Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 353

 

 

 2017 оны 07 сарын 31 өдөр

         Дугаар 153/ШШ2017/00353

                     Ховд аймаг

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ны нэхэмжлэлтэй, “******* ******* *******” ХХК-д холбогдох 10215365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын захирал Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Ховд ******* *******, ******* ******* ******* ТӨААТҮГ нь “******* ******* *******” эмнэлэгийн 347 м3 эзэлхүүнтэй барилгыг 2015 оноос эхлэн ******* эрчим хүчээр хангаж байна. “******* ******* *******” ХХК нь 2015 оны ******* эрчим хүчний төлбөр 2290200 төгрөг, 2016 оны ******* эрчим хүчний төлбөр 2812590 төгрөг, 2017 оны ******* эрчим хүчний төлбөр 2061180 төгрөгийг төлөөгүй байна. ******* эрчим хүчээр хангах гэрээнд заасны дагуу эдгээр төлбөрөөс алданги тооцоход нийт 3051395 төгрөг болно. Иймд хариуцагч “******* ******* *******” ХХК-иас 2015-2017 оны ******* эрчим хүчний төлбөр 7163970 төгрөг, алданги 3051395 төгрөг, нийт 10215365 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ******* төлбөрийг хэсэгчлэн төлж үлдэгдэл төлбөрийг гэрээ байгуулан төлөхөөр талууд харилцан тохирсон тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх өгнө үү гэжээ.

Төлбөр авагчийг төлөөлж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., төлбөр төлөгчийг төлөөлж “******* ******* *******” ХХК-ийн захирал С. нарын хооронд байгуулсан Төлбөр төлөх тухай гэрээнд ...Төлбөр төлөгч С. нь ******* төлбөрийн үлдэгдэл 7163970 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд 2000000 төгрөгийн алданги төлөх, гэрээ байгуулснаар талуудын хооронд үүссэн шүүхийн маргааныг хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг дурджээ.

Хариуцагчийн төлөөлөгч С. нь дээрх гэрээг зөвшөөрөн гарын үсэг зурж баталгаажуулжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* ны захирал Д.******* нь “******* ******* *******” ХХК-д холбогдуулан ******* төлбөр 10215365 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч байгууллагын захирал Д.******* нь хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч ******* төлбөрийг хэсэгчилэн төлж, Төлбөр төлөгч С. нь ******* төлбөрийн үлдэгдэл 7163970 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд 2000000 төгрөгийн алданги төлөх, гэрээ байгуулснаар талуудын хооронд үүссэн шүүхийн маргааныг хялбаршуулсан журмаар шийдүүлэхийг талууд харилцан тохиролцсон тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг төлбөр төлөх гэрээний хамт шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 178396 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Хариуцагч “******* ******* *******” ХХК-иас 10215365 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 178396 төгрөгийн тал хувь 89198 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК нь нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* нд ******* төлбөрийн үлдэгдэл 7163970 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд 2000000 төгрөгийн алданги төлөхөөр зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн ******* *******, ******* ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж 48294 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсныг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “******* ******* *******” ХХК-иас 10215365 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 178396 төгрөгийн тал хувь 89198 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                       Ц.ОЮУН-ЭРДЭНЭ