Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 514

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж,  шүүгч Д.Мөнхцэцэг, шүүгч Б.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сумын ******* 1 дүгээр баг ******* ******* ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт ******* ******* /*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймаг, ******* сумын 1 дүгээр баг, *******  тоотод оршин суух хаягтай, “” ХХК-ний захирал ажилтай ******* овогт //-т холбогдох

900.000 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн үхэр нэгийг гаргуулах,

Д.ын Б.*******эд холбогдуулан “үхэр тариан талбайд оруулсан 455.000 төгрөг, “” ХХК-ийг ор үндэсгүй гүтгэж чирэгдэл үүсгэний хохирол 1.500.000 төгрөг, нийт 1.955.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хурадаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч Д., иргэдийн төлөөлөгч , нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

 ... Хариуцагч Д. нь дураар авирлан, эхнэр болон иргэн С.******* намайг тариан талбайд үхрээ орууллаа гэж гүтгэн доромжилж, буруутган тууж явсан үхрийг минь хүчээр булаан авсан билээ.

Уг асуудлаар иргэн миний зүгээс гомдол гаргасны дагуу сумын захиргаа цагдаагийн байгууллага, прокурорын газар зэрэг шат шатны байгууллага нь миний буруугүй болохыг тогтоосон боловч “” ХХК-ийн захирал Д. нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр эхнэрийн маань тууж явсан үхрийг тариалангийн талбайд орсон гэдэг үндэслэлээр буруутгаж миний шүдлэн насны үхрийг дур мэдэн хашиж надад өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Нэгэнт аль хэдийнээ 1 жилийн хугацаа өнгөрсөн тул зүсээрээ байгаа эсэхийг би мэдэхгүй байна. Тийм болохоор сумын үнэлгээний комиссын тогтоосон үнэлгээ буюу 900.000 төгрөгийг Д.аас гаргуулж өгч үнэн зөвийг олж гомдлыг минь барагдуулж өгнө үү! гэжээ.

Хариуцагч Д. шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Үхэр бол энэ хүний хувийн өмч харин тариалан бол миний хувийн өмч. Тариалангийн талбайд үхэр орох асуудал зөндөө байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн өглөө бид нар тариаландаа гарах гээд байж байтал энэ хүн эхнэрээ дагуулаад машинтай ирсэн. Ирээд “манай үхрийг хараагүй биз” гэж надаас асуусан. Би “хараагүй манайд л лав журамлагдаж хашигдаагүй” гэж хэлсэн. Тэгээд С.******* эхнэртэйгээ хамт гачууртын пойлонд очиж үзтэл үхэр нь тэнд хашигдсан байсан. Өөрсдөө малаа хариулж чадаагүй тариалангийн талбай руу оруулсан байж буруугаа ойлгохгүй бөөн хэрүүл үүсгэж байж үхрээ гаргаж авсан. Тэгээд тэр өдрийн үдээс хойш 17 цагийн орчимд манай талбай руу үхэр нь орчихсон байсан. Би машинтай хүрч ирээд тариалангийн талбай руу гаа ороод үхрийг нь хөөж гаргасан. Энэ хүний яриагаар бол эхнэр нь үхрээ тууж явсан гэж яриад байгаа боловч туусан зүйл огт байхгүй энэ хүн эхнэртэйгээ хоёулаа машинд суучихсан байсан. Гэтэл удалгүй манай пойл руу С.******* машинтай орж ирээд намайг дайрах гэсэн. Тэгээд машиныг нь зогсоогоод С.******* бууж ирээд бид хоёр барилцаж авсан. Арай гэж салаад цаг орчмын дараа би үхрийг нь хашсан нь үнэн. Надаас уучлал гуйсан бол үхрийг нь өгөөд явуулчих л байсан. Гэтэл буруу юм хийчихээд хээв нэг өөдөөс хэрэлдээд байхаар нь миний ч гэсэн дургүй хүрсэн. Үхэр надад байгаа нь үнэн гэжээ.

Д. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ... ******* нь тариан талбайд үхэрнүүдээ оруулж манай компанийг хохиролд оруулсан.

Энэ хүний буруутай үйл ажиллагаанаас болоод би удаа дараа хууль шүүхийн байгууллагад дуудагдаж эдийн засгийн болон цаг хугацаагаар хохирсон. Тариалангийн талбайд үхэр оруулахад нэг үхрийг 65.000 төгрөгөөр үнэлдэг. Ингэж тооцож 455.000 төгрөг, мөн компани болон намайг ор үндэсгүй гүтгэсэн тул 1.500.000 төгрөг, нийт 1.955.000 төгрөгийг нийт 1.955.000 төгрөгийг Б.*******ээс гаргуулж өгнө үү! гэжээ.

...С.******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа:

... Хүний эрхэнд халдсан хүн өөрийнхөө нэрийг цэвэр авч үлдэхийн тулд юу ч ярьж болно. Би энэ хүнийг машинаар дайрах оролдлого хийгээгүй. Намайг эхнэрээ тосох гээд эргээд хартал эхнэрийг маань 1 км шахам газарт морьтой машинтай хөөгөөд явж байсан.

Ийм байдлыг харсан хүн яаж сайн байна уу гэж очихов. Намайг яваад очтол арслан бар шиг өөрөө бууж ирсэн. Бид хоёр барилцаж авснаас биш зодоон хийгээгүй. Би “хуулийн байгууллагаар явна гэхэд” энэ хүн “ чи цагдаагаар яваад намайг үнэндээ амжихгүй би чамайг хачин болгоно” гэж намайг заналхийлсэн. Энэ үгээ цагдаа нарын нүүрэн дээр ч хэлж байсан. Иймэрхүү байдлуудыг удаа дараа гаргаж байсан болохоор би дүрс бичлэг болон аудео бичлэг хийсэн. Бичлэг дээрээс энэ хүн ямар зан авиртай хүн бэ гэдгийг тодорхой харж болно. Намайг ганцаараа ирээд уулз гэж хэлдэг байсан. Намайг ганцааранг нь очуул байгаад яах гэж байсныг би мэдэхгүй. Би “ганцаараа биш цагдаатай очино” гэхээр “баас минь чи цагдаатай ирж яах гэж байгаа юм” гэж дарамталж ч байсан. Би энэ хүн болон компанийг нь гүтгэсэн гэж огт бодохгүй байна. Тиймээс би сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна! гэжээ.

Шүүх хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Д.т холбогдуулан 900.000 төгрөгийн үнэ бүхий эр шүдлэн үхэр нэгийг гаргуулах, Д. нь Б.*******эд холбогдуулан “үхэр тариан талбайд оруулсан 455.000 төгрөг, “” ХХК-ийг ор үндэсгүй гүтгэж чирэгдэл үүсгэний хохирол 1.500.000 төгрөг, нийт 1.955.000 төгрөг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч С.*******ээс, хариуцагч Д.т холбогдуулан 900.000 төгрөгний үнэ бүхий шүдлэн үхэр нэгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

Учир нь: С.*******ийн үхэр “” ХХК-ний тариалангийн талбайд орж таримал ургамалыг сүйтгээгүй болох нь гэрч Г. Бүүвэйбаатарын ... үхэр бол захирлын машины урд талд нь тариан талбайруу ороогүй байсан, мал орсон шинж тэмдэг байгаагүй, эзэн туу гэсэн болохоор туусан гэх мэдүүлэг /хх-ийн 59 хуудас/, ******* сумын Тариалангийн талбайд мал амьтан орж хохирол учруулсан тухай акт тогтоох ажлын хэсгийн ... “” ХХК-ны бригадын зүүн талын зурвас талбайн зүүн захаар хар замын хажуугаар үхрээ тууж явсан гэх газрын дэргэдэх тариан талбайд мал орж тариа сүйтгэсэн эсэхэд үзлэг шалгалт хийхэд зурвастай 281 га талбайн зүүн захаар хойшоо урагшаа байршилтай хэсэг Улаан буудай тариалсан талбайд мал орж тариа идэж сүйтгэж хохирол учруулаагүй байна... гэх тэмдэглэл /хх-ийн 4 хуудас/, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 465 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоол /хх-ийн 69 хуудас/, Сэлэнгэ аймгийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 542 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” /хх-ийн 138 хуудас/ тогтоол зэрэг баримтаар нотлогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт зааснаар  Д.ын хууль бус эзэмшлээс үхрээ шаардах эрхтэй байна.

Д. нь сөрөг нэхэмжлэлдээ:... тариан талбайд үхэр оруулсны 455.000 төгрөг, “” ХХК-нийг ор үндэслэлгүй гүтгэж чирэгдүүлсэн хохиролд 1.500.000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж хариуцагч Б.*******ээс нийт 1.955.000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэхь хэсэгт зааснаар хариуцагч Д.аас 900.000 төгрөгний үнэ бүхий эр шүдлэн үхэр нэгийг гаргуулж, нэхэмжлэгч С.*******эд олгосугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт зааснаар Д.ын С.*******ээс 1.955.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч С.*******ийн 26.150 төгрөг, сөрөг нэхэмжлэгч Д.ын 46.230 төгрөгийг тус тус орон нутгийг орлогод хэвээр үлдээж, Д.аас 26.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******эд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ЭНХТАЙВАН

                                     ШҮҮГЧИД                                 Д.МӨНХЦЭЦЭГ

                                                                                       Б.МӨНХЗУЛ