Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 154/2022/00015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС         

        Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Энхжаргал даргалж тус шүүхийн  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Шүүх хуралдааны нарийн бичгийн  дарга Б.Цагаанцоож

            Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг

            Шүүгдэгч Г.Тогтохдаваа  нарыг оролцуулан Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2237000000016 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 08 сарын 05-ны өдөр  Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл 8 /эцэг, эх 5 дүүгийн хамт/ Ховд аймгийн Алтай сумын Бодонч багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, Харсэрхэтийнхэн овогт Гантөмөрийн Тогтохдаваа  /РД: ПА 96080510/

Г.Тогтохдаваа нь 2022 оны 01 сарын 31-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт байх иргэн Ц.Дөлбадрахын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Дөлбадрахыг зодож, эрүүл мэндэд нь зулай хэсгийн хуйхны шарх, зүүн далны хэсгийн түлэгдэлт, зүүн мөрний хэсгийн түлэгдэлт, хэвлийн зүүн урд хэсгийн түлэгдэлт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд  холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:                

        Шүүгдэгч Г.Тогтохдаваагийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...1 сарын 31-ны өдөр хөдөөнөөс гэртээ ирэхэд манайд Заяа ирсэн байсан.Заяа надад Дөлбадрах ахын бууз боолцоод өгье гэхээр нь хамт очсон.Бид хоёрыг очиход тэднийд хүмүүс архи ууж байсан. Бид хоёрт архинаасаа хийж өгөхөөр нь уучхаад дэлгүүр явж 0.75 –тай соёрхол архи 2-ийг авч ирээд хамтдаа уугаад нэлээн согтсон.

           Би Оргилболдыг гэрт нь хүргээд буцаад ирэхэд Заяа, Дөлбадрах ах хоёр барилцаад авсан зодолдож байсан.Би дундуур нь ороод салгах гэтэл Дөлбадрах ах намайг сандлаар цохиод авахаар нь буцаагаад би аягаар толгойнд цохисон.Бид нар нийтдээ 4 шил архи уусан байсан.Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн гэв.

           Хохирогч Баянжаргал овогт Цэдэнжавын Дөлбадрахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...2022 оны 01 сарын 31-ны өдөр Заяа, Алагаа 2-т буузаа боох гэж байна гэж хэлээд явсан.Манайд Хаана буюу Ганболд ирээд сууж байхад Оргилболд, Энхтөр нар нэг шил архи авч ирэхээр нь түүнийг уугаад сууж байтал гаднаас Заяа, Тогтохдаваа нар ирсэн.Тогтохдаваад нэг шил архи байхаар нь уугаад дараа нь Заяа, Тогтохдаваа хоёр дэлгүүрээс 2 шил архи авч ирснийг ууцгаасан.

         Тогтохдаваа нь Оргилболдыг гэрт хүргэж өгнө гээд гараад явсан нэг мэдэхэд Г.Тогтохдаваа ирчихсэн надтай маргаж байхаар нь би сандлаар цохисон чинь намайг буцаагаад аягаар цохиод толгой хагалж, битоноор тохойнд цохисон.Би зугтах гэж байгаад гал дээр унаад хэвлий дал хэсгээрээ түлэгдсэн.Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-3 дугаар хуудас/

          Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11-12 дугаар хуудас/

         Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18  дугаар хуудас/

         Хэрэг учрал болсон гэх гэр болон гэрийн дотор талыг харуулсан гэрэл зураг 10 ширхэг /хх-ийн 19-21 дүгээр хуудас/       

Эд мөрийн баримтыг үзлэг хийж хураан авсан тэмдэглэл / Соёрхол нэртэй архины шил гадна талаараа улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, ногоон өнгийн хуванцар 27 см-ийн өндөртэй, 22.5х22.5 см суурьтай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сандал, 14х5 см, 9.5х4 см, 12.5 смх6 см, 4смх7 см, 5 смх 6 см-ийн хэмжээтэй аяганы хэлтэрхий хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон/ 7 ш гэрэл зургийн хамт  /хх-ийн 28 дугаар хуудас/

Гэрч Авгас овогт Буяндэлгэрийн Энхтөрийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн...Дөлбадрахын гэрт Хаанаа, Дөлбадрах, Оргилболд бид 4 архи уугаад сууж байтал гаднаас Тогтохдаваа, Заяа хоёр орж ирсэн.Бид 6 уулаа болоод Тогтохдаваагийн архийг уугаад дараа нь Тогтохдаваа, заяа хоёр дэлгүүрээс авч ирсэн 2 шил архийг уугаад

 

би согтоод унасан байсан.

Нэг сэрээд ирэхэд Дөлбадрахын толгойноос цус гарсан.Заяа ус хийсэн, Тогтохдаваа хажууд нь даавуу бариад зогсож байсан.Эд нар юунаас болж маргасан хэн нь хэнийгээ зодсон талаар мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/

         Гэрч Парз овогт Нарантуяагийн Заяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн.. Дөлбадрах ах манайд ирээд орой бууз боогоод өгөөрэй гээд хэлээд явахаар нь орой 18 цаг өнгөрч байхад Тогтохдаваагийн хамт Дөлбадрах ахынд очсон. Тэднийд Хаанаа, Энхтөр, Оргилболд нар архи уугаад сууж байсан.Бид хоёрт ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь уугаад буузаа боохгүй бол явна гэхэд маргааш боочихно гэж хэлсэн.Тэгтэл Тогтохдаваа энгэрээсээ нэг шил архи гаргаж ирээд тэр архийг ууж дуусаад дэлгүүрээс 2 шил архи авч ирээд мөн уугаад сууж байсан би нэлээн согтоод зарим үйлдлээ санахгүй байна.

        Нэг мэдэхэд Дөлбадрах ахын толгойноос цус гарсан Тогтохдаваа хажууд нь даавуу бариад зогсож байсан.Тогтохдаваа аягаар цохисон гэж хэлсэн. Миний зүүн гарт хазсан ором байгаа хэн хазсаныг би мэдэхгүй гэх мэдүүлэг хх-ийн 40 дүгээр хуудас/

        Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 09-ны өдрийн 166 дугаартай “... Г.Тогтохдаваагийн биед гэмтэл тогтоогдоогүй гэх дүгнэлт /хх-ийн 55 дугаар хуудас/

         Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 сарын 09-ны өдрийн 165 дугаартай.....Ц.Дөлбадрахын биед зулай хэсгийн хуйхны шарх, зүүн далны хэсгийн түлэгдэлт, зүүн мөрний хэсгийн түлэгдэлт, хэвлийн зүүн урд хэсгийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.Ц.Дөлбадрахын биед үүссэн шарх гэмтэл ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, түлэгдэлт гэмтэл нь дулааны нэг удаагийн үйлчлэлээр үүссэн.Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 5-60 дугаар хуудас/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол //хх-ийн 44-45 дугаар хуудас/

           Хохиролын тооцоогоор 400.000 төгрөгний хохирол төлөгдсөн тухай баримт /хх-ийн 82 дугаар хуудас/

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас

Яллагдагч Г.Тогтохдаваагийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 86 дугаар хуудас/

Яллагдагчид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай прокурорын санал  зэрэг нотлох баримтууд, улсын яллагчийн дүгнэлт зэргийг шүүх хуралдаанд шинжлэн судалсан болно.    

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй тул шүүх эдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хамааралтай гэж үзэж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

          Шүүгдэгч Г.Тогтохдаваа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдэлдээ маргахгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлж барагдуулсан, хохирогчоос нэхэмжилж байгаа хохиролгүй зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Соёрхол нэртэй архины шил гадна талаараа улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, 4х5 см, 9.5х4 см, 12.5 смх6 см, 4смх7 см, 5 смх 6 см-ийн хэмжээтэй 5 ширхэг аяганы хэлтэрхий,  ногоон өнгийн хуванцар 27 см-ийн өндөртэй, 22.5х22.5 см суурьтай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сандал, 5 литрийн төмөр бетон зэрэг эд зүйлсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналын хүрээнд ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлийн 1,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

            1. Шүүгдэгч Харсэрхэтийнхэн  овогт Гантөмөрийн Тогтохдавааг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Г.Тогтохдавааг  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        Г.Тогтохдаваад оногдуулсан торгох ялыг 3 /Гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тогтохдаваад торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

           5.Шүүгдэгч Г.Тогтохдаваа нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохиролгүй болохыг дурдсугай.

          6.Шүүгдэгч Г.Тогтохдаваад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Ховд аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хорих 457 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

           7.Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар  шүүхэд эд мөрийн баримтаар хураагдсан Соёрхол нэртэй архины шил гадна талаараа улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, 4х5 см, 9.5х4 см, 12.5 смх6 см, 4смх7 см, 5 смх 6 см-ийн хэмжээтэй 5 ширхэг аяганы хэлтэрхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах, ногоон өнгийн хуванцар 27 см-ийн өндөртэй, 22.5х22.5 см суурьтай, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сандал, 5 литрийн төмөр бетоныг хууль ёсны эзэмшигч Ц.Дөлбадрахад буцаан олгосугай.

           8. Шүүгдэгч Г.Тогтохдаваад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

            9.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                        Ц.ЭНХЖАРГАЛ