| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00442/И |
| Дугаар | 519 |
| Огноо | 2017-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 519
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *** дугаар хороо, одонт *** дугаар гудамжны *** тоотод оршин суух гэх “******* хилчин” цэцэрлэгт цэцэрлэгийн багш ажилтай, ******* гариг овогт ******* ******* /*******/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сум, ******* тосгон, 3 дугаар баг, ******* тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, овогт // холбогдох
“Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 6.500.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... Миний бие нь 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3.500.000 төгрөгийг Ю. зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу нь зээлийн хүүгээ төлөхгүй 8 сарын хугацаа өнгөрч байна. Мөн нь олон хүмүүсээс мөнгө аваад өгч чадахгүй шүүхэд хандаж байгааг дуулсан. Дээрх этгээд нь төлбөрийн чадвар муутай намайг хуурч мөнгө зээлж авсан байх тул зээлдүүлсэн 3.500.000 төгрөг , хүү 2.500.000 төгрөг, алданги 500.000 төгрөг нийт зээлийн гэрээний 6.500.000 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү! гэжээ.
Нэхэмжлэгч , хариуцагч нар нь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
... Нэхэмжжлэгч , нар нь дараах байдлаар харилцан тохиролцож эвлэрч байна.
татгалзаж багасган нэхэмжлэлийн шаардлага 5.227.000 төгрөгийг дараах байдлаар хариуцагч аас төлж барагдуулахаар болов.
2. нь 5.227.000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг
2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 2.500.000 төгрөг
2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2.227.000 төгрөг төлж барагдуулахаар
харилцан тохиролцов.
3. Хариуцагч нь гарфикийн хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гаргуулан авах болно.
Эвлэрсэн:
Нэхэмжлэгч Хариуцагч ... гэжээ.
.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагч Ю. холбогдуулан “Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 6.500.000 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Шүүх хуралдааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлага болох 6.500.000 төгрөгнөөс нэхэмжлэгч 1.273.000 төгрөгнөөс сайн дураараа татгалзаж, 5.227.000 төгрөгийн хэмжээнд эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуулинд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар зохигчид 5.227.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд эвлэрсэн байх тул 5.227.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 98.582 төгрөгийг хуулинд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарт хувааж хариуцуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар Д.******* нэхэмжлэлтэй Ю. холбогдох “Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 6.500.000 төгрөг гаргуулах”- ыг хүссэн иргэний хэргийн зохигчид 5.227.000 төгрөгийн хэмжээнд зохигчид эвлэрэн хэлэлцснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар 5.227.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 98.582 төгрөгийн тал хувь болох 49.291 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ