Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2018/ ШЦТ/730

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Г.Буяннэмэх, шүүгч Н.Нарантуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр иргэдийн төлөөлөгч Г.Нямсүрэн, улсын яллагч Н.Мөнгөнсүх, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч М.Ариунболд /№0812/, Б.Лхагвацэрэн /№0387/, хохирогч О.Жанчивдорж, Ч.Ариунтунгалаг, Б.Ариунболд, Ч.Алтансүх, Ч.Эрдэнэ-Очир, Д.Энхбаатар, Д.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Бүрэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Модчин овогт Баяр Эд холбогдох 201725020790 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 7 дугаар сарын 27-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд, санхүүч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 13-39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Модчин овогт Б.Э

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ яллагдагч Б.Э нь зохиомол байдлыг зориуд бий болгон, бодид байдлыг нуух замаар бусдын төөрөгдөлд оруулж, хуурч залилан мэхэлсэн ба дээрхи үйлдлийг байнга хийж амьдралын эх үүсвэрээ болгосны улмаас бусдад 275.602.200 төгрөг буюу их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: “...Хохирлын бодит дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэд, хэдэн зүйл байна. Харин гэм буруугийн тухайд бол гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байранд хохирогч Баянтогтохоос төлбөрийг нь төлнө гэж плэйстэйшн 4 авсан. Нэхэмжлэлд гаргаж байгаа мөнгө нь 2.572.200 төгрөг болсон байдаг. Би хохирогчид 3.000.000 төгрөг төлсөн. Хохирогч Буянтогтохын хэргийг би иргэний журмаар шийдвэрлэнэ гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ плейстэйшн 4-ийг би 2 сарын хугацаанд өөр дээр ээ байлгаж түрээсийн төлбөр давхар төлдөг байсан. Би түрээсэнд 3.000.000 төгрөг өгсөн байгаа. Мөн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Алтантүлхүүрээс 3.105.000 төгрөгийг зээлээ ч, зээлээ төлж барагдуулж чадахгүй бол өөрийнхөө нэр дээр байдаг Мобикомын дугаараа өгье гэсэн байдлаар анх тохиролцсон байгаа. Би хохирогч Алтантүлхүүрээс 1.610.000 төгрөг авсан бодит дүн байдаг. Мэдүүлэг өгөхдөө болохоор 3.105.000 төгрөг гэж мэдүүлснийг гайхаад байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Батсайханаас 8.830.000 төгрөг аваад, хохирогч Өлзийбаатараас 5.330.000 төгрөг тус тус авсан байдаг. 9911-тэй дугаар гаргаж өгнө гээд зохиомол байдлаар хуурч мэхлэж мөнгө авсан. Гэхдээ энэ мөнгөнөөс 2 сая төгрөг дутуу байгаа бусдыг нь би төлж барагдуулсан. Мэдүүлэг дээрээ бол хохирогч нар бүх мөнгийг нэхэмжилсэн байгаа. Хохирогч Тэмүүлэнгийн хувьд бол автомашинд үнэлгээ хийлгэхэд 8.000.000 төгрөг болсон. Бид 2 тухайн үедээ хоорондоо учраа олоод төлбөрийг нь төлж барагдуулаад, хохиролгүй гэж мэдүүлсэн байсан. Гэхдээ мэдүүлэг дээр бол мөнгө өгсөн гэж мэдүүлээгүй байсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Жанчивдорж мэдүүлэхдээ: Б.Э Мобикомд ажилладаг байхдаа манай ломбарданд их хэмжээний утас тавьсан. Тэдгээр утаснууд нь борлуулалтанд гараагүй шинэ утас байсан. Тэр машины тухайд бол хохирогч Тэмүүлэнгийн машин гэж мэдээгүй. Б.Э байнга л унаад яваад байхаар нь өөрийнх нь машин гэж бодсон. Бичиг баримтыг нь нэхсэн чинь цагдаад байгаа гэсэн. 10.000.000 гаруй төгрөгийн хохиролтой байсан. Түүнээс 4.000.000 төгрөгийг өгсөн. Одоо бол 7.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ өнөөдөр энэ нэхэмжлэлээс татгалзаж байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Ариунтунгалаг мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай найз төв аймгийн нэгдсэн эмнэлэгт их эмчээр ажилладаг бөгөөд надад утсаар яриад манай аймгийн нэгдсэн эмнэлэг дээр эмч нарт Мобикомын дугаар хөнгөлөлттэй нөхцөлөөр зарна гэсэн зар тавьсан байна. Мобикомын дугаар авна гээд байсан энийг сонирхох уу гээд надад мэдээлэл өгсөн байдаг. Би өөрөө Скайтелийн хэрэглэгч энэ дугаараа 10 хэдэн жил барьж байна. Хөдөө орон нутгаар их томилолтоор явдаг учраас Скайтелийн сүлжээ барьдаг газар их ховор байдаг тэгээд би Юнител эсвэл Мобикомын дугаар авч дугаараа сольё гэж найз нөхдийн хүрээнд ярьж байсан. Ямар зар байна чи надад мэдээллийг нь явуулаач гэсэн чинь эмнэлгийн ажилчдын мэдээллийн самбар дээр байсан зургийг авч өгч явуулаад би тэр зар дээр байгаа утсаар холбогдсон надад өөрийгөө Мобикомын төв аймгийн акаунт хариуцсан менежер гэж танилцуулсан. Тэгээд энэ дугаарыг танд гаргаж өгөх боломж байна. Өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө манай Мобикомын ажилтан нягтлан Даваажавын Золбаярын дансанд шилжүүлчих би зохицуулаад дугаар гаргаж өгөх гэж байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би маргааш өглөө ажил цуглахаар, биеэрээ очиж уулзаад гэрээгээ хийж болох уу гэсэн чинь Б.Э маргааш өглөө гэхэд энэ дугаар хаагдаад хүчингүй болно. Та өнөөдөр ажлын цаг дуусахаас өмнө зохицуулаад шилжүүлчихвэл би танд дугаарыг нь гаргаад өгнө гэж тохиролцсон. Тэгээд би Сүхбаатрын талбайн авто зогсоол дээр зогсож байгаад нөхрийнхөө Хаан банкны данснаас 3.110.000 төгрөг нэг удаа шилжүүлсэн. Нийт 5.420.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөнгө шилжүүлснээс хойш Б.Эын утас холбогдохоо больсон. Маргааш нь 12 цагийн үед өөрөө над руу холбогдсон та түр хүлээж байгаараа өнөөдөртөө багтаад гаргаж өгнө гээд замын цагдаагийн урд барлах Home plaza дээр уулзъя гэж надтай тохиролцсон. Уулзах цагтаа ирээгүй учраас надад сэжиг төрсөн. Тэгээд би Хаан банк нь дээр очоод дансны дугаар андуураад Золбаяр гэдэг хүний данс руу гүйлгээ хийсэн байна. Та энэ хүний мэдээллийг шалгаад холбоо барих утасны дугаарыг нь хэлээд өгөөч гэж банкны ажилтанд хандаж хэлэхэд. Надад Д.Золбаярын утасны дугаарыг өгсөн. Тэгээд би Золбаяртай утсаар холбогдоод би чиний данс руу өчигдөр мөнгө хийсэн Б.Э та 2 ямар холбоотой вэ гэж ярьсан. Удалгүй Б.Э над руу холбогдож та Д.Золбаярын дансыг шалгуулсан байна. Та өргөдөл гомдол гаргаж цагдаад өгөөгүй биз дээ. Би хэлсэн ярьсандаа асуудлыг шийдэж өгнө гэсэн. Гэхдээ надаа сэжигтэй санагдаад Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар очиж гомдол гаргасан. Гомдол гаргахдаа би Д.Золбаяр, Б.Э нар бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдгээр гомдол гаргасан. Харин Пүрэв байцаагч ганцхан Б.Э дээр гомдлоо гарга гэсэн. Тэгээд өргөдөл гаргахдаа тэр тавьсан зарыг нь бас хавсаргасан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Ариунболд мэдүүлэхдээ: Б.Эыг урьд нь манай найз танидаг машин тэргийг нь нааш цааш нь хөдөлгөж өгдөг, миний хуурай дүү Мобикомд ажилладаг 9910 тай дугаар гаргаж өгнө гэсэн. Б.Эыг Лексус 570 маркийн машин унадаг, ар гэр нь боломжийн амьдралтай худлаа ярих хүүхэд биш гэж хэлсэн. Мобикомын 2 дугаар гаргаж өгөх боломж байна. Би нэгийн нь авах гэж байна чи бас авах уу гэж яриад миний ах Дарханбаяр гэдэг хүн байдаг гэсэн. Хажууд нь цуг сууж байхад албаар зохион байгуулалтай ярьсан. Анх 3.000.000 төгрөг өгсөн байдаг. Мобиком хяналттай байдаг болохоор тэрнийхээ завсар зайгаар наана, цаана нь оруулаад зохицуулна гэж хэлсэн. Маргааш нь уулзаад бөөн асуудал яриад бид нар дотроо 4-5 хүн ажилладаг зарим нэг хүмүүүс нь мөнгө төгрөгөө бэлнээр нь авна гээд байна тийм болохоор мөнгөө нэмж өгөх шаардлагатай гэж хэлээд надаас нийт 14.300.000 төгрөг авсан байдаг гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Алтансүх мэдүүлэхдээ: 2017 оны 5 дугаар сард 9911 тэй 3 дугаар өгнө гээд 13.600.000 төгрөг бэлнээр болон дансаар мөнгө өгсөн. Мөнгө өгөх болгондоо нотариатаар баталгаажуулдаг байсан гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Эрдэнэ-Очир мэдүүлэхдээ: Би 9911-тэй дугаар авна гээд анх Хан-Уулын дүүрэгт байрлах нотариатын газарт Б.Этай танилцсан. Тэрнээс хойш дугаар авна гээд мөнгө өгсөөр байгаад 22.480.000 төгрөг өгсөн байдаг. Надад 2 дугаар гаргаж өгнө гэж ярьдаг одоо хүртэл өгөөгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Энхбаатар мэдүүлэхдээ: Би 2018 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 7 цагийн үед дуудлага авсан. Дуудлагын дагуу нэг зочид буудал дээр яваад очиход Б.Э зогсож байсан. Би дуудлага өгсөн та энэ машины бичиг баримтыг Багшийн дээдийн хажуу талын 24 дүгээр байранд байдаг хүнд авч ирж өгөөд ирээч гэсэн. Тэгээд би тэр бичиг баримтыг авч ирж нөгөө хүнд нь өгсөн. Буцаад Б.Э дээр очиход би танд 30.000 төгрөг өгье та дахиад нөгөө хүн дээрээ очоод бичиг баримтыг нь аваад ирээч гэсэн. Тэгээд бичиг баримтыг нь авч ирээд өөрт нь өгсөн. Б.Э хоёулаа хамт явъя дахиад очих хэрэгтэй байна гэсэн. Тэгээд нэгдүгээр эмнэлгийн лавлагаагаар ороод, буцаад очъё гэсэн. Тэгээд дараа нь Мобиком ороод хүнтэй уулзчихаад гарч ирээд надад нэг 9911-тэй хямдхан дугаар байна зарах гэсэн юм гээд тэр тухай баахан ярьж байгаад. Эхний удаа 2.800.000 төгрөг өнөөдрийн дотор багтаад өгчихвөл маргааш өглөө гэхэд нэг дугаар гаргаад өгье гэсэн. Тэгэхээр нь би надад тийм мөнгө төгрөг олдохгүй байх би нэг хүүхдээс асуугаад ирээд хэлье гэсэн. Тэгээд надаа 1.000.000 төгрөг олдох юм шиг байна гээд дуудлагадаа яваад өгсөн. Тэр зочид буудлыг гражаас шинэ Лексус 570 маркийн машин гаргаж ирсэн, бас нэг 2017 оны шинэ range rover маркийн машин гаргаж ирээд энэ манай жолооч гээд Хятад хүмүүсийг нисэх буудал руу хүргэж өгдөг гэж ярьж байсан. Б.Э би ийм, ийм юм хийдэг гээд надад итгэл төрүүлсэн. Тэгэхээр нь би хүнээс асууж байгаад чамд хариу хэлье гэсэн. Тэгээд 2 цагийн үед над руу Б.Э залгаад та юу болж байна гээд ярихаар нь надад нэг сая төгрөг олдох юм шиг байна. Тэгээд би сая төгрөгөө бэлнээр өгсөн. Үлдсэн мөнгийг нь би дансаар хийчихнэ. Та үлдсэн мөнгөө маргааш гүйцээгээд өгчих гэсэн. Дахиад бид 2 Мобиком дээр нэг хүн дээр очисон. Манай ах байгаа юм. Мобикомд инженер хийдэг өнөө шөнө гарч байгаа маргааш өглөө ажлаасаа буухаас өмнө өнөө шөнөдөө багтаж хураагдсан дугаарыг өгдөг гэж надад хэлсэн. Тэгээд Б.Э маргааш 9 цагийн үед уулзъя. Тэгээд хоёулаа гэрээгээ хийнэ, та дугаараа аваарай гэсэн. Маргааш нь би Мобиком дээр очиход Б.Э ирээгүй. Тэгээд залгаад асуухаар ялалтын тэнд явж байна та хүрээд ир гэсэн яваад очиход бас ирээгүй байсан. Тэгээд тэр уулзана гэсэн өдрөө уулзаж чадаагүй. Маргааш нь 11 цагт уулзсан. Надад 2 Мобикомын дугаартай үүр өгсөн. Тэгээд тэр дугаарыг хийсэн чинь гадаадаар нэг зүйл яриад байсан. Тэгэхээр нь би Б.Э руу яриад асуухад. Та үлдсэн мөнгөө шилжүүлчих. Тэгээд цагийн дараа дугаар нь идэвхтэй болно гэсэн. Ахаа та одоо мөнгөө хийхгүй бол нөгөө хүн нь ажлаасаа буух боллоо гээд байсан. Тэгэхээр нь би үлдсэн 9.000.000 гаруй төгрөгийг шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа дугаараа дахин хийгээд болохгүй байсан. Тэгэхээр нь би Цамбагаравт байрлах Мобиком дээр очоод асуухад 95-тай өөр хүний нэр дээр тэр дугаар байсан. Тэгээд нөгөө анх уулзсан буудал дээр нь очоод, энэ хавиар энэ хүн үзэгдсэн үү гээд асуухад хамгаалагч нь өнөөдөр харагдахгүй байна. Саяхан энэ хүн ярьсан нэг өрөө захиалсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би манаж хонож байгаад 4 цагийн үед Б.Эыг ирэхээр нь 102 дуудаад барьж өгсөн. Тэрнээс гадна тэр унаж яваа Лексус 570 маркийн машины эзэнд миний шилжүүлсэн мөнгөнөөс 7.000.000 төгрөг өгсөн гэж ярьдаг. Б.Э цагдаагийн байгууллагад очоод би хохирлыг нь барагдуулна гэсэн чинь байцаагч нь энэ хүнд төлөх мөнгө байхгүй гээд шууд хорих 461 дүгээр анги руу аваад явсан байдаг. Мөн Дарханбаяр гэдэг хүнд 2.000.000 төгрөг өгсөн гэж ярьдаг. Бас тэр өдөр унаж байсан range rover машиныг тухайн өдөр түрээсэлсэн байх ёстой энэ талаар асуумаар байна гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Солонго мэдүүлэхдээ: Би Мобикомын нэг дугаар авъя гээд Б.Этай утсаар ярьсан. Б.Э 8.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэсэн урьдчилгаа 2.000.0000 төгрөгийг өгчих тэгвэл гаргаад өгнө гэсэн. Надад өгөх дугаар нь 99113939 гэдэг дугаар байсан. Би хадам ахтайгаа хамт Б.Этай очиж уулзсан. Тэгээд урьдчилгаа 2.110.000 төгрөг өгсөн. 3 хоногийн дараа дугаарыг чинь гаргаж өгнө гэсэн. Надад худлаа санагдаад үлдсэн мөнгөө өгч чадахгүй нь гэсэн чинь. Манай хадам ах надад өгчих би дугаарыг нь авъя гээд би 4.000.000 төгрөгийг хадам ахдаа өгөөд яваад өгсөн. Нийт 6.110.000 төгрөгийн хохиролтой байгаа. Б.Эаас 2.110.000 төгрөг нэхэмжилж байна гэв. Шүүгдэгч Б.Э нь: 1. 2016 оны 9 дүгээр сараас, 11 дүгээр сарын хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Дөлгөөнд “9911-тэй дугаар хямдхан олж өгнө гэж” хуурч залилан мэхлэн нийт 19.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "...би Дөлгөөн гэх залуутай 2016 оны 10 дугаар сарын сүүлээр найз Дарханбаяраар дамжуулан танилцсан. Дөлгөөн 9911-тэй дугаар гаргаж өгч чадах уу гэж асуусан тэгэхлээр нь би боломжтой гээд 9911-тэй 3 ширхэг дугаар нийт 22 сая төгрөгөөр гаргаж өгөхөөр тохиролцоод 3 дугаарын урьдчилгаа мөнгө гэж нийт 19.600.000 төгрөг авсан. 99119298, 99115829 гэсэн 2 ширхэг дугаар Дөлгөөнд гаргаж өгсөн боловч тэр 2 дугаар Дөлгөөний нэр дээр шилжих боломжгүй болсон. Учир нь би энэ хоёр дугаарыг гар утасны ченж хийдэг Эрдэнэ гэдэг хүнээс лизингээр авахаар тохиролцсон байсан боловч лизингээр зарах боломжгүй гэсэн. Тэгээд би Дөлгөөнтэй яриад мөнгийн буцааж өгч эхлээд 5.500.000 Дөлгөөнд өгсөн боловч үлдэгдэл мөнгийг өгөх санхүүгийн чадваргүй байсан учир өгөлгүй удсан. Би дөлгөөнд өгөх мөнгөө 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө.” гэх мэдүүлэг /1хх-ийн 13х/, хохирогч О.Дөлгөөний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2016 оны 9 дүгээр сарын үед Дарханбаяр /99950303/ найзтайгаа манай ах болон би 9911 тэй дугаар худалдаж авахаар хайж байгаа гэж яртал Дарханбаяр надад манай найз Мобикомд ажилдаг 9911-тэй дугаар хямдхан гаргаж зардаг гэсэн. Тэгээд би Этай /99119294/ дугаараар холбогдож 2016 оны 10 дугаар сарын эхээр уулзаж танилцаад 9911-тэй 3 дугаар худалдаж авах талаар ярихад Э "болно би 9911 тэй 3 дугаар чамд нэгийг нь 7 сая төгрөгөөр гаргаж өгье" гэж хэлсэн. Тэгээд эхлээд надаас 2016 оны 10 дугаар сарын 09, 10 /яг хэдэнд авсаныг нь сайн санахгүй байна/ урьдчилгаа 1 сая төгрөг бэлнээр “Тэнгэс” кино театрын хажуу талд авсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахиж урьдчилгаа мөнгө хэрэг болоод байна гэж хэлээд 5 сая төгрөг бэлнээр МУИС-н 1-р дүгээр байрны баруун талд машин дотор авсан энэ мөнгийг авахдаа надад 99110948 гэдэг дугаарыг "энэ дугаар гарчихлаа удахгүй нэр дээр чинь шилжин, худалдаж авсан гээд наад дугаараа бариад байж бай гэж хэлсэн. Дараа нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 7 сая төгрөгийг нөгөө дугаар гаргах хүмүүст урьдчилгаа мөнгө өгөх хэрэгтэй болчихлоо гээд Дарханбаярын хамт Офицеруудын ордоны Хаан банкан дээр ирж авсан. Таванбогд авто мотив гэх газрын хашааны гадаа АТМ-с авсан. Тэгээд надад 99115829 гэсэн сим карт өгөөд наад дугаараа барьж бай удахгүй нэр дээр чинь шилжин гэж хэлсэн. Тэгээд 99110948, 99115829 гэсэн хоёр дугаарыг би нэр дээрээ шилжихээр нь барья гээд байж байтал дээрх хоёр дугаарын төлбөр гараад хаагдсан байна гээд ажиллахаа больсон. Тэгээд би Э руу утсаар яриаад дугаар өг эсвэл мөнгө өг гэж нэхсэн тэгтэл 3 дугаар чинь удахгүй гаргаж өгнө гэж ярьж байгаад сүүлдээ надаас авсан мөнгөө өгнө дээр нь авсан мөнгөний хүү 9911 тэй 1 дугаар өгнө, эсвэл сарын 10% хүү бодож мөнгийг чинь төлнө гэж ярьж байгаад 5 сая 500 мянган төгрөгийг, 1 сая 500 мянган төгрөг, 2 сая, 2 сая төгрөгөөр салгаж надад өгсөн. Одоо надад нийт 19 сая 600 мянган төгрөгнөөс 5 сая 500 мянга төгрөгийг эргүүлж аваад одоо 14 сая 100 мянган төгрөгний хохирол учирсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 9х/, гэрч Э.Дарханбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Би Э гэх залуутай найзуудаараа дамжуулж 2016 оны 4 дүгээр сарын үед танилцсан. Тухайн үед Э өөрийгөө Мобикомд ажилладаг гэж байсан ба 9911-тэй дугаар 10 сая төгрөгөнд асуудалгүй гаргаж өгнө гэж байсан. 2016 оны 9 дүгээр сарын сүүлээр Дөлгөөн гэх найзтайгаа уулзаад юм яриад байж байтал Дөлгөөн 9911-тэй дугаар авмаар байна гэж ярьсан тэгээд би Э руу яриад манай нэг найз 9911-тэй дугаар авна гэнээ чамд бэлэн дугаар байна уу гэж асуутал яг одоо бэлэн алга яваандаа болно гэсэн. Тэгээд Э манай найз Дөлгөөнтэй уулзая гэж хэлсэн. Тэгээд би Эыг Дөлгөөнтэй уулзуулсан. Тэгээд тэр хоёр хоорондоо утсаар холбогдож явж байгаад бид 3 “Тэнгис” кино театрын авто машины зогсоол дээр уулзсан тэгтэл Э Дөлгөөнд 9911-тэй дугаар гаргаж өгнө гээд 1 сая төгрөг бэлнээр Дөлгөөнөөс авсан. Дараа нь Э нь 7 сая төгрөг БЗДн офицеруудын ордоны хаан банкин дээрээс Дөлгөөнөөс авсан. Дараа нь МУИС-н хажуу талд авто мотив гэх газрын АТМ-с 6.600.000 мянган төгрөг бэлнээр авсан. Тэгээд Э нь 3 ширхэг 9911 тэй дугаар гаргаж өгнө гэж ярьж байсан бөгөөд 3 ширхэг дугаар Дөлгөөнд гаргаж өгөөгүй. Тэгхээр нь юу болсон бэ? гэж Эаас асуухаар "өнөөдөр орой, маргааш" гэх мэтээр худлаа яриад явдаг байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 2. 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Даваацэрэнд “9911-тэй дугаар хямдхан олж өгнө гэж” хуурч, залилан мэхэлж нийт 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "...Би Даваацэрэнтэй 2 жилийн өмнө танилцсан. Манай найз Цолмонбаатарын дүү юм. 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Даваацэрэн надаас хямдхан 9911-тэй дугаар олоод өгөөч гэж гуйсан. Тухайн үед би татгалзсан хариу өгсөн. Тэрнээс хойш гар утасны дугаарыг наймаачин Эрдэнээ гэдэг хүнээс "та лизингээр 9911-тэй дугаар гаргаж өгч чадах уу" гэж асуусан. Эрдэнэ ах "болно ирээд уулзахгүй юу" гэж хэлсэн. Тэгээд би Эрдэнэ ахтай уулзалгүйгээр Даваацэрэнд 9911-тэй дугаар олж болох юм байна гээд маргааш нь буюу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр урьдчилгаа 3 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт бэлнээр хүлээж авсан. Тэр мөнгийг би урьдчилгаа 1.5 сая төгрөг өгөөд 1.5 сая төгрөгийн хувьдаа ашиглах гэж бодсон. Тэгсэн чинь 1.5 сая төгрөгөөр дугаар авах боломжгүй болсон би өөртөө 1,5 сая төгрөгийг нь өрөнд өгөөд үлдсэн 700.000 төгрөгийн өөртөө ашигласан. Үлдсэн 800.000 төгрөгийг нь буцааж Даваацэрэнд өгсөн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 43х/, хохирогч С.Даваацэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр өөрийн танил Б.Эд өөрийн найз Чингүүнээр дамжуулж Эаас Мобикомын 9911-тэй дугаар худалдаж авахаар 3 сая төгрөг өгсөн. Гэтэл Э нь "маргааш маргааш" гэж хойшлуулсаар ярьж тохирсон дугаараа өгөөгүй.” гэх мэдүүлэг /1хх-ийн 41х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 3. 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “9911, 9909 дугаар хямдхан олж өгнө” гэж хуурч, залилан мэхлэн хохирогч Б.Идэрт 8.600.000 төгрөг, Н.Хүлэгсайханд 7.500.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "...манай нөгөө ангийн Хүлэгсайхан намайг Мобикомд ажилдаг гэдгийг мэдээд 9911 тэй дугаар гаргаж өгч чадах уу гэхээр нь боломжтой гээд 99119298, 99115477 гэсэн дугааруудыг санал болгосон юм. Дээрх хоёр дугаарыг би хэн эзэмшдэг болохыг мэдэхгүй ерөнхийдөө амандаа орсон тоог хэлсэн. Дээрх 2 дугаарыг нийлээд 13 сая төгрөг болно гээд урьдчилгаа 7.6 сая төгрөгийг авсан... Мөн Хүлэгсайханы найз Идэр над дээр бас ирээд дугаар авья гэхээр нь 99119938, 99095000 гэсэн дугаар санал болгож 14 сая төгрөгөөр зарна гэж хэлээд 8,5 сая төгрөг авсан..." гэх мэдүүлэг /1хх-ийн 76х/, хохирогч Б.Идэрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 02 дугаар сарын 20-ны үер 10 жилийн сургуулийн танил Б.Эаас мобикомын 9911, 9909-тэй дугаар авья гэж тохиролцоод найз Хүлэгсайханы хамт Этай уулзсан юм. Тэгтэл болно урьдчилгаа мөнгө өгчих гэж хэлсэн тэгтэл 99119938, 99095000 дугаар байна гэж санал болгоод нийлүүлээд 9,0 сая төгрөг болно гэж байсан юм. Тэгээд урьдчилгаа мөнгө болгож 2017 оны 02 дугаар сарын 20-дын үер Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Түшигийн хажуу талын төв Хаан банкин дотроос 4,8 сая төгрөгийг Эын мөнгө шилжүүлээрэй гэж өгсөн Очирбат гэх хүний 5114130650 гэсэн дугаарын данс руу мөнгийг шилжүүлсэн байдаг. Дараа нь дугаар бүтэж байна болж байна гэж хэлээд 2,8 сая төгрөгийг удаа дарагийн үйлдлээр бэлнээ өгсөн. Мөн Эын өгсөн хаан банкны 5926039156 дугаарын дансанд 1,0 сая төгрөгийг шилжүүлсэн ингээд ний 8,6 сая төгрөгийг өгсөн ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64х/, хохирогч Н.Хүлэгсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... би урьд таньдаг байсан 10 жилийн сургуулийн нөгөө ангийн сурагч байсан Э гэдэг залуу Мобикомд ажилладаг дугаар зарж борлуулдаг гэдгийг сонсоод түүнтэй холбогдож дугаар авах талаар ярьж байгаад уулзсан юм. Инээд уулзаад 9911-тэй дугаар сснирхож байгаа талаар хэлэхэд нэг дугаар 8,0 сая төгрөг болдог гэж хэлж байсан тэгэхдээ дугаар авч өгөхдөө мөнгөө солилцоно гэж тохиролцсон боловч тэр үед цагаан cap болж таараад Э нь надаас эхний ээлжинд 3,0 сая төгрөгийг өгөхийг хүссэн ингээд 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах төрийн банкнаас Эын өгсөн 5926039156 дугаарын данс руу 3,0 сая төгрөгийг шилжүүлсэн юм. Дараа нь 2 дугаар сарын 24-ний орой Э нөгөө дугаар чинь гарах гээд дүүргийн нутаг дэвсгэрт Төв шуудангийн ойролцоо машин дотор сууж байгаад бэлнээр 3,0 сая төгрөгийг өгсөн. Түүнээс хойш 500,000 төгрөгөөр нэг удаа 1,0 сая төгрөгийг 1 удаа Эд өгсөн ингээд нийт 7,5 сая төгрөгийг Эд өгсөн байна ингээд дугаараа авах гэсэн боловч худлаа хэлж явсаар байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 65- 66х/, Мобиком ХХК-ний албан тоот "99119298, 99115477, 99119938, 99095000 дугааруудын эзэмшигчийн бүртгэл" /1ххийн 88-89х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 4. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хохирогч А.Тэмүүлэнгийн эзэмшлийн “Тоёота Камери” маркийн автомашныг "Мөнх-Уян" ХХК-д барьцаанд тавьсан гэдгийг мэдсээр байж "Алтан дагуул" ХХК-д барьцаанд тавьж хуурч, залилан мэхлэн хохирогч А.Тэмүүлэнд 8.000.000 төгрөг, "Мөнх-Уян" ХХК-д 4.200.000 төгрөг, "Алтан дагуул" ХХК-д 7.570.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: “... Миний бие найз Тэмүүлэнгийн 23-08 УБП улсын дугаартай автомашиныг 2016 оноос эхлэн тохиролцоод би унаж явдаг байсан юм. 2017 оны 02 дугаар сард Тэмүүлэн 2 сая төгрөгөөр "Мөнх уянга" ХХК-д барьцаалан уг машиныг эзэмшлийг "Мөнх-Уянга" ХХК-ын нэр дээр шилжүүлсэн. Уг төлбөрийг би хариуцан төлөхөөр Тэмүүлэнтэй ярилцаж тохирсон. Түүний дараа "Мөнх Уянга" ХХК-аас нэмж авсаар нийт 4,2 сая төгрөг авсан бөгөөд хүүг нь зарим үед төлөөд заримдаа Сэргэлэнгээс гуйгаад тохирон хойшлуулсаар явсан. Би "Алтан дагуул" ХХК-д "Мобиком" ХХК-д ажллаж байхдаа ажлын газрын 3 ширхэг гар утас 5 сая төгрөгийг барьцаанд тавьсан байсныгаа 2017 оны 9 сард ажил дээр очиж тооллогоо хийлгэх шаардлагатай болсон учир Жанчивдоржоос гуйгаад утаснуудаа аваад унаж явсан дээрх машинаа үлдээгээд ажил дээрээ очиж утсаа тоолуулаад буцааж авах гэтэл болохгүй байсан учраас машиныг авах боломжгүй болсон. Тэгээд cap орчимын дараа Жанчивдоржоос гуйгаад гэрээ хийж 5 сая төгрөгийг өгөхөөр болоод бэлнээр 1.5 сая төгрөгийг өгөөд машинаа авсан. Дараа нь утсаар мессэж бичээд чиний өр нийтдээ 10 сая төгрөг болж байна, тиймээс чамд нэмж мөнгө өгөх боломжгүй, чи 5 сая төгрөг өгч байж машинаа ав гэж хэлсэн. Түүнээс хойш би мөнгө байхгүй учраас машиныг эргүүлэн авч чадаагүй юм..." гэх мэдүүлэг , хохирогч С.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Манай компаний машин барьцаалж зээл олгодог бөгөөд машинаа тавихгүй унаж явах нөхцөлтэйгээр зээл олгодог юм. Тэр тохиолдолд машиныг нь өөрийн компани нэр дээр шилжүүлдэг юм. 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр А.Тэмүүлэн нь манай ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Их тойруу "Хүннү палас" төвийн 901 тоотод ирж зээлийн болон фидуцийн гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн 23-08 УБП улсын дугаартай "Тоётоо Камри" автомашиныг өөрийн компанийн нэр дээрээ шилжүүлэн 4.200.000 төгрөгийг олгосон. Машиныг тухайн хүн унаж яван бүрэн бүтэн байдлыг хариуцахаар фидуцын гэрээнд заасан байдаг. Гэрээ 30 хоногийн хугацаатай хийсэн бөгөөд түүнээс хойш А.Тэмүүлэн нь мөнгөө нэг ч удаа төлөөгүй явж байгаад 1 сая төгрөгийг 10 сарын үед, 2017 он гараад 2 сая төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2 сая төгрөг өгсөн. Тэгээд машиныг авч ирж тавь гэхэд Тэмүүлэн нь найз Эд өгсөн гэсэн бөгөөд Э машиныг барьцаанд тавьчихсан байсан гэсэн. Тус барьцаанд авсан гэх газартай нь буюу "Алтан дагуул” гэх газарлуу нь утсаар холбогдон ярихад хэлсэн. Одоо бид нарын тохиролцоо 2,800.000 төгрөгийг өгнө гэсэн боловч заасан хугацаа нь өнгөрсөн..." гэх мэдүүлэг /1хх-ийн 169-171х/, хохирогч А.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын "Хүннү палас" төв дотор байрлах "Мөнх уянга” гэж машин барьцаалдаг ломбарданд өөрийн эзэмшлийн 23-08 УБП улсын дугаартай "Тоёото Камри" автомашин 4.200.000 төгрөгөөр тавьсан юм. Уг ломбарданд машинаа барьцаалахдаа машинаа уг газарт тавихгүйгээр унаж явах нөхцөлтэйгээр тавьсан юм. Энэ мөнгөнөөс 2 сая төгрөгийг нь би өөрөө авсан. Э урьд нь надад өртэй байсан бөгөөд тэр өрнөөсөө хасаад миний машинийг буцаагаад аваад өгнө гэж тохирсон байсан юм. Ер нь бол анх 2016 оны 02 дугаар сарын үед машинаа дээрх газарт барьцаалаад анх 2 сая төгрөгийн би авсан ба 6 сард нэмж 2.200.000 төгрөгийг Э аваад шинээр гэрээ хийсэн юм. Түүнээс хойш 2016 оны 10 дугаар сард 1 сая төгрөг, 2017 он гараад 1 сард 2 сая төгрөг, 2 сард дахин 2 сая төгрөг өгсөн. Тэгээд "Мөнх-Уянга" ХХК-тай тохироод үлдэгдэл 2.800.000 төгрөгийг нь 2017 оны 2 сардаа багтаан өгнө гэж тохирсон боловч өгч чадаагүй байгаа юм. Дээрх буцаан өгсөн 5 сая төгрөгийг Э төлсөн байна. Э урьд нь надаас 7.500.000 төгрөгийг зээлсэн байсан. Одоо тус газрын 2.800.000 төгрөгийг Э өгнө гэсэн бөгөөд өдийг хүрч байна. Э одоо миний машиныг 7 сая төгрөгийн барьцаанд үлдээчихсэн байгаа гэсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 172- 173х/, хохирогч О.Жанчивдоржийн хохирогчоор мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... манай компаний барьцаалан зээлдүүлэх газарт Б.Э гэдэг залуу 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинэ лацтай шинэ утаснууд барьцаанд тавьж нийт 4,460,000 төгрөг авсан. Б.Э нь 7 сарын 01-ний өдөр ах АНУ-гаас мөнгө явуулахаар бүх өрөө дараад утаснуудаа авна гэсэн. Түүнээс хойш сунгалт хийлгэж явсаар байгаад 10 сарын эхээр утаснуудаа тоолуулчихаад буцаагаад аваад ирий гэж хэлчээд өөрийн унаж явсан 23-08 УБП дугаартай машинаа ажил дээр үлдээгээд явсан. Тэгээд эргэж иргээд би утаснуудаа хураалгачихлаа хоёулаа нотариатаар ороод 5 сая төгрөгний гэрээ хийе, 7 хоногийн дараа мөнгийг чинь өгье гэхээр нь бид хоёр 10 сарын 14-ний өдөр нотриатын газар орж гэрээ хийн машинаа аваад явсан. Тэр үед машиныг нь би ахынхаа гражид аваачиж хийсэн байсныг өгөөд явуулсан. Тэрнээс хойш хугацаа сунгаад яваад байснаа 12 дугаар сарын 08-ны өдөр машинаа надад үлдээгээд 1.220.000 төгрөгийг нэмж авсан. Э надад үнэнээ хэлье гээд би машинаа ломбарданд тавьчихсан байсан чинь хугацаа алдаад хураагдах гээд байна, би мөнгийн өгөөд машинаа нэрдээрээ болгуулаад бичиг баримтыг нь өгье гэж хэлсэн. Тэгснээ маргааш нь ирээд хүү алданги нь нэмэгдчихсэн байна, дахиад 700.000 төгрөг дутчихлаа гэхлээр нь би 700.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш хаяа нэг утсаар яриад янз бүрийн юм ярьсаар байгаад 2017 оны 01 дүгээр сарын 04-нд хүрч эрээд өнөө маргаашгүй мөнгө орж ирэх гээд байна, 280.000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гээд аваад явсан. Дараа нь 01 дүгээр сарын 07-ны өдөр дахин хүрч ирээд хүүхэд цэцэрлэгээсээ хөөгдөх гээд байна төлбөр нь нэхэгдэж байна гээд 340.000 төгрөг авсан. Ингээд бүгд нийлээд нийтдээ надаас 7.570.000 төгрөг авсан. Тэр үед би хүүг нь тооцоод чамд 10 сая төгрөг өгөөд машинаа авна гэж 1 дүгээр сарын 31-ны өдөр Э бичиг хийж өгсөн. Түүнээс хойш ганц нэг удаа утсаар холбогдоход мөнгөгүй байна гэж хэлсээр өдийг хүрсэн. Машин нь бол одоо Жуковт байгууллагын хашаанд тавьчихсан байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 174-175х, 206х/, О.Жанчивдорж, Б.Эын нарын мессеж бичсэн хуулга /1хх-ийн 216-220х/ Эд зүйлийн үнэлгээ /1хх-ийн 228х/, Мобиком ХХК-ний ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал /1хх-ийн 233-235х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 5. 2017 оны 4 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хохирогч Ц.Мэндбаярт “9911-тэй дугаар хямд олж өгнө” гэж хуурч, залилан мэхлэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Монгол-Оросын хамтарсан 3 дугаар сургууль”-ийн байранд 1.680.000 төгрөгийг авч хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...би иргэн Мэндбаяраас 9911-тэй дугаар зарна гэж 1.610.000 төгрөг бэлнээр авсан тэгээд дугаарийг нь өгч чадахгүй болоод мөнгийг нь буцааж өгсөн..." гэх мэдүүлэг /2хх-ийн 32х/, хохирогч Ц.Мэндбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны хавар 4 дүгээр сарын эхээр би өөрийн ажил дээрээ байж байтал урьд нь манай сургуулийг төгсөгч болох Б.Э гэгч тааралдаад хоорондоо ярилцаж байтал Э нь хямд үнээр 9911 -тэй дугаар зарж байна та авах уу хамгийн хямдаар 1.600.000 төгрөгөөр зарж байна гэхээр нь би за худалдаж авья гэж хэлээд.,,2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 1 сая төгрөг, 18-ны өдөр 680.000 төгрөг бэлнээр өөрийн ажил дээр өгсөн...түүнээс хойш Э нь надаас мөнгө авснаас хойш биеэрээ уулзахаас зайлсхийж зугатааж танд удахгүй өгнө гэх нэрийдлээр удаах болсон ба утасны дугаараа авья мөнгө авья гэж хэлэхээр янз бүрийн шалтаг тоочоод удахгүй өгнө гэх зэргээр өдийг хүрсэн. Миний олж мэдсэнээр уг этгээд нь утасны дугаар хямд зарна гэж бусдыг хуурч мэхэлдэг болохыг олж мэдсэн...би гомдолтой байна хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..." гэх мэдүүлэг /2ххийн 44х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 6. 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч О.Одонцацралд ““Плэйсдэйшн” загварын компьютер тоглоомыг нь хэрэглээд өгье” гэж аван буцааж өгөлгүй өмчлөх эрхийн нь шилжүүлэн авч хуурч, залилан 1.116.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь Шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...Фэйсбүүкийн зарын дагуу үл таних хүүхэдтэй очиж уулзаад тоглоомыг нь 7 хоног түрээсээр авсан. Ингээд би тухайн тоглоомыг дүүдээ хэрэглүүлж байсан... одоо тэр тоглоом бүрэн бүтэн байгаа..." гэх мэдүүлэг /2хх-ийн 209х/, насанд хүрээгүй хохирогч О.Одонцацралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017.12.16-ны өдөр Фэйсбүүкээр Плэйстэйшн түрээслэх хүн байна уу гэсэн пост байхаар нь өөрийн утсаа үлдээсэн чинь 94198823 гэсэн дугаараас нэг үл таних эрэгтэй хүн яриад одоо лагер луу явж байна. Лагер авч явах гэсэн юм 2 хоног түрээслэх гэсэн...00-21 гэсэн дугаартай 570 маркийн хар машинтай ирээд аваад явсан...тэгээд залгахаар утсаа авахгүй хуралтай байна, одоо очлоо гээд худлаа яриад яваад байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 205х/, гэрч Б.Халзаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Манай ач хүү Одонцацрал 2017 оны 6 сард надаас мөнгө авч плэйсдэшин-4 нэртэй тоглоом авсан юм. Үүнийгээ 2017 оны 12 сарын үед хүнд түрээслүүлэхээр өгсөн гэж надад хэлсэн. Ингээд тэр үеэс хойш манай хүүгийн тогтлоом дахиж харагдаагүй. Би хүүгээ хэнд тоглоомоо өгч явуулсан талаар асуухад нэг ахад өгсөн тэр ах баталгаатай юм шиг байна лээ гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /2хх-ийн 210х/, эд зүйлийн үнэлгээ /2хх-ийн 214х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 7. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 32 дугаар байранд хохирогч О.Буянтогтохоос төлбөрийг төлнө гэж хуурч, залилан “Плэйстэйшн-4” компютер тоглоомыг 5 ширхэг дискийн хамт өөрийн өмчлөлд шилжүүлэн авч 2.572.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч О.Буянтогтохын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2017 оны 10 дугаар сараас эхлэн Плэйстэйшн нэртэй тоглоомыг түрээслэн хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан юм. Надад хийт 5 ширхэг тоглоом бий. Би нэг тоглоомыг хоногийн 20.000 төгрөгөөр түрээслэж байгаа хүмүүсийн иргэний үнэмлэхийг барьцаа болгож авдаг байсан юм. 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Э гэдэг хүн фэйсбүүк хаягаар надтай холбогдож надаас эхлээд 2 тоглоом авсан бөгөөд Э нь надад бичиг баримт байхгүй хаячихсан харин энэ байна гээд иргэний бүртгэлийн лавлагааны цаас өгсөн. Тухайн үед Э нь 00-21 УНН улсын дугаартай “Лексус -570” маркийн автомашинтай явж байсан бөгөөд би зургийг нь аваад үлдсэн. Тэгээд би Эд итгээд 2 ширхэг тоглоомоо өгөөд явуулсан. Тоглоом авсанаас хойш Э түрээсийн мөнгөө өгөөд байсан бөгөөд нийт хэдэн төгрөг байсан талаар мэдэхгүй байна. Дансны хуулгаа харж байж хэлнэ. Тэгэхдээ Э яг нэг данснаас миний данс руу шилжүүлэхгүй, янз бүрийн данснаас шилжүүлээд байсан. Дараа нь дахиад нэг тоглоомыг мөн Э авсан. Ингээд нийт 3 тоглоомыг авсан. Хамгийн сүүлд 10 хоногийн мөнгө гээд надад 800.000 төгрөг мөн 5 хоногийн түрээсийн мөнгө гэж 400.000 төгрөг өгсөн. Тэгтэл Э надтай уулзахгүй зугтаад ирж уулзахгүй байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Э надтай ирж уулзсан бөгөөд миний тоглоомуудыг Лорд нэртэй ломбарданд барьцаанд тавьсан би удахгүй мөнгө олоод чиний тоглоомуудыг аваад өгнө гэж хэлсэн. Тэрнээс хойш Э нь хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болчихоод байна..." гэх мэдүүлэг /2хх-ийн 234х/, эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх-ийн 249х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 8. 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучнаар Тээврийн товчооны автобусны буудлын хажууд 99119298 дугаарыг зарна гэж хохирогч Б.Алтангэрэлийг хуурч, залилан мэхлэн 2.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Эын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "... 2017 оны 4 дүгээр сард миний зарах 99119298 дугаарыг худалдаж авна гэж Амаржаргал гэх хүн надтай холбогдсон. Тэгээд Баянгол дүүргийн 2 дугаар хороо МҮЭСТ ордны автобусны буудал дээр 14 цагт уулзахаар болсон Амаржаргал гэдэг нь өөрөө ирж чадахгүй гээд өөрийнх нь хүү болох Алтангэрэл гэх хүн ирж надтай уулзсан. Тэр үед би өөрийгөө Мобикомд ажилладаг байсан, одоо ажилж байгаа найз нартайгаа холбогдож цуцлагдсан дугааруудыг гаргадаг гэж тайлбарлаад 99119298 гэсэн дугаарыг 7 хоногийн дотор гаргаж өгнө 5 сая төгрөг болно урьдчилгаа 2.500.000 төгрөг өгөөд дугаараа авсаны дараа 2.500.000 өгч болно гэж хэлтэл Алтангэрэл гэж хүн зөвшөөрөөд надад АТМ-ээс 2.500.000 төгрөг бэлнээр гаргаж өгөөд тээврийн товчооны өөдөөс харсан нотариат орж мөнгө өгсөн авсан гэж бичиг хийн батлуулсан...би худлаа хэлж мөнгө авсан юм..." гэх мэдүүлэг /3хх-ийн 22х/, хохирогч Б.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... 2017 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн тээврийн товчооны автобусны буудлын хажууд Баярын Э гэгчтэй уулзаж 99119298 гэсэн дугаарыг 6 сая төгрөгөөр худалдаж авах гээд урьдчилгаа 2.500.000 төгрөгийг нь бэлнээр өгч маргааш нь үлдэгдэл мөнгөө өгч дугаараа авахаар болсон боловч одоо болтол Э гэгч хүнээс 99119298 дугаар авч чадахгүй, худлаа яриад алга болсон тул цагдаад хандсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 18х/, гэрч Ц.Гүенбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Бат-Өлзийд миний таньдаг Мобикомд ажилладаг залуу 9911-тэй гар утасны дугаар зарна гэж хэлж байна гэсэн чинь Бат-Өлзий би хүүхэддээ авад өгчихье гэж хэлэхээр нь би Э руу утасдаад манай нэг найз хүүхэддээ авна гэж байна ямар үнэтэй юм гэж асуусан чинь 5.000.000 төгрөг дугаар шилжүүлэхэд бага хэмжээний мөнгө орох байх шүү гэж хэлэхээр нь би тэр талаар нь Бат-Өлзийд хэлээд гар утасны дугаарыг нь өгсөн тэрнээс хойш Бат-Өлзий хүүхэддээ тэр талаар хэлээд хүү Алтангэрэл нь Этай уулзсан юм шиг байгаа юм тэрнээс хойш хэд хоногийн дараа Бат-Өлзий надтай уулзахдаа манай хүүхдээс дугаар өгнө гээд Б.Э нь мөнгө аваад нилээн хэдэн хоног болчихлоо гэж хэлэхээр нь би өөрийнхөө гар утаснаас Э руу залгасан чинь би хуралтай байна хурлын дараа тань луу залгая гээд алга болосон тэрнээс хойш утсаа авахгүй холбоо барьж чадахгүй би дараа нь сонсоход залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж сонсогдсон..." гэх мэдүүлэг /3хх-ийн 40х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 9. 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Петровис” шатахуун түгээх станцын урд байрлах нотариатын газарт хохирогч Б.Жагдагаас “9911-тэй гар утасны дугаар зарна" хуурч, залилан 4.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "...Жагдаг ахтай уулзаад 9911 дугаар 7 хоногийн дотор гаргаж өгөхөөр болоод 4.610.000 төгрөг авсан...би авсан мөнгийг нь түр ашиглаад буцаагаад өгье гэж авсан юм..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 57 х/, хохирогч Б.Жагдагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Жапан Таун” байдаг ажил дээрээ байхад манай дүү Б.Золбаяр миний гар утас руу залгаад миний нэг танил залуу Мобикомд ажилладаг юм тэр залуу 9911-тэй гар утасны дугаар зарах гээд байна та авах юм уу гэж хэлэхээр нь би тэр залуутай чинь уулзаад үзье гэж хэлээд дүүгээсээ нөгөө залуугийн гар утасны дугаарыг нь аваад залгасан чинь би Мобикомд ажилладаг танай дүүг би таньдаг болохоор бэлэн мөнгөөр 9911-тэй гар утасны дугаар яаралтай хямдхан зармаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би уулзъяа гээд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ТБД-ын Андуудын хажуу талд уулзахаар тохироод тэр өдрөө орой нь 21 цагийн үед уулзсан чинь би Мобикомд ажилладаг манай ажиллаас хямдхан 9911-тэй дугаар зарах гээд байгаа юм та авах юм уу, авах бол бэлнээр 4.500.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би баталгаатай юм уу гэж асуусан чинь би мобид ажилладаг болохоор асуудалгүй надад итгэхгүй бол эхлээд бэлэн мөнгөө өгчих тэгээд гэрээ байгуулья би чамаас 9911-тэй дугаарын мөнгө гэж 4.500.000 төгрөг бүртгэлийн хураамж гэж 100.000 төгрөг, дугаарын мөнгө гэж 10.000 төгрөг нийт 4.610.000 төгрөг аваад гэрээ байгуулахдаа би чамаас 10.000.000 төгрөг авсан гээд гэрээ байгуулчихья илүү баталгаатай найдвартай гэж үзнэ гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд дугаараа хэзээ авах юм гэж гэж асуусан чинь тэр оройноо өгнө гэж байгаад орой нь өгөөгүй би тэр үед би нөгөө залууг дагуулаад Мөнгөн Завъяагийн тэнд байдаг Төрийн банкнаас бэлнээр аваад буцаад ТБД-Андуудын тэнд байдаг нотариатын газар гэрээ байгуулаад мөнгөө бэлнээр өгөөд нөгөө залуу ажил дээрээсээ гар утасны чинь гэрээг авч ирж өгнө гэж хэлээд салсан. Тэрнээс хойш нэг удаа манай ажлын гадаа уулзаад дугаар бүтэж өгөхгүй байна мөнгийг чинь буцаагаад өгч болох уу, гэж хэлэхээр нь би тэр үед гар утасны дугаар авчихмаар байна гэж хэлсэн чинь би мөнгийг чинь маргааш нөгөөдрөөс өгье эсвэл дугаарыг чинь би дахиад хөөцөлдөөд өгье гэж хэлэхээр нь худлаа ярих юм бол цагдаад хандах болно гэж хэлсэн чинь зүгээр зүгээр би бүтээгээд өгнө гэж хэлээд салаад явсан тэрнээс хойш гар утсаа авахгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй болохоор нь Мобикомоос ажилладаг эсэхийг нь асуусан чинь ийм хүн өмнө ажиллаж байгаад ийм асуудлаас болооод ажиллаасаа халагдсан гэж хэлсэн болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 55 х/, гэрч Б.Золбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...Этай их сургуульд сурч байхдаа танилцсан...тэгээд Фэйсбүүкээр холбогдоод Мобикомд ажилдаг 9911-тэй дугаар хямдхан зарах гэж байна авах уу гэхээр нь би өөрөө авахгүй гээд Жагдаг ахын утсыг өгсөн..." гэх мэдүүлэг /3 хх-ийн 64 х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 10. 2017 оны 5 дугаар сарын 13-наас 30-ны хооронд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ТБД-Андууд төвийн орчим хохирогч Ч.Алтансүхэд “9911-тэй дугаар “Мобиком” ХХК-иас гаргаж өгнө” гэж хуурч, залилан мэхлэн 14.660.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн "...би урьд нь 9911-тэй дугаар гаргаж өгнө гэж хүмүүсээс мөнгө авсан байсан ба мөнгө нэхээд байхаар Алтансүхээс худлаа хэлж мөнгө авсан..." гэх мэдүүлэг /3хх-ийн 83х/, хохирогч Ч.Аптансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн "...би 2011 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд сурч байхад Б.Э нь манай нөгөө ангийн хүүхэд байсан юм. Тэр үед зүс таньдаг байсан тэгээд фэйсбүүкээр холбогдсон чинь 9911-тэй дугаар зарна гэж хэлэхээр нь хэдээр зарах гэж байгаа юм гэж асуусан чинь 99119298, 99115829, 99119595 гэсэн 3 ширхэг дугаарыг хоёрыг нь 10.000.000 төгрөгөөр нэгийг нь 6.000.000 төгрөгөөр гаргаж өгнө. Би мобиком компанид харилцагч хариуцсан менежерээр ажилдаг гэж хэлэхээр нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр уулзаад урьдчилгаа 5.000.000 төгрөгийг Баянгол дүүргийн "ТБД-Андуудын худалдааны төвийн нотариатын газар гэрээ хийж бэлнээр өгсөн. Тэгээд 5 дугаар сарын 15-ны өдөр нэмж 2.110.000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 1.000.000 төгрөг, 5 дугаар сарын 18-ны өдөр 1.440.000 төгрөг зэргийг Хаан банкны 5026919610 гэсэн Төгөлдөр гэх хүний дансаар шилжүүлж өгөөд 05 сарын 18-ны өдөр Саппорогын автобусны буудлын хойд талд нэмж урьд өгсөн мөнгөтэй нийлүүлээд 8.000.000 төгрөгийн гэрээ хийсэн тэгээд 05 сарын 29-ний өдөр 5.000.000 төгрөг нэмж аваад 05 сарын 30-ны өдөр тус гурван дугарыг асуудалгүй гаргаж өгнө гэж 20.000.000 төгрөгний зээлийн гэрээ байгуулаад 20.000.000 төгрөг 3 дугаарын төлбөрт авсан гэж мөнгө өгсөн баримтыг гараар бичиж нотариатаар баталгаажуулсан. Түүнээс хойш өгнө гэсэн дугаараа өгөөгүй худал үнэн ярьж явсаар байгаад өнөөг хүрээд байна...би Эд нийт 14.660.000 төгрөг бэлэн болон дансаар өгсөн..." гэх мэдүүлэг /3хх-ийн 79х/ зээлийн гэрээ, болон дансны хуулга /3хх-ийн 68-77х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 11. 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрийн баруун талд байх нотариатын газарт хохирогч Б.Мөрөнд “9911-тэй 3 ширхэг дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 5011200183 тоот данс руу 8.330.000 төгрөг шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед сэжигтэнээр өгсөн: "... би урдын танил Мөрөнтэй холбогдоод 9911- тэй дугаар гаргаж өгнө гэсэн бөгөөд 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 16 цагийн орчим "Embassy" рестораны гадаа уулзаад мобикомын 99119595, 99115829, 99119298 гэсэн дугаарыг 14 сая төгрөгөөр гаргаж өгнө гэж хэлсэн. Мөрөн тэр үед ах Тэнгэсийнхээ хамт ирсэн байсан. Тэгээд бид хоёр харилцан тохиролцоод 6.330.000 төгрөгний урьдчилгаа авад 10 сая төгрөгийн зээлийн гэрээ хийгээд хэрвээ өгөхгүй бол 10 сая төгрөг болгож өгнө гэсэн юм. тэгээд бид хоёр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Ард кино театрын баруун талд байх нотариатын газар орж гэрээ хийгээд надад Мөрөн 6.330.000 төгрөгийг Булган гэж хүний Хаан банкны данс руу хийсэн. Тэгтэл тэр мөнгийг ХХБ-аас шилжүүлсэн учраас тэр өдөртөө мөнгө орохгүй болсон. Тэгэхээр нь би тухайн өдрөө 2 сая төрөгний хэрэг байна. Шилжүүлээч гэж хэлэхэд ХХБ-ны БатЭрдэнэ гэж хүний дансаар дамжуулан 1.800.000 төгрөгийг аваад дахин Хаан банкны Булганы данс руу 200.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Би нийтдээ тухайн өдрөө 8.330.000 төгрөгийг авсан... Ийм зүйл болоод Мөрөнгийн мөнгийг үрсэн ба Мөрөнд 6 дугаар сарын 12-ны өдөр гэхэд дугааруудыг нь гаргаж өгнө гэж тохирсон байсан бөгөөд тэр дугаарууд нь зүс мэдэх ченж дээр зарагдаж байсан дугаарууд бөгөөд би түүнийг нь аваад өгнө гэж бодож байсан боловч мөнгөгүй учраас авч өгөөгүй. Тэгээд түүнээс хойш Мөрөнийг аргалж байгаад Мөрөнтэй тохиролцино гэж бодож байсан боловч чадаагүй юм. ийм зүйл болсон...Мөрөнд худлаа хэлж мөнгө авсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 16х/, хохирогч Б.Мөрөнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би мобид ажиллаж байгаа чи 9911-тэй дугаар сонирхох уу гэсэн бөгөөд ханшыг нь асуухад нэгийг нь 6 саяд гаргаж байна, 3 дугаар байна. 3 cap нь дуусаад хураагдангуут нь гэрээг нь өөрчлөөд чиний нэр лүү шилжүүлээд өгье гэсэн. Тэгэхээр нь би эргээд чам руу холбогдъё гэж хэлээд утсаа тасалчихад ах Тэнгэст хэлэхэд болох юм бол уулзъяа гэхээр нь Этай холбогдоод "Embassy" рестораны үүдэнд уулзахад Э нь “Лексус 570” машинтай ирж уулзаад 3 дугаар үхэж байгаа, мобид хамт ажилладаг 2 хүнтэй хамтарч ажилладаг. Тэр хоёрын нэг нь урдны эзэмшигчийх нь түүхийг устгаад нөгөө хүн нь гэрээг нь хийж өгнө. Тэгээд үхэж байгаа 99119595, 99115829, 99119298 гэсэн 3 дугаарыг авч өгье. Бид нар өөрсдөө тестээр дугааруудыг нь авчихдаг юм гэж хэлсэн. Би ахын хамт уулзаж байгаад 3 дугаарыг нийлүүлээд 14 саяд өгъе гэж тохиролцоод Э хоёулаа 10 сая төгрөний зээлийн гэрээ хийчихье хэрэв худлаа бол чи надаас 10 сая төгрөгөө нэхэмжлээрэй гэхээр нь бид хоёр хамт яваад ард кино театрын баруун талд байрлах нотариатын газар очоод 10 сая төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Гэрээ хийж байх үед анх 6.330.000 төгрөтий урьдчилгаа өг гэж ярьсан бөгөөд гэрээ хийж дуусаад би ах руугаа яриад мөнгийг нь ах Тэнгис худалдаан хөгжлийн банкны 417012769 данснаас Эын өгсөн данс болох Хаан банкны 5011200783 Ахалбек Булган гэсэн данс руу дээрх мөнгийг нь шилжүүлсэн. Тэгтэл 16 цаг өнгөрсөн байсан болохоор банк хоорондын гүйлгээ нь маргааш өдөр нь орохоор болсон. Тэгээд бид хоёр салаад явсаны дараа 18 цаг өнгөрөөд над руу залгаад мөнгө орсонгүй гэхээр нь би ах шилжүүлсэн болохоор ах руу яриад асуу гэж хэлээд утсыг нь өгсөн. Тэгтэл ах над руу яриад чамд мөнгө байгаа юу гэхэд надад 200.000 төгрөг байна гэхэд надад 1.800.000 төгрөг байна, чи наад 200.000 төгрөгөө шилжүүлчих цаана ажилж байгаа хоёр хүндээ нэг нэг сая төгрөг өгье гээд байна гэж хэлсэн. Тэгээд ах Тэнгис 1.800.000 төгрөгөө 499238362 Бат-Эрдэнэ гэсэн данс руу хийгээд би өмнө явуулсан Булган гэсэн Хаан банкны дансанд нь 200.000 төгрөг хийсэн. Дараа нь ярихад нөгөө хоёр хүн нь бүтэн сайн өдөр буюу 11-ны шөнө ээлжинд гарна, тэр үедээ бүх зүйлээ хийчихнэ 1 дэх өдрийн өглөө сим картыг нь аваад нэр нь дээр нь болгоод өгнө, чи үлдсэн мөнгөө бэлэн авч ирээрэй, нэр дээрээ авах гэж байгаа хүнийхээ иргэний үнэмлэхний зургийг над руу фзсбүүкээр явуулчаарай гэж хэлэхээр нь би ах, дүү, эхнэр 3-ын иргэний үнэмлэхний зургийг явуулсан. Тэгээд би 11-ний өдөр утсаар ярихад Э нь би Тэрэлжид байна, чи шөнө 2222-руу залгаад утасны дугаарыг хэлээд Пин, Пук кодоо авъя гэж хэлээрэй, тэгэхээр чамд хэлээд өгнө гэж ярихаар нь би шөнө залгаж чадахгүй гэтэл өглөө уулзъя, би сим карт, гэрээг нь аваад очье гэж хэлсэн. Тэгээд нэг дэх өдөр буюу 12-ны өглөө залгахад би хуралтай байна, 11 цагийн үед залгья гэсэн мессеж ирүүлсэн. Тэгэхээр нь 11 цагийн үед залгахад манай нөгөө түүх устгаж өгдөг хүн нь хөдөө томилолтоор явчихлаа, 3-4 хоног хойшилохоор боллоо гэсэн. Тэр үед фэйсбүүкээр би Эыг залилан хийсэн гэдгийг харчихсан байсан бөгөөд манай ах би наад хүнтэй чинь муудалцсан юм, албаар намайг чадах гээд ингээд байгаа юм би 3 дугаарыг чинь 4 хоногийн дараа гэхэд найдвартай гаргаад өгнө гэж хэлсэн. тэгээд 4 хоног хүлээхээр болсон бөгөөд 4 хоногийн дараа ярихад өнөөдөртөө багтана. эсхүл маргааш, яг одоо болох гэж байна гэх мэтээр ярьсаар байсан бөгөөд би 21-ний өдөр мөнгөө авъя эсхүл цагдаад өглөө гэхэд тэгвэл би одоо мөнгийг чинь бэлдээдэхье гэсэн. Тэгээд 2017 оны 6 дугаар сарын 22-ны үүрээр 04:18 цагт за хөгшөөн бэлэн болчихлоо 11 цагт уулзаад авчих гэсэн юм. Тэгзэд 11 цаг өнгөрөөгөөд залгахад 100 айлд байгаа бол би яваад очье гэсэн юм. Тэгээд 13 цаг өнгөрөөгөөд би залгахад утсаа авахгүй байснаа эргэж залгаад 9298 гэсэн дугаар нь гарчихлаа, ядаж энэ дугаарыг нь аваад очъё хоёулаа циркийн хажууд уулзъя гэсэн бөгөөд дахиад залгаад байхад утсаа авахгүй байгаад байсан. Тэгэхээр нь би Чингэлтэйн цагдаа дээр уулзья гэхэд над руу хэн хэнийхээ мууг үзээд яахав. гуйж байна хөгшөөн би залгая амлаж байна гээд мессеж бичээд байгаа юм..." гэх мэдүүлэг /4хх-ийн 9х/, гэрч Б.Тэнгэсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... миний бие 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр манай дүү яриад Мобид ажилладаг байсан танил Э гэж залуу яриад 9911-тэй 3 дугаар 15 саяд гаргаад өгнө гэж байна гэхээр нь найдвартай юм уу гэхэд гайгүй байхаа гэхээр нь хоёулаа очиж уулзах уу гээд хоёулаа хамт Ленийн музейн зүүн талын Ленийн музейн зүүн талын "Embassy" рестораны үүдэнд очиж уулзахад найдвэртай гаргаж өгнө, бүтэн сайн өдрийн буюу 6 сарын 11-ний өдөр гэхэд 99119595, 99119298, 99115829 гэх дугааруудыг гаргаад өгнө, бүүр удлаа гэхэд 1 дэх өдрийн өглөө гэхэд гаргаж өгнө гэж ярьсан. Тэр үед мобид ажилладаг 2 хүнтэй хамтарч гаргаж байгаа гэж хэлж байсан. Тэгээд тохиролцоод 15 сая төгрөгөөр авахаар болж, урьдчилгаа 6.330.000 төгрөгийг шилжүүлэхээр болсон. Тэгээд Э, Мөрөн хоёр яваад зээлийн гэрээ байгуулахаар явцгаасан. Би ажил дээрээ очоод байж байхад Мөрөн яриад гэрээгээ хийгээд болчихлоо мөнгийг нь шилжүүлчих гэж хэлэхээр нь мөнгийг нь Хаан банкны Ахалбек Булган гэсэн хүний Хаан банкны дансанд ХХБ-ны дансаар шилжүүлсэн. Тэгэхэд орой болсон байсан учир маргааш банк хоорондын шилжүүлэг орохоор болсон. Би мөнгөө шилжүүлчихээд байж байтал Мөрөн яриад нөгөө хоёр хүндээ тус бүрт нь 1 сая төгрөг бариад өнөөдөр очихгүй бол болохгүй байна, 2 сая төгрөг өгөх хэрэгтэй байна гэхээр нь би дансанд байсан 1.800.000 төгрөгийг ХХБ-ны Бат-Эрдэнэ гэж хүний данс руу шилжүүлээд дүү Мөрөн 200.000 төгрөгийг нь шилжүүлэн өгсөн. Дараа нь тохирсон хугацаа нь өнгөрөөд би Мөрөнгийн хамт 6 дугаар сарын 13-ны өдөр Циркийн хажууд очиж уулзахад ямар ч асуудалгүй мобид ажилладаг 2 хүн нь хөдөө томилолтоор явчихаад байна, яг 7 хоногийн дотор бол гаргаад өгнө, баталгаатай гэх мэтээр ярьсаар алга болсон байсан. Түүнээс хойш Мөрөн бид хоёртой утсаар яриад уулзахгүй зугтаагаад байгаа. Ийм зүйл болсон..." гэх мэдүүлэг /4хх-ийн 11х/ Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх-ийн 38-42х/, Б.Мөрөн, Б.Э нарын мессежний хуулга /4хх-ийн 43-49х/, Зээлийн гэрээ /4хх-ийн 5х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 12. 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын урд гадна талбайд “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн хохирогч П.Буджавт 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...би 9911-тэй дугаар 7.000.000 сая төгрөгт зарна гэж Буджаваас 1.750.000 төгрөг авсан...би урьд нь өрөнд орсон байсан учраас хүмүүст өрөө өгөх гэж авсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 103х/, хохирогч П.Буджавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Этай Циркийн хажууд уулзахад 9911-тэй дугаарыг 5 саяд авах уу урьдчилгаа 2 сая төгрөг өгчих гэхээр нь 1.750.000 төгрөг өгсөн...тэгээд дугаараа нэхсэн чинь гаргаж өгөх хүн нь хөдөө явчихсан байна гээд хойшлуулаад байсан...Э надад 300.000 төгрөгийг буцааж өгсөн одоо 1.450.000 төгрөг нэхэмжлэж байна..." гэх мэдүүлэг /4хх-ийн 99х/, Зээлийн гэрээ /4хх-ийн 105х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 13. 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Цэрэнлхамд 99119595, 99119298, 99115829 гэсэн дугааруудыг нэгийг нь 5 сая төгрөгөөр зарна гэж хуурч, залилан мэхлэн 13.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...би өмнөх өрөө төлөх гэж худал хэлж мөнгө авсан надад 9911 дугаар байгаагүй..." гэх мэдүүлэг /4хх-ийн 123х/, хохирогч Б.Цэрэнлхамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай салоноор үйлчлүүлдэг Э нь 9911 тэй дугаар байгаа та сонирхох уу, гэж хэлээд явсан. Тэгээд манай нөхөрийн дугаар луу 99119595, 99119298, 99115829 гэсэн 3 дугаар явуулсан байсан. Нэг дугаарыг нь 5 сая төгрөгөөр авах уу гэсэн...Тэгээд хэд хоногоос Э “Лексус 570” маркийн машин уначихсан ирээд 9911 тэй дугаар аваач надад урьдчилгаа хэдэн төгрөг хэрэгтэй байна, би Мобикомд ажилдаг, та надад итгээрэй гэсэн... 2017.06.23-ны өдөр Алтай центрийн 1 давхарт байрлах ATM ороод Эын дансруу 6.330.000 төгрөг шилжүүлсэн... дараа нь бэлэн 6.370.000 төгрөг машин дотор нь сууж байгаад өгөөд явуулсан..." гэх мэдүүлэг /4хх-ийн 120х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 14. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “9911-тэй дугаар хямд үнээр авч өгнө” гэж хуурч, залилан мэхлэн хохирогч П.Батсайханд 8.830.000 төгрөг, Р.Өлзийбаатарт 5.330.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Батсайхан, Өлзийбаатар нараас мөнгө авсан нь үнэн...надад 9911 дугаар байгаагүй...өмнөх өрөө төлөх гэж хүмүүсээс худлаа хэлж мөнгө авсан..." гэх мэдүүлэг /4ххийн 141х/, хохирогч П.Батсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...намайг Сэлэнгэ аймагт байхад манай найз Өлзийбаатарын эгч нь 9911-тэй дугаар хүн зарна гэж байна 1 ширхэгийг нь 4 сая гэхээр нь Эын утсыг аваад ярьтал Улаанбаатар хотод 4 саяар зарна гэсэн. Тэгэхээр нь Өлзийбаатар бид 2 тус тусдаа 2 ширхэгийг авахаар тохироод урьдчилгаа 8.830.000 төгрөг шилжүүлсэн...Э надад 7.000.000 төгрөг шилжүүлсэн байна үлдэгдэл 1.830.000 төгрөгөө авах саналтай байна..." гэх мэдүүлэг /4хх-ийн 134х/ хохирогч Р.Өлзийбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай төрсөн эгч Даваахүү залгаад Э гээд Мобикомд ажилдаг залуу байна яриад үзээрэй гэхээр нь ярьсан чинь 99119294 гэсэн дугаарыг 7 сая гэхээр нь үнэтэй байна 4 саяын дугаар байна уу гэхэд болно урьдчилгаа 2.500.000 өгчих дугаар гарсны дараа үлдэгдэлээ авна гэсэн...Тэгээд Эын хэлсэн дугаар луу залгасан чинь дуудаж байхаар нь хэлтэл...уул уурхайд ажилдаг хүн олон дугаар авсан, тэр дугаараа хаячихаад өөр улс руу явчихсан, энэ дугаар нь сарын дараа нээдэг юм, энэ хугацаанд гомдол саналгүй бол шууд зардаг юм гэж хэлсэн. Тэгтэл Батсайхан өөртөө бас дугаар асуулгахад өөр дугаар байхгүй гэхдээ асууя гэсэн...Удалгүй Э залгаад нэг дугаар гарах юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд тэр өдрөө Батсайхан бид хоёр 2.500.000 төгрөг шилжүүлсэн...дараа нь 2 сая төгрөг...шилжүүлсэн тэгээд 2.500.000 төгрөг шилжүүлсэн тэгээд 330.000 төгрөг шилжүүлсэн...нийт 5.330.000 төгрөг өгсөн...4.000.000 төгрөг буцааж авсан үлдэгдэл 1.330.000 төгрөгөө авмаар байна..." гэх мэдүүлэг /4хх-ийн 137х/, Зээлийн гэрээ /4хх-ийн 150х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 15. 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын ойролцоо хохирогч Б.Мөнхжаргалд “9911-тэй дугаар 6,5 сая төгрөгөөр зарна” гэж хуурч, залилан мэхлэн 4.260.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: "...Мөнжаргалаас 9911 дугаар зарна гэж мөнгө авсан ...надад 9911 дугаар байгаагүй ...өмнөх өрөө төлөх гэж хүмүүсээс худлаа хэлж мөнгө авсан..." гэх мэдүүлэг /4ххийн 160х/, хохирогч Б.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай хүү Тэмүүлэн манай найз Мобикомд ажилдаг хямд дугаар зарна гэж байна гэхээр нь миний дугаарыг өгчих гэсэн чинь 99119294 гэсэн дугаараас Э гэх хүн залгаад 9911 дугаар зарах гэж байгаа...би Мобикомд гэрээний ажилтан хийдэг ченжүүдтэй харьцдагүй, хугацаа дууссан дугаар зарж байгаа юм гэхээр нь 13 сая төгрөгөөр 2 ширхэг дугаар авахаар тохиролцоод...нийт 4 удаагийн үйлдлээр 4.260.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /4хх-ийн 158х/, Зээлийн гэрээ /4хх-ийн 161х/, Б.Мөнхжаргалын дансны хуулга /4хх-ийн 462-166х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуур, 16. 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Алтантүлхүүрт “мөнгө зээлээч, буцааж өгч чадахгүй бол өөрийнхөө 99119294 дугаарыг танд өгье” гэж хуурч, залилан мэхлэн 3.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Алтантүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2016.10 дугаар сард Э нь 3 сая төгрөг зээлүүлээч хүүхдээ орос цэцэрлэгт өгөх гэсэн мөнгөгүй болчихлоо хэрэв би таньд мөнгө өгч чадахгүй бол барьж байгаа 99119294 дугаараа өгье гэж хэлэхээр нь 3.000.000 төгрөгөө зээлсэн...дараа нь нэмж 150.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь би өгсөн..." гэх мэдүүлэг /4хх-ийн 173х/ Зээлийн гэрээ /4хх-ийн 174х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 17. 2017 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Ганбаярт “9911-тэй дугаар зарна гэж” хуурч, залилан мэхлэн 6.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...Ганбаярт 9911-тэй дугаар зарна гэж мөнгө авсан...надад ямар ч 9911 дугаар байхгүй..." гэх мэдүүлэг /5хх-ийн 56х/, хохирогч Г.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай дүү Уянга Фэйсбүүкээр 9911 дугаар авна гэж зар тавьсан байсан. Үүний дагуу Э гэх залуу залгаад 9911-тэй дугаар авах уу гэж яриад 2017.12.23-ны өдөр Циркийн орчим уулзсан. Уулзахад 570 маркийн хар машинтай явж байсан ба 99113939, 99119298 дугаарыг 10 сая төгрөгөөр зарна, урьдчилгаа 2.110.000 төгрөг авна гэж хэлсэн...нийт 6.320.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 54х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 18. 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Д.Энхбаатарт “ 9911 тэй 2 ширхэг дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 10.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: "...би Д.Энхбаатараас 10.220.000 төгрөг хуурч мэхэлж авсанаа хүлээн зөвшөөрч байна..." гэх мэдүүлэг /5хх-ийн 57х/, хохирогч Д.Энхбаатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...ажлаа хийгээд таксинд явж байхад нэг залуу нэг ууттай бичиг баримт өгөөд Багшийн дээд хүрээгд өгчих ирээд мөнгө аваарай гэхээр нь бичгийг нь хүргэж өгчихөөд ирсэн чинь буцаагаад нөгөө бичгээ аваад ир гэхээр нь очиж авчирж өгсөн...Тэр залуу надад би Мобикомд ажилдаг байсан одоо хувиараа юм хийж байгаа энэ хүмүүс шөнөөр 9911 дугаар чөлөөлдөг юм хямдхан дугаар авах уу өглөө үүрээр гарчихана гэхээр нь тэр шөнө 1.000.000 төгрөг өгсөн...тэгээд надад 99113939, 99112470 гэсэн 2 дугаарын карт өгөөд одоо мөнгө шилжүүлчих юм бол нэр дээр чинь шилжүүлнэ гэхээр нь би 9.220.000 төгрөг хэлсэн данс руу нь шилжүүлсэн...нийт 10.220.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 65х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 19. 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ч.Ариунтунгалагт “9911 дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 5.420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч.Ариунтунгалагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2018.02.13-ны өдөр манай найз залгаад манай байгууллагын самбар дээр Мобикомын 9911-тэй дугаар зарна гэсэн зар байна гэж хэлээд над руу зургийг нь явуулсан...Тэгээд би зарын дагуу залгахад Б.Э гэх хүн байна би Төв аймгийн албан газруудыг хариуцсан Мобикомын төлөөлөгч байгаа юм. Надад хураагдаж ирсэн 9911-тэй дугаарууд байгаа ажлын цаг дуусахаас өмнө мөнгө шилжүүлвэл 9911 дугаар авах боломжтой гэхээр нь би 99113939 гэсэн дугаарыг авахаар болоод 3.110.000 авахаар болж мөнгийн нь шилжүүлсэн...тэгээд би энэ талаар найздаа хэлсэн чинь манай найз би бас авья чи мөнгө байвал шилжүүлээч гэхээр нь би 99112470 гэсэн дугаарыг авахаар 2.310.000 төгрөгийг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 88х/, Мөнгө шилжүүлсэн баримт, /5хх-ийн 85-86х/, 9911 дугаар зарна гэсэн зарлал /5хх-ийн 84х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 20. 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргиин 2 дугаар хороо, Теди төвийн гадаа хохирогч Б.Баярсайханд “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...би Баярсайхан ахаас 4 сая төгрөг бэлнээр авсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 101х/, хохирогч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...би 2017 онд Э гэх залууг таньдаг байсан. Тэгтэл 2018 оны 01 дүгээр сард над руу залгаад 9911-тэй дугаар байна, хямд гаргаж өгнө, урьдчилгаа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн найз Ариунболдод хэлээд бид хоёр авахаар болоод Теди төвийн гадаа бэлнээр 4 сая төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 99х/ болон хавтас хэрэгт авагсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 21. 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ний өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Эрдэнэ-Очирт “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 22.480.000 төгргийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Б.Эын болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч өгсөн: "... Т.Эрдэнэ-Очир ахаас 22 сая төгрөг авсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 113-114х/, хохирогч Т.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай найз Бат-Очир залгаад найзынх нь шавь Э гэдэг залуу 9911-тэй дугаар хямдхан гаргаж өгдөг гэнэ 2-лаа дугаар авах уу гэхээр зөвшөөрөөд маргааш нь Б.Этай “Теди” төв дээр уулзаад зээлийн гэрээ байгууллад 4.220.000 төгрөг өгсөн...дараа нь Э залгаад дугаар чинь гарах гээд байна дахиад мөнгө шилүүлээдээрэй гээд мөн авч байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 112х/, Мөнгө хүлээн аваад хохирогч Т.Эрдэнэ-Очирт хийж өгсөн Б.Эын бичиг /5хх-ийн 109х/ , Дансны хуулга /5ххийн 116-119х/, Зээлийн гэрээ /5хх-ийн 120х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 22. 2017 оны 11 дүгээр сарын 30-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Чинбатад “9911 дугаар хямд үнээр авч өгнө би Мобикомд ажилдаг” гэж хуурч, залилан мэхлэн 10.620.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Чинбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017.11.30-ны өдөр Э руу залгаад 9911-тэй дугаар зарах уу гэж асуугаад бид хоёр Нарны гүүрний урд талын нотариат дээр уулзаад 11 сая төгрөний зээлийн гэрээ хийгээд 9911-тэй 2 дугаар гаргаж өгөхөөр тохиролцоод би эхний ээлжинд 4 сая төгрөг бэлнээр өгсөн...нийт 10.620.000 төгрөг өгсөн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 130х/, зээлийн гэрээ /5хх-ийн 141х/, бэлэн мөнгө авсан баталгаа гэх Эын гарын үсэгтэй бичиг /5хх-ийн 142-143х/ болон хавтас хэрэг авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 23. 2017 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Л.Пүрэвдаваад “би Мобикомд ажилдаг 99113939, 99119298 гэсэн хоёр дугаарыг 16 сая төгрөгөөр зарна” гэж хуурч, залилан мэхлэн 4.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.Пүрэвдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Э гэх залуу би Мобикомд ажилладаг мөнгөн дугаар 99113939, 99119298 гэсэн дугаарыг хоёуланг нь 16 сая төгрөгөнд зарна гээд Циркийн урд талд 4.200.000 төгрөг авсан, зээлийн гэрээ байгуулж, нотриатаар орсон..." гэх мэдүүлэг /5хх-ийн 149х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 24. 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТБД” андууд үйлчилгээний төвийн урьд гадна табайд хохирогч Т.Очод “9911 тэй дугаар зарна” гэж хуурч, гэрээ байгуулан залилан мэхлэн 6.220.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Очийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...2017.12 дугаар сард миний фэйсбүүк руу Э Баяр гэсэн хаягнаас сайн байна уу, би Намуундарийн найз байна та 9911-тэй дугаар сонирхож байна гэхээр холбогдож байна гэсэн утгатай юм бичсэн ...99113939, 99119298 гэсэн дугаарыг 16 саяд зарах гэж байгаа, гадуур ямар үнэтэй байгааг мэдэж байгаа биз дээ гэхээр нь би Эд итгээд 2017.12.22-ны өдөр 6.220.000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /5ххийн 167х/, Мөнгө шилжүүлсэн баримт /5хх-ийн 174х/, Зээлийн гэрээний хуулбар /5хх-ийн 175х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар, 25. 2018 оны 01 дүгээр сарын 11-нээс 17-ны хооронд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 51 дүгээр байрны орчим хохирогч Б.Ариунболдод “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 8.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Э гэх хүнтэй танилцаад 9911-тэй дугаар авах зорилгоор 8.220.000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /5хх-ийн 206х/, Мөнгө шилжүүлсэн баримт /5хх-ийн 199-206х/ болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар, 26. 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Очиржамцад “9911-тэй 3 дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 16.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Очиржамцын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...манай дүүгийн найз болох Э гэгч нь манай дүүд чи надад тус болж байсан би чамд 9911 дугаар хямд гаргаж өгье, би урьд нь Мобикомд ажиллаж байсан олон танил байгаа гэж хэлсэн байсан. Тэгээд би 9911-тэй дугаар авья гээд захичихсан байж байтал 99111166 гэсэ дугаар гараад ирлээ 6.000.000 төгрөгөөр авчих гэхээр нь сим карт гэрээтэй нь хамт авсан, дараа нь дахиад дугаар зарна гэхээр нь 99110924 гэсэн дугаарыг 7.000.000 төгрөгөөр авсан мөн сим карт гэрээтэй нь хамт өгсөн...тэгээд тэр дугаарыг нь хэсэг барьж байсан чинь хаагдсан байсан..." гэх мэдүүлэг /5хх-ийн 240х/, Э хохирогч Э.Очиржамц нарын мессежний хуулбар /5хх-ийн 248х, 6хх-ийн 10х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 27. 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн хохирогч Ц.Амартайванд 6.200.000 төгрөг, П.Пүрэврэнцэнд 3.130.000 төгрөгийн тус тус хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Амартайваны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Э гэх залуутай танилцаад дугаар авахаар Пүрэврэнцэн бид хоёр 9330.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн..." гэх мэдүүлэг, /6хх-ийн 46х/, хохирогч Пүрэврэнцэн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Этай Баянгол дүүргийн ахуй үйлчилгээний ойролцоо уулзаад дугаар авахаар болоод 9.330.000 төгрөг данс руу нь шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /6хх-ийн 49х/ гэрч Х.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Этай уулзахад 3 дугаар 20 саяд өгнө гээд Амартайван, Пүрэврэнцэн хоёр урьдчилгаа 9 орчим сая төгрөг данс руу нь хийчих шиг болсон..." гэх мэдүүлэг /6хх-ийн 51х/, Дансны хуулга /6хх-ийн 43х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 28. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Ариунболдод “9911-тэй дугаар зарна гэж” хуурч, залилан мэхлэн 14.330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Ариунболдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Этай Баярсайхан гэх найзаараа дамжуулж танилцсан... Б.Э нь 9911-тэй дугаар 12 сая төгрөгөөр зарна, одоо 2.110.000 төгрөгийн урьдчилгаа өгөх хэрэгтэй гэж хэлэхэд нь бэлэн өгсөн...тэгээд маргааш нь дахиад асуухад дугаарыг чинь маргааш гаргаж өгнө, тэрнээс гадна дахиад 2 дугаар байна авах хүн байна уу гэхээр нь би зөвшөөрөөд 3.220.000 төгрөг шилжүүлсэн...ингээд нийт 14.330.000 төгрөг Б.Эд өгсөн..." гэх мэдүүлэг /6хх-ийн 168х/, Э.Дарханбаярын дансны хуулга /6хх-ийн 174-179х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар 29. 2017 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Цогтсайханд “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 12.380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Цогтсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Б.Э нь би Мобикомд ажилдаг срранц компаний эзэмшлий 99119595, 99119298, 99115829 гэсэн дугаарыг 15 саяаар зармаар байна, урьдчилгаа 7.830.000 төгрөг шилжүүлчих гэхээр нь шилжүүлсэн... дараа нь 5.000.000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /6хх-ийн 207х/, гэрч Б.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Э гэх залуу 99119595, 99119298, 99115829 гэсэн дугаарыг 15 саяар зарна гээд бид хоёртой уулзсан. Тэгээд манай найз Цогтсайхан худалдаж авахаар болоод 7.830.000 төгрөг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /6хх-ийн 209х/, Зээлийн гэрээ болон дансны хуулга /6хх-ийн 198-199х/ гэрээ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 30. 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Төмөрхуягт “9911тэй дугаар авч өгнө” гэж хуурч, залилан мэхлэн 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хйисэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Төмөрхуягийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...намайг таксинд явж байхад нэг залуу 16 цагаас 21 цагийн хооронд авч явсан юм...Тэр залуу өөрийгөө Мобикомд ажилдаг гэсэн...тэгээд би эхнэртэйгээ ярьж байгаад нэг дугаар аваад өндөр үнээр зарвал яасан юм гээд маргааш нь нөгөө залуу руу ярьж байгаад 5.000.000 төгрөг өгөөд дугаар авахаар болсон...тэгээд тэр залуу алга болсон..." гэх мэдүүлэг /7хх-ийн 4х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар, 31. 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Солонгод “9911-тэй дугаар зарна” гэж хуурч, залилан мэхлэн 2.110.000 төгрөгийн хохирол учруулсан гэм үйлдэл хйисэн болох нь Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны үед хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлүүд /7хх-ийн 79х/, хохирогч Д.Солонго мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...Баярсайхан ах Этай утсаар ярьж байхыг сонсож байсан Э өнөөдөр урьдчилгаа 2.110.000 төгрөг өгчих юм бол 3 хоногийн дараа авах дугаарыг чинь гаргаад өгье гэхээр нь 2.110.000 төгрөгийг Эд бэлнээр тоолж өгсөн ..." гэх мэдүүлэг /7хх-ийн 72х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Шүүгдэгч Б.Э нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор урьд "Мобиком" ХХК-нд ажиллаж байхдаа тус компаний 9911, 9909-өөр эхэлсэн гар утасны дугааруудыг өндөр үнэ хүрдэгийг мэдэж, уг мэдээлэлдээ тулгуурлан бусдын эзэмшилд байгаа буюу өөрт байхгүй 99119938, 99095000, 99119298, 99115829, 99115477, 99119595 гэх мэт гар утасны дугааруудыг иргэд хоорондын арилжаанд зарагдаж буй үнээс хямдаар хохирогч нарын эзэмшилд нь шилжүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, мөн хохирогч нараас мөнгө зээлж, зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй бол өөрийн түр барьж буй 9911-ээр эхэлсэн дугаарыг эзэмшилд нь шийлжүүлж өгнө, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслийг хуурч барьцаанд тавин мөнгө зээлж авах зэргээр бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч, залилан мэхэлж дээрхи үйлдлүүдээ байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон нийт 275.602.200 төгрөгийн хохирол бусдад учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Э нь залилах гэмт хэргийг үйлдэж хохирогч нарт нийт 275.602.200 төгрөгийн хохирол учруулсанаас: - хохирогч О.Дөлгөөнд учруулсан нийт 19.600.000 төгрөгийн хохиролоос 5.500.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 9х/, хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар, /үлдэгдэл 14.100.000 төгрөг/ - хохирогч С.Даваацэрэнд учруулсан нийт 3.000.000 төгрөгийн хохиролоос 800.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 41х/, хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар, /үлдэгдэл 2.200.000 төгрөг/ - хохирогч Н.Хүлэгсайханд учруулсан нийт 7.500.000 төгрөгний хохиролоос 700.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 65-66х/, хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар, /үлдэгдэл 6.800.000 төгрөг/ - хохирогч С.Сэргэлэнд /”Мөнх Уян” ХХК/ учруулсан нийт 4.200.000 төгрөгийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1хх-ийн 169-171х/, шүүхэд ирүүлсэн баримтаар, - хохирогч О.Одонцацралд учруулсан нийт 1.116.000 төгрөгийн хохиролоос 300.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн өгсөн мэдүүлгээр /2хх-ийн 206х/, /үлдэгдэл 816.000төгрөг/ - хохирогч Б.Алтангэрэлд учруулсан нийт 2.500.000 төгрөгийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар /3 хх-ийн 152х/, - хохирогч Б.Жагдагт учруулсан нийт 4.610.000 төгрөгийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан мөнгө хүлээлгэн өгсөн баримтаар /3 хх-ийн 153х/, - хохирогч Б.Мөрөнд учруулсан нийт 8.330.000 төгрөгийн хохиролыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн баримтаар /7 хх-ийн 214х/, - хохирогч П.Буджавт учруулсан нийт 1.750.000 төгрөгийн хохиролоос 300.000 төгрөг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4хх-ийн 99х/, болон хавтас хэрэгт авагдсан бусад баримтаар, /үлдэгдэл 1.450.000 төгрөг/ - хохирогч Б.Цэрэнлхамд учруулсан нийт 13.000.000 төгрөгийн хохиролыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 хх-ийн 118-120х/, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн бармтуудаар, - хохирогч П.Батсайханд учруулсан нийт 8.830.000 төгрөгийн хохиролоос 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /4 хх-ийн 134х/, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар, /үлдэгдэл 1.830.000 төгрөг/ - хохирогч Р.Өлзийбаатарт учруулсан нийт 5.330.000 төгрөгийн хохиролоос 4.000.000 төгрөг төлж барагдуулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн өгсөн мэдүүлэг /4хх-ийн 141х/, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримт /үлдэгдэл 1.330.000 төгрөг/ зэргээр тогтоогдож байна. Мөн хохирогч О.Жанчивдоржид учруулсан нийт 7.570.000 төгрөгийн хохиролоос шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нэхэмжлэлээс бүрэн татгалзасан тул хохиролыг төлж барагдуулсан гэж үзэв. Иймд одоо шүүгдэгч Б.Эаас төлөөгүй үлдсэн хохирол болох нийт 209.228.200 төгрөгийг гаргуулж, шийтгэх тогтоолын хавсралт 1 хүснэгтэд заасан нэр бүхий хохирогч нарт оногдох хувь хэмжээгээр нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. Шүүгдэгч Б.Эд ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бусдад учруулсан хохиролын хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохиролын заримыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний нас зэрэг хувийн байдлыг нь шүүх харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулан, эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Модчин овогт Баярын Эыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар Б.Эд 7 /долоо/ жил хорих ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд заасныг журамлан шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон нийт 190 /нэг зуун ер/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай. 5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Эаас нийт 209.228.200 /хоёр зуун ёсөн сая хоёр зуун хорин найман мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан, шийтгэх тогтоолын хавсралт 1-д заасан нэр бүхйи хохирогч нарт онгдох хувь хэмжээгээр нь тус тус олгосугай. 6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 7. Б.Эын эдлэх ялыг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тооцсугай. 8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ

ШҮҮГЧИД Г.БУЯННЭМЭХ

Н.НАРАНТУЯА