Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/304

 

 

                                                           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч М.Очбадрах,

Хохирогч Ц.Б,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1811001090215 дугаартай хэргийг 2018 оны 4 сарын 17ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, М.Б , 1960 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 58 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, одоо тэтгэвэрт байдаг, Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, Тахилтын 27-93б тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ЧО60040766/.

 

Шүүгдэгч М.Б нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

М.Б нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчим иргэн Ц.Б “Солонгост байдаг охин руугаа очих гээд банкны баталгаа хэрэгтэй байна” гэж хуурч төөрөгдөлж оруулан 6.000.000 төгрөгийг залилж авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б мэдүүлэхдээ: “..Би 2017 оны 10 сарын 04-ний өдөр Саранбаатар гэдэг хүнээс 4.900.000 төгрөг авсан юм. Тэр мөнгөө хүн гуйгаар нь өгчихсөн юм. Тэгсэн тэр мөнгөө одоо болтол олж авч чадаагүй. Тэгээд мөнгөө алдсан тул Саранбаатарт өгөх мөнгөгүй болсон. Намайг С мөнгөө олж өг гэсэн, би хүнээс хайгаад мөнгө олоогүй. Гэтэл Саранбаатар надад юу гэж хэлээд мөнгө авлаа, яг тэрэн шигээ мөнгө олж өг гэсэн. Тэгээд Саранбаатар надад үг зааж өгсөн. Манай хүүхэд “Солонгост байдаг юм банкны баталгаа хэрэгтэй байна гээд 6  сая төгрөг хэрэгтэй байна гээд та хэлээрэй гэсэн”. Би нилээн яваад банкны баталгаа өгөх хүн олдоогүй. Сүүлдээ Саранбаатар манайд машинтай ирээд, намайг суу одоо мөнгө олж өг гэсэн. Би машинд нь суугаад Зар мэдээ сонин дээрээс зар хараад надад дугаарын хэлж өгдөг. Тэгээд нэг дугаар өгөөд энэ лүү залгаад миний хэлснийг хэл гэсэн.  Би залгаад ярьсан эхний хүн бүтээгүй, ахиад өөр хүн лүү залгасан тэгсэн Баатардорж гэж хүнтэй таарсан. Саранбаатар юу гэж байна гэхээр нь “ирээд уулз гэж байна гэж хэлсэн”. Саранбаатар надад 70.000 төгрөг өгсөн. Тэр хүмүүс мөнгө гэдэг юм тэгэхээр нь өгөөрэй гээд өгсөн. Надад автобусны ч мөнгө байгаагүй. Би мөнгийн аваад Хүнсний 1-ийн тэнд буусан. Тэгээд би Ард кинотеартын тэнд Баатардоржтой уулзаад хэл гэж зааж өгсөнөөр нь хэлсэн. Тэр хүн надад итгээд 6.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгээд би дансандаа мөнгийг хийсэн. Би Саранбаатар луу залгаад бүтчихлээ гэж хэлсэн. Миний бие өвдөөд охиноо явуулж 6.005.000 төгрөгийг Саранбаатарт авч өгсөн. Саранбаатар хүү бодоод надаас мөнгө авсан, уг нь 4.900.000 төгрөг авна гэж байсан. Саранбаатар ээжийг чинь мөнгө авч өгсөнийг харсан хүн байхгүй, 3 сар утсаа унтаагаад алга бол гэсэн. Тэгээд би утсаа унтраагаад Дархан явсан. Би хүн зальдана гэж бодоогүй..” гэсэн мэдүүлэг.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: “..Á¿äýý ãóàé íàäðóó óòñààð ÿðüñàí. Òàíä èðãýíèé ¿íýìëýõ âèçà êàðò áàéíà óó ãýõýä õàÿ÷èõñàí, õýðýãëýäýãã¿é þì ãýñýí. Íàñòàé õ¿í áîëîõîîð íü áè èòãýýä íîòаðèàòààð îðîõûí òóëä 85.000 òºãðºã õýðýãòýé þì áàéíà ãýõýä Á¿äýý ãóàé íàäàä 70.000 òºãðºã ë áàéíà ãýõýýð íü áè íàñòàé õ¿í áàéñàí áîëîõîîð èòãýýä íîòаðèàòààð áàòëóóëààã¿é. 5.000 òºãðºãèéã ýðã¿¿ëæ ºãººä òà ìàðãààø ìºí㺠ãàðãàæ ºãººðýé ãýýä õýëñýí ìºíãèéã íü ãàðãàæ ºãñºí. Ìàðãààø íü óòàñ íü õîëáîãäîõã¿é àëãà áîëñîí. Îäîîî áè 6.000.000 òºãðºãºº ë íýõýìæèëæ áàéíà..” гэсэн мэдүүлэг.

 

Хохирогч Ц.Боос Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-13, 17/, М.Бгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-18-19, 4-5/, гэрч Ө.Ц мэдүүлэг /хх-14-16/, гэрч З.Са мэдүүлэг /хх-21/, гэрч Ч.Т мэдүүлэг /хх-24/, М.Бгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-26/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 12 сарын 27-ны өдөр бусдаас зээлсэн өрөө дарах зорилгоор Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ард” кино театрын орчим хохирогч Ц.Боос “Солонгост байдаг охин руугаа очих гээд банкны баталгаа хэрэгтэй байна” гэж хуурч 6.000.000 төгрөгийг авсан болох нь:

 

Хохирогч Ц.Боос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-13/: “..банкны баталгаа гаргуулах гэсэн юм, Солонгост байгаа хүүхдэд банкны баталгаа гаргуулах хэрэгтэй байна гэхээр нь би Чингэлтэй дүүргийн 1-р хороо “Ард” кинотеатрын орчим хүрээд ир гэж дуудаад уулзсан. Тэгэхэд М.Б гуай ганцаараа ирж уулзаад өөрийнх нь хүүхэд Солонгост байдаг, банкны баталгаа 6 сая төгрөгийг байршуулах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд нотариатаар орж гэрээ хийж мөнгөө өгнө нотариатын хөлс 80.000 төгрөг гэтэл 60.000 төгрөг байна гэж гуйгаад байхаар нь настай хүн худлаа хэлэхгүй байлгүй дээ гэж бодоод М.Б гуайд бэлнээр өгөөд, Хаан банк руу ороод өөрийнх нь данс руу орлогодож шилжүүлээд иргэний үнэмлэхийг нь аваад мөнгийг өгсөн..Дараа нь М.Бтэй уулзахад надаас авсан мөнгөө өмнөх өртэй байсан хүндээ өгсөн талаар хэлсэн..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ө.Ц мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-16/ “..Саранбаатар ээжийг өөрөө машинтай авч очиж үг зааж буулгаад 99869647 дугаарын утастай ахаас 6 сая төгрөг авахуулаад ээж буцаад машиндаа суусан чинь нотариатаар орсон бичгээ өг гэсэн гэсэн..” гэсэн мэдүүлэг,

 

М.Бгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-4/ “..би өөрийнхөө охиныг “Солонгост байдаг, охин руугаа очих гээд банкны баталгаа хэрэгтэй байна” гэж хэлээд 6.000.000  төгрөгийг зээлэхээр болсон..Саранбаатараас мөнгө зээлчихээд өрөө төлөхийн тулд Баатардоржид худлаа хэлж мөнгө зээлсэн..гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хохирогч Ц.Б “настай хүн худлаа хэлэхгүй байлгүй дээ гэж бодоод М.Б гуайд бэлнээр 6.000.000 төгрөгийг өгсөн” талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, шүүгдэгч М.Б “өрөө төлөхийн тулд хохирогчид худлаа хэлж мөнгө зээлсэн” талаараа мэдүүлснийг хэрэгт хамааралтай хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Б нь шүүх хуралдаанд “С гэдэг хүнээс 4.900.000 төгрөг авсан байснаа өгөх зорилгоор түүний заавраар хохирогч Ц.Боос уг мөнгийг авсан” гэж З.Саранбаатарыг гэмт хэрэгт хамтран оролцсон буюу уг гэмт хэргийг зохион байгуулсан мэтээр мэдүүлсэн боловч энэ нь гэрч З.Саранбаатарын мэдүүлгээр үгүйсгэгдэж, бусад баримтаар нотлогдохгүй байна. Иймд гэрч З.С нь энэ гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг шалгах шаардлагагүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзэж түүний гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч М.Б нь хохирогч Ц.Бид хохирлын 6.000.000 сая төгрөгийг төлөөгүй бөгөөд эрхэлсэн тодорхой ажилгүй тэтгэвэрт байдаг, мөн түүний биеийн байдал ажил эрхлэх боломжгүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах шаардлагагүй гэж үзээд түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

           Шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын 6.000.000 сая төгрөгийг төлөөгүй, хохирогч дээрхи мөнгийг нэхэмжилж байх тул шүүгдэгчээс уг мөнгийн гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их Наран 9-32 тоотод оршин суух Бүргээ овогт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч М.Бд оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бгээс 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж, хохирогч Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо, Их Наран 9-32 тоотод оршин суух олгосугай.

 

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөөлөгч, хохирогч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МӨНХБАЯР