| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00492/И |
| Дугаар | 515 |
| Огноо | 2017-09-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 515
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би А.Оюунтунгалагийн нэхэмжлэлтэй М.Отгончимэгт холбогдох “260.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгтэй танилцаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Оюунтунгалаг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... М.Отгончимэг нь 2016 оны 11 дүгээр сард 3 гутал 110.000 төгрөгний үнэтэй зээлж аваад группын мөнгө буухаар өгнө гэсэн тэгээд удалгүй дүүгээ дагуулан орж ирээд дахин 150.000 төгрөгний үнэтэй 4 гутал аваад удахгүй өгнө, өгөхгүй бол би өөрөө төлнө гээд гарсан түүнээс хойш мөнгөө нэхээд утасдахаар утсаа авдаг байсан одоо утсаа авахаа больсон.
Иймд М.Отгончимэгээс 260.000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү! гэжээ.
Хариуцагч М.Отгончимэг нь шүүхэд гаргасан тайлбартаа:
... Миний бие Матрууш овогтой Отгончимэг нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Оюунтунгалагаас гурван гутлыг 110.000 төгрөг авч дараа нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дүүтэйгээ очиж дөрвөн гутлыг 150.000 төгрөгөөр авсан нь үнэн болно. Тиймээс миний бие энэ мөнгийг төлнө. Эхлээд 2017 оны 09 дүгээр сарын 25-28-ний өдрийн хооронд 50.000 төгрөг төлнө. Дараа нь үлдсэн 210.000 мянгыг 2017 оны 10 дугаар сард багтаан төлөх болно.
Иймд нэхэмжлэгч А.Оюунтунгалаг гуайн нэхэмжилсэн 260.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4225 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Оюунтунгалаг Рнь хариуцагч М.Отгончимэгт холбогдуулан “260.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8450 төгрөгийг орон нутгийн төвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4225 төгрөгийг хариуцагчаас, үлдэх 4225 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар А.Оюунтунгалагийн “260.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь бүрэн хэмжээгээр төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8450 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь буюу 4225 төгрөгийг, үлдэх 4225 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дахь хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ