| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Мөнхзул |
| Хэргийн индекс | 148/2017/00431/И |
| Дугаар | 495 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 495
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын “*******-Уул” ХХК-ний нэхэмжлэлтэй ******* эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
*******-Уул ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... “*******-Уул” ХХК нь ******* гэм хор учруулсаны хохирол 1.800.000 төгрөг гаргуулахаар ******* аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд ******* эрэн сурвалжилж өгнө үү! гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“*******-Уул” ХХК нь ******* эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ.
******* нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр *******-Уул ХХК-нд мал зүйчийн албан тушаалд томилогдон ажиллаж байх хугацаандаа 2014 оны 9 дүгээр сард хотод болсон Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд тус байгууллагын үхрийг хариуцан авч яваад буцаж ирэхдээ 2 тооны үхэр дутааж, Сэлэнгэ аймгийн прокурорын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн **** тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгч “*******-Уул” ХХК нь ******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******ид холбогдуулан гэм хорын хохиролд 1.800.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
******* нь “*******-Уул” ХХК-нд ажилд орох үедээ ******* аймаг Дархан сумын*** дүгээр баг ** дугаар хороолол, *** дугаар байрны ***тоот хаягт оршин суудаг байсан хаягаа өөрчилж, оршин суугаа газар нь мэдэгдэхгүй болсон нь хүсэлт гаргагчийн тайлбар, ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байна.
Иймд “*******-Уул” ХХК-ний хүсэлтийг хүлээн авч, оршин суух хаяг нь тодорхойгүй этгээд болох ******* эрэн сурвалжлах үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагч нь тухайн этгээдийг олж болох эх сурвалжийг нэрлэн заагаагүй болохыг дурдаж, уг ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ичинхорол нь “шүүх хуралд биечлэн оролцохгүй, эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэхь хэсэгт зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар хот ****** дүүрэг, *** дугаар хороо рашаан ******** гудамж ******* тоот хаягт оршин суух хаягийн бүртгэлтэй ******* овогт ******* / /-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, хүсэлт гаргагч “” ХХК-нд мэдэгдэхийг хотын Цагдаагийн газрын дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “*******-Уул” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ