Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2019/ШЦТ/252

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 166/2019/0235/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Т овогт С-ын О-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000930225 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т овогт С-ын О /РД: ........ / .....  оны ..... дугаар сарын …. -ний өдөр ..... аймгийн ........  суманд төрсөн, ...  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, кино механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..... , ........  аймгийн ...  сумын ....  дугаар баг, .......  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

 -1990 онд ......  аймаг дахь сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1-т зааснаар 3 жил хорих ял,

-......... хотын шүүхийн 1992 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн ...... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 123.3-т зааснаар 103 жил 8 сар 26 хоногийн хорих ял,

- ....  аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн ........  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сар баривчлах ял,

 -...  аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дүгээр зүйлийн 123.3-т зааснаар 3 жил хорих ял,

 -....  аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 10 сар баривчлах ял,

-....... аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2003 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жил 5 сар хорих ял,

 -........  дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 1 сар хорих ял,

-......... аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ......  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял,

 -.........  аймаг дахь сум дундын 7 шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял,

-.........  аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн ....... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сар баривчлах ял тус тус шийтгүүлж байсан,

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: Шүүгдэгч С.О нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр .......  аймгийн ....... сумын .....  дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “....... ” зочид буудлын нэг давхрын хүлээн авах өрөөний ширээн дээрээс Төрийн банкны пост машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: -Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Хоёр.Эрүүгийн 1918000930225 дугаартай хэргээс:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

 -Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

 -Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

-Хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би ......... сумын ..... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “....... ” зочид буудлын захирал ажилтай юм. Тэгсэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байхад манай ажилтан С  үүдний өрөөний ширээн дээр байсан Төрийн банкны пост машин алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үүдний өрөөг харсан хяналтын камерыг шүүж үзэхэд цэнхэр өнгийн куртиктэй эрэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Одоо надад” гомдол санал байхгүй. Алдсан пост машиныг цагдаагийн байгууллагын ажилтан олж хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг,

-Гэрч П.С-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн “... 202 тоот өрөөнд орсон хүмүүс гарах үед өрөөгөө хүлээж аваад буугаад иртэл текний ард байсан пост машин байхгүй байхаар нь камер шүүж үзтэл 1 эрэгтэй хүн орж ирээд аваад гарч байсан бичлэг байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

 -Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “...“........... ” ХХК-ний ..........  зочид буудлын эзэмшлийн төрийн банкны пост машин 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 945.000 төгрөг байна.” гэх дүгнэлт

-Яллагдагч С.О-ын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 2 дугаар сард өдрийг сайн санахгүй байна. Шинэ Дарханд явж байтал ......  караокены урд талд 4 давхар зочид буудал байсан. Нэг давхрын хүлээн авахын ширээн дээр нь нэг дөрвөлжин хар юм байхаар нь зарж байгаад архи авъя гэж бодоод тэр зүйлийг нь хулгайлаад гарсан юм. Тэгээд би зарах гээд хоёр ч дэлгүүрээр орсон. Тэгсэн чинь эхний дэлгүүрийн худалдагч эмэгтэй авахгүй гээд аваагүй, дараагийн дэлгүүрийн худалдагч нь эрэгтэй хүн наад зүйлийг чинь танаас ямар ч хүн авахгүй, харин авсан газраа буцаагаад өгөх юм бол танд 5000 төгрөг өгч магадгүй гэхээр нь буцааж 3 аваачиж өгье гэж бодоод явж байтал цагдаагийн машинтай хоёр цагдаа тааралдаад намайг цагдаа руу авч ирсэн.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч С.Бт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.Бын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар. Шүүгдэгч С.О нь 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “........ ” зочид буудлын нэг давхрын хүлээн авах өрөөний ширээн дээрээс Төрийн банкны пост машиныг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, -Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

-Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл,

 -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

-Хохирогч Б.Ө-ын мөрдөн байцаалтад 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн “...Би ... сумын ...... дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “....... ” зочид буудлын захирал ажилтай юм. Тэгсэн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажил дээрээ байж байхад манай ажилтан С  үүдний өрөөний ширээн дээр байсан Төрийн банкны пост машин алга болсон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь үүдний өрөөг харсан хяналтын камерыг шүүж үзэхэд цэнхэр өнгийн куртиктэй эрэгтэй хүн аваад гарч байгаа бичлэг байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Одоо надад гомдол санал байхгүй. Алдсан пост машиныг цагдаагийн байгууллагын ажилтан олж хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг,

-Гэрч П.С-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 02 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлсэн “... 202 тоот өрөөнд орсон хүмүүс гарах үед өрөөгөө хүлээж аваад буугаад иртэл текний ард байсан пос машин байхгүй байхаар нь камер шүүж үзтэл 1 эрэгтэй хүн орж ирээд аваад гарч байсан бичлэг байхаар нь цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн “...“........ ” ХХК-ний ........зочид буудлын эзэмшлийн төрийн банкны пост машин 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 945.000 төгрөг байна.” гэх дүгнэлт

 -Яллагдагч С.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдүүлсэн “...Би 2019 оны 2 дугаар сард өдрийг сайн санахгүй байна. Шинэ Дарханд явж байтал ......  караокены урд талд 4 давхар зочид буудал байсан. Нэг давхрын хүлээн авахын ширээн дээр нь нэг дөрвөлжин хар юм байхаар нь зарж байгаад архи авъя гэж бодоод тэр зүйлийг нь хулгайлаад гарсан юм. Тэгээд би зарах гээд хоёр ч дэлгүүрээр орсон. Тэгсэн чинь эхний дэлгүүрийн худалдагч эмэгтэй авахгүй гээд аваагүй, дараагийн дэлгүүрийн худалдагч нь эрэгтэй хүн наад зүйлийг чинь танаас ямар ч хүн авахгүй, харин авсан газраа буцаагаад өгөх юм бол танд 5000 төгрөг өгч магадгүй гэхээр нь буцааж аваачиж өгье гэж бодоод явж байтал цагдаагийн машинтай хоёр цагдаа тааралдаад намайг цагдаа руу авч ирсэн.” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн дүгнэлт:

Улсын яллагчаас шүүгдэгч С.Б нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Н.Баярмаа нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч С.Бын согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч С.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 945.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч С.Б нь “Рояал” зочид буудлаас хулгайлсан Төрийн банкны пост машиныг хохирогч Б.Өнөрбатад буцаан хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ. 2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар: Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, урьд 10 удаа ял шийтгүүлж байсан шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, зэргийг харгалзан шүүгдэгч С.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож өгнө үү гэв.

 Шүүхээс шүүгдэгч С.О-т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, 5 хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч С.О-ын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч нь ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, шүүхийн захирамж зэргээр урьд 10 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.

Шүүгдэгч С.О нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 сарын хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасан заалтыг хэрэглэх боломжгүй байна.

Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Т овогт С-ын О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 8 /найман/ сарын хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От оногдуулсан 8 /найман/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч С.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, 6 улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР