Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 494

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 4 дүгээр хэсэг 047 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй ******* эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие ******* 2004 онд танилцаж 2006 онд хүү ******* төрсөн. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн шийдвэрээр хүү *******д сард 82.150 төгрөг тогтоосон боловч одоог болтол хариуцагч нэг ч төгрөг өгөөгүй.

Шүүхийн шийдвэр гарсаны дараа утас нь холбогдохгүй болж, хаяг нь тодорхой бус болсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр шийдвэр гарснаас хойш 2-3 удаа очсон боловч хаяг нь тодорхой бус байна гэж намайг буцаадаг.  

Одоо түүний хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул ******* эрэн сурвалжилж өгнө үү! ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Хүсэлт гаргагч ******* нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.  

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд ******* нь ******* 2004 онд танилцаж, тэдний хамт амьдарч байх хугацаанд 2006 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүү ******* төрсөн байх бөгөөд хүү төрснөөс хойш сарын дараагаар Солонгос улс руу явж, дахин ирээгүйгээс нэхэмжлэгч нь *******ид холбогдуулан эцэг тогтоолгож хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандаж улмаар ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснөөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 414 дугаартай шийдвэрээр 2006 оны 5 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү *******гийн төрсөн эцэг нь овогт мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар *******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг ******* сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

******* нь дээрх төлбөрийг төлөөгүй байх бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэрийн дагуу ажиллагааг явуулахад ... тэрээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 4 дүгээр хэсэг 047 тоотод хаягт түр оршин суудаг байсан хаягаа өөрчилж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар багийн засаг даргын 1412 тоот тодорхойлолт, Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Иймд Ч.******* хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.

Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.

            Нэхэмжлэгч Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.       

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар  зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг 4 дүгээр хэсэг 047 тоотод түр оршин суух хаягийн бүртгэлтэй овогт / /-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар  зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч *******т мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар Ч.******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол  гаргах  эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.МӨНХЗУЛ