Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 349

 

 

    2017 оны 07 сарын 25 өдөр

     Дугаар 153/ШШ2017/00349

                    Ховд аймаг

Хариуцагчийн зөвшөөрөлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай 

Ховд аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогтой ******* *******,

Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, дугаарын регистртэй, овогтой нарт холбогдох “5010507.24 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч ******* банкны Ховд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.*******, Г. нар нь 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хадгаламж банкны ******* тооцооны төвтэй 1104/039 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 10000000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд цалингийн орлого, нотебүүк барьцаалсан. Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч болон ******* банкны хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Хадгаламж банк ХХК-ийн шаардах эрх ******* банкинд шилжсэн. Зээлдэгч Б.******* Г. нар нь зээлийн төлбөрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлээс 11551513 төгрөгийг хүүгийн хамт төлсөн. Зээлдэгч Б.*******, Г. нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлэхгүй, банкны ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийн гэрээний 3.2.3-т заасан үүргээ байнга зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Иймд хариуцагч Б.*******, Г. нараас 5010507.24 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Б.*******, Г. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.*******, Г. миний бие нь Ховд аймгийн ******* банкны ******* тооцооны төвөөс цалингийн зээл авсан нь үнэн. Үүнээс үндсэн зээл 3198486.88 төгрөг, хүүгийн төлбөр 1777798.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 34222.28 төгрөг нийт 5010507.24 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Г. нарт холбогдох 5010507.24 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Г. нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 47693 төгрөг, хариуцагч Б.*******, Г. нараас 47693 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарт олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* банкны Ховд салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.*******, Г. нарт холбогдох 5010507.24 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.*******, Г. нар нь төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95387 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төрийн сангаас 47693 төгрөг, хариуцагч Б.*******, Г. нараас 47693 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банкны Ховд салбарт олгосугай.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.*******, Г. нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ