Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/877

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН өмнөөс

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Н.Энхболд,

Шүүгдэгч З.Э нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.Эт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, улсаас авсан гавъяа шагналгүй,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5
дугаар сарын 29-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх зааснаар 3 жил 3 сар хорих ялаар тус тус шийтгүүлж 1 жил тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлж байсан,
З.Э /РД:***/.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч З.Э нь 2018 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гын зүүн хацрыг пивоны хагарсан шилээр цохин зүсч эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ:“Болсон үйлдлийн талаар яллах дүгнэлтэд тодорхой байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Га мэдүүлэхдээ: “...нэг залуу шил
хагалж ирээд миний хацар луу хагарсан шилээрээ цохиж зүссэн...цайвар царайтай ногоон цэнхэрдүү нимгэн цамцтай залуу пивоны шил хагалж гэмтэл учруулсан...” гэжээ. /хх 5-6/                                                                                                                                         

Гэрч Н.М мэдүүлэхдээ: “...Э ууж байсан пивоо газар тавихад унаад хагарсан байсан, шил аваад нүүрийг нь зүссэн. Тэгээд уг ах Э хоёр хоорондоо маргаад барьцалдаад авсан. Уг ах үгээр хатгаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Э уурлаад газар байсан пивоны хагархай шил аваад уг ахын нүүр хэсгийг зүссэн...” гэжээ. /хх 9-10/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 10974 дугаартай дүгнэлтэнд: Б.Гын биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх 15/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар
сарын 29-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоол /хх 45-48/

Хохирл төлбөрт хохирогч Б.Га нь 740,000 төгрөг хүлээн авсан баримт
/хх 56,58/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч З.Э нь 2018 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гын зүүн хацрыг пивоны хагарсан шилээр цохин зүсч эрүүл мэндэд нь зүүн хацарт шарх гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Гын: “...нэг залуу шил хагалж ирээд
миний хацар луу хагарсан шилээрээ цохиж зүссэн...цайвар царайтай ногоон цэнхэрдүү нимгэн цамцтай залуу пивоны шил хагалж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх 5-6/,

Гэрч Н.Мын: “...Э ууж байсан пивоо газар тавихад унаад хагарсан байсан, шил аваад нүүрийг нь зүссэн. Тэгээд уг ах Э хоёр хоорондоо маргаад барьцалдаад авсан. Уг ах үгээр хатгаад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхэд Э уурлаад газар байсан пивоны хагархай шил аваад уг ахын нүүр хэсгийг зүссэн...” гэх мэдүүлэг /хх 9-10/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ны өдрийн 10974 дугаартай: Б.Гын биед зүүн хацарт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хурц ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 23/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 662 дугаартай шийтгэх тогтоол /хх 45-48/, хохирол төлбөрт хохирогч Б.Га нь 740,000 төгрөг хүлээн авсан баримт /хх 56, 58/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Эт холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Га нь мөрдөн байцаалтад шүүгдэгч З.Этай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 56,58/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч З.Э нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч З.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 460 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 460,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч З.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө
битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч З.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Шүүгдэгч З.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт
    хураагдаагүй, шүүгдэгч З.
    Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдог. гаргах,улсын яллагч эсэргүүцэл бичвэл  тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч З.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ