| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00458/И |
| Дугаар | 492 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 492
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар баг Бүүргийн 2 дугаар гудамж 6-07 тоотод оршин суух, Оорцог овогт Равсалын Мөнхжаргалын нэхэмжлэлтэй С.Төгсбаярыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Мөнхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:
... Миний бие С.Төгсбаяртай 2006 онд гэр бүл болж 2008 онд хүү Ганхөлөг төрсөн. Төгсбаяр нь архинд хэт донтож 2012 оноос хойш бид тусдаа амьдарч байгаа. Одоо хотод ээж Сүмбэрэл дээрээ байгаа гэж сураг сонссон ч гэртээ ирээгүй сураггүй 3 сар болж байгаа гээд гэрийнхэн нь хаа байгаа газрыг нь хэлж өгдөггүй. Бид тусдаа амьдраад 5 жил болж байна. Миний хувьд С.Төгсбаяртай цаашид хамт амьдрах боломжгүй учраас гэр бүл цуцлуулж, хүүхэддээ тэтгэлэг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч түүний оршин суух хаяг нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд С.Төгсбаярыг эрэн сурвалжилж өгнө үү гэж хүсэж байна! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Р.Мөнхжаргал нь С.Төгсбаярыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
Р.Мөнхжаргал нь С.Төгсбаяртай 2006 онд танилцаж, 2007 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулан хамт амьдрах хугацаандаа 2008 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүү Т.Ганхөлөгийг төрүүлсэн байх бөгөөд С.Төгсбаяр архи их хэрэглэдэг байдлаас гэрлэгчид 2012 оноос хойш тусдаа амьдарсан байна.
Тэрээр Р.Мөнхжаргалтай хамт амьдарч байх үедээ Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар баг бүүргийн 2 дугаар гудамж 6-07 тоот хаягт оршин суудаг байсан боловч хаягаа өөрчилж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар болон Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 2 дугаар багийн засаг даргын ... С.Төгсбаяр нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар баг бүүргийн 2 дугаар гудамж 6-07 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч 2016 оноос хойш оршин суухгүй байгаа нь үнэн болно... гэх тодорхойлолт, тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1569 тоот “ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна.
Иймд Р.Мөнхжаргалын хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох С.Төгсбаярыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурьдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий 2 дугаар баг Бүүргийн 2 дугаар гудамж 6-07 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй Хадныхан овгийн Сүхийн Төгсбаяр /ЦЖ-87112471/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар С.Төгсбаярыг эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч Р.Мөнхжаргалд мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ