| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00449/И |
| Дугаар | 505 |
| Огноо | 2017-09-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 505
******* аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч “******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлтэй “******* ******* *******” ХХК-ийг эрэн сурвалжлуулах” шийдвэр гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
“******* *******” Төрийн өмчит хувьцаат компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
... “******* хурдны *******” ХХК нь 2013 онд ******* чиглэлийн 104 км ******* барилгын ажил хийхдээ манай компаниас индүү түрээсэлж авсан юм. Хоёр компани 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тооцоо нийлж 8 сая төгрөгийг өр авлагатай гэдгээ баталгаажуулж тооцооны үлдэгдлийн баталгаа хийсэн.
“******* хурдны *******” ХХК нь индүү түрээсэлсэний төлбөр 8 сая төгрөгийг төлнө, ******* тээврийн яамнаас санхүүжилт хийгдэхээр төлнө гэж 2015 оны 04, 05 дугаар сард манай байгууллагад албан бичиг ирүүлж байсан боловч одоог хүртэл төлөөгүй байгаа юм.
Иймд манай компани ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхийн шүүгчийн 102/ШЗ2017/09977 дугаартай захирамж гарч “******* хурдны *******” ХХК нь нэхэмжлэлд дурьдсан хаягтаа бүртгэлгүй, хаяг тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээ оршин суугаа газрынхаа шүүхэд гаргах эрхтэй гэсэн юм.
Энэ байдлыг харгалзан үзэж “******* хурдны *******” ХХК-ийг эрэн сурвалжилж өгнө үү! гэжээ.
“******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлт тайлбартаа:
... “******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн нэхэмжлэлийн дагуу Улаанбаатар хотын ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч “******* хурдны *******” ХХК-ийг шүүхэд дуудсан боловч хуулийн этгээдийн гэрчилгээн дээр бичигдсэн хаягтаа тус компани байхгүй байна гэсэн хариуг авсан.
Иймд “******* хурдны *******” ХХК болон захирал Жансангийн Шуумаржавыг /ШБ-53030473/ эрэн сурвалжлуулах хүсэлтээ энэ шүүхэд гаргасан. Энэ байдлыг харгалзан үзэж хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“******* *******” Төрийн өмчит хувьцаат компани нь “******* хурдны *******” ХХК-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тодруулахаар хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаас үзэхэд Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “******* хурдны *******” ХХК болон захирал Ж.Шуумаржав нь 2013 онд ******* чиглэлийн 104 км ******* барилгын ажил хийхдээ тус компаниас индүү түрээслэж 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцоо нийлж 8.000.000 төгрөгийн өр авлагыг баталгаажуулсан боловч одоог хүртэл төлөөгүй байна.
Тэрээр инүү түрээслэн авах үедээ Улаанбаатар, ******* 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байр гэх хаягт үйл ажиллагаа эрхэлдэг байсан боловч хаягаа өөрчилж, хаяг нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШЗ2017/09977 дугаартай “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна.
Иймд “******* *******” Төрийн өмчит хувьцаат компанийн хүсэлтийг хангаж, оршин суух хаяг нь тодорхойгүй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “******* хурдны *******” ХХК болон захирал Ж.Шуумаржавыг /ШБ-53030473/ эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заах боломжгүй гэснийг дурьдаж, уг ажиллагааг ******* дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Улаанбаатар хот, ******* дүүрэг 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, өөрийн байр гэх хаягийн бүртгэлтэй “******* хурдны *******” ХХК болон захирал Ж.Шуумаржавыг /ШБ-53030473/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар “******* хурдны ******* ХХК болон захирал Ж.Шуумаржавыг /ШБ-53030473/ эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч ******* *******” Төрийн өмчит хувьцаат компанид мэдэгдэхийг ******* дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ