Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2018/ШЦТ/801

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Б.Батжаргал,

шүүгдэгч Б.Я- түүний өмгөөлөгч Г.Ганбадрах,

шүүгдэгч Н.Б- түүний өмгөөлөгч П.Баасанжав,

шүүгдэгч Б.Ц- түүний өмгөөлөгч А.Ариунаа,

шүүгдэгч Г.Ч- түүний өмгөөлөгч Г.Сүхээ, Б.Энхтуяа,

шүүгдэгч Х.Ш- түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч Т.Э- түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл,

шүүгдэгч Т.Д- түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газраас  Б- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ц-, Ч-, Ш-, Я- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Э-, Д- нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 1802001010057 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 30 настай, дээд боловсролтой, гадаад харилцааны менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б-.

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эгч, ах нарын хамт Чингэлтэй дүүргийн ... дүгээр хороо ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ц-.

Монгол Улсын иргэн, 1992 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, халх, 26 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг, эх 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ч-.

Монгол Улсын иргэн 1982 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, халх, 36 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх охины хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ш-.

Монгол Улсын иргэн, 1984 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, халх, 34 настай, бүрэн дунд боловсролтой, Солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ... дугаар хороо ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Э-.

Монгол Улсын иргэн, 1990 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, халх, 27 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...  дугаар баг ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, Д-.

Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод  суманд төрсөн, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эх, ах, дүү нарын хамт Төв аймгийн Зуунмод сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 2002 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Төв аймгийн Сум дундын шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2003 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дугаартай Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 3 сарын хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2003 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 380 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ял дээр нэмж 2002 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар хорих ялын зарим ял болох 06 сарыг нэмж, 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 08 сар 23 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,

2014 оны 05 дугаар сарын 16ы өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 608 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 03 сар 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр суллагдсан,

2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Я-.

 

Холбогдсон хэрэг /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үедээ Карго илгээмжээр /Принтерын хайрцаг дотор/ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо 7 дугаар байрны 2-6 тоотод 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртлэх хугацаанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан,

шүүгдэгч Б.Ц- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Г.Ч- нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны гадаа 86-50 УББ улсын дугаартай  цагаан өнгийн Toyota mark x  маркийн автомашинд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

шүүгдэгч Х.Ш- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан

шүүгдэгч Т.Э- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хадгалсан,

шүүгдэгч Т.Д- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хадгалсан,

шүүгдэгч Б.Я- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б- мэдүүлэхдээ: “Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрч, харамсаж гэмшиж байна. Би анх удаа хууль, цагдаа, шүүхийн байгууллагаар шалгагдаж байна. Анх хэрэгт шалгагдахдаа хуулийн мэдлэггүй, туршлагагүй сандарч байсан. Одоо ч гэсэн сандарч байна. 2018 оны 3 дугаар сарын 13-ны орой баригдсан. Тэгэхэд Цэрэнтогтох, Шүрэндулам хоёр надаас түрүүлж баригдсан. Би гадаа явж байгаад сүүлд нь баригдсан. Цагдаа нар зодоод газар хэвтүүлээд аваад явсан. Эхлээд Шүрэндуламыг байцаасан. Дараа нь Цэрэнтогтохыг, хамгийн сүүлд намайг байцаасан. Би мансуурсан үедээ мэдүүлэг өгөхдөө айсан, эрүүл бус, унтаагүй олон хоног явсан байсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж намайг буруутгасан. Энэ үйлдлийн хувьд би өөрийн авсан хүнийг хэлэхгүй гэж бодоод өөрөө авчирсан гэж хэлсэн байсан. Тэрний дагуу Шүрэндулам мэдүүлэг өгөхдөө тэгэж ярьсан байсан. Би үүнээс нь зөрөхгүй гэж бодоод учраа мэдэхгүй байхдаа тийм мэдүүлэг өгсөн. 2018 оны 3 дугаар сарын 01-нээс 02-ны үед Хятад улс руу байнга очдог Туяа гэх эмэгтэйтэй холбогдсоны дагуу наашаа мансууруулах бодис явуулсан. Тэгээд маргааш нь Туяагийн дүү нь надад өгч байсан. Надад Туяагийн утасны дугаар болон хэзээ залгасан баримтууд байгаа. Би Туяагийн утасны дугаарыг байцаагч Отгонбаатарт өгч байсан ба шалгасан эсэхийг сайн мэдэхгүй. Би мансууруулах бодисыг удаан хугацаанд хэрэглэдэг, оруулж ирж зардаг хүн биш. Би мансууруулах бодис хааяа хэрэглэдэг болоод 1 жилийн хугацаа өнгөрч байна. Энэ зүйлийг хэрэглэх нь хуулийн ямар үр дагавартай болохыг залуу үеийнхэн маань сайн мэдээгүй ба тэнсэх  юмуу торгуульдаг гэж боддог байсан. Би мансууруулах бодисыг сэтгэл санааны асуудлаас болж хэрэглэдэг байсан. Би Алтан дорнод ХХК олон жил ажиллаж, нэр хүндтэй хүмүүсийн туслахаар томоохон төслүүдэд ажиллаж байсан. Би хувиараа компани ажиллуулж байтал 2016 оны сүүлээр 2017 оны эхээр барилгын салбар уналтад орсон. Тэр үед миний хувийн барилгын ажил уналтад орсон. Санхүүгийн асуудлаас болж эхнэр маань надаас салсан. Мөнгөгүй болсон үед найз нөхөд маань нүүрээ бууруулсан учраас сэтгэл санаагаар унаж ганцаардсан. Тэр үед Цэрэнтогтох надад хань болдог байсан. Цэрэнтогтохыг ийм байдалд оруулсан нь миний буруу. Энэ асуудлаас болж найз Цэрэнтогтохын аав нь нас барсан. Миний найзыг буруу яллаж байгаад харамсаж байна. Би сэтгэл санааны байдлаас болоод ууттай мансууруулах бодисыг аваад 2018 оны 3 дугаар сарын 01-нээс 02-ны өдрөөс хойш ганцаараа хэрэглэж байсан ба Шүрэндулам надтай утсаар холбогдоод манайд ирсэн. Тэгээд хамт хэрэглэсэн. Би цаашид ажиллах бодолтой байсан ба үлдсэн мансууруулах бодис байвал хэрэглэчихнэ гэж бодсон. Мөн тухайн үед санхүүгийн хүнд байдалтай байсан болохоор үлдсэн мансууруулах бодисыг зарах санаа гаргасан ба үүнийг Шүрэндуламд хэлсэн. Үүндээ их гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Б.Ц- мэдүүлэхдээ: “Миний хэрэг хийсэн нь үнэн. Тухайн үед манай аавын бие муу байсан. Тэрнээс өмнө би хүүхдээ алдсан учраас сэтгэл зүйн байдал тааруу байсны улмаас болчимгүй үйлдэл гаргасандаа харамсаж байна. Надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин мансууруулах бодис хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрнө. Би гэр бүл болон аавынхаа өмнө маш их буруутай зүйл хийсэн. Одоогийн байдлаар би өвчтэй эгчийнхээ хүүхдүүдийг асарч, ар гэрийг нь авч явдаг. Тухайн өдөр анх удаа мансууруулах бодис хэрэглэж үзсэн. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр манай найз Баяраа хар тамхи хэрэглэсэн байсан. Би найзыгаа хар тамхи хэрэглүүлэхгүй гэж боддог. Тухайн өдөр хэрэглэдэг зүйлийг нь анх удаа харсан бөгөөд сонирхоод өөрөө хэрэглэсэн. Би мансууруулах бодис хэрэглэхээр сэтгэл санааны байдал тайван болно гэж бодож байсан нь худал юм байна лээ. Би баривчлагдах үедээ маш их зодуулсан ба тэрнээсээ болоод цочирдоод юу болж байгааг ойлголгүйгээр эхний мэдүүлгээ өгсөн. Би найз Баяраагийн гэрээс гарахдаа найзыгаа хар тамхинаас хол байлгахаар хэрэглэж байсан зүйлийг аваад гарсан. Тэр нь миний халаасанд байсан хар тамхи гэдэг зүйл юм” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хэрэгт холбогдохоос хоёр хоногийн өмнө 5 дугаар хороололд байрлах хоолны газар хоол идээд гарч явахад орцны 2 давхрын тэнд нүх байсан. Тэндээс төмөр хайрцагаас шавар гэх бодисыг олж авсан. Урьд нь “you tube болон зурагтаар энэ төрлийн бодисын талаар харж байсан. Тухайн үед олсон зүйлээ машиныхаа багаажиндаа хийгээд явж байсан. Тэрнээс хойш Эрдэнэбаяраас өрөө авахаар Дүүрэнбаяр, Эрдэнэбаяр бид нар уулзсан. Тэгээд Шүрэндуламтай уулзаж байхад цагдаа нар ирээд барьсан. Надаас “машинд чинь эд зүйлс байгаа юу” гэж асуухаар нь хойд суудал дээр харсан зүйлээ хэлсэн. Надад мансууруулах бодис зарж борлуулсан зүйл нэг ч удаа байхгүй. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар худалдаалах зорилгоор гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би энэ зүйлтэй холбогдсондоо маш их харамсаж гэмшиж байна. Би эхнэр, хүүхэдтэйгээ 3-уулаа амьдардаг. Надад мансууруулах бодис худалдаалж зарсан зүйл байхгүй. Энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж, харамсаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ш- мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Э- мэдүүлэхдээ: “Би мансууруулах бодис хэрэглэсэн нь үнэн ба маш их харамсаж байна. Би Шүрэндуламаас хар тамхи аваад л шууд баригдсан ба өөртөө хадгалаагүй гэж үзэж байна” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Д- мэдүүлэхдээ: “Би цагаан сарын баярын үеэр Солонгос улс руу явахаар Улаанбаатар хот явахдаа Эрдэнэбаяр ахтай Эрдэнэт хотод таарсан. Тэгээд Солонгос улс руу явах гэж байгаа талаараа ярьсан. Тэгтэл Эрдэнэбаяр ах би бас явах гэж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнээс “банкны хуулгыг яаж гаргах вэ” гэж асуухад “надад таньдаг хүн байгаа, хот орохоороо надтай уулзаарай, би бас Солонгос улс руу явах гэж байгаа” гэж хэлсэн. Намайг Улаанбаатар хот руу Солонгос улс руу явна гээд явахад хадмууд 1.000.000 төгрөг өгсөн. Би бичиг баримт бүтээх гээд Эрдэнэбаяр ахад 800.000 төгрөг өгсөн. Тэгтэл бичиг баримт бүтэхгүй удаад байсан. Би Эрдэнэбаяр ахаас юу болсон талаар асуухад “нөгөө хүнийгээ алга болчихлоо, ах нь Приус машинаа зараад чиний мөнгийг өгье” гэж хэлсэн. Тэгэж байгаад 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр рүүгээ явж ирээд Эрдэнэбаяр ахтай холбогдоод хороололд уулзсан. Москва их дэлгүүрийн тэнд очоод залгахад “түр байж байгаараа очиж байна” гэж хэлсэн. Би хүлээж байгаад Эрдэнэбаяртай уулзсан. Тэгээд Чулуунбаттай хамт цагаан өнгийн машинтай ирсэн. Би машинд нь суух гэтэл Эрдэнэбаяр урд суудлаас гарч ирээд хамт хоол идэж байхдаа түүнээс мөнгөө асуухад “жоохон байж байгаад өгнө, асуудалгүй зүгээр” гэж хэлсэн. Эрдэнэбаяр ах надаас мөнгө асуухаар нь 200.000 төгрөг байна гэж хэлсэн. Тэр мөнгөнөөс хоолны тооцоо хийгээд 186.000 төгрөг үлдсэн. Тэгтэл Эрдэнэбаяр ах тэр мөнгийг надаас түр өгчих, жоохон байж байгаад удаахгүй өгье гэхээр нь нөгөө мөнгөтэйгээ нийлүүлээд авна гэж бодсон. Тэгтэл Чулуунбат орж ирсэн. Эрдэнэбаяр ах утсаар ярьж байгаад хүнтэй уулзах боллоо гээд хороололд байдаг захын урд очиж зогссон. Эрдэнэбаяр ах өөрөөсөө гялгар ууттай бор зүйл гаргаж ирээд өөрөө хэрэглээд надад болон Чулуунбат гэх залууд хэрэглүүлсэн. Тэгээд надад “чи машины урд суучих, би нэг хүнтэй уулзаадахъя” гэхээр нь машины урд суудалд суугаад гар утсаараа оролдоод чихэвчээр юм сонсож байсан. Тухайн үед ямар хүн машинд орж ирснийг би хараагүй, юу болж байгааг ч мэдээгүй. Удалгүй тэндээс хөдлөөд нэг ТҮЦ-нээс ус, ундаа авч гарч ирээд байрны гадаа байхдаа цагдаад баригдсан. Тухайн өдөр би Эрдэнэбаяр ахаас өрөө авах гэж уулзсан ба ямар нэгэн байдлаар мансууруулах бодис хэрэглэх, худалдан авах бодолгүй байсан. Би тухайн үед хэрэглэсэн зүйлээс дараа нь хэрэглэнэ гэж бодоод жоохон хэсгийг аваад гар утсандаа наасан байсан. Би мансууруулах бодис хэрэглэж үзсэндээ, гар утасныхаа ард наасандаа харамсаж байна. Миний гар утасныхаа ард наасан зүйл унаад гар утсанд дээр өнгө төдий зүйл үйлдсэн байсан. Би ийм асуудалд холбогдсондоо харамсаж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Я- мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 13-ны 16-17 цагийн хооронд Шүрэндулам 99043457 дугаарын утаснаас миний 99633231 дугаарын утас руу залгаж надтай ярьсан. Тэгээд “манай найзад жоохон юм байгаа юм байна, чи мөнгөтэй бол хүрээд ир” гэхээр нь мөнгө олоод 20 цаг 30 минутын үед хорооллын Мон сүү худалдааны төвийн гадаа очоод Шүрэндуламтай утсаар яриад түүнийг хүлээсэн. Шүрэндулам Хөгжил хотхоноос гарч ирэхээр нь орцонд уулзаад мөс гэх бодисыг 200.000 төгрөгөөр худалдаж авсан. Намайг бусдад худалдаадах зорилгоор хадгалсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин мансууруулах бодис хэрэглэх гэж худалдаж авсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Миний урьд ял шийтгүүлсэн байдлыг хэрхэн авч үзэхийг мэдмээр байна. Би мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн. Би мансууруулах бодис хэрэглээгүй байсан. Байцаагч эхлээд надаас шээсний шинжилгээ аваад “эндээс чинь гарахгүй байна, дахиад нэг саванд шээ” гээд шээлгэсэн. Надаас шээсний шинжилгээ хоёр удаа авсан. Би тухайн үед мансууруулах бодис хэрэглээгүй байсан ба худалдаж авсан. Гэмт үйлдэлдээ харамсаж байна” гэв.

Нийслэлийн Прокуророос Г.Ч-, Б.Ц-, Б.Я- нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт яллагдагчаар татжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар “Г.Ч-, Б.Ц-, Б.Явуулхулан нар нь “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилготой” талаар ямар ч нотлох баримт байхгүй тул шүүгдэгч Г.Ч-, Б.Ц-, Б.Явуулхулан нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж өөрчлөн зүйлчлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдал нь ямар нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа талаар тус тусад нь дүгнэв.

 

1. Шүүгдэгч Н.Б- нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэх үедээ Карго илгээмжээр /Принтерын хайрцаг дотор/ 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн,

Баянгол дүүргийн 8 дугаар хороо 7 дугаар байрны 2-6 тоотод 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүртлэх хугацаанд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Нарангийн Баяраагийн гадаад паспортанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “... 13 дугаар нүүрт 8 ширхэг улаан өнгийн “China” гэсэн бичиглэл бүхий Хятад улсын хил нэвтэрсэн тэмдэг хоёр багананд хуваагдан дарагдсан байх ба ... 2018-02-24-ны өдөр орсон тэмдэг дарагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 77 дугаар хуудас/

Н.Б-гийн сэжигтнээр өгсөн “Би 2018 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байсан байх БНХАУ-ын Эрээн хотоос Замын Үүдийн боомтоор хилээр нэвтэрч орж ирсэн. Би Эрээн хотод байдаг нэрийг нь мэдэхгүй нэг хятад хүнээс 4500 юанаар 10 грамм буюу 1 булет мөс гэх мансууруулах бодис худалдаж авсан. Тэгтэл 1 граммыг нь бонусанд өгсөн. Өмнө нь надад хоёр грамм мөс байсан. Би 2 грамм мөсийг хэрэглээд үлдсэн 11 грамм мөсийг Эрээн хотын зээлийн тэнд каргонд бараагаа үлдээгээд өөрөө түрүүлж орж ирсэн. Каргонд принтер өгч явуулахдаа принтерийн хайрцаган дотор худалдаж авсан 11 грамм мөсийг хийгээд оруулж ирсэн. Намайг Замын Үүдээр орж ирсэнээс хойш 3-4 хоногийн дараа карго ирээд бараагаа Дүнжингаравын тэр хавиас утсаар ярьж байгаад хүлээж авсан. Тэгээд оруулж ирсэн мөсөө Баянгол дүүргийн 8 дугаар хороо 7 дугаар хороолол 2-6 тоотод өөрийн оршин суух хаягандаа хадгалж байгаад өөрөө хэрэглээд 11 уут үлдсэн байсныг 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр найз Цэрэнтогтоход мөнгө хэрэгтэй байна надад ийм зүйл байгаа гэж хэлээд 1 граммыг 500.000 төгрөгөөр тооцоод өгсөн. Дараа нь Шүрэндуламтай утсаар холбогдож дуудаад мөс гэх зүйл байгаа шүү аваарай гэсэн тэгээд Шүрээ манай гэрт  ирээд анх 2 граммыг задалж би хоёр хэрэглэж байгаад үлдсэн 0.5 граммыг 250.000 төгрөгөөр тооцож өгсөн. Тэгээд сүүлд 500.000 төгрөгийг гэрт үлдээсэн байсан. ... Өчигдөр би 1 граммыг 500.000 төгрөгөөр бодож өгсөн. Цэрэнтогтох хүнд зарж борлуулдаггүй өөрөө л хэрэглэдэг. ... Шүрэндуламд 0.5 граммаар нэгийг, 1 граммаар нэгийг өгсөн. Шүрэндулам надад 500.000 төгрөг өгсөн. ... Би Цэрэнтогтох, Шүрэндулам нараас өөр хүнд өгч байгаагүй. ... Би 11 граммыг том гялгар ууттай мөс гэх бодисыг Хятадаас каргогоор оруулж ирээд жижиг гялгар уутанд 0.8 граммаар савласан. Тэгээд хэрэглээд үлдсэн нь манай гэрээс хураагдсан 11 хэсэг гялгар ууттай мөс гэх бодис байсан. ... Надад мөнгө хэрэг болоод 0.8 граммаар савлаж зарж борлуулах гэж байсан юм. Тэр принтер манай гэрт хайрцагтайгаа байгаа. ... Би өмнө нь хилээр мансууруулах бодис оруулж ирж байгаагүй. Анх удаа оруулж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 34-35 дугаар хуудас/

   Х.Ш-ын сэжигтнээр өгсөн “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ амарч байгаад орой 17-18 цагийн үед Эрээнд ажиллаж амьдардаг Баяраа гээд найз маань над руу залгаад найз нь уулзаж ярилцах юм байна хүрээд ирээч гэсэн ... Манай гэрээс ойрхон болохоор яваад очтол Баяраа надад гэрээсээ бага зэргийн мөс шанаганд хийж гаргаж ирэхээр нь би хэдэн удаа сорсон. Тэгтэл Баяраа намайг мөс зараад өгөөч чамд найдвартай хүн байвал хэлээд өгөөч гэхээр нь би Баяраагийн хажууд утсаараа Явуу гэх залууд хэлэхэд 300.000 төгрөгнд юм тааруулж авч болох уу гэхээр нь Баяраад хэлтэл уг нь таллаж байхаар нэгээр нь гаргачихвал зүгээр байна гэхээр нь би Явууд хэлсэн таллахгүй 1 граммаар нь гаргана гээд байна гэхэд Явуу надаас гуйгаад байхаар нь Баяраад дахин хэлэхэд за тэг тэг гээд зөвшөөрсөн. Би Баяраагаас тал юм аваад Явуутай гэрийнхээ орцонд уулзахад надаас бэлнээр 200.000 төгрөг өгөөд үлдсэн 100.000 төгрөгийг нь удахгүй өгнө энэ утсыг түр барьцаанд авчих гээд надад хар өнгийн I phone 5 үлдээгээд надаас 0,5 грамм авсан. Би мөнгийг нь аваад Баяраагийн гэрт ороод 200.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь энэ утсаа авахдаа өгнө гэж байна гэхэд Баяраа чи надад зарж өгсөн юм чинь 50.000 төгрөгийг өөрөө аваад, надад 50.000 төгрөгийг нэмээд өгөхөд болно гэхээр нь би зөвшөөрсөн. Баяраа намайг наад утсаа өөртөө байлгаж байгаад мөнгөө өгөхөөр нь надад 50.000 төгрөг өгөөрэй гэсэн. Тэгж байтал Ханак хочтой Баяраа гэх залуу над руу холбогдохоор нь 550.000 төгрөгнд юм байна авах уу уг нь 500.000 төгрөг юм байгаа юм би дундаас нь 50.000 төгрөг унагаж байна чи зөвшөөрвөл ав гэхэд Баяраа зөвшөөрөөд Баянгол захын зогсоол дээр уулзаад надад 550.000 төгрөг өгөөд 1 грамм мөс худалдаж авсан. Би буцаж Баяраагийн гэрт очоод өмнөх 50.000 төгрөгийн өглөгтэй нийлээд 550.000 төгрөгөө Баяраад өгч өргүй болоод харин Явуугаас авах 100.000 төгрөгөө өөрөө авчихъя гэж тооцоолоод мөнгөө өгсөн. Удалгүй найз Тогтох орж ирээд манай гэр лүү явж байтал цагдаа нарт баригдсан. Би өмнө нь Баяраагийн мөсийг 4-5 удаа яг энэ байдлаар зарж өгч байсан. ... Түрүүн цагдаа нарт баригдаад их айж сандарсан байсан харин одоо эмчид үзүүлээд эм уусан учир биеийн байдал хэвийн байна. Мэдүүлэг өгөхөд ямар  нэгэн айдас, сандрал алга” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 41 дүгээр хуудас/

   Х.Ш-ын сэжигтнээр өгсөн “Би хуулинд заасан эрх, үүрэгтэйгээ танилцлаа. Одоо өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Болсон хэргийн талаар мэдүүлнэ. ... 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 17-18 цагийн үед ... Баяраа гэх залуу 9818-тай дугаараас залгаад манайд хүрээд ирээч гэхээр нь би гэрт нь яваад очсон. Тэгтэл гялгар ууттай 5-6 грамм мөс гэх бодис байна чи 1 граммыг нь 500.000 төгрөгөөр зараад өгөөч чи өөрөө хэдээр зарж мөнгө унагаж авна уу өөрөө мэд гэсэн тэгээд би таньдаг Явуу буюу Явуухулантай утсаар ярьж юм байна авах уу гэж мессэж бичсэн. Тэгээд удалгүй холбогдоод 300.000 төгрөгөнд авья тэгж өгөхүү гэхээр нь би нөгөө эрээн Баяраагаас асуусан тэгтэл байгаа мөнгө нь тэр юм бол өгчихгүй юу даа гэсэн тэгээд Баянгол захын үүдэнд уулзахаар болсон. ... Тэгээд манай  гэр лүү явцгаагаад орцны 1 давхарт зогсоод Явуу 200.000 төгрөг гаргаж ирээд байгаа нь Iphone 5 гар утас байна үүнийгээ үлдээгээд эргээд уулзаж авъя гэсэн. ... Тэгээд удаагүй 15-20 минутын дараа өндөр Баяраа яриад хорооллоос мөнгө аваад очлоо хаана очих вэ гэхээр нь Баянгол зах дээр хүрээд ир гэсэн. ... Тэгээд уулзаад 1 граммыг нь 550.000 төгрөгөөр өгчихөөд мөнгийг нь эрээн Баяраад оруулж өгөх гээд гэрт нь ортол Баяраа манай найз нар ирнэ мөн Тогтох ирнэ чи ирэхээр нь гараад яваарай би 10 дугаар хороолол эгчийнх рүүгээ явж тариа хийлгүүлэх ёстой гээд гарсан.

... Амыг нь түгждэг гялгар ууттай скочдсон өмнө нь өөрөө боогоод бэлдсэн байсан. 1 грамм мөсийг 500.000 төгрөг гээд би 550.000 төгрөгөөр цааш зарахаар байсан. Өндөр Баяраад 550.000 төгрөгөөр өгсөн мөсийг эрээн Баяраа өөрөө амыг  нь түгждэг гялгар уутанд хийж гар жин дээр жинлэж 0.8 грамм болгож өгсөн. Би Явуу болон өндөр Баяраа нарт өгсөн өөр хүнд өгөөгүй. Эрээн Баяраад 7-8 грамм орчим гялгар ууттай бэлдчихсэн мөс гэх мансууруулах бодис байсан. Өөрөө надад харуулсан. Тэрнээсээ надад өгсөн.

... Өмнө нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед надтай яриад гэртээ дуудаад юм авах хүн байна уу ганц хоёр уут юм байна гээд найз Болороотой яриад өндөр Баяраа, Болороо хоёрт эрээн Баяраа гялгар ууттай 0.8 грамм хоёр уут мөсийг нэгийг нь 500.000 төгрөгөөр нийт 1 сая төгрөгөөр зарж борлуулсан. ... эрээн Баяраа Болороо, өндөр Баяраа хоёрт өөрөө халааснаасаа гаргаж өгч зарж борлуулсан . ... Мари гэх залууд би мөс байна гэж хэлсэн байсан над руу ярихаар эрээн Баяраагаас гялгар ууттай 0,8 грамм хоёр мөсийг 1 сая төгрөгөөр өгсөн. Нэгийг нь 500.000 төгрөгөөр бодож өгсөн. ... зүгээр л Баяраад тус болж зарж өгсөн. ... Миний ярьсан зүйлүүд бүгд үнэн зөв би хүнд туслах гэж буруу зүйл хийсэндээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 42-43 дугаар хуудас/

Х.Ш-ын яллагдагчаар өгсөн “Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн зүйл юм чинь хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 74 дүгээр хуудас/

“... Би ханак Баяраад эрээн Баяраагийн савлаж бэлдсэн байсан гялгар ууттай мөсийг 550.000 төгрөгөөр өгөөд эрээн Баяраад тэр мөнгийг нь бүгдийг нь өгсөн. ... Гэрийнх нь том өөрөөний шургуулганд байсан өөрөө гаргаж ирж харуулчихаад буцаагаад хийж байсан. 7-8 грамм орчим хэмжээтэй гялгар уутанд хийгээд савлачихсан хуйлчихсан байсан. Өөрийнх нь ярьж байгаагаар бол Эрээнийхээ гэрт принтер дотор хийгээд хадгалчихсан байсан тэгээд нэг найзыгаа Эрээн хотод байдаг гэрээс принтер аваад гээд авчруулсан. Гэхдээ тэр найз нь юу ч мэдээгүй авчирсан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 75-76 дугаар хуудас/

Б.Я-гийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн үедээ  Шүрээ буюу Шүрэндуламаас гялгар ууттай 0.5 грамм мөс гэх бодисыг 200.000 төгрөгөөр худалдаж аваад үлдсэн мөнгөний оронд нь хар өнгийн дугаартай Iphone 5 маркийн гар утсыг 100.000 төгрөгний оронд өгсөн. ... Шүрээ над руу 15-16 цагийн үед өөрөө залгаад хямдхан юм байна мөнгөний хэрэг болчихлоо гэхээр нь би мөнгө олоод худалдаж авсан. Харин Шүрээ хэнээс авч надад өгсөн талаар би мэдэхгүй манай нэг найзад байгаа л гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 80 дугаар хуудас/

“Манай нэг найзад байна л гэсэн тодорхой зүйл хэлээгүй. Тэр найз нь зараад өг гэж хэлсэн гэсэн. ... Би Шүрэндуламаас өөрөө хэрэглэх гэж худалдаж авсан. Би орцон дотор аваад жоохоныг шилэн соруулд хийж хэрэглэсэн. Үлдсэн зүйлээ хэрэглэж амжаагүй цагдаа нарт баригдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 81 дүгээр хуудас/

 Н.Б-гийн оршин суудаг Баянгол дүүргийн 8 дугаар хороо 7 дугаар байр 2-6 тоотод “Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд”-д “... шалан дээр дөрвөлжин хэлбэрийн төмөр хайрцаг тавигдсан байх ба уг хайрцагны тагийг авч доторх эд зүйлийг үзэхэд цагаан өнгийн гялгар уутан дотор хөшигний тогтоогуур хийгдсэн түүний хажууд улбар шар өнгийн тамхины хайрцаг байх ба уг тамхины хайрцаг дотор 10 хэсэг жижиг зип лок түгжээ бүхий гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл байв. Уг мөс мэт зүйлсийг саарал өнгийн стандарт бус гар жин дээр жинлэхэд нийт 8.9 грамм жинтэй байх бөгөөд 10 хэсэг ууттай мөс мэт зүйлсийг 1-10 хүртэл дугаараар дугаарлан жинлэж үзэхэд №1 дугаартай мөс мэт зүйл нь 0.7 грамм /гялгар ууттайгаар/, №2 дугаартай мөс мэт зүйл нь гялгар уутны хамт 0.8 грамм, №3 дугаартай мөс мэт зүйл нь 0.8 грамм, №4 дугаартай мөс мэт зүйл нь 0.8 грамм, №5 дугаартай мөс мэт зүйл нь 0.8 грамм, №6 дугаартай мөс мэт зүйл нь 0.9 грамм, №7 дугаартай мөс мэт зүйл нь 0.8 грамм, №8 дугаартай мөс мэт зүйл нь 0.7 грамм, №9 дугаартай мөс мэт зүйл нь 0.9 грамм, №10 дугаартай мөс мэт зүйл нь 0.8 грамм жинтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч эд мөрийн баримтаар хураан авав. ... Дээрх 10 хэсэг гялгар ууттай мөс мэт зүйлийн 1 гялгар ууттай мөс мэт зүйлийг авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис мөн эсэхийг шалгах “Trunarc” багажаар тандалт хийж шалгахад “methaphetamine” гэх бодис илэрч байгааг харуулж байсныг тэмдэглэлд тусгав ... , .... Бор өнгийн цүнхэн дотор саарал өнгийн гар электрон жин 1 ширхэг, хар өнгийн гар утас нэг ширхэгийг эд мөрийн баримтаар хураан авахаар тогтов. ... гал тогооны тавцан дээр том зип лок түгжээтэй гялгар уутан дотор хийгдсэн 35 мм х 45 мм хэмжээтэй зип лок түгжээ бүхий гялгар уут нийт 210 ширхэг байсныг хураан авав. ... цэнхэр өнгийн хогийн сав байх ба хогийг асгаж нэг бүрчлэн үзэхэд 2 см урттай цагаан өнгийн үзүүр хэсэгтээ скоч ороосон гуурс байсныг хураан авав” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 24-26 дугаар хуудас/

Н.Б-гийн гэрт нэгжлэг хийхдээ хураан авсан гялгар ууттай мөс мэт зүйлүүдийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас, 27 дугаар хуудас/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 3173 дугаартай:

“1.2.3 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “6” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “9” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “10” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “11” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, хар өнгийн хуванцар бөглөөг цоолж холбосон цагаан өнгийн хуванцар соруултай скочоор холбосон шилэн гаанс мэт зүйл, хар өнгийн хуванцар бөглөөг цоолж холбосон резинэн гуурс, цагаан өнгийн хуванцар, соруул зэргээс метамфетамин /methamphetamine/  илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 182-191 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б- нь “сэтгэцэд нөлөөлөх бодис болох “methaphetamine”-ийг Монгол Улсын хилээр нэвтрүүлээгүй” гэж мэдүүлэг өгч байгаа боловч хэрэгт цуглуулсан Нарангийн Баяраагийн гадаад паспортанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “... 13 дугаар нүүрт 8 ширхэг улаан өнгийн “China” гэсэн бичиглэл бүхий Хятад улсын хил нэвтэрсэн тэмдэг хоёр багананд хуваагдан дарагдсан байх ба ... 2018-02-24-ны өдөр орсон тэмдэг дарагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 77 дугаар хуудас/

Н.Б-гийн сэжигтнээр өгсөн “Би 2018 оны 2 дугаар сарын 24-ны өдөр байсан байх БНХАУ-ын Эрээн хотоос Замын Үүдийн боомтоор хилээр нэвтэрч орж ирсэн. Би Эрээн хотод байдаг нэрийг нь мэдэхгүй нэг хятад хүнээс 4500 юанаар 10 грамм буюу 1 булет мөс гэх мансууруулах бодис худалдаж авсан. Тэгтэл 1 граммыг нь бонусд өгсөн. Өмнө нь надад хоёр грамм мөс байсан. Би 2 грамм мөсийг хэрэглээд үлдсэн 11 грамм мөсийг Эрээн хотын зээлийн тэнд каргонд бараагаа үлдээгээд өөрөө түрүүлж орж ирсэн. Каргонд принтер өгч явуулахдаа принтерийн хайрцаган дотор худалдаж авсан 11 грамм мөсийг хийгээд оруулж ирсэн. Намайг Замын Үүдээр орж ирсэнээс хойш 3-4 хоногийн дараа карго ирээд бараагаа Дүнжингаравын тэр хавиас утсаар ярьж байгаад хүлээж авсан.

... Би өмнө нь хилээр мансууруулах бодис оруулж ирж байгаагүй. Анх удаа оруулж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас, 34-35 дугаар хуудас/

   Х.Ш-ын сэжигтнээр өгсөн “ ... Өөрийнх нь ярьж байгаагаар бол Эрээнийхээ гэрт принтер дотор хийгээд хадгалчихсан байсан тэгээд нэг найзыгаа Эрээн хотод байдаг гэрээс принтер аваад гээд авчируулсан гэхдээ тэр найз нь юу ч мэдээгүй авчирсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас, 75-76 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон тул Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгч Б.Ц- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “... Б.Ц- метамфетамин амфетамин агууламжтай бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. / хэргийн 1 дүгээр хуудас 37-38 дугаар хуудас/

Хүний биед үзлэг хийсэн “... Б.Ц- нь миний куртикны зүүн талын халаасанд мөс гэх нэршилтэй хар тамхи байгаа гээд зүүн талын халаасан дотроосоо хар өнгийн LD гэсэн бичигтэй тамхины хайрцаг гаргаж ирэн уг тамхины хайрцаган дотроос талстлаг мөс мэт зүйлтэй гялгар уут гаргаж ирэв. Уг гялгар ууттай мөс мэт зүйлийн хэмжээг тогтоох зорилгоор албаны цахилгаан жин дээр жинлэхэд 3.3 грамм зааж байсныг Б.Ц-од харуулан гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1 дүгээр хавтас 39-42 дугаар хуудас/

Б.Ц-ын биеэс хурааж авсан мөс мэт зүйлд сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоохоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 3171 дугаартай:

“1.2 Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “3” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, шилэн гаанс ногоон өнгийн хуванцар гуурс зэргээс метамфетамин /methamphetamine/  илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 172-176 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байна.

Иймд шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

        3. Шүүгдэгч Г.Ч- нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны гадаа 86-50 УББ улсын дугаартай  цагаан өнгийн Toyota mark x  маркийн автомашинд 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “... 8650 УББ  улсын дугаартай  цагаан өнгийн Toёота марк х маркийн автомашинд үзлэг хийхийн өмнө  Г.Ч-аас  таны машинд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис байгаа эсэх, байгаа бол сайн дураараа зааж өгнө үү гэхэд Г.Ч- миний машины ар талын суудлын голын хэсэгт мөс гэх мансууруулах бодис мөн түүнийг хэрэглэхэд ашигладаг шилэн гаанс гуурс зэрэг эд зүйл байгаа ба түүнээс өөр эд зүйл байхгүй гэснээр үзлэгийг эхлүүлж Г.Ч-ын заасан машины ар талын суудлын голын хэсгийг шалгахад зип лок түгжээ бүхий цагаан өнгийн мөс  мэт талстлаг зүйл байсныг албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд 0,8 грамм болж байлаа.

... үзлэгийг үргэлжлүүлэн машины арын багажны хэсэгт явуулахад цэнхэр өнгийн үүргэвчинд 11 ширхэг тугалган цаасанд ороосон шавар мэт зүйл, 2 ширхэг хүнсний скочоор ороосон шавар мэт зүйл нийт 13 ширхэг эд зүйлийг албаны Т1000 загварын жин дээр жинлэхэд 132.2 грамм болж байлаа. Мөн Mevuis тамхины хайрцагт нийт 18 ширхэг экстази гэх шахмал эм мэт зүйл байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургууд. /хэргийн 1 дүгээр хавтас 16-23 дугаар хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар сургуулийн замын зүүн талд байх 37 дугаар байрны эхний орцны 2-3 дугаар давхар руу гарах хэсгийн коридорын цонхны хажууд нүхэнд байсан гэсний дагуу өөрөөр нь заалгаж очиход Нийслэлийн 5 дугаар бүрэн дунд сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд 37 дугаар байр гэсэн булан дээрээ хаяг бүхий байр байх ба зүүн талын хамгийн эхний орцны буюу 6 дугаар орцны үүдэн дээр ирэхэд уг орц нь код түгжээгүй байх бөгөөд Г.Ч-аар заалгаж орцоор дотогш орж  2 дугаар давхарт гарахад 2-3 дугаар давхар руу гарах коридорын тавцан бүхий цонхны баруун талд 30х25 см хэмжээтэй модон рам бүхий нүх гаргасан байв. ...шалгаж үзэхэд нүхэн дотор 10 орчим см хэмжээтэй хоосон зайтай байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 123-126 дугаар хуудас/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тогтоол. /хэргийн  1 дүгээр хавтас 128-130 хуудас/

Г.Ч-ын автомашинаас хурааж авсан 0.8 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйлд сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоогдох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 3170 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “0.8 грамм” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл нь гялгар уутын хамт 0.8725 грамм, хар өнгийн  зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, цагаан өнгийн хуванцар гуурс, Меvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйл наалдсан гялгар уут, 13 ширхэг шавар мэт зүйл нь 132 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

...3. Шинжилгээнд ирүүлсэн “0,8 грамм” гэж хаягласан  гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаансанд метафетамин илэрсэн.

4. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл наалдсан гялгар уут болон 13 ширхэг шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнбинол илэрсэн.

6. Делта 9 тетрагидроканнбинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

7. Шинжилгээнд ирүүлсэн Mеvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл MDMA /Ecstasy/ илэрсэн.

8. MDMA /Ecstasy/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 1 дүгээр хавтас 193-196 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

4. Прокуророос Х.Ш-ыг Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдаалсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Шүүгдэгч Х.Ш- нь сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж аваагүй,  хадгалаагүй бөгөөд харин Н.Б-гийн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн метамфетамин хэмээх сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалсан байна.

Иймд шүүгдэгч Х.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ үйлдэл нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Х.Ш-ын сэжигтнээр өгсөн “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэртээ амарч байгаад орой 17-18 цагийн үед Эрээнд ажиллаж амьдардаг Баяраа гээд найз маань над руу залгаад найз нь уулзаж ярилцах юм байна хүрээд ирээч гэсэн ... Баяраа намайг мөс зараад өгөөч чамд найдвартай хүн байвал хэлээд өгөөч гэхээр нь би Баяраагийн хажууд утсаараа Явуу гэх залууд хэлэхэд 300.000 төгрөгөнд юм тааруулж авч болох уу гэхээр нь Баяраад хэлтэл уг нь таллаж байхаар нэгээр нь гаргачихвал зүгээр байна гэхээр нь би Явууд хэлсэн таллахгүй 1 граммаар нь гаргана гээд байна гэхэд Явуу надаас гуйгаад байхаар нь Баяраад дахин хэлэхэд за тэг тэг гээд зөвшөөрсөн. Би Баяраагаас тал юм аваад Явуутай гэрийнхээ орцонд уулзахад надаас бэлнээр 200.000 төгрөг өгөөд үлдсэн 100.000 төгрөгөнд нь удахгүй өгнө энэ утсыг түр барьцаанд авчих гээд надад хар өнгийн I phone 5 үлдээгээд надаас 0.5 грамм авсан. Би мөнгийг нь аваад Баяраагийн гэрт ороод 200.000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь энэ утсаа авахдаа өгнө гэж байна гэхэд Баяраа чи надад зарж өгсөн юм чинь 50.000 төгрөгөнд өөрөө аваа, надад 50.000 төгрөг нэмээд өгөхөд болно гэхээр нь би зөвшөөрсөн. Баяраа намайг наад утсаа өөртөө байлгаж байгаад мөнгөө өгөхөөр нь надад 50.000 өгөөрэй гэсэн. Тэгж байтал Ханак хочтой Баяраа гэх залуу над руу холбогдохоор нь 550.000 төгрөгөнд юм байна авах уу уг нь 500.000 юм байгаа юм би дундаас нь 50.000 төгрөг унагаж байна чи зөвшөөрвөл ав гэхэд Баяраа зөвшөөрөөд Баянгол захын зогсоол дээр уулзаад надад 550.000 төгрөг өгөөд 1 грамм мөс худалдаж авсан. Би буцаж Баяраагийн гэрт очоод өмнөх 50.000 төгрөгийн өглөгтэй нийлээд 550.000 төгрөгөө Баяраад өгч өргүй болоод харин Явуугаас авах 100.000 төгрөгөө өөрөө авчихъя гэж тооцоолоод мөнгөө өгсөн. Удалгүй найз Тогтох орж ирээд манай гэр лүү явьж байтал цагдаа нарт баригдсан. Би өмнө нь Баяраагийн мөсийг 4-5 удаа яг энэ байдлаар зарж өгч байсан. ... Түрүүн цагдаа нарт баригдаад их айж сандарсан байсан харин одоо эмчид үзүүлээд эм уусан учир биеийн байдал хэвийн байна. Мэдүүлэг өгөхөд ямар  нэгэн айдас, сандрал алга” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас, 41 дүгээр хуудас/

   Х.Ш-ын сэжигтнээр өгсөн “Би хуулинд заасан эрх, үүрэгтэйгээ танилцлаа. Одоо өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Болсон хэргийн талаар мэдүүлэнэ. ... 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 17-18 цагийн үед ... Баяраа гэх залуу 9818-тай дугаараас залгаад манайд хүрээд ирээч гэхээр нь би гэрт нь яваад очсон. Тэгтэл гялгар ууттай 5-6 грамм мөс гэх бодис байна чи 1 граммыг нь 500.000 төгрөгөөр зараад өгөөч чи өөрөө хэдээр зарж мөнгө унагаж авна уу өөрөө мэд гэсэн тэгээд би таньдаг Явуу буюу Явуухулантай утсаар ярьж юм байна авахуу гэж мессэж бичсэн. Тэгээд удалгүй холбогдоод 300.000 төгрөгөнд авья тэгж өгөхүү гэхээр нь би нөгөө эрээн Баяраагаас асуусан тэгтэл байгаа мөнгө нь тэр юм бол өгчихгүй юу даа гэсэн тэгээд Баянгол захын үүдэнд уулзахаар болсон. ... Тэгээд манай  гэр лүү явцгаагаад орцны 1 давхарт зогсоод Явуу 200.000 төгрөг гаргаж ирээд байгаа нь байна Iphone 5 гар утас байна үүнийгээ үлдээгээд эргээд уулзаж авъя гэсэн. ... Тэгээд удаагүй 15-20 минутын дараа өндөр Баяраа яриад хорооллоос мөнгө аваад очлоо хаана очих вэ гэхээр нь Баянгол зах дээр хүрээд ир гэсэн. ... Тэгээд уулзаад 1 граммыг нь 550.000 төгрөгөөр өгчихөөд мөнгийг нь эрээн Баяраад оруулж өгөх гээд гэрт нь ортол Баяраа манай найз нар ирнэ мөн Тогтох ирнэ чи ирэхээр нь гараад яваарай би 10 дугаар хороолол эгчийнх рүүгээ явж тариа хийлгүүлэх ёстой гээд гарсан.

... Амыг нь түгждэг гялгар ууттай скочдсон өмнө нь өөрөө боогоод бэлдсэн байсан. 1 грамм мөсийг 500.000 төгрөг гээд би 550.000 төгрөгөөр цааш зарахаар байсан. Өндөр Баяраад 550.000 төгрөгөөр өгсөн мөсийг эрээн Баяраа өөрөө амыг  нь түгждэг гялгар уутанд хийж гар жин дээр жинлэж 0.8 грамм болгож өгсөн. Би Явуу болон өндөр Баяраа нарт өгсөн өөр хүнд өгөөгүй. Эрээн Баяраад 7-8 грамм орчим гялгар ууттай бэлдчихсэн мөс гэх мансууруулах бодис байсан. Өөрөө надад харуулсан. Тэрнээсээ надад өгсөн.

... Өмнө нь 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдөр 10 цагийн үед надтай яриад гэртээ дуудаад юм авах хүн байна уу ганц хоёр уут юм байна гээд найз Болороотой яриад өндөр Баяраа, Болороо хоёрт эрээн Баяраа гялгар ууттай 0.8 грамм хоёр уут мөсийг нэгийг нь 500.000 төгрөгөөр нийт 1 сая төгрөгөөр зарж борлуулсан. ... эрээн Баяраа Болороо, өндөр Баяраа хоёрт өөрөө халааснаасаа гараж өгч зарж борлуулсан . ... Мари гэх залууд би мөс байна гэж хэлсэн байсан над руу ярихаар эрээн Баяраагаас гялгар ууттай 0.8 грамм хоёр мөсийг 1 сая төгрөгөөр өгсөн. Нэгийг нь 500.000 төгрөгөөр бодож өгсөн. ... зүгээр л Баяраад тус болж зарж өгсөн. ... Миний ярьсан зүйлүүд бүгд үнэн зөв би хүнд туслах гэж буруу зүйл хийсэндээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 42-43 дугаар хуудас/

Х.Ш-ын яллагдагчаар өгсөн “... Надад сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн зүйл юм чинь хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 74 дүгээр хуудас/

“...Баяраа надаас байрны засвар хийх гээд мөнгө хэрэгтэй байна Монголд надад таньдаг мэддэг хүн байхгүй чи надад тус болоод зараад өгөөчээ гэсэн. Тэгэхээр нь би тус болох үүднээс надад ганц нэг таних хүн байж магадгүй гээд Явуухулан руу залгаж хэлсэн. Тэгтэл авъя 300.000 төгрөгөнд тааруулж авмаар байна мөнгө хүрдэггүй гэхээр нь би Баяраад хэлтэл Баяраа зөвшөөрсөн. Тэгээд Явуутай Баянгол захын тэнд колонкын тэнд уулзсан. Баяраа надад өөрөө гялгар уутанд тааруулж өгсөн. Тэрийг нь би Явууд өгсөн. Явуу 200.000 төгрөг бэлнээр өгөөд үлдсэн 100.000 төгрөгөнд нь гар утас өгсөн. Тэрийг нь би Баяраад оруулж өгсөн. Баяраа надаас эхлээд зараад өг гэж гуйсныхаа дараа нь яриан дундаа тус болох юм бол найз нь зүгээр байхгүй, 50.000 төгрөг гэх мэт зүйл яриад өнгөрсөн”

“... Би ханак Баяраад эрээн Баяраагийн савлаж бэлдсэн байсан гялгар ууттай мөсийг 550.000 төгрөгөөр өгөөд эрээн Баяраад тэр мөнгийг нь бүгдийг нь өгсөн. ... Гэрийнх нь том өөрөөний шургуулганд байсан өөрөө гаргаж ирж харуулчихаад буцаагаад хийж байсан. 7-8 грамм орчим хэмжээтэй гялгар уутанд хийгээд савлачихсан хуйлчихсан байсан. Өөрийнх нь ярьж байгаагаар бол Эрээнийхээ гэрт принтер дотор хийгээд хадгалчихсан байсан тэгээд нэг найзыгаа Эрээн хотод байдаг гэрээс принтер аваад гээд авчируулсан гэхдээ тэр найз нь юу ч мэдээгүй авчирсан гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 75-76 дугаар хуудас/

Б.Я-гийн яллагдагчаар өгсөн “... Би тухайн үедээ  Шүрээ буюу Шүрэндуламаас гялгар ууттай 0.5 грамм мөс гэх бодисыг 200.000 төгрөгөөр худалдаж аваад үлдсэн мөнгөний оронд нь хар өнгийн дугаартай Iphone 5 маркийн гар утсыг 100.000 төгрөгний оронд өгсөн. ... Шүрээ над руу 15-16 цагийн үед өөрөө залгаад хямдхан юм байна мөнгөний хэрэг болчихлоо гэхээр нь би мөнгө олоод худалдаж авсан. Харин Шүрээ хэнээс авч надад өгсөн талаар би мэдэхгүй манай нэг найзад байгаа л гэж байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 80 дугаар хуудас/

“Манай нэг найзад байна л гэсэн тодорхой зүйл хэлээгүй. Тэр найз нь зараад өг гэж хэлсэн гэсэн. ... Би Шүрэндуламаас өөрөө хэрэглэх гэж худалдаж авсан. Би орцон дотор аваад жоохоныг шилэн соруулд хийж хэрэглэсэн. Үлдсэн зүйлээ хэрэглэж амжаагүй цагдаа нарт баригдсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 81 дүгээр хуудас/

Т.Э-ын өгсөн “2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед над руу Шүрээ гэх эмэгтэй өөрийнхөө 99073658 дугаараас залгаад мөс гэх мансууруулах бодис авах уу 550.000 төгрөгөөр 0.8 граммыг өгнө гэж  хэлэхээр нь би очиж үзэж байж болъё гэж хэлсэн. Мөн тэр үед Дүүрэнбаярыг 99699957 дугаар луу залгаж 200.000 төгрөг байна уу гэхэд байна гэж хэлэхээр нь Билэг их дэлгүүр дээр хүрээд ир гээд дуудчихсан ганцаараа байх үед Чулуунбат  өөрийнхөө унадаг 8650 УББ улсын дугаартай марк х маркийн цагаан өнгийн машинтай ирсэн. ...Шүрээг хүлээж байхдаа машин дотор би өөрт байсан гялгар уутанд наасан шавар гэх зүйлийг гаргаж ирээд Чулуунбат, Дүүрэнбаяр хоёр нэг нэг цэг тавьж хэрэглүүлсэн. Харин үлдсэн гялгар ууттай шаварнаас Дүүрэнбаяр өөрийнхөө гар утасны арын хэсэгт бага зэргийг нааж авсан. Ингээд удаагүй байж байтал Шүрээ зогсоол дээр ирээд машинд суусан ба тухайн үедээ өөрөөсөө зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд мөнгө чинь байгаа юм уу гэж асуухаар нь би өөрт байсан 100.000 төгрөгөө гаргасан ба Дүүрэнбаяр надад 180.000 төгрөг байна гээд гаргаж өгсөн. Харин 280.000 төгрөг болчихоод энэнд тааруулаад талыг нь өгчих гэж хэлтэл Шүрээ тэгвэл өгөхгүй хүний юм байгаа юм гээд буух гэтэл Чулуунбат үлдсэн нь хэдэн төгрөг болох юм бэ гэж хэлтэл Шүрээ 270.000 төгрөг болно гэтэл Чулуунбат тэгвэл би өгчихье та дараа нь надад буцаагаад өгчихөөрэй ах гэж надад хандан хэлэхээр нь би зөвшөөрч Шүрээд 550.000 төгрөг бэлнээр өгөөд тухайн 0.8 грамм гэх мөсийг нь авсан. Ингээд Шүрээ машинаас буугаад бид нар машинтайгаа хөдөлж Хөгжил хотхоны арын байрны завсараар орж машин дотроо авсан гэх мөс гэх зүйлээ хэрэглэх гэж байх үед цагдаа нар биднийг барьж авсан. ... Бид гурав хоорондоо ярьж байгаад мөнгөө нийлүүлж Шүрээ гэх эмэгтэйгээс 550.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 134-135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Х.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

5. Шүүгдэгч Т.Э- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Т.Э- метафетамин, амфетамины агууламжтай бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хэргийн 1 дүгээр хавтас 55-57 дугаар хуудас/

Т.Э-ын “2018 оны 3 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед над руу Шүрээ гэх эмэгтэй өөрийнхөө 99073658 дугаараас залгаад мөс гэх мансууруулах бодис авах уу 550.000 төгрөгөөр 0.8 граммыг өгнө гэж  хэлэхээр нь би очиж үзэж байж болъё гэж хэлсэн. Мөн тэр үед Дүүрэнбаярыг 99699957 дугаар луу залгаж 200.000 төгрөг байна уу гэхэд байна гэж хэлэхээр нь Билэг их дэлгүүр дээр хүрээд ир гээд дуудчихсан ганцаараа байх үед Чулуунбат  өөрийнхөө унадаг 8650 УББ улсын дугаартай марк х маркийн цагаан өнгийн машинтай ирсэн. ... Шүрээг хүлээж байхдаа машин дотор би өөрт байсан гялгар уутанд наасан шавар гэх зүйлийг гаргаж ирээд Чулуунбат, Дүүрэнбаяр хоёр нэг нэг цэг тавьж хэрэглүүлсэн. Харин үлдсэн гялгар ууттай шаварнаас Дүүрэнбаяр өөрийнхөө гар утасны арын хэсэгт бага зэргийг нааж авсан. Ингээд удаагүй байж байтал Шүрээ зогсоол дээр ирээд машинд суусан ба тухайн үедээ өөрөөсөө зиплок түгжээтэй гялгар уутанд хийсэн мөс гэх мансууруулах бодис гаргаж ирээд мөнгө чинь байгаа юм уу гэж асуухаар нь би өөрт байсан 100.000 төгрөгөө гаргасан ба Дүүрэнбаяр надад 180.000 төгрөг байна гээд гаргаж өгсөн. Харин 280.000 төгрөг болчихоод энэнд тааруулаад талыг нь өгчих гэж хэлтэл Шүрээ тэгвэл өгөхгүй хүний юм байгаа юм гээд буух гэтэл Чулуунбат үлдсэн нь хэдэн төгрөг болох юм бэ гэж хэлтэл Шүрээ 270.000 төгрөг болно гэтэл Чулуунбат тэгвэл би өгчихье та дараа нь надад буцаагаад өгчихөөрэй ах гэж надад хандан хэлэхээр нь би зөвшөөрч Шүрээд 550.000 төгрөг бэлнээр өгөөд тухайн 0.8 грамм гэх мөсийг нь  авсан. Ингээд Шүрээ машинаас буугаад бид нар машинтайгаа хөдөлж Хөгжил хотхоны арын байрны завсараар орж машин дотроо авсан гэх мөс гэх зүйлээ хэрэглэх гэж байх үед цагдаа нар биднийг барьж авсан. ... Бид гурав хоорондоо ярьж байгаад мөнгөө нийлүүлж Шүрээ гэх эмэгтэйгээс 550.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 134-135 дугаар хуудас/   

Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарын сууж явсан автомашинаас хурааж авсан 0.8 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйлд сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоогдох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 3170 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “0.8 грамм” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл нь гялгар уутын хамт 0.8725 грамм, хар өнгийн  зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, цагаан өнгийн хуванцар гуурс, Меvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйл наалдсан гялгар уут, 13 ширхэг шавар мэт зүйл нь 132 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

...3. Шинжилгээнд ирүүлсэн “0.8 грамм” гэж хаягласан  гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаансанд метафетамин илэрсэн.

4. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл наалдсан гялгар уут болон 13 ширхэг шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнбинол илэрсэн.

6. Делта 9 тетрагидроканнбинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

7. Шинжилгээнд ирүүлсэн Mеvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл MDMA /Ecstasy/ илэрсэн.

8. MDMA /Ecstasy/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 1 дүгээр хавтас 193-196 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

6. Шүүгдэгч Т.Д- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 3169 дугаартай “... “Туулхүү Эрдэнэбаяр” “Гантулга Чулуунбат” “Т.Д-” гэж хаягласан /3ш/ шээс тус бүрээс  Метафетамин /МАМP/, Тетрагидроканнабинол /THC/ илэрсэн.

Илэрсэн Метафетамин /МАМP/, Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ийн “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт /хэргийн 1 дүгээр хавтас 197-201 дүгээр хуудас/

Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарын сууж явсан автомашинаас хурааж авсан 0.8 грамм жинтэй цагаан өнгийн мөс мэт зүйлд сэтгэцэд нөлөөт бодис илрэх эсэхийг тогтоогдох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 3170 дугаартай:

“1. Шинжилгээнд ирүүлсэн “0,8 грамм” гэж хаягласан гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл нь гялгар уутын хамт 0,8725 грамм, хар өнгийн  зүйлээр бохирлогдсон шилэн гаанс, цагаан өнгийн хуванцар гуурс, Меvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл, бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас, шавар мэт зүйл наалдсан гялгар уут, 13 ширхэг шавар мэт зүйл нь 132 грамм байсан ба шинжилгээнд тэнцэнэ.

...3. Шинжилгээнд ирүүлсэн “0,8 грамм” гэж хаягласан  гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйл болон хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаансанд метафетамин илэрсэн.

4. Метафетамин нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

5. Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл наалдсан гялгар уут болон 13 ширхэг шавар мэт зүйлд делта 9 тетрагидроканнбинол илэрсэн.

6. Делта 9 тетрагидроканнбинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно.

7. Шинжилгээнд ирүүлсэн Mеvuis гэсэн бичиглэл бүхий тамхины хайрцаганд хийсэн 18 ширхэг шахмал эм мэт зүйл MDMA /Ecstasy/ илэрсэн.

8. MDMA /Ecstasy/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургууд /хэргийн 1 дүгээр хавтас 193-196 дугаар хуудас/

Т.Д-ын яллагдагчаар өгсөн “...Тэндээ дөнгөж очоод байж байхдаа машин дотор шавар гэх гялгар уутанд наалдчихсан жижигхэн зүйл гаргаж ирээд мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад эхлээд Баяраа өөрөө сорж хэрэглэсэн дараа нь надад өгсөн. Би нэг сорсон. Тэгээд урагшаа сууж байхад Чулуунбат нь сорж байсан. Би урд суудал дээр суугаад гар утсаараа оролдоод сууж байсан. Тэгтэл арын суудал дээр нэг хүн орж ирээд суугаад буцаад гарсан. Би ямар хүн байсан гэдгийг ч анзаараагүй. Тэгээд машинтайгаа доошоо хөдлөөд ТҮЦ-ний тэнд очиход миний гар утсыг Баяраа ах авч үлдсэн. Намайг яваад Хөгжил хотхоны байрны тэнд зогсоосон. Тэгээд цагдаад баригдсан. ...Би ийм зүйл хэрэглэж үзсэндээ харамсаж байна. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 90-91 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Т.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

7. Шүүгдэгч Б.Я- нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг  дэвсгэрт 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий “мөс” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хүний биед үзлэг хийсэн “... Явуухулангийн биед үзлэг эхлэхийн өмнө нь түүнээс  таны биед мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай эд зүйл болон түүнийг  хэрэглэхэд ашигладаг багаж хэрэгсэл болон хууль бус ямар нэгэн зүйл байна уу гэхэд миний биед Шүр гэх эмэгтэйгээс 200.000 төгрөгөөр худалдан авсан гялгар уутны хамт 0.4 грамм гэж өгсөн мөс гэх мансууруулах бодис байгаа, мөн хар тамхи мансууруулах бодис хэрэглэхэд ашигладаг хуванцар соруул, шилэн гаанс зэрэг зүйл байгаа, би сайн дураараа гаргаж өгнө гэж хэлээд гаргаж өөрийн бор өнгийн түрийвчний дотор талаас тамхины цагаан цаасанд хийсэн зиплок түгжээтэй гялгар ууттай цагаан өнгийн тунгалаг мөс мэт зүйлийг гаргаж өгснийг албаны цахилгаан Т1000 загварын жин дээр жигнэхэд 0.5 грамм болж байв. ...” гэсэн тэмдэглэл /хэргийн 1 дүгээр хавтас 48 дугаар хуудас/

Хүний биеэс биологийн дээж авч мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “...Б.Я- метафетамин, амфетамины агууламжтай бодис хэрэглэсэн гэсэн утгыг зааж байлаа. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 1 дүгээр хавтас 49-52 дугаар хуудас/

Б.Я-гийн биед үзлэг хийж хурааж авсан 0.5 грамм цагаан өнгийн мөс мэт зүйлд сэтгэцэд нөлөөт  бодис илрэх эсэхийг тогтоох зорилгоор хийгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  шинжээчийн 3172 дугаартай:

“1.2. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, шар болон улаан судалтай цагаан өнгийн хуванцар соруулыг скочоор холбосон соруул, шилэн гаанс зэргээс метамфетамин /methamphetamine/   илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно. ...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1 дүгээр хавтас 178-180 дугаар хуудас/

Б.Я-гийн яллагдагчаар өгсөн “...Яагаад гэхээр би тухайн үед Шүрээ буюу Шүрэндуламаас гялгар ууттай 0.5 грамм мөс гэх бодисыг 200.000 төгрөгөөр худалдаж аваад үлдсэн мөнгөний оронд нь хар өнгийн дугааргүй Iphone 5 маркийн гар утсыг 100.000 төгрөгний оронд нь өгсөн. Би бусдаас мөс гэх бодис худалдаж авч өөрөө хэрэглэх гэж байсан. Надад ямар нэгэн цааш нь зарж борлуулах гэсэн санаа зорилго огт байгаагүй. Шүрээ надруу  15-16 цагийн үед өөрөө залгаад хямдхан юм байна мөнгөний хэрэг болчихлоо гэхээр нь би мөнгө олоод худалдаж авсан. Харин Шүрээ хэнээс авч надад өгсөн талаар би мэдэхгүй. Манай найзад байгаа л гэж байсан. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 79-80 дугаар хуудас/

“...Тэгээд Шүрэндуламыг явсаны дараа орцон дотроо авсан зүйлээсээ жоохоныг авч шалгаж ганцаараа хэрэглэж үзсэн. Тэгээд Баянгол дүүргийн орчимд байдаг Мон сүү дэлгүүрийн тэнд явж байгаад цагдаад баригдсан. ... Би өөрөө хэрэглэе гэж бодож авсан минь үнэн. Үүнийгээ би хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 81-82 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Б.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.Ш-ын өмгөөлөгч Н.Намжилцогт гаргасан дүгнэлтэндээ:

“...Тэрээр сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, бусдад зарсан нь үнэн. Энэ нь хангалттай нотлогдож байна. Түүнд мансууруулах бодис хадгалсан үйлдэл байхгүй. Хэрвээ хадгалсан бол биеэс нь гарч ирэх байсан. Тэрээр хууль бусаар олж аваад зарсан. Түүний хууль бусаар олж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллахад хангалттай боловч хадгалсан үйлдэл байхгүй юм” гэсэн нь үндэслэлтэй бөгөөд шүүхээс Х.Ш-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Шүүгдэгч Т.Д-ын өмгөөлөгч Х.Мөнгөнсүхээс гаргасан дүгнэлтэндээ:

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах бодис хадгалсан үйлдлийг цагаатгах байр суурьтай байна. Учир нь Дүүрэнбаярын хувьд Эрдэнэбаярын гаргаж өгсөн шавар гэх бодисыг хэрэглэсэн болохоо үнэн зөв мэдүүлж ирсэн. Хэрэгт авагдсан баримтуудаар 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 3989 дугаартай дүгнэлтээр Дүүрэнбаярын гар утасны резинэн гэрний доод хэсэг бор өнгийн зүйлээр бохирлогдсон байх ба энэ нь хэдэн грамм бодис болох нь тогтоогдоогүй. Харин бохирлогдсон гэх арчдасаас шавар гэх бодис илэрсэн. Миний үйлчлүүлэгч Дүүрэнбаяр 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад баригдахад түүний биеэс шавар гэх бодис бодитоор хураагдаагүй юм. Дүүрэнбаярын гар утасны кэйсэнд байсан арчдасаас шавар гэх бодис илэрсэн нь эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан юм. Түүний үйлдлийн нийгэмд учруулсан хор уршгаараа гэмт хэрэгт тооцохгүй байх боломжтой учраас түүнийг үйлдлийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.Д-ыг сэтгэцэд нөлөөт бодис хадгалаагүй болохыг нотлох баримт байхгүй, гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Н.Б-гийн өмгөөлөгч П.Баасанжаваас гаргасан дүгнэлтэндээ: “Миний үйлчлүүлэгч Баяраа нь гэм буруугийн талаар хилээр хууль бусаар нэвтрүүлснээс бусад үйлдлийг хүлээн зөвшөөрдөг. Түүний мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис улсын хилээр нэвтрүүлсэн асуудал нь эргэлзээтэй байдаг. Улсын яллагч нь Цэрэнтогтох, Баяраа, Шүрэндулам нарын 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нотлох баримт болгож байна. Гэтэл эдгээр хүмүүсийг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж, сэтгэл санаа хэвийн биш үед нь мэдүүлэг авсан. Энэ нь шүүгдэгч Цэрэнтогтох, Баяраа, Шүрэндулам нарын мэдүүлгээр нотлогддог. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн мэдүүлгээр Цэрэнтогтох нь Баяраагаас мөс гэх бодисыг 2.000.000 төгрөгөөр худалдан авсан ба уг бодисыг Баяраа хилээр оруулж ирсэн гэдэг. Баяраа яллагдагчаар мэдүүлэгтээ “... тухайн үед хэрэглэсэн зүйлээсээ болоод ухаан орж гараад баахан юм зохиогоод ярьсан, тухайн үед юу ярьж байгаагаа мэдээгүй, их сандарсан байсан” гэдэг. Өөрөөр хэлбэл мансууруулах бодис хэрэглэсэн байхад нь баривчлах ажиллагаа явуулахдаа дээр цагдаагийн ажилтнууд татаж унагаад, дарж, дээр нь гишгэлсэн. Ийм асуудлаас болоод анхны мэдүүлгийг өгсөн гэдэг. Анхны мэдүүлгийг өгөхдөө ярьсан асуудал нь өөрчлөгдсөн гэдгийг Цэрэндулам, Шүрэндулам, Баяраа нар нь цагдан хоригдож байхдаа буюу хоорондоо уулзаагүй байхдаа өгсөн мэдүүлэгтээ хэлдэг. 2018 оны 3 дугаар сарын 13, 4 дүгээр сарын 09, 02 дугаар сарын 14-ний өдрийн Шүрэндуламын мэдүүлэгт “...тухайн үед айж сандарсан байсан болохоор юу ярьж байгаагаа мэдэхгүй хамаагүй зүйл ярьсан байна лээ, Эрдэнэбаяр болон Баяраа нарт мөнгө өгсөн зүйл байхгүй, би Дэлгэрмөрөнтэй мөс хэрэглэж байгаагүй” гэжээ. Мөн Баяраа 2018  оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн мэдүүлэгтээ “...надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ тодруулж ярих зүйл байна, 2018 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Эрээнээс Замын-Үүдэд ирээд 02 дугаар сарын 28-ны өдөр Вий чатаар Туяатай холбогдоод улмаар 02 дугаар сарын 29-ний өдөр Дүнжингарав дээрээс Туяагийн дүү юм уу найз залуугаас мөс гэх бодисыг авсан” гэдэг. Энэ байдлаас дүгнэхэд эдгээр хүмүүс хоорондоо ямар нэгэн холбоогүй байхдаа энэ мэдүүлгүүдийг өгсөн. Тиймээс  нэг нэгийгээ хаацайлах гэж өгсөн мэдүүлэг биш юм. Баяраагийн Хятад улсад сурч байгаад Монголдоо ирсэн штамбыг үндэслэн түүнийг улсын хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн гэж үзэх боломжгүй. Мөн карго хүлээн авсан Уранчимэг гэх хүний мэдүүлгээр Баяраа карго хүлээн авсан гэдгийг мэдүүлэгтээ хэлээгүй. Энэ байдлаар Баяраагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан буюу хууль бусаар улсын хилээр мансууруулах бодис нэвтрүүлсэн үйлдэл нотлогдохгүй байгаа учраас түүнд ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү. Мөн энэ хэргийг шалгах ажиллагаанд хууль зөрчсөн асуудал тогтоогддог. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нь хууль ёсны болон хэргийн бодит үнэнийг тогтоох зарчмаар явагдах ёстой. Хууль ёсоор мөрдөн шалгах ажиллагаа явагдсан талаар олон удаа хүсэлт гаргасан. Намайг хэрэг танилцах үед мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгаа байсан учраас нууцын баталгаа өгөөд энэ материалтай танилцах хэрэгтэй гэж үзэж байсан. Харин хэрэг шүүхэд ирэхэд энэ материал хэрэгт байгаагүй . Урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд улсын яллагч уг баримтыг мөрдөгчид буцаасан  гэж хэлдэг. Нэгэнт хэрэгт авагдсан нотлох баримтыг ямар шийдвэрээр яагаад мөрдөгчид буцаасан нь ойлгомжгүй. Уг баримтыг буцаасан талаар ямар нэгэн шийдвэр юм уу албан бичиг хэрэгт байхгүй. Мөн нууц ажиллагаа ямар байдлаар явагдсан нь тодорхойгүй. Хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах шийдвэр мөн байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.4 дүгээр зүйлд мөрдөн шалгах ажиллагааны үр дүн болох баримт, мэдээллийн талаар мөрдөгч магадалгаа үйлдэж прокуророор батлуулж хэрэгт тусгана гэжээ. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа явуулах зөвшөөрлийг прокурор өгсөн байх ёстой. Гэтэл прокурор зөвшөөрөлгүй мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан гэж хэлсэн. Ийм байдлаар хэрэгт хууль зөрчиж шалгагдсан. Мөн дуу дүрсний бичлэгээр баталгаажуулсан баримтыг прокурор урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн. Гэтэл энэ хүмүүсийн мэдүүлгүүд дуу дүрсний бичлэг хийгдээгүй болохыг тэмдэглэв гэсэн баримт хэрэгт авагдсан” гэв.

Шүүгдэгч Н.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн нь Н.Б-гийн гадаад паспортанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “... 13 дугаар нүүрт 8 ширхэг улаан өнгийн “China” гэсэн бичиглэл бүхий Хятад улсын хил нэвтэрсэн тэмдэг хоёр багананд хуваагдан дарагдсан байх ба ... 2018-02-24-ны өдөр орсон тэмдэг дарагдсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 77 дугаар хуудас/

Н.Б-гийн сэжигтнээр өгсөн “Би 2018 оны 2 дугаар сарын 24-ны өдөр байсан байх БНХАУ-ын Эрээн хотоос Замын Үүдийн боомтоор хилээр нэвтэрч орж ирсэн. Би Эрээн хотод байдаг нэрийг нь мэдэхгүй нэг хятад хүнээс 4500 юанаар 10 грамм буюу 1 булет мөс гэх мансууруулах бодис худалдаж авсан. Тэгтэл 1 граммыг нь бонусд өгсөн. Өмнө нь надад хоёр грамм мөс байсан. Би 2 грамм мөсийг хэрэглээд үлдсэн 11 грамм мөсийг Эрээн хотын зээлийн тэнд каргонд бараагаа үлдээгээд өөрөө түрүүлж орж ирсэн. Каргонд принтер өгч явуулахдаа принтерийн хайрцаган дотор худалдаж авсан 11 грамм мөсийг хийгээд оруулж ирсэн. Намайг Замын Үүдээр орж ирсэнээс хойш 3-4 хоногийн дараа карго ирээд бараагаа Дүнжингаравын тэр хавиас утсаар ярьж байгаад хүлээж авсан.

... Би өмнө нь хилээр мансууруулах бодис оруулж ирж байгаагүй. Анх удаа оруулж ирсэн” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 34-35 дугаар хуудас/

Х.Ш-ын сэжигтнээр өгсөн “Би хуулинд заасан эрх, үүрэгтэйгээ танилцлаа. Одоо өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Нуугаад байх зүйл байхгүй. Болсон хэргийн талаар мэдүүлнэ.

... Өөрийнх нь ярьж байгаагаар бол Эрээнийхээ гэрт принтер дотор хийгээд хадгалчихсан байсан тэгээд нэг найзыгаа Эрээн хотод байдаг гэрээс принтер аваад гээд авчируулсан гэхдээ тэр найз нь юу ч мэдээгүй авчирсан гэж байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 75-76 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэж Н.Б-г уг хэрэгт гэм буруутайд тооцсон.

Өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтэндээ “Н.Б-г тухайн үед хэрэглэсэн зүйлээсээ болоод ухаан орж гараад баахан юм зохиогоод ярьсан, тухайн үед юу ярьж байгаагаа мэдээгүй, их сандарсан байсан” гэх боловч шүүгдэгч Н.Б-, Х.Ш-, Б.Я-, Б.Ц- нарын мөрдөн байцаалтад өгсөн эхний мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад “хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн, үйл баримтын талаар дэс дараалалтай, утга агуулгын хувьд ухамсарлаж мэдүүлсэн” тэдгээрийн мэдүүлгүүд нь хэргийн газрын үзлэгээр хураагдсан сэтгэц нөлөөт бодис, түүний жин, хэмжээ, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын үйлдэл нь давхар тогтоогдсон гэж үзэв.   

 

Өмгөөлөгч Г.Ганбадрахаас шүүх хуралдаан гаргасан дүгнэлтэндээ: “...Шүүгдэгч Явуухулан нь мөс гэх бодисыг хэрэглэх зорилгоор худалдаж авсан гэдгээ өөрөө мэдүүлдэг. Мөн Шүрэндулам ч гэсэн Явуухуланд мөс гэх бодисыг худалдсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Шүрэндуламын Явуухуланд зарсан бодисыг Явуухуланд цааш зарж борлуулах зорилго байгаагүй ба өөрөө хэрэглэх зорилготой байсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан...бол” гэжээ. Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд ийм зорилго байгаагүй. Тэрээр хэрэглэхээр мансууруулах бодис худалдаж авсан. Хэрвээ хуулинд хэрэглэх зорилгоор худалдаж авсан бол гэж бичсэн бол түүнд ял халдааж болох байсан. Тиймээс Явуухуланг гэм буруугүй гэж тооцуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, мөн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмыг баримтлах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимыг мөн баримтлах ёстой. Мөн хуулийн 34.14 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн хэмжээ хязгаар болон 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал зэргээс дүгнэхэд шүүгдэгч Явуухулан нь гэм буруугүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг хэрэглэж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар Явуухуланд ял халдаахаар зүйлчилсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол...” гэсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Я-гийн “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, харин өмгөөлөгчөөс гаргасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан” гэсэн шинжгүй байсан гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.   

 

Шүүгдэгч Т.Э-ын өмгөөлөгч Ш.Сарангэрэлээс шүүх  хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Хэрэг учралын газар хийгдсэн үзлэгээр Эрдэнэбаярын биеэс ямар нэгэн төрлийн бодис илрээгүй. Харин шүүгдэгч Чулуунбатын машинд хийсэн үзлэгээр тодорхой төрлийн бодис илэрсэн. Үүнд 0.8 грамм хэмжээтэй метафетамин, 132.2 грамм хэмжээтэй тетрогидроканнабинол, 18 ширхэг шахмал олдсон. Хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон 132.2 грамм бодисыг машины эзэн Чулуунбат машиндаа хадгалж явсан гэдэг нь тодорхой болсон. Тиймээс улсын яллагчийн шүүгдэгч Эрдэнэбаярыг тетрогидроканнабинол гэх бодисыг хадгалсан гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд миний үйлчлүүлэгч Эрдэнэбаярт ямар хэмжээний бодисыг хамаатуулж байгаа нь тодорхойгүй байдаг. Хэрвээ шавар гэх бодисыг Эрдэнэбаярт хамааруулах гэж байгаа бол тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр тогтоогдсон 132.2 грамм тетрогидроканнабинолын хэдэн грамм нь Эрдэнэбаярт холбоотой болох, эсхүл Чулуунбат Эрдэнэбаяр нар ямар харилцаатай болох нь нотлогдоогүй байгаа учраас шүүгдэгчид ашигтайгаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Эрдэнэбаярт холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэв. 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Т.Э- нь сэтгэцэд нөлөөт бодис хадгалж улмаар хэрэглэх гэж байгаад цагдаагийн ажилтнуудад баривчлагдсан, хэргийн газрын үзлэгээр сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тул өмгөөлөгчийн шүүгдэгч Т.Э-ын цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

 

Шүүгдэгч Г.Ч-ын өмгөөлөгч Б.Энхтуяагаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Улсын яллагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргаж байна. Яллах дүгнэлтэд Олон улсын нэршлийг эсхүл шавар эсхүл мөс гэх ёстой. Тетрогидроканнабинол буюу метафетамин гэдгийн аль нэг нэршлийг хаях ёстой. Гэтэл шавар гэж буюу Олон улсын гэрээгээр тогтоосон нэршлээс өөрөөр хэрэглэж байгаа нь үндэслэлгүй. Шаварыг тетрогидроканнабинол  гэвэл мөс гэх нэршилтэй мансууруулах бодисыг гэж бичсэн нь Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны жагсаалтад заасан нэршлийг хэрэглэж яллах дүгнэлт бичсэнгүй. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад улсын яллагчийн эд мөрийн баримтаар судалсан жинг ямар зорилгоор авч явсан гэдгийг тодруулж шалгаагүй. Хэрэгт авагдсан хэд хэдэн шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар жинг шинжилгээнд явуулаагүй. Энэ төрлийн бодисыг худалдахад тухайн жинг ашигласан гэж үзэх юм бол жинг хэрэглэж байсан эсэхийг шалгах ёстой. Мөн шинжээчийн дүгнэлтээр  тухайн машинд байсан тугалган цааснаас мансууруулах төрлийн болон сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэл илрээгүй. Автомашинд үзлэг хийхэд 0.8 грамм мөс буюу метафетамин, 0,2 грамм шавар буюу тетрогидроканнабинол гэх бодис илэрсэн. Энэ бодис Чулуунбатын машинд явснаар түүнийг уг бодисыг хууль бусаар олж авсан гэж шууд ойлгож болохгүй. Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны сэжигтэн, яллагдагчаар Шүрэндулам, Эрдэнэбаяр, Дүүрэнбаяр нарын мэдүүлгээр энэ бодис хаана, хэнд байсныг тодорхой хэлсэн. Харин машины багаажнаас хураагдсан эд зүйлийн хувьд маргах зүйлгүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад би прокурорт хүсэлт тавьж байсан. Ингэхдээ дээр дурдсан байдлыг яллах дүгнэлт үйлдэхдээ ялгамжтай оруулахыг  хүссэн. Өөрөөр хэлбэл энэ төрлийн бодисыг хадгалсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Худалдаалах зорилго байсан гэдгийг бусдад худалдах, солилцох, арилжих, төлбөр тооцооны үүрэгт шилжүүлэх, үүргийн гүйцэтгэлд тооцуулах зэргээр хууль бус эргэлтэд оруулахыг ойлгодог. Гэтэл Чулуунбатыг худалдаалах зорилгоор олж авсан гэдгийг нотлохын тулд хэнд яаж худалдаалсныг тогтоох ёстой байсан. Хэрэгт авагдсан баримтуудад Чулуунбат мансууруулах бодисыг худалдаалсан гэх нотлох баримт байхгүй. Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн 100-116 дугаар хуудасны гэрэл зургуудаас үзэхэд Чулуунбатын бодис худалдана гэсэн нэг ч үг байхгүй. Тийм учраас шүүгдэгч Чулуунбатад мансууруулах бодисыг худалдах зорилго байгаагүй гэж үзэж байна. Тухайн төрлийн бодисыг хууль бусаар олж авсан, хадгалсан гэдгийг хууль зүйн талаас авч үзвэл Чулуунбатын өөрийн эзэмшилд байлгаж тээврийн хэрэгсэлдээ байлгасныг ойлгож байна. Гэхдээ хадгалсан гэж байгаа нэр томъёог хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Эрдэнэбаяр нь Шүрэндуламаас мөс худалдаж авахдаа Чулуунбатын машинд байсан. Эрдэнэбаярыг яагаад  хууль бусаар олж авсан гэж үзэхгүй байна вэ. Тухайн төрлийн бодисыг тусгай жороор буюу эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр олгогдож байгаагаас бусад байдлаар өөрийн эзэмшилд авч байгааг хууль бусаар олж авах гэж үздэг. Энэ байдлыг улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ ялгамжтай гаргахгүй байгаа нь миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдалд нөлөөлж байна гэж үзэж байна. Хэн нь хууль бусаар олж аваад, хэн нь тээвэрлээд, хэн нь хадгалаад байгааг хууль зүйн нэршлээр нь ялгаж тогтоовол хадгалсан, хууль бусаар олж авсан гэх нэр томъёог салгаагүй тохиолдол харагдаж байна. Яллах дүгнэлтэд 18 ширхэг эм байсан гэдэг гэтэл тогтоох хэсэгт мөс буюу шавар гэж оруулсан. Албан ёсны нэршлийг орхигдуулан бичсэн байна. Яллах дүгнэлтээр энэ төрлийн гэмт хэргийг хангалттай нотлох баримтаар нотлож чадаагүй. Автомашинаас олдсон 0.8 грамм метафетамин, 0.2 грамм тетрогидроканнабинол хэнийг болохыг зөв тогтоох нь ач холбогдолтой юм. Хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь бодитой үнэлж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүгнэх ёстой” гэв. 

Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар Г.Ч- нь сэтгэцэд нөлөөт бодис хадгалж улмаар хэрэглэх гэж байгаад цагдаагийн ажилтнуудад баривчлагдсан, хэргийн газрын үзлэгээр сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн тул шүүгдэгч Г.Ч-ын үйлдэл тогтогдсон байна. Иймд өмгөөлөгчийн “Яллах дүгнэлтээр энэ төрлийн гэмт хэргийг хангалттай нотлох баримтаар нотлож чадаагүй” гэсэн утга бүхий дүгнэлт нь үндэслэлгүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Ц-ын өмгөөлөгч А.Ариунаагаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: “Энэ хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй учраас 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад зааснаар хэргийг буцаах саналтай байна. Цэрэнтогтохыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолд худалдаалах зорилгоор олж авсан, хадгалсан болохыг нотлох баримтгүй. Яагаад худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан гэдгийг ямар ямар нотлох баримтаар нотлогдож байгааг нэг бүрчлэн тусгах ёстой. Гэтэл худалдаалах зорилгоор гэж бичсэн атлаа хэнд хэдэн төгрөгөөр, хэзээ, яаж худалдаалах гэсэн болохыг нотлосон баримт байхгүй. Энэ хэрэгт нотолбол зохих байдал нотлогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийг ноцтой зөрчсөн асуудал нэг бус байгааг шүүх анхаарахыг хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд тодорхой заасан. Энэ хэрэгт гүйцэтгэх ажиллагаа явуулсан байж энэ талаар нэг ч үг үсэг байхгүй. Сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэх нь өвчин гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүгдэгч нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байхад нь мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл үнэн зөв мэдүүлэг өгөх боломжгүй хүмүүсийг асуусан. Прокурорын дүгнэлт болон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тооттой танилцлаа. Прокурорын дүгнэлт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын саналыг үндэслэн ялын тэгшитгэлийг бодох ёстой. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг хэрэглэх боломжгүй. Энэ байдлыг процессын алдаа гэдгийг анхаарахыг хүсэж байна. Энэ нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа юм. Миний үйлчлүүлэгч Цэрэнтогтох нь Баяраагаас тодорхой хэмжээний мансууруулах бодис хэрэглэсэн нь болохыг хүлээн зөвшөөрсөн. Түүний мансууруулах бодис худалдаж аваагүй болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон. Цэрэнтогтоход 2.000.000 төгрөгөөр мансууруулах бодис худалдаж авах боломжгүй. Түүний гэрийн нөхцөл байдал, эрхэлдэг ажил зэргээс харахад мансууруулах бодисыг энэ хэмжээний мөнгөөр худалдан авах боломжгүй. Хууль бусаар олж авсан, хадгалсан гэдгийг юугаар тогтоосон нь нотлогдохгүй байна. Зөвхөн биедээ авч явсныг хадгалсанд тооцох эсэхэд шүүх дүгнэлтээ хийнэ гэж бодож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нь нотлогдохгүй байгаа учраас хэрвээ гэм буруутай гэж тооцох бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Гэхдээ нийт шүүгдэгч нарын хувьд энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас хэргийг прокурорт буцааж өгнө үү”.

Шүүгдэгч Б.Ц-ын “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” болох нь тогтоогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй, харин өмгөөлөгчөөс гаргасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан” гэсэн шинжгүй байсан гэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц-ын үйлдсэн гэмт хэрэг нь түүний биед нэгжлэг хийж хураан авсан сэтгэцэд нөлөөт бодис, түүнд хйисэн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Өмгөөлөгчөөс “шүүгдэгч нарыг сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн байхад нь мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл үнэн зөв мэдүүлэг өгөх боломжгүй хүмүүсийг асуусан” гэжээ.

Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтад өгсөн эхний мэдүүлгүүдийг харьцуулан шинжлэн судлахад “хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр мэдүүлсэн, үйл баримтын талаар дэс дараалалтай, утга агуулгын хувьд ухамсарлаж мэдүүлсэн” тэдгээрийн мэдүүлгүүд нь хэргийн газрын үзлэгээр хураагдсан сэтгэц нөлөөт бодис, түүний жин, хэмжээ, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч нарын үйлдэл нь давхар тогтоогдсон” тул түүнийг мэдүүлэг өгөх чадваргүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж шийдвэр гаргав.

Иймд шүүхээс шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “ сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Г.Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Х.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Т.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 20 дугаар бүлэгт заасан “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэгт хамаардаг тул нийгмийн хор аюулын хувьд их юм.

Шүүгдэгч нар нь өөрсдийн хууль бус үйлдэл хийж байгааг тухайн ойлгож ухамсарласан, өөрсдөө тухайн үйлдлийг хүсэж хийсэн зэргээс дүгнэхэд шүүгдэгч нар нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б-гийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, санаатай үйлдсэн хэлбэр, сэтгэцэд нөлөөт бодис бусдад худалдаалж ашиг олох гэсэн шунахай зорилго зэргийг ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Шүүгдэгч Х.Ш-ын хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар “... ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” үндэслэлтэй юм.

Харин шүүгдэгч Б.Ц-ын хувьд түүний хууль бусаар хадгалсан сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ харьцангүй их бөгөөд үүнээс нийгэмд учрах хор аюулын хэмжээг харгалзан түүнийг тэнсэх хууль зүйн боломжгүй гэж үзэж ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Я-гийн хувьд сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан ял оногдуулав.

Шүүгдэгч Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, харин үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Б.Я- нь урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ялаар шийтгүүлжээ.

Энэ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Улсын Дээд шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаартай тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Б.Я-гийн өмнө 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялаас их байх тул урьд оногдуулсан ялыг багасгах хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оногдуулах нь ялын доод хэмжээ нь 2 жил буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээ болох “арваас дээш жил хорих ялаас бага байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэсэн зарчмын дагуу Б.Я-д урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг дүйцүүлэн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар 14 хоног хорих ялаар багасган тогтоож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Б.Я-д ял оногдуулахдаа урьд үйлдсэн гэмт хэрэгтээ шийтгүүлээд эдлээгүй үлдсэн ялыг энэ гэмт хэрэгт оногдуулах ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэхийг ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Я- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 112 дугаартай магадлалаар шүүгдэгч Б.Я-г 484 хоног цагдан хоригдсон хугацаа мөн энэ хэрэгтээ  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 223 хоног нийт 707 хоног цагдан хоригдсон хугацааг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Мөн шүүгдэгч Н.Б-, Б.Ц- нарын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл баривчлагдсан цагдан хоригдсон 30 хоногийг,  Х.Ш-ын 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцож,  Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарын тус бүр 30 хоног цагдан хоригдсоныг дурдвал зохино.

 

Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Ч-ын унаж явсан 8650 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээс хураасан 0.8 грамм метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис, үзүүр хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс 1 ширхэг,  цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, 17 ширхэг “Экстази” гэх шахмал сэтгэцэд нөлөөт бодис, мөнгөлөг өнгийн тугалган цаасаар ороосон 13 ширхэг зууван хэлбэрийн  тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 129.7 грамм шавар гэх нэршилтэй бодис, зип лок түгжээ бүхий уутанд наалдсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй 0.2 грамм бодис, хар өнгийн ямар нэгэн бичиглэлгүй маусны хэлбэртэй жижиг гар жин 1 ширхэг,

Б.Я-гийн биед хийсэн үзлэгээр хураан авсан 0.5 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 3.5 см урттай шилэн гаанс, шар өнгийн болон улаан эрээн өнгийн гуурсыг скочоор ороосон 44 см урттай гуурс 1 ширхэг, цагаан өнгийн 13 см урттай гуурс 1 ширхэг,

Б.Ц-ын биед хийсэн үзлэгээр хураан авсан №1 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.1 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.1 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №3 гэж дугаарласан гялгар уутны хамт 0.9 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, 6.5 см урттай цагаан, улаан өнгийн бохирлогдсон гуурс 1 ширхэг, 5.5 см урттай шилэн гаанс 1 ширхэг, 45 см урттай уян гуурс 1 ширхэг, Ногоон өнгийн цорго гаргасан 10 см өндөртэй хуванцар сав 1 ширхэг, Бор өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг, 11х65 см хэмжээтэй гялгар уут 1 ширхэг, 3х5 см хэмжээтэй гялгар уут 47 ширхэг,

Н.Б-гийн гэрт нэгжлэгээр хураан авсан

“1” гэсэн дугаартай  тамхины хайрцаганд хийсэн 0.7 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “2” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.7 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “3” гэсэн гялгар дугаартай уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “4” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “5” гэсэн дугаартай гялгар уутны хамт 2.6 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “6” гэсэн дугаартай гялгар уутны хамт 2.7 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “7” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “8” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “9” гэсэн дугаартай гялгар уутны хамт 2.6 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “10” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “11” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, 17 см урттай гуурс 1 ширхэг, хар өнгийн таганд зоосон 21 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 7 см урттай шилэн гаанс 1 ширхэг, 10 см урттай хооронд нь холбосон цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 35х45 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий  гялгар уут 210 ширхэг, саарал өнгийн гар жин 1 ширхэг зэргийг устгаж,  

20.000 төгрөгийн 32 ширхэг, 10 төгрөгийн 2 ширхэг нийт 660.000 төгрөгийг улсын орлого болгож,

6 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Е1763179 дугаартай Н.Б-гийн гадаад паспортыг түүнд буцаан олгож,

Тоёота Марк х маркийн 8650 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн шүүгдэгч Н.Б-, Х.Ш-, Б.Ц- нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг тэдгээрийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад, Б.Я-гийн эдлэх ялыг түүний энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байгаа байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн  31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

 

1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Я-д урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.3.4, 192.3.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар багасгаж 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

2. Шүүгдэгч Б.Ц-од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн,

Шүүгдэгч Г.Ч-ад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн,

Шүүгдэгч Б.Я-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгүйгээр хууль бусаар хадгалсан” гэж хөнгөрүүлэн,

Шүүгдэгч Х.Ш-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэсэн хэргээс “худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэсэн шинжийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдсан” гэж хөнгөрүүлэн тус тус зүйлчилсүгэй.

 

3. Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн,

мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Ч-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт  бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодис худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

4.  Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Х.Ш-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Б.Я-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 

 

6. Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтанд хамрагдах”, 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тус тус тогтоосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн, Н.Б-гийн биечлэн эдлэх ялыг 6 жил 10 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар Б.Я-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр 2 жил 1 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, Б.Я-гийн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-, Б.Ц-, Х.Ш- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Б.Я-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

9. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Г.Ч-ын унаж явсан 8650 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлээс  хураасан 0.8 грамм метамфетамины агууламж бүхий мөс гэх нэршилтэй бодис, үзүүр хэсэгтээ хар өнгийн зүйлээр бохирлогдсон шилэн гаанс 1 ширхэг,  цагаан өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, 17 ширхэг “Экстази” гэх шахмал сэтгэцэд нөлөөт бодис, мөнгөлөг өнгийн тугалган цаасаар ороосон 13 ширхэг зууван хэлбэрийн  тетрагидроканнабинолын агууламж бүхий нийт 129.7 грамм шавар гэх нэршилтэй бодис, зип лок түгжээ бүхий уутанд наалдсан тетрагидроканнабинолын агууламж бүхий шавах гэх нэршилтэй 0.2 грамм бодис, хар өнгийн ямар нэгэн бичиглэлгүй маусны хэлбэртэй жижиг гар жин 1 ширхэг,

Б.Я-гийн биед хийсэн үзлэгээр хураан авсан 0.5 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон 3.5 см урттай шилэн гаанс, шар өнгийн болон улаан эрээн өнгийн гуурсыг скочоор ороосон 44 см урттай гуурс 1 ширхэг, цагаан өнгийн 13 см урттай гуурс 1 ширхэг,

Б.Ц-ын биед хийсэн үзлэгээр хураан авсан №1 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.1 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №2 гэж дугаарласан гялгар уутны хамт 1.1 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, №3 гэж дугаарласан гялгар уутны хамт 0.9 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, 6.5 см урттай цагаан, улаан өнгийн бохирлогдсон гуурс 1 ширхэг, 5.5 см урттай шилэн гаанс 1 ширхэг, 45 см урттай уян гуурс 1 ширхэг, Ногоон өнгийн цорго гаргасан 10 см өндөртэй хуванцар сав 1 ширхэг, Бор өнгийн өрөөсөн оймс 1 ширхэг, 11х65 см хэмжээтэй гялгар уут 1 ширхэг, 3х5 см хэмжээтэй гялгар уут 47 ширхэг,

Н.Б-гийн гэрт нэгжлэгээр хураан авсан

“1” гэсэн дугаартай  тамхины хайрцаганд хийсэн 0.7 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “2” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.7 грамм метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “3” гэсэн гялгар дугаартай уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “4” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “5” гэсэн дугаартай гялгар уутны хамт 2.6 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “6” гэсэн дугаартай гялгар уутны хамт 2.7 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “7” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “8” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “9” гэсэн дугаартай гялгар уутны хамт 2.6 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “10” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, “11” гэсэн дугаартай гялгар уутны хамт 0.8 грамм жинтэй метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис, 17 см урттай гуурс 1 ширхэг, хар өнгийн таганд зоосон 21 см урттай цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 7 см урттай шилэн гаанс 1 ширхэг, 10 см урттай хооронд нь холбосон цагаан өнгийн гуурс 1 ширхэг, 35х45 см хэмжээтэй зип лок түгжээ бүхий  гялгар уут 210 ширхэг, саарал өнгийн гар жин 1 ширхэг зэргийг устгаж, 

20.000 төгрөгийн 32 ширхэг, 10 төгрөгийн 2 ширхэг нийт 660.000 төгрөгийг улсын орлого болгож,

Е1763179 дугаартай Н.Б-гийн гадаад паспортыг түүнд буцаан олгож,

6 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Тоёота Марк х маркийн 8650 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

10. Н.Б-, Б.Ц- нарын баривчлагдсан, цагдан хоригдсон 30 хоногийг, Х.Ш-ын баривчлагдсан 2 хоногийг, Б.Я-гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 707 хоногийг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцож, Г.Ч-, Т.Э-, Т.Д- нар тус бүр 30 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар  Н.Б-, Б.Я-, Б.Ц-, Х.Ш- нарт цагдан хорих таслан сэргийлэх арга авч, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Г.Ч-, Т.Э-, Т.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Б-, Б.Я-, Б.Ц-, Х.Ш- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, Г.Ч-ад авсан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Т.Э-, Т.Д- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ