Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 94

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд;

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзоригийг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхсайхан

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан,

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарт холбогдох эрүүгийн 201611000111 дугаартай хэргийг 2016 оны 08 сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 05 сарын 20-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эцэг, эх, охин нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн байрны тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: - Дорнод аймгийн  Хэрлэн сумын шүүхийн 2000 оны 01 сарын 14-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 зүйлийн 2-т зааснаар 20000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2013 оны 05 сарын 14-ний өдрийн 4 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар, Сум дундын 10 дугаар шүүхийн 2015 оны 06 сарын 30-ны өдрийн 12 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны "Өршөөл үзүүлэх тухай хууль"-иар эдлээгүй үлдсэн 25 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж суллагдсан, бие эрүүл.

Шүүгдэгч ******* овогт ******* *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн //, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, энэ хэрэгт татагдахын өмнө эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 2, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн байрны 23 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: - Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 02 сарын 28-ны өдрийн 12 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, дүүргийн шүүхийн 2006 оны 02 сарын 13-ны өдрийн 4 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14 зүйлийн 146.2-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 04 сарын 18-ны өдрийн 3 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ялаар, мөн шүүхийн 2013 оны 05 сарын 14-ний өдрийн 4 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 4 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 06 сарын 19-ний өдрийн дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сарын хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллаж мөн хугацаагаар хянан харгалзсан, тэнсэж хянан харгалзах хугацаа 2015 оны "Өршөөл үзүүлэх тухай хууль"-д хамрагдсан, бие эрүүл.

Шүүгдэгч ******* нь ялтай байдалтай байхдаа давтан үйлдлээр *******тай бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэр 28-107 тоотод оршин суух иргэн орон байранд нэвтэрч плитека, хромон гутал, суран бүс, бугуйн цагнууд зэрэг эд зүйлийг хулгайлж 227.800 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр *******тай бүлэглэн 2016 оны 0 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн 2 давхрын статистикийн өрөөнөөс "" маркийн суурин компьютер, ус буцалгагч зэрэг эд зүйлийг хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 807800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь ялтай байдалтай байхдаа давтан үйлдлээр *******тэй бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэр 28-107 тоотод оршин суух иргэн орон байранд нэвтэрч плитека, хромон гутал, суран бүс, бугуйн цагнууд зэрэг эд зүйлийг хулгайлж 227.800 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр *******тэй бүлэглэн 2016 оны 0 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн 2 давхрын статистикийн өрөөнөөс "" маркийн суурин компьютер, ус буцалгагч зэрэг эд зүйлийг хулгайлж 580.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 807800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлт бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Учир нь миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй болохоор мэдүүлэг өгөхгүй гэв.

     Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: "...2016 оны 02 сарын 28-ны өдөр...******* бид хоёр таван давхарт цуг гараад...******* нууц цоожтой айлыг хараад "энэ айл хүнгүй байна" гээд авч явсан төмрөөрөө хөшиж онгойлгосон бөгөөд би шатан дээр хүн хараад зогсож байсан. Тэгсэн ******* намайг дуудаж бид хоёр уг айл руу ороод...би хромон гутлыг аваад гарсан бөгөөд ******* индүүкцэн плитека бариад гарч ирсэн. ******* өөр ямар юм авсан байсныг хараагүй...Хромон гутлыг танихгүй эмэгтэй хүнд 10000 төгрөгөөр зарсан...******* индүүкцэн плитекийг зарчихсан байсан, хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй...Мөнгөөрөө хятад архи болон тамхи авсан..." /1-р хавтас 114-115/,

...2016 оны 03 сарын 16-ны өдөр гаднаас манайд ******* орж ирсэн... гэж хүний авч өгсөн 0,75 граммын шилтэй архийг бид хувааж уучихаад эмнэлэг рүү явсан юм. Би эмнэлэг орж чихээ үзүүлж шаруулах ёстой байсан юм. Эмнэлэг их очёртой байсан. Эмнэлэг дээр байхад ******* "дээшээ хоёр давхар руу гаръя" гэхээр нь дээшээ гарсан. эмнэлгийн үүдэнд үлдсэн байсан. Дээшээ хоёр давхарт гарахад ямар ч хүнгүй байсан. ******* нэг хаалган дээр очоод намайг дуудаад "энэ дотор компьютер байх шиг байна" гэсэн. Тэгээд бид хоёр хаалгыг мөрөөрөө ээлжлэн хэд хэдэн удаа түлхэхэд цоож нь эвдэгдсэн бололтой хаалга онгойсон. Тэгээд бид хоёр дотогш орж компьютерын дэлгэц, процессор, гар, ус буцалгагч зэргийг авсан..." гэжээ. /хх 1-р хавтас 165-166/

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ "...Би 2016 оны 02 сарын 28-ны үдээс хойш...*******ийн гэрт нэг шил паажуу архи хувааж уугаад буудлын зүүн хэсэгт байдаг айлаас тамхи асуухаар *******ийн хамтаар явсан. Тэгээд 3 давхарт гараад байхад ******* намайг дуудаад "хаалга хөших төмөр олоод ирээч, энэ айл эзэнгүй байх шиг байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь гадаа гараад жижиг төмөр хашаа байхаар нь нэг ширхэг жижиг төмөр хугалж аваад уг төмрөөр 3 давхарт урагшаа эргээд зүүн талын хана дагаж яваад дөрөв дэх айлын хаалгыг хөшиж далд цоожийг нь эвдсэн. Тэгээд *******ийн хамтаар уг айлд ороод индүүкцэн плитека, суран бүс, хромон гутал, хүрэн өнгөтэй жижиг цүнх байсан бөгөөд уг цүнхэн дотор 3 ширхэг бугуйн цаг байсан...аваад гарсан. Тэгээд ******* бид хоёр "Онон" махны зах руу явж хулгайлж авсан юмаа хүнд зарахаар үүдэнд зогссон. Индүүкцэн плитека, суран бүсийг танихгүй хүнд 12000 төгрөгөөр зарсан. Бугуйн цагийг нь таксиний төлбөрт жолоочид нь өгсөн. Харин ******* хромон гутлыг нь зарсан, ямар үнээр хэнд зарсныг мэдэхгүй байна. Хулгайн эд зүйлээ зараад мөнгөөрөө хоёр ширхэг паажуу архи, тамхи, талх аваад *******ийн гэрт ирээд архиа хувааж уусан..." /1-р хавтас 108-109/,

...Би 2016 оны 03 сарын 16-ны өдөр Хэрлэн сумын баг 27-67 тоотод *******ийн гэрт очсон...бид хоёр архи уусан...Өдөр 12 цаг болж байхад ******* "эмнэлэг орж хүнтэй уулзана, чихээ үзүүлнэ" гээд гарсан...Голомт банкны зүүн талд байдаг БОЭТ-ийн эмнэлэг орсон...Эмнэлэг рүү ороод хоёр давхарт гарахад нэг эмчийн өрөө цоожтой байсан. Түүгээр хүн харагдахгүй болохоор хаалгыг нь ******* бид хоёр ээлжилж мөрөөрөө түлхэж байгаад онгойлгон дотогш орж компьютерийн дэлгэц, гар, процессор, ус буцалгагч зэргийг авсан Эдгээр зүйлээс компьютерийн процессорыг би, бусад зүйлийг ******* бариад гарсан..." гэжээ. /1-р хавтас 164-165/,

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ "...2016 оны 02 сарын 28-ны өдөр...Гэрийн цоож эвдэрсэн, хаалга онгойрхой байсан...Гэрээс индүүкцэн плитека, монгол хромон гутал, товгор хээтэй өргөн суран бүс, "Кантас" гэсэн бичигтэй төмөр оосортой бугуйн цаг, "Восток" гэсэн бичигтэй бугуйн цаг, шар өнгөтэй төмөр оосортой, доторх эд анги нь харагддаг эрэгтэй хүний бугуйн цаг алдагдсан...Хаалганы цоожийг үнэлэхгүй...Хохирлоо нэхэмжилж байна..." гэжээ /1-р хавтас 88-91/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: "...2016 оны 03 сарын 16-ны өдөр...өрөөндөө орж ирэхэд өрөө онгорхой, миний ширээн дээр байсан компьютер, процессор байхгүй хулгай орсон шинжтэй байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Эд зүйлээ бүтгэхэд, "Dell" маркийн процессор, "Асer" маркийн компьютерийн дэлгэц, гар, ус буцалгагч зэрэг эд зүйл байхгүй байсан...Эвдэрсэн цоожийг үнэлүүлэх шаардлага байхгүй...Алдагдсан эд зүйлээ бүгдийг олж авсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй..." гэжээ. /1-р хавтас 134-135/

Гэрч /1-р хавтас 92/, /1-р хавтас 136/, /1-р хавтас 137-138/, /1-р хавтас 49-50/, /1-р хавтас 51-52/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас 1, 75, 117/, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хавтас 76, 118/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас 77-78, 123-126/, Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 31, 131/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 70 тоот дүгнэлт /1-р хавтас 99-101/, Хулгайд алдагдсан эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 126-128/, Хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хавтас 129/, Сонсгосон ялд нэмэлт оруулах тогтоол /1-р хавтас 175-178/, Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2-р хавтас 13-14/, Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох зарим үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /2-р хавтас 15-16/, Шүүгдэгч хохирол төлсөн баримт /2-р хавтас 38/, Шүүгдэгч гэрт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтас  23-24/, эзэмшлээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 25-27/, Д..*******ийн эзэмшлээс эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 28-30/, Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 85-86/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 182, 186/, Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 192-231/ зэрэг болон хуулийн  дагуу  цуглуулж,  бэхжүүлж  авсан, тухайн  хэрэгт  хамааралтай бусад нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурсан үедээ давтан үйлдлээр бүлэглэж 2016 оны 02 сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэр байрны 107 тоотод оршин суух иргэн орон байранд нэвтэрч индүүкцэн плитека, монгол хромон гутал, товгор хээтэй өргөн суран бүс, "Кантас", "Восток" гэсэн бичигтэй болон шар өнгөтэй, төмөр оосортой, доторх эд анги нь харагддаг эрэгтэй хүний бугуйн 3 ширхэг цагийг хулгайлж хохирогч ад 227800 төгрөгийн, мөн давтан үйлдлээр бүлэглэж 2016 оны 0 сарын 16-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн нутаг дэвсгэрт байрлах БОЭТ-ийн 2 давхрын статистикийн өрөөнд нэвтэрч "Асer" маркийн компьютерийн дэлгэц, "Dell" маркийн процессор,  гар, ус буцалгагч хулгайлж БОЭТ-д 580.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 807800 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдийг давхар нотолсон хохирогч , иргэний нэхэмжлэгч , гэрч , , нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоолууд, Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Эд зүйлийн үнэлгээ, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 сарын 05-ны өдрийн 70 тоот дүгнэлт, Хулгайд алдагдсан эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Шүүгдэгч хохирол төлсөн баримт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагдсан байна гэж үзлээ.

     Иймд шүүгдэгч *******, ******* нарыг давтан үйлдлээр, бүлэглэж, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь урьд өмнө үйлдсэн гэмт хэргийн ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин шинээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний "давтан" шинжид хамаарч байгааг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хэн аль нь өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг нөхцөл  байдлыг  харгалзан шүүгдэгч нарт оногдуулсан ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

Хохирогч эд хөрөнгийг хулгайлсны улмаас учруулсан хохирлоос шүүгдэгч ******* нь өөрт ногдох хэсгийг төлж барагдуулаагүй байх тул түүнээс 113900 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох үндэстэй байна.

     Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо арилгасан болох нь Хулгайд алдагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хавтас 129/, Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хавтас 134-135/, Хохирол төлсөн баримт /2-р хавтас 38/ зэргээр нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3-д заасан ял хөнгөрүүлэх, харин шүүгдэгч нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 зүйлийн 56.1.10-т заасан ял хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно

     Шүүгдэгч *******, ******* нарын 2016 оны 03 сарын 24-ний өдрөөс 2016 оны 07 сарын 24-ний өдрийг хүртэл нийт 122 хоног цагдан хоригдсон хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

     Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүхээс шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй, шүүгдэгч ******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй байдлыг харгалзан түүний эзэмшлээс "Sharp" маркийн 21 инчийн зурагт, хоёр тасалгаатай номын тавиур бүхий шүүгээ, цагаан төмөр ор битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, шүүгдэгч *******ийн эзэмшлээс АК3408220 серийн дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, хэрэгт баримт бичгээр ирүүлсэн шүүгдэгч *******ийн *******, шүүгдэгч регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

,1. Шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* ******* нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* *******ийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих, шүүгдэгч ******* эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******, ******* нарт тус бүр оногдуулсан  2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  тус тус эдлүүлсүгэй

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******, ******* нарын цагдан хоригдсон тус бүрийн 122 /нэг зуун хорин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан ******* нь хохирогч ад 113900 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 49 зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар ялтан *******ээс 113900 /нэг зуун арван гурван мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын багийн байрны 107 тоотод оршин суух, хохирогч Хатиган овогт Зэнээмэдэрийн Эрдэнэбат /ЖЯ58062138/-д олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ийн эзэмшлээс АК3408220 серийн дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хэвээр үлдээж, ялтан эзэмшлээс "Sharp" маркийн 21 инчийн зурагт, хоёр тасалгаатай номын тавиур бүхий шүүгээ, цагаан төмөр ор битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 11-ний өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгосугай.

8. Энэ хэрэгт баримт бичгээр шүүхэд ирүүлсэн ялтан *******ийн *******, ялтан регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны цагдан хорих байранд тус тус нэн даруй хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн  байцаан   шийтгэх хуулийн   299  дүгээр  зүйлийн  299.3-т зааснаар  энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******, ******* нарын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2016 оны 08 сарын 23-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан нар, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 30 зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан тус тусын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Ү.ОДГЭРЭЛ