Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2019/0130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А.Б

/ Хариуцагч: СБДЗД

Гуравдагч этгээд: Н.М

 Гуравдагч этгээд: М.А

Гуравдагч этгээд: М.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн М.Б, Н.М, М.Ахолбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн А.Бхолбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэрэннадмид, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, Г.б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, Б.О, гуравдагч этгээд Н.М, гуравдагч этгээд М.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.у, гуравдагч этгээд М.Аитгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч А.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Б, Н.М, М.Адахин газар эзэмшүүлсэнд гомдолтой байна.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга А/65 тоот захирамжаараа маргаж буй газрыг цаасан дээр дөрөв хуваагаад М.Б, Н.М, М.А-, А.Бнарт эзэмшүүлчихсэн.

Холбогдох хууль тогтоомжийн дагуу хээрийн болон суурин судалгаа огт хийгдээгүй байхад захирамж гаргасан. Яг одоо А/65 тоот захирамжийн дагуу 4-н айл газраа хуваагаад хашаа татсан тохиолдолд бүгдээрээ орц гарцгүй, А.Бби зуслангийн байшиндаа ч орж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байгаа болно. Ер нь газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа орц гарц, орчны төлөвлөлтийг сайтар харгалзан үзэх ёстой байсан. Хуурамч бичиг баримт үндэслэн гуравдагч этгээд М.А-д 505 м.кв газар эзэмшүүлэх захирамж гаргасан.

М.А2017.09.04-ны өдөр Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албанд гаргасан хүсэлт, М.Атухайн үед Монгол Улсад байгаагүй гэдэг нь Хил хамгаалах ерөнхий газрын удаа дараагийн лавлагаагаар тогтоогдож байгаа тул газар эзэмших хүсэлт гаргаагүй, өргөдөл дээр гарын үсэг зураагүй, өргөдлөө аваачиж өгөөгүй гэсэн үг. Бодит байдал ийм байхад хариуцагч тал М.Агэх өргөдлийг хүлээн авч, түүнд үндэслэн газар эзэмших захирамж гаргасныг хууль бус гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч тал Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт зааснаар М.Ахүсэлтийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан.

Мөн хариуцагч тал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн.

Хариуцагч тал М.А-, Н.М, М.Бнарт А/65 тоот захирамжаар газар эзэмшүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг зөрчин оролцогчийг сонсоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй.

Маргаж буй захиргааны акт нь нэхэмжлэгч А.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд хөндсөн гэдгийг хариуцагч тал мэдсээр байж түүнийг сонсоогүй, сонсох ажиллагааг явуулаагүй байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс маргаж буй захиргааны акттай холбоотой сонсох ажиллагааны талаарх нотлох баримтын шаардсан боловч гаргаж өгөөгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн болохыг нотолно.

М.А-, Н.М, М.Бнарт А/65 тоот захирамжаар газар эзэмшүүлэхдээ Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн.

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журамд зааснаар иргэн, хуулийн этгээдэд эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь тодорхой дарааллын дагуу хийгддэг. Өргөдлийг хүлээн авч бүртгэх, Өргөдөлтэй танилцаж, суурин судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, шийдвэрийн төсөл боловсруулах, шийдвэр гаргах гэх мэт. Маргаж буй захиргааны актаар М.А-, Н.М, М.Бнарт газар эзэмшүүлэхдээ суурин судалгаа огт хийгээгүй. Өөрөөр хэлбэл өргөдөлд хавсаргасан материалуудыг эх материалтай нь тулгаагүй, тухайн газар нь бусдын эзэмшил, ашиглалтын газартай давхцаж буй эсэхийг шалгаагүй.

Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч А.Бнь Сүхбаатар дүүргийн засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжаар 400 м.кв газрыг 15-н жилийн хугацаатай эзэмших эрхтэй. Анх 2993 м.кв байсан газраасаа бусдад хууль бусаар булаалгасаар одоо 1211 м.кв газар эзэмшдэг.

 

Хуулийн хүчин төгөлдөр 0006 тоот шүүхийн шийдвэрээр А.Бгазар эзэмшүүлсэн 2005 оны 171 тоот Засаг даргын захирамж болон түүний газар эзэмших, ашиглах эрхийг үнэлж дүгнэн хууль ёсны болохыг тогтоосон. Өөрөөр хэлбэл 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл газар эзэмших эрхтэй болохыг шүүх үнэлж дүгнэсэн гэсэн үг.

 

Нөгөө талаас 2018 оны А/65 тоот захирамжийн А.Бхолбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар утга агуулгын илэрхий алдаатай гарсан. Учир нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаартай шийдвэрийг үндэслэн гарсан боловч уг шийдвэрээр А.Бнадад 400 м.кв газрыг 15-н жилийн хугацаагаар эзэмшүүлэх талаар нэг ч үг өгүүлбэр байхгүй. А.Бнь 2003 оноос өнөөдрийг хүртэл уг газраа хууль ёсоор эзэмшиж байгаа. /анх 2993 м.кв байсан, одоо 1211 м.кв/

Мөн А/65 тоот захирамжийн А.Бхолбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д зааснаар бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй.

А.Бнадад газар эзэмшүүлсэн гэх энэхүү захирамж нь Газрын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм журмыг ноцтой зөрчсөнөөс гадна би болон манай гэр бүлийнхэн байшиндаа очиж болохооргүй, байршлын хувьд орц гарцгүй төлөвлөгдсөн. Өөрөөр хэлбэл цаасан дээр бичсэн тунхагаас өөрцгүй, бодит нөхцөл байдал дээр газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн үг.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 тоот захирамжийн М.Б, Н.М, М.Ахолбогдох хэсгийг хүчингүй болгох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 тоот захирамжийн А.Бхолбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: ...Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 006 дугаар шийдвэрээр дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А-, М.Бнарт холбогдох хэсгийг хариуцагчаас шинээр акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй бол 2007 оны 221 дүгээр захирамжийн Н.М, М.А-, М.Бнарт холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Иргэдийн эрх ашгийг хангах үүднээс дүүргийн Газрын алба иргэн А.Б-ын эзэмшлийн 400м2 газрыг хэвээр, Н.Мад 581 м2 газар эзэмшүүлсэн байсныг 352,5м2 болгож, М.А-д 543 м2 газар эзэмшүүлсэн байсныг 505,1 м2 болгож, М.Бд 523м2 газар эзэмшүүлсэн байсныг 352 м2 болгож MAJOR LAND ХХК-аар тус тус шинэ газрын байршлын кадастрын зураг хийлгэж шинээр газар эзэмшүүлэхээр Засаг даргын 2018 оны А/65 дугаар захирамж гаргасан.

Маргаан бүхий захирамж нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэрийг биелүүлэх хүрээнд гарсан захирамж юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь заалтыг үндэслэн нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Гуравдагч этгээд Н.Мболон М.Б, М.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гаргахдаа: ...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4-т заасныг зөрчиж гуравдагч этгээд А.Бнь 400 м.кв газраас илүү хэмжээний газарт хууль бусаар эзэмшил үүсгэсэн гэж үзэхээр байна, ... Сүхбаатар дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргахдаа маргаан бүхий 1811 м.кв газраас А.Бногдох 400 м.кв газрын координат буюу байршлыг тодорхой болгон нэгж талбарын кадастрын зураг үйлдэн баталгаажуулж, үлдэх хэсгийг Н.М, М.А-, М.Бнарт эзэмшүүлбэл зохино гэж дүгнэж шийдвэр гаргасан. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2018 оны А\65 тоот захирамж гарган шүүхийн шийдвэрийг биелүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

А.Бнь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь А\65 тоот захирамж гаргахдаа маргаж буй газрыг цаасан дээр 4 хуваагаад, хээрийн болон суурин судалгаа огт хийгдээгүй байхад захирамж гаргасан, 4 айл газраа хуваагаад хашаа татсан тохиолдолд бүгдээрээ орц гарцгүй гэж бичсэн нь огт үндэслэлгүй юм.

Нэгдүгээрт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаартай шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсоны дагуу Сүхбаатар дүүргийн Газрын алба уг газар дээр очиж хээрийн судалгааг хийсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаа бүртээ маргаан бүхий талуудыг оролцохыг тухай бүр нь мэдэгдэж байсан боловч А.Б-ын зүгээс төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг хүндрүүлж, удаа дараа газар дээр очихоос татгалзаж, удаа дараа товлосон хугацааг хойшлуулж маш их цаг алдуулж байсныг гуравдагч этгээд Н.М, М.Бнар тайлбарладаг. Энэ талаар хариуцагч тал тайлбартаа бичсэн байна.

А.Б-ын нэхэмжлэлд бичсэн шиг орц гарцгүй, цаасан дээр хуваагаад хийсэн зүйл огт байхгүй. Одоо хувааж координатжуулж кадастрын зураг үйлдсэн гэрчилгээ гаргасан байгаагаараа шүүхийн шийдвэрийг биелүүлсэн хамгийн зөв хувилбар юм. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Б-ыг 400 м.кв газраас илүү газарт хууль бусаар эзэмшил үүсгэсэн гэж үзэж 400 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзсэн ба энэхүү шийдвэрийн дагуу түүнд 400 м.кв газарт кадастрын зураг үйлдэн гэрчилгээ гаргахдаа түүний байшин байгаа хэсэгт олгосон нь хууль зөрчөөгүй. Тодруулбал А.Ббайшин байрлаж байгаагаас нь өөр хэсэгт 400 м.кв газар эзэмшүүлэх боломжгүй юм.

Сүхбаатар дүүргийн Газрын алба шүүхийн шийдвэрийн дагуу маргаан бүхий 4 айлын газрыг дахин хуваарилахдаа газар дээр нь очиж судалгаа хийсэн бөгөөд орц гарцын асуудлыг ч давхар шийдэж координатжуулсан бөгөөд үүнийг хэрэгт авагдсан кадастрийн зураг, агаарын зургаас тодорхой харж болно.

 

Хуурамч бичиг баримт үндэслэн гуравдагч этгээд М.А-д 505 м.кв газар эзэмшүүлэх захирамж гаргасан гэжээ. М.Ань шинээр газар авч байгаа иргэн биш бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар 18644******* нэгж талбарын дугаартай М.А-д 543 м.кв газар олгосон.

 

Энэхүү газрын маргаантай асуудлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаартай шийдвэр гаргасан ба шийдвэрийн үндэслэх хэсэгт "...А.Бнь зөвхөн 400м.кв талбай бүхий газрыг өөрийн эрх мэдэлд байлгах боломжтой юм", Сүхбаатар дүүргийн Засаг дарга дахин шинэ акт гаргахдаа маргаан бүхий 1811 м.кв газраас А.Бногдох 400 м.кв газрын координат буюу байршлыг тодорхой болгон кадастрын зураг үйлдэн баталгаажуулж, үлдэх хэсгийг Н.М, М.А-, М.Бнарт эзэмшүүлбэл зохино" гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн А\65 дугаартай захирамж гарсан.

 

Иймд А-ы Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжаар эзэмшиж байсан 543 м.кв газар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаартай шийдвэрийн дагуу 505 м.кв болж багассан тул Сүхбаатар дүүргийн Засаг дарга багассан хэмжээгээр нь шинээр акт гаргаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Учир нь Н.А-, Н.М, М.Бнарын хувьд шинээр газар авах харилцаанд ороогүй тул газар хүссэн өргөдөл гаргах, бичиг баримтын бүрдэл хангах, өөрөө биечлэн оролцох ямар ч шаардлагагүй, харин шүүхийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу газрын хэмжээ багасгасан байдлаар шинээр гарсан захирамж, гэрчилгээ зэргийг хүлээн авсан.

Хариуцагч тал А\65 тоот захирамж гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэжээ. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж заасан тул хууль зөрчөөгүй байна.

Иймд А.Б-ын гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан удаа дараа тодруулга хүсч байсан боловч иргэн А.Б-аас СБДЗДхолбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн М.Б, Н.М, М.Ахолбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн А.Бхолбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг: Маргааны үйл баримтын талаар:

Анх 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн М.Баас[1] СБДЗДхолбогдуулан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжийн А.Бхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн Н.М, М.А-, М.Бнарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн бие даасан шаардлагыг иргэн А.Б-аас шүүхэд гаргажээ.

Шүүх уг хэргийг хянан хэлэлцээд ...А.БСүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамж болон 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 006******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр зөвхөн 400 м.кв талбай бүхий газрыг өөрийн эрх мэдэлд байлгах боломжтой байна. Харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 221 дүгээр захирамжийн  М.Б, Н.М, М.Ахолбогдох хэсгийг шинэ акт гартал түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ. Гэвч дахин шинэ акт гаргахдаа маргаан бүхий 1811 м.кв газраас А.Бногдох 400 м.кв газрын координат

буюу байршлыг тодорхой болгон нэгж талбарын кадастрын зураг үйлдэн баталгаажуулж, үлдэх хэсгийг Н.М, М.А-, М.Бнарт эзэмшүүлбэл зохино... гэж дурьджээ[2].

Энэхүү маргааны үйл баримттай холбогдуулан ...Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэр... зэргийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар Иргэнд газар эзэмших эрх шинээр олгохыг баталгаажуулах тухай захирамжаар[3] иргэн А.Б400 м.кв, М.Бд 352 м.кв, Н.Мад 352 м.кв, М.А-д 505 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар[4] эзэмшүүлжээ.

Гэтэл үүнийг эс зөвшөөрч иргэн А.Б-аас ...М.Ань Монгол Улсад байгаагүй, газар эзэмших хүсэлт гаргасан гэх өргөдөлдөө өөрөө гарын үсэг зураагүй, өөрийн биеэр өгөөгүй байхад түүнд газар эзэмших эрх олгосон нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-г зөрчсөн. М.А-, М.Б, Н.Мнарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохоос өмнө суурин судалгааг хийгээгүй, тухайн газар бусдын эзэмшил ашиглалттай давхацсан эсэхийг шалгаж тогтоогоогүй. Байршлын хувьд орц, гарцгүй төлөвлөгдсөн байгаа нь цаасан дээр бичигдсэн болохоос бодит байдалд нийцэхгүй Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа-г огт явуулаагүй... гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа, харин ...Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй,... гэж А/65 дугаар захирамжийн А.Бхолбогдох хэсгийг илт хууль бус болох үндэслэлээ тайлбарлан маргасан болно.

Хоёр: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн М.Б, Н.М, М.Ахолбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрын энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ,  27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна,  27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна хаар хуульчилжээ.

Хавтас хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч А.Банхнаасаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 171 дүгээр захирамж болон 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 006******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээгээр 400 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмших эрх үүссэн.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлын албанд хамаарах дүүргийн газрын албанаас маргаан бүхий 1811 м.кв газрын аль хэсэгт иргэн А.Б-ын 2007 оны 006******* тоот газар эзэмших гэрчилгээгээр олгогдсон 400 м.кв эзэмшил газар байгаа болохыг мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэж[5] тогтоон, кадастрын зураг үйлдэж, эзэмшил газрын хэмжээг баталгаажуулах, нэгж талбарыг газрын мэдээллийн санд оруулах үүргээ хэрэгжүүлсэн байхын сацуу иргэн М.Атус газрын албанд анх ирүүлсэн байсан өргөдөл болон түүнд хавсаргасан баримтууд, 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан иргэн М.Бнарын 3 иргэний хүсэлт[6] зэргийг үндэслэн гуравдагч этгээд М.Бд 352 м.кв, Н.Мад 352 м.кв, М.А-д 505 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Энэхүү үйл ажиллагаа нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна, 23.4.3-т эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасантай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл иргэн М.Аөөрийн биеэр шинээр өргөдөл гаргаагүй хэдий ч түүний анхны газар эзэмших хүсэл зориг хэвээр хадгалагдаж байсан болох нь тус шүүхэд гарсан хариу тайлбар, итгэмжлэл[7] зэргээр тогтоогдож байх бөгөөд түүний газар эзэмших эрхийн харилцаатай асуудлыг шийдвэрлэсэн төрийн захиргааны албан тушаалтны үйлдлийг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна-аар заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Б.Хадбаатарын ...Эдгээр хүмүүсийн хэлээд байгаа газрыг болон тухайн газрын ойр орчмыг би маш сайн мэднэ. Олон удаа очиж байсан. Би судалгаа хийсний эцэст шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэтрүүлсэн. Нэгэнт нэхэмжлэгч 400 м.кв газрыг тухайн үед эзэмшиж байсан нь үнэн учраас тухайн газрын координатын цэгийг нь тогтоолгож, талбайн хэмжээг нь тодорхойлон, орц гарцуудаар нь 4 н нэгж талбар үүсгэж, орц, гарц тус бүрт нь гудамж гаргаад, хойд хэсгээр нь орох боломжтой болгож захирамжийн төслийг бэлдэж үлдээсэн. Тухайн үед хэмжилт хийдэг компанитай очиж хэмжилтээ хийж, цэгүүдээ тодорхойлсон... гэх мэдүүлэг[8], тэрээр энэхүү ажиллагааг гүйцэтгэхдээ холбогдуулан нэхэмжлэгч А.Б-тай уулзалдаж байсан[9] зэргээс үзвэл иргэн М.А-, М.Б, Н.Мнарт газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгохоос өмнө Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам-ын 2.1.2-д заасан суурин судалгааг хийгээгүй, тухайн газар бусдын эзэмшил ашиглалттай давхацсан эсэхийг шалгаж тогтоогоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.

Нөгөөтээгүүр хариуцагчаас шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй талаар гуравдагч этгээдүүд маргаагүй бөгөөд сонсох ажиллагаа явуулснаар энэхүү маргаан бүхий актыг хүчингүй болгохуйц хэмжээний нөхцөлд хүрэхгүй хэдий ч хариуцагч байгуулагаас цаашид иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг бүрэн хэрэгжүүлэх нь эрх зүйт төрийг төлөвшүүлэх, хууль дээдлэх ёсыг хангах төрийн захиргааны байгууллагын үндсэн үүрэг болохыг дурьдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл иргэн М.Б, Н.М, М.Агазар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захиргааны үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх; 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; зарчмыг хангасан. Хариуцагч өөрт хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд хуульд нийцүүлэн А/65 дугаар захирамжийг гаргасан бөгөөд уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гурав: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн А.Бхолбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Захиргааны актыг цуцлах, хүчингүй болгох, эрх бүхий байгууллагын шийдвэр гарах, эсхүл захиргааны актад заасан хугацаа дуусгавар болох, түүнчлэн бусад байдлаар биелэгдэх хүртэл тухайн захиргааны акт хүчин төгөлдөр байна гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга иргэн А.Бгазар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 дүгээр захирамж болон 2007 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 006******* тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг зэргийг хүчингүй болгосон ямар нэг эрх зүйн актыг гаргаагүй атлаа ахин иргэн А.Бгазар эзэмшүүлэхээр акт гаргасан нь өөрөө агуулгын хувьд алдаатай шийдвэр болжээ.

Учир нь тус шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 0006 дугаар шийдвэрийн тогтоох хэсэгт ...нэхэмжлэгч М.Бы СБДЗДхолбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2005 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 171 тоот захирамжийн А.Бхолбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай... гэснээс үзвэл Захиргааны байгууллагаас нэхэмжлэгч А.Банх газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн эрх зүйн акт болон газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ хуулийн хүчин төгөлдөр байгаа болно.

Өөрөөр хэлбэл хуульд[10] заасан нэхэмжлэгчийн газар эзэмших эрх дуусгавар болоогүй гэж үзэхээр байна.

Дээрх үндэслэлээр маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн А.Бхолбогдох хэсгийг хүчингүй болгох боломжтой хэдий ч энэ тохиолдолд маргаан бүхий 1811 м.кв газраас дахин А.Б400 м.кв газар нэмж эзэмшүүлэх боломжгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасан түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны акт илт хууль бус байх үндэслэлийг заасан бөгөөд түүнд захиргааны актыг илт хууль бусад тооцох үндэслэлийг мөн тодорхойлсон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан иргэн А.Б-аас СБДЗДхолбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн М.Б, Н.М, М.Ахолбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 47 дугаар зүйлийн 47.1.7-д заасныг баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/65 дугаар захирамжийн А.Бхолбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР