Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 525

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

     Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн ******* сумын ******* дугаар баг, Охиндий ******* дүгээр гудамж, *******-*******4 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /МУ-7404**************67-ийн нэхэмжлэлтэй

 

     Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдох “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баянжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

          ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 

            ...Б.******* миний бие нь *******0*******5 оны ************** дугаар сарын 0*******-ний өдөр ******* сумын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн байрны багшаар томилогдон ажиллаж байгаад тус төвийн захиралын *******0*******7 оны 07 дугаар сарын 3*******-ний өдрийн Б/38 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Б. ******* миний бие энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Миний бие анх томилогдсон өдрөөс ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг гүйцэтгэж ирсэн. Ажлаас халагдах ноцтой шалтгаан байхгүй гэж үзэж байна. Миний бие *******999 оноос *******005 оны хооронд Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшаар ажиллаж байсан, гэсэн хэдий ч миний тухайн ажлын байрыг нийгмийн даатгалын дэвтэрт “сахиул” гэж бичсэн байна. Тухайн үед ажиллаж байх хугацаандаа сургуулийнхаа Нягтлан бодогч-Фермерийн ангийг Ня-бо, Фермерийн мэргэжилээр төгссөн.

Мөн миний бие төвийн бүсийн арга зүйн төвд элсэн, сургалтанд хамрагдаж *******0*******6 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр багшлах эрхийн үнэмлэхээ гардан авсан, мөн өмнө нь тус сургуульд ажиллаж байсан дадлага туршлагын хувьд би өөрийн ажлын байранд тавигдах хуулинд заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

Байгууллагын удирдлагууд ажилтнуудынхаа ажлын байрыг хадгалж, шаардлагатай арга хэмжээг авч болохоор байтал заавал ажлаас халах арга хэмжээ авч байгаад гомдолтой байна. Тушаалд дурьдагдсан Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжөөс харахад ажилтнуудыг ерөнхийд нь тоймлон бичсэн болохоос биш бид нарыг нэр заан шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаагүй байдаг. Шинээр томилогдсон захирал өөрийн үзэмжээр хүний амьдралын чухал асуудлыг шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

 Иймд Б.******* миний ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоож, Сэлэнгэ аймаг, ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байрны багшийн ажилд эгүүлэн томилж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү!  гэжээ. 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

    ... Манай байгууллагад дотуур байрны багшаар ажиллаж байсан Б.*******ийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн юм. Нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.

          *******. Монгол улсын “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэхь хэсэгт зааснаар “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр түүнээс дээш зэрэгтэй эсвэл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна” гэж заасан байдаг. Энэ хуульд заасан шаардлагыг нэхэмжлэгч Б.******* хангахгүй байгаа болно. Б.******* нь бакалаврын зэрэггүй үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагагүй, мэргэжлийн өндөр зэрэггүй хүн юм.

 Иймд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зйүлийн 40.*******.******* дахь заалтын дагуу мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн болно.

           *******. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагч Ц.Цогт-Эрдэнэ, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Б.Гэрэлмаа нар *******0*******7 оны 03 дугаар сарын *******0-ны өдөр манай сургуульд хяналт шалгалт хийсэн. Тус шалгалтын дагуу *******0*******7 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр *******8-09 3*******/*******0 тоот зөвлөмжийг ирүүлсэн юм. Тус зөвлөмжийн боловсролын хяналтын чиглэлээр өгсөн хэсгийн 3 дугаар заалтад бакалаврын зэрэггүй багшийг ажиллуулсан. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэхь хэсэгт зааснаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс зэрэгтэй эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна гэж заасан болно.

Энэ заалт нь Б.*******ийг чөлөөлөх нэг үндэслэл болсон бөгөөд мэргэжилдээ тэнцэхгүй гэдгийг тогтоосон баримт юм.

3. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ “*******999 оноос *******005 оны хооронд Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дотуур байранд байрны багшаар ажиллаж байсан гэсэн хэдий ч миний тухайн ажлын байрыг нийгмийн даатгалын дэвтэрт “сахиул” гэж бичсэн байна” гэжээ. Энэ нь тус нэхэмжлэлд хамааралгүй юм. Б.******* нь ******* сум дахь шаталсан сургалттай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын *******005 оны 06 дугаар сарын *******6-ны өдрийн 36 тоот тушаалын ******* дүгээр заалтын дагуу “Сахиул Б.******* нь сургуулийн захиргаанаас өгөгдсөн цаг үеийн ажлыг тасалсан болон ажлаас халагдах өөрийн хүсэлт өргөдлийг үндэслэн *******005 оны 06 дугаар сарын *******0-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн тушаалаар ажлаас чөлөөлөгдөж байжээ.

             4. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ бичихдээ “Шинээр томилогдсон захирал өөрийн үзэмжээр хүний амьдралын чухал асуудлыг шийдвэрлэж байгаад гомдолтой байна” гэсэн байна. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь өөрийн үзэмжээр Б.*******ийг ажлаас нь чөлөөлөөгүй, харин хуулийг биелүүлж ажлаас нь чөлөөлсөн билээ. Хуулийн шаардлага хангаагүй багш нь багшийн ажлын үндсэн чиг үүргийг бүрэн биелүүлэх боломжгүй юм.

            5. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ бичихдээ “Төвийн бүсийн арга зүйн төвд элсэн, сургалтад хамрагдаж *******0*******6 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр багшлах эрхийн үнэмлэхээ гардан авсан” гэжээ.

Энэ талаар тайлбарлахад ганцхан багшлах эрхийн үнэмлэхтэйгээр багшлах үндэслэлгүй юм. Учир нь Монгол улсын мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэхь хэсэгт зааснаар мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс зэрэгтэй эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай мэргэжлийн өндөр зэрэгтэй багшлах эрхтэй байна гэж заасан байдаг. Зөвхөн багшлах эрхээс гадна хуульд заасан энэхүү заалтыг давхар хангасан байхыг шаардаж байна.

             6. Нэхэмжлэгч Б.******* нь нэхэмжлэлдээ бичихдээ мэргэжлийн хяналтын байгууллагын зөвлөмжөөс харахад ажилнуудыг ерөнхийд нь тоймлон  бичсэн болохоос бид нарыг нэр заан шаардлага хангасан эсэхэд дүгнэлт гаргаагүй байдаг гэжээ. Энэ нь үндэслэлгүй юм. Учир нь тус зөвлөмж нь бакалаврын зэрэггүй багшийг ажиллуулсан гэж заасан. Энэхүү бакалаврын зэрэггүй багшийн тоонд Д.Оюунгэрэл багтаж байгаа болохоор нэр дурьдаагүй хэнээс нь ач холбогдолгүй юм. Манай байгууллага Б.*******ийг хуулийн дагуу ажлаас нь чөлөөлсөн тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү! гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* нь Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан “Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар Сэлэнгэ аймгийн ******* сумын Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг ня-бо, фермерийн мэргэжлээр төгссөн, багшлах эрхийн гэрчилгээ авсан учир багшлах эрхтэй гэж маргажээ.

 

      Шүүх нэхэмжлэлийн шаардлагын талаарх үйл баримт буюу хөдөлмөрийн гэрээ цуцалсан үйл явцыг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд авч үзвэл:

 

            Ажил олгогч нь Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын *******0*******7 оны 7 дугаар сарын 3*******-ний өдрийн Б/38 тоот тушаалаар Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.*******.******* дахь заалт, Мэргэжлийн боловсролын тухай хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.******* дэх заалт, мэргэжлийн хяналтын байцаагчийн *******8-09-3*******/*******0 тоот зөвлөмжийг тус тус үндэслэн “Б.*******ийг мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад ажиллах багшид тавигдах шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан байна.

 

       Б.*******ийн төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил нь “мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна” гэсэн шаардлагыг хангаагүй болох нь Сэлэнгэ аймгийн мэргэжлийн хяналтын газрын зөвлөмж, ажлын байрны тодорхойлолт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар зэрэг бичгийн чанартай нотлох баримтаар тогтоогдож байна.

 

             Хэдийгээр Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... миний бие төвийн бүсийн арга зүйн төвд элсэн, сургалтанд хамрагдаж *******0*******6 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр багшлах эрхийн үнэмлэхээ гардан авсан, мөн өмнө нь тус сургуульд ажиллаж байсан дадлага туршлагын хувьд би өөрийн ажлын байранд тавигдах хуулинд заасан шаардлагыг хангасан, тухайн үед захирал “Өмнө ажиллаж байсан туршлагатай юм чинь хүрээд ир”  гэхлээр нь очсон гэж байгаа боловч түүнийг нотлох баримтаар нотолж чадаагүй.

 

           Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******.******* дахь хэсэгт зааснаар Б.******* нь нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй.

 

            Иймд Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын *******0*******7 оны 7 дугаар сарын 3*******-ний өдрийн Б/38 тоот тушаал хуульд нийцсэн байх тул Б.*******ийн Ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.*******ийн гаргасан нэхэмжлэл гомдлоор авч хэлэлцэх ажиллагаанд хамаарах бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй.

 

     Хэрэгт авагдсан Б.*******ийн 0*******030*******8 дугаартай ня-бо, фермерийн мэргэжил олгосон диплом нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.******* дахь хэсэгт заасан ... Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө ... гэсэн хуулийн шаардлага хангаагүй.

      Мөн *******0*******6 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр олгогдсон *******0*******6/009 бүртгэлийн дугаартай “БАГШ” үнэмлэх нь ямар багшаар багшлах эрхийг олгосон эсэх нь эргэлзээтэй, ******* сумын Мэргэжил сургалтын төвийн захирлын *******005 оны 06 дугаар сарын 36 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал тухайн үйл баримттай холбоогүй, хэрэгт ач холбогдолгүй байх тул нотлох баримтын хүрээнд тус тус үнэлэх боломжгүй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.*******.3, **************6, **************8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

*******.  Хөдөлмөрийн тухай хуулийн **************8 дугаар зүйлийн **************8.*******.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг ******* суман дахь Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төв холбогдох “Ажлаас үндэслэлгүй халагдсныг тогтоолгож, ажилд эгүүлэн томилуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.******* дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн **************9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш *******4 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7 дахь хэсэгт зааснаар **************9.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************0 дугаар зүйлийн **************0.******* дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ