Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2014 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2014/0327

 

Т.Б-гийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн                    тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Шагдарсүрэн, нэхэмжлэгч Т.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г, хариуцагчийн өмгөөлөгч Л.Д нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Т.Б-гийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Б шуүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Б миний бие Төрийн албаны зөвлөлөөс нээлттэй зарласан Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилогдох төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож ганцаараа тэнцсэн. Төрийн албаны зөвлөлөөс 2013 оны 05 дугаар сарын 29- ний өдрийн 585 тоот албан бичгээр Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д заасныг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөсөн.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төрийн албаны зөвлөлд ирүүлсэн 3/2592 тоот албан бичигт “Т.Б намайг Төрийн албаны тухай, Авлигын эсрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, Цөмийн энергийн газрын дотоод журам зэргийг зөрчсний улмаас урьд ажиллаж байсан Цөмийн энергийн газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/279 дүгээр тушаалаар ажлаас халагдсан

 

 

байна” гэх үндэслэлээр татгалзаж буйгаа илэрхийлээд тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг дахин явуулах саналтай байгаагаа дурджээ.

Иймд Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа Байгаль орчин ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх шийдвэрийн дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т.Б нь Цөмийн энергийн газарт Цөмийн материалын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн тул төрийн албанд нэг жил эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан байна.

Төрийн захиргааны удирдлагын газрын даргын ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтын В заалт буюу албан тушаалд тавигдах шаардлагын 1 дүгээр зүйлийн 1.1 “Туршлага гэдэгт удирдах албан тушаалд 3-аас доошгүй, байгаль орчны салбарт 5-аас доошгүй жил ажилласан” байхаар тогтоосон. Гэтэл нэхэмжлэгч нь байгаль, орчны салбарт ажиллаж байсан туршлагагүй тул дээрх шаардлагыг хангаагүй байна.

Мөн Т.Б 1977-1982 онд Зөвлөлт Холбоот Улсын Ленинград хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр суралцаж төгссөн байх ба ажлын байрны тодорхойлолтын боловсрол гэдэгт “дээд боловсролын магистр зэрэгтэй байх”, мэргэжил гэдэгт “байгаль орчны мэргэжил, мэдээлэл холбоо, технологийн инженер" байх гэсэн шаардлагуудыг хангаагүй байна гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 351.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ^ь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Г давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж, шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Тагнуулын байгууллагаас ажил байдлын тодорхойлолтыг гаргаж авалгүй зөвхөн “байгаль орчны мэргэжил, мэдээлэл холбооны технологийн инженер” гэсэн шаардлагуудыг хангаагүй байна гэж хэт нэг талыг барьж иргэний эрхийг хангах талаар шүүхийн хийвэл зохих ажиллагааг бүрэн хийлгүй нэг талыг барьж хянан шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн Байгаль, орчин ногоон хөгжийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан ажилтны дүгнэлтийг хууль

 

зөрчсөн болохыг нэхэмжлэгч нотлох баримтаар буюу дээрх дүгнэлтийг гаргасан ажилтны харьяалах хэлтсийн даргын албан бичгээр няцаасаар байхад шүүх үнэлж үзэлгүй нотлох баримтаар үнэлэхээс татгалзаж байгаа нь хүч тэнцвэргүй талуудын мэтгэлцэх нөхцөлийг нэхэмжлэгчид олголгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Т.Б Төрийн албаны зөвлөлөөс зарласан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн тул Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцөд бүртгэх, нэр дэвшүүлэх тухай" 82 дугаар тогтоолоор уг албан тушаалд томилуулахаар дүгнэлт гарган, нэрийг нь дэвшүүлсэн байна.

Харин Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 3/2592 дугаар албан бичгээр, Т.Бг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.6, 1.7, 3.13 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж уг журмын есийн 37-д зааснаар дахин сонгон шалгаруулалт явуулах саналыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлжээ.

Энэ нь томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй болохыг зохицуулсан дээрх журмын есийн 37, Төрийн албаны тухай хуулийн 351 дүгээр зүйлийн 351,6-д заасантай нийцсэн байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас Төрийн албаны зөвлөлийн санал ) болгосон нэр дэвшигчийг томилохоос татгалзаж, 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 3/2592 дугаар, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 1/4211 дүгээр, 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 1/5710 дүгээр албан бичгүүдээр маргаан бүхий албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг дахин явуулах, албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгааг нягтлан шалгах, улмаар өөр нэр дэвшигчийг санал болгохыг хүссэн боловч Төрийн албаны зөвлөлөөс хариу өгөөгүй байна.

Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Төрийн албаны зөвлөл нь захиалагч Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас ирүүлсэн Төрийн захиргааны

 

 

 

 

удирдлагын газрын даргын удирдах албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй байхад нэхэмжлэгч Т.Б-г сонгон шалгаруулалтад бүртгэсэн болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,

Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргын албан тушаалын тодорхойлолтод уг албан тушаалд дээд боловсролын магистрын зэрэгтэй, байгаль орчны /ой, ус, экологи, цаг уурч, газар/ болон мэдээлэл холбооны технологийн инженерийн мэргэжилтэй, удирдах албан тушаалд 3-аас доошгүй, байгаль орчны салбарт 5-аас доошгүй жил ажилласан байх шаардлага тавигдсан байна.

Нэхэмжлэгч Т.Б 1977-1982 онуудад ЗХУ-ын Ленинград хотын Цахилгаан холбооны дээд сургуулийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр суралцаж төгссөн нь мэргэжлийн хувьд мэдээлэл, технологийн инженер мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүйн гадна дээд боловсролын магистрын зэрэгтэй байх шаардлагыг мөн хангаагүй болох нь нэхэмжлэгч Т.Б-гийн тайлбар болон Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн магистрантур, докторантурын албаны 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 87/13 дугаар албан бичиг зэргээр тогтоогджээ.

Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын 2014 оны 05 дугаар сарын 20-ны 01/882 албан бичгээр, Т.Б нь 1992-2001 онуудад Тагнуулын байгууллагын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3-т заасан улсын эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болзошгүй ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, түүнийг илрүүлэх, таслан зогсоох чиг үүргийн хүрээнд ажиллаж байсан талаар тодорхойлсон байх ба энэ нь нэхэмжлэгчийг байгаль орчны салбарт ажиллаж байсныг нотлохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн урьд ажиллаж байсан Тагнуулын байгууллагаас ажил байдлын тодорхойлолтыг гаргаж авалгүй хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Ийнхүү нэхэмжлэгч Т.Б нь байгаль орчны салбарт 5-аас доошгүй жил ажиллаагүй, эзэмшсэн мэргэжлийн хувьд маргаан бүхий удирдах албан I тушаалтны ажлын байранд тавигдах шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн “ажлын байрны шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр томилохоос татгалзсан Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шийдвэр хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧИД                                     Б.МӨНХТУЯА

Э.ЗОРИГТБААТАР

Б.ТУНГАЛАГСАЙХАН