн чинь ууж байсан пивоны шилэн бакалар толгой руу 2 удаа цохисон. Ингээд байж байтал 2 ажилтан нь гарч ирж салгасан. Энхтуяа гэх хүн түргэн дуудсан. 103 ирээд ГСҮТ-д очиж толгойгоо боолгосон...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Гийн: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны оройн 18 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандан Вив нэртэй ресторанд байгууллагын нийтийн аж ахуйн баяр болсон. Ороод нэг цаг гаран болсон, А Б хоёр бүжгийн талбай дээр зогсож байснаа А намайг дуудсан, би яваад очтол Б танай энэ ажилтан намайг танихгүй байна гэж хэлсэн. Би өөдөөс нь наад хүн чинь манайд ороод удаагүй нэг сар ч болоогүй байгаа гэж би хэлсэн. Тухайн үед бүжгийн ая явж байсан болохоор Б хоёулаа гараад ярья гээд А дагуулаад гарсан. Ингээд 10 минутын дараа 00-д зодоон боллоо гэж хүмүүс орилсон. Яваад очтол Бийн толгой нь хагарсан, А 00-д байсан. Би очиход 00- ын үүдэнд зогсож байтал 103 ирсэн, ирээд Бийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг,

Гэрч П.Хын: “...2018 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 22 цагийн үед
нөхөр
Б утсаар яриад намайг зодчихлоо хурдан ирээд намайг аваарай
гэж хэлсэн. Би яараад яваад очиход Гандан вив рестораны 3-н давхарт хүнд
зодуулсан байсан. би шууд цагдаа дуудсан 103 эмч түрүүлж ирээд ГССҮТ-д аваад
явсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 08-
ны өдрийн 12190 дугаартай дүгнэлтэнд: 1.Б.
Агийн биед духанд
зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн
үйлчлэлээр үүсгэгдэнэ. З.тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 10
дугаар сарын 09-ны өдрийн 12118 дугаартай дүгнэлтэнд: 1. О.
Бийн биед
зулай зүүн шанаа зүүн шуунд шарх баруун нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн
эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд
үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын
2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн
зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги
алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх зулай зүүн шанаанд шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр зүүн шүүнд шарх баруун нүдний дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26-27/, хохирлын баримтууд /хх 28-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 33/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 43/, хохирогчийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх баримт /хх 94/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч О.Б нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Атэй сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 94/
хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч
Б.
А нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын
газраас шүүгдэгч Б.
Ад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас
анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал
тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1,2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч
    Б.Аг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар
    шүүгдэгч Б.
    А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох
    ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих
    ялаар солих болохыг анхааруулсугай.
 
  1. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт
    хураагдаагүй, шүүгдэгч Б.
    А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид
    төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус
    ДУРДсугай.
  2. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн
    оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр
    зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн
    хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,
    хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах
    гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг
    сануулсугай.
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2
    дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах,
    улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч
    Б.
    Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
    хэвээр үргэлж
    лүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ЕСӨН-ЭРДЭНЭ