Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/677

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Ундраххэрлэн, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цт холбогдох эрүүгийн “1806004090549” дугаартай, 186/2018/0634/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын27-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр шүүн хэлэлцэв.

              Шүүгдэгчийнбиеийнбайцаалт: Монгол Улсын иргэн,1993 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүрэг 16 дугаар хороо Бэлхийн …. тоотод оршин суудаг, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүргийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 502 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тэгшитгэлээр суллагдсан Б.Ц,

        Холбогдсон хэргийн талаар

       Шүүгдэгч Б.Ц нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн ..........тоотод оршин суух иргэн Э.Өын өвлийн сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж Леново маркийн зөөврийн компьютер, бэлэн 20.000 төгрөг, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 540.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоотолгойн ...........тоотод оршин суух иргэн Х.Бгийн өвлийн сууцны цонхыг хагалан, монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж жижиг гарын мөнгөн аяга 4 ширхэг, хуучин цагийн их гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, үндсэн тагштай цэвэр гар хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, 1 хос ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

      -2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн …. дугаар гудамж 202 тоотод оршин суух иргэн Х.Аын гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч хөөрөг, самсунг маркийн гар утас, таблет, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлан авч 2.751.330 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь Эхийн ..........тоотод оршин суух иргэн Ж.Отгонбямбын өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

       -2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13 цагаас 21 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 6-1779 тоотод оршин суух иргэн Д.Бгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 хос мөнгөн эдлэл, алтан гинж, монетон ээмэг, сувдан хослол зэрэг эд зүйл хулгайлж 1.676.100 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Өлгийн ......тоотод оршин суух иргэн Б.Аын өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 65.000 төгрөгийн хохирол учруулсан,

       -2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо МИК-ийн 1-11 тоотод оршин суух иргэн Г.Бын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 500.000 төгрөг, 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг хөөрөгний даалин зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооБага нарангийн ........тоотод оршин суух иргэн У.Оийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, гар утас зэрэг эд зүйл хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Эын эзэмшлийн Горькийн ...........тоот зуны байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний нэхий дээл, 2 ширхэг хэтэвч, 2 ам доллар, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан 350.994 төгрөгийн хохирол учруулсан,      

       -2017 оны 12 дугаар сарын 09-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы .......тоотод оршин суух хохирогч С.Мийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 1.244.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан,

      -2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 16-11 тоотод оршин суух Ж.Бийн байнга оршин суух зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж дунд гарын халтар манан хөөрөг, мөнгөн аяга, зөөврийн компьютер, морин хуурын мөнгөн тоног, мөнгөн гинж, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан 7.715.000 төгрөгийн хохирол учруулсан,

     -2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы .........тоотод оршин суух Э.Бий байнга оршин суух зориулалттай өвлийн орон сууц вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, монетон бөгж, гинж, мөнгөн бөгжнүүд, хөөрөг зэрэг эд зүйл хулгайж бусдад 3.830.000 төгрөгийн хохирол учруулсан,

    -2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн .........тоотод оршин суух иргэн Д.Гийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, төмөр гаансны толгой зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 2.510.000 төгрөгийн хохирол учруулсан,

     -2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Хувьсгалчдын А-1 дүгээр гудамжны ..... тоотод байрлах иргэн Ж.Дийн өвлийн орон сууцны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлан авч бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан,

     -2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 24 дүгээр гудамжны …... тоотод оршин суух А.Бын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютербэлэн 20.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн гинж, ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, кулон зэргийг хулгайлан авч бусдад 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

      -2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах Усан сангийн..... тоотод оршин суух иргэн Н.Цын өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлс хулгайлан бусдад 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан,

     -2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 7- … тоотод оршин суух иргэн Б.Оийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч алтан монетан бөгж, мөнгөн бөгж, монетан ээмэг, их гарын дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, эрэгтэй тоногтой бүс, эмэгтэй мөнгөн тоноглолтой 1 ширхэг манан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 2.626.000 төгрөгийн хохирол учруулсан,

       -2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцагааны … тоотод оршин суух иргэн Э.Эын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж компрессор, трупп малгайлагч, дрилл зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 410.000 төгрөгийн хохирол учруулсан,

     -2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Зв хэсгийн …. тоотод оршин суух иргэн П.Хгийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн гинж, эрэгтэй хүний хүзүүний гинж сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, сувдан шигтгээтэй зүүлт,4 ширхэг мөнгөн аяга, эс 4 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

        - Б.Ц нь нийт 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, нууцаар хууль бусаар нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад нийт 34.013.424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:        

        Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

       1.1. Шүүгдэгч Б.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Надад нийт 19 удаагийн үйлдсэн хэрэг байгаа. Үүнд маргах зүйл байхгүй. Намайг цагдан хоригдож байхад Баянзүрх дүргийн 2 дугаар хэлтсийн байцаагч Б билүү Бүрн.....нь гэрчийн мэдүүлэг аваад явсан. 2018 оны 5 дугаар сарын сүүлээр дахин ирсэн. Тэгээд наадмын өмнө байцаалт авах гэж ирэхэд нь би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд өгөөгүй явуулсан. Тэр хэргийн нэгтгүүлэх мөн Баянзүрх дүүргийн 1 хэсэгт миний гар хурууны хээ гарсан гэж байсан. Эдгээр 2 хэргийг нэгтгүүлэн шалгуулах саналтай байна гэв. Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

       2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Өын:...2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө манай байшингийн цонхоор хулгай орж Ленова маркийн нөтебүүк гацуур модон дээр байсан 20.000 төгрөг, нокиа маркын гар утас, эмэгтэй хүний түрүүвч зэрэг эд зүйлс алдагдсан байна. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 20 дугаар хуудас/,

       2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х. Б:...2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр манай модон байшингийн баруун талын цонхыг хагалж хулгайч орж гал тогооны тавиур дээр байсан шинэ цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг алдагдсан, тэгээд манай хашаанд байх тахилын гэрийн хаалганы цоожыг эвдэн орж гэрийн хойморт байх бурханы ширээн дээр байсан жижиг гарын мөнгөн аяга 4 ширхэг, бурханы урд талын ширээн дээр байсан шинэ цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөн ширээн дээр байсан хуучин цагийн 3 үе дамжсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бас ширээн дээр байсан үндсэн тагштай цэвэр гар хийцний дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний эдлэж байсан мөнгөн эдлэлүүд хулгайд алдагдсан байсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас, 61-62 дугаар хуудас/,

       2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Эийн:...Тухайн өдөр буюу 2018 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 20 цагийн орчимд шиг санагдаж байна.Гадаа харанхуй болсон байсан өндөр туранхай цайвар царайтай залуу мөнгөн аяга барьцан мөнгөн аяга тавья гэж орж ирсэн. ...50 мянган төгрөгөөр авчихаач гэж ярьсан. Манайх мөнгөн аяга 30.000 төгрөгөөс дээш авдаггүй гэхэд тэгвэл 40.000 төгрөгөөр авчихаач гээд байхаар нь би авсан” гэх мэдүүлэг \1 дүгээр хавтас, 69 дүгээр хуудас/, 2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х. Азбаярын: “...2018 оны 03 дугаар сарын 11-ны өдөр эхнэртэйгээ хамт байж байгаад...17 цаг 30 минутанд гэрээс гарсан, эхнэр бид хоёр гадуур ажилтай явж байгаад орой 23 цаг 30 минутын үед гэртээ буцаж ирээд байшингийхаа хаалгыг түлхүүрээ хийж онгойлгох гэхэд хаалга онгойхгүй байсан ба хаалгаа хөшиж онгойлгоод дотор нь ортол гэр дотор байсан зүйлс ундуй сундуй болчихсон, том өрөөний цонх онгорхой байсан. Ингээд хулгай орсон гэдгийг мэдээд цагдаа дуудсан. Чүнчигноров хөөрөг 1 ширхэг, Самсунг галакси эс 5 маркийн таблет 1 ширхэг, Сейко брэндийн эрэгтэй цаг 1 ширхэг, Сваровский брэндий хос ээмэг, ундрам чулуун 3 хос зүүлт, матрын арьсан түрүүвч, иргэний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх алдагдсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас,145-146 дугаар хуудас/, 2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Отгонбямбын:...Манай вакум цонхыг түлхэн 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд хулгай орсон байсан. Тухайн үед цагаан сар болоод хөдөө явж байсан юм. Манай нагац дүү болох Н.Батмөнх хулгай орсонг мэдээд цагдаад дуудлага өгсөн байсан. Тухайн үед манайд хулгай ороод 2 дунд гарын мөнгөн аяга алдагдсан байсан. Би хулгайд алдагдсан мөнгөн аягаа нэгийг нь 150.000 төгрөгөөр буюу нийлүүлээд 300.000 төгрөгөөр үнэлнэ гэх мэдүүлэг. /1дүгээр хавтас, 201-203 дугаар хуудас/,

       2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Бгийн:...Манай байшингийн цонхыг түлхэн 2018 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 13 цагаас 21 цагийн хооронд хулгай орж 4 ширхэг мөнгөн аяга, түрүүвчинд байсан бэлэн 70.000 төгрөг, ногоон шигтгээтэй 4 хос мөнгөн эдлэл, ягаан шигтгээтэй 4 хос мөнгөн эдлэл, монетан цагираган бөгж, нэг ширхэг монетан ээмэг, нэг ширхэг алтан гинж, сувдан хөх ээмэг бөгж, гинж хосоороо, 2 грамтай өрөөсөн сувдан шигтгээтэй алтан ээмэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байна. Гэхдээ мөнгөн аягануудыг мөнгийг нь хуулж аваад, хуванцар тагшийг нь үлдээсэн байсан. Алдагдсан 4 аяганаас нэг нь жижиг архины хундага, нөгөө нь бага гарын мөнгөн аяга, 2 нь дунд гарын мөнгөн аяга байсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 2-3 дугаар хуудас/,

       2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Аын:..манай байшингийн вакум цонхны салхивчийг нь хагалаад орж бурханы өмнө ил тавьсан 20.000 төгрөг байсныг хулгайлж авсан байсан....тэр үед мэдүүлэг өгөхдөө зэс аяга алга болсныг нь мэдээгүй сүүлд нь мэдсэн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас, 29 дүгээр хуудас/,

       2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч У. О:...2018оны 03 сарын 08-ны орой 21 цагийн үед гэртээ иртэл байшингийн цонхоор орж дунд гарын мөнгөн аяга, 2ш жи мобайлын сим ордог гар утас, мобикомын сим ордог гар утас зэрэг алдагдсан байсан гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас 132-134/,

       2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Эын:...2018 оны 01 сарын 11-нд би хашаагаа эргээд очтол хулгай орчихсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрээс бурханы өмнө байсан 2 доллар, гучаад мянган төгрөг, бор өнгийн 2ш хэтэвч, эмэгтэй хүний бор өнгийн нэхий дээл зэрэг эд зүйлс алдагдсан байсан...” гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас 182-183 дугаар хуудас/,       

       2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Бийн:...2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 20 цагийн орчимд эхнэр Э залгаад “манай гэрт хулгайч орж эд зүйлс алдагдсан байна” гэж надад хэлсэн. Би ажлаасаа гараад гэртээ орж ирэхэд вакум цонх хагарсан байдалтай эмх замбараагүй байдалтай болсон эд зүйлс алдагдсан байсан. Манай гэрээс дунд гарын манан хөөрөг, шүрэн толгойтой 5 ширхэг мөнгө цоолж хийсэн ясан халбагатай хөөрөг ааваас минь өв дамжин ирсэн хөөрөг байгаа юм, их гарын 6-ийн мөнгөн аяга, их гарын 8-ийн мөнгөн аяга, үхрийн ширэн дээлийн бүс 4-н хүчтэнтэй ааваас өв залгамжлан өгсөн, Acer маркийн зөөврийн компютер, морин хуурийн мөнгөн тоног, 12 жилийн дүрстэй мөнгөн гинж, бөгж, үүргэвчтэй цүнх алдагдсан гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас 63-66 дугаар хуудас/,

       2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Бын:... 2017 оны 12 сарын 29-ны орой 19 цагийн үед эхнэр бид хоёр хүүхдээ өвөөгийнд нь аваачиж орхиод гарсан бөгөөд тэр өдөр шинэ жил тэмдэглээд 23 цаг 30 минутын үед манай эхнэр Г.Ө гэрлүүгээ явсан, би шөнийн 2 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр унтаж байсан. Тэр шөнөдөө хулгай орсныг мэдээгүй өглөө нь босоод манай эхнэр надад хандаж ёлкон дээр байсан шагналын дугтуйтай мөнгө/500.000 төгрөг/ яах гэж авсан гэхэд би аваагүй гэж хэлсэн. Тэгсэн унтлаганы өрөөний шкабны дээд талд байсан даалинтай 2ш хөөрөг /хээтэй шаазан хөөрөг хуучны бор дайлантай, сийлбэртэй хуван хөөрөг нь цэнхэр өнгийн ноолууран шүлжмэл хээтэй даалинтай/, жижиг ээмэг бөгжний хайрцаг зэрэг эд зүйлс алга болсон байхаар нь хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас 75-76 дугаар хуудас/,

         2.12.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Мийн:...манай гэрээс цагаан хаш хөөрөг, хүрэн манан хөөрөг, эрэгтэй хүний монгол дээл алдагдсан. Дахин авсан мэдүүлэгт ...2009 онд авч байсан урт эрэгтэй хүний савхин хүрэм 1ш, 2016 онд авч байсан эмэгтэй бор савхин хүрэм 1ш, 2014 онд авсан iphone 4 маркийн гар утас 1ш, 2017 оны 11 сард авсан Кен маркийн том тасдагч 1ш, Кен маркийн жижиг тасдагч 1ш, 2015 онд авсан батерейтай гар дрилл 1ш зэрэг эд зүйлс алдагдсан байна гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас 11-12 дугаар хуудас/

       2.13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Бий:...2017 оны 12 сарын 11-ний өглөө гэрээ цоожлоод ажилдаа яваад өдөр 12 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн вакум цонх онгорхой байсан ба гэртээ орж үзэхэд гэрийн хамаг юмыг ухаад 2ширхэг мөнгөн аяга, монетон бөгж 2ширхэг, монетон гинж 1ширхэг, 2ширхэг хөөрөг тус тус алга болсон байсан гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас 125-126 дугаар хуудас/,

      2.14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Гийн:...2018 оны 04 сарын 01-ний өдөр ирэхэд гэрийн хаалганы цоож эвдсэн эд зүйл алдаагүй, байшингийн цонхоор ороод том өрөөний хойморт байсан авдарны цоож эвдээд дотор нь байсан мөнгөн хазаар, гаансны толгой алга болсон байсан. Жижиг өрөөнд байсан хадаас сугалагч алга болсон байхаар нь цагдаад хандсан. Хазаараа одоо 2.500.000 төгрөгөөр үнэлж байна, энэ хазаар нь цэвэр мөнгө, эртний хийцтэй болохоор тэгж үнэлж байна. Гаансыг 10.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас 229-231 дүгээр хуудас/,

     2.15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Эийн:...04 дүгээр сарын 03-ны өдөр хажуу айлын охин А манай байшингийн цонхны хөшиг завсар гарчихсан байна, та ирсэн юм уу гэхээр нь яваад очтол хаалганд ямар нэг гэмтэлгүй, байшингийн баруун талын вакум цонхыг хагалж дотогш орсон байсан. Гэрийн эд зүйл бүртгэж үзэхэд 5ширхэг мөнгөн аяга алдагдсан байсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас 26-27 дугаар хуудас/,

     2.16. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Бын:...2017 оны 12 сарын 19-ны өдөр би 08 цагийн үед гэрээсээ гараад явсан, гэртээ ирсэн гадна талын цонхны хаалт төмрийг аваад газар тавьсан байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан цагдаа нар үзлэг хийж дууссаны дараа эд зүйлээ бүртгэж үзсэн Дэлл загварын зөөврийн компютер /2012-2013 онд нэкст худалдааны төвөөс 1.100.000 орчмоор авч байсан одоо 500.000 төгрөгөөр үнэлж байна/, эмэгтэй хүний мөнгөн гоёлын хэрэглэл, бэлэн 20.000 төгрөг алдагдсан байсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас 79-80 дугаар хуудас/,

        2.17. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Цын:...2017 оны 11 сарын 18-ны өдөр 10 цагийн үед гэртээ ирсэн манай байшингийн үүдний хэсгийн цонхны 2 шилийг газар аваад тавьсан байхаар нь гэртээ ороод үзтэл бүх зүйлсийг эмх замбраагүй байдалтай болгосон байхаар нь эд зүйлсээ бүртгэж үзтэл 2ширхэг хөөрөг эхнэрийн гоёлын эд зүйлс, цул мөнгө зэрэг эд зүйлс алдагдсан байхаар нь цагдаа дуудаж шалгуулсан гэх мэдүүлэг /4 дүгээр хавтас, 125-127 дугаар хуудас/,

        2.18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Оийн:...2017 оны 12 сарын 24-ний өдөр 12 цаг өнгөрч байхад ороход хаалганы цоож нь бүрэн бүтэн. Харин байшин руу орсон чинь авдар доторх эд зүйлийг нь гаргаад хаячихсан байдалтай байсан. Тэгээд хулгайч орсон байна гээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Эрэгтэй хүний алтан бөгж 1ш, эмэгтэй хүний монетон бөгж 2ш, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1ш, монетон ээмэг 1 хос 450.000, их гарын мөнгөн аяга 1ш, дунд гарын мөнгөн аяга 1ш, жижиг гарын мөнгөн аяга 3ш, эрэгтэй тоногтой бүс 1ш, эмэгтэй мөнгөн тоноглолтой бүс 1ш, манан хөөрөг 1ш зэрэг эд зүйлс алдагдсан гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас 194-199 дүгээр хуудас/ ,

      2.19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Хгийн:...2018 оны 03 дугаар сарын 19-ны өглөө 09 цагт ажилдаа гарч яваад орой 20цагт гэртээ иртэл үүдний амбаарын дээд хэсгийг эвдсэн байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Гэртээ орж ирээд эмэгтэй хүний мөнгөн хослол, сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, эрэгтэй хүний мөнгөн гинж, эмэгтэй хүний 2 мөнгөн гинж, манай охины мөнгөн эдлэл, самсунг галакси эс 4 гар утас зэрэг эд зүйл алдагдсан байсан гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас 58-59 дүгээр хуудас/,

       2.20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Эын:...2017 оны 12 сарын 14-ны өдөр ээж Н надруу утсаар залгаад Баянхошуунд байдаг гэрт цонх онгойсон юм шиг байна очоод үзээдэх гэж ярьсан. Би 11-12 цагийн орчим очиход юм алга болсонг мэдээгүй. Байшин дотор үүдний хэсэгт шүүгээнд гар дрилл байхгүй болохоор нь цааш шалгаж үзтэл компрессор, трупп малгайлагч зэрэг эд зүйл байхгүй байсан. Тэгээд цагдаад хандсан юм гэх мэдүүлэг. /5 дугаар хавтас 10-13 дугаар хуудас/,

      2.21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Н.Б:.. Энэ хулгай орсон байшинд манай ээжийн дүү болох О  амьдардаг юм. 2018 оны 02 сарын 15-ны өдөр хашаа байшингаа эзэнгүй орхиод Өмнөговь аймагт очиж сар шинээ тэмдэглэх гээд явсан байсан юм. Миний бие өнөөдөр буюу 2018 оны 02 сарын 18-ны орой 21 цаг болж байхад гэртээ ирэхэд Отгонбямба ахын байшингийн цонхоор нь хулгайч орж дотор нь байсан 3 ширхэг мөнгөн аяга алдагдсан байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтас 199-200 дугаар хуудас/

     2.22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.А:...2018 оны 04 сарын 03-ны өглөө 08 цагийн үед би босож 00-д ороход манай хашааны эзэн Д ахын хувийн орон сууцны хаалга цонх хөшигнүүд нь хэвийн зүгээр байсан. Өдөр 11 цагийн орчим би дахин гэрээсээ гараад 00-д бие засчихаад хаалга цонх хөшигний байрлалыг шалгаж үзтэл хөдөлсөн байхаар нь гэрийн эзэн болох Дэрмээ ахын хадам ээж Д.Э эгчид 99186973 дугаарын утас руу залгаж мэдэгдсэн гэх мэдүүлэг. /4 дүгээр хавтас 28-29 дүгээр хуудас/,

      2.23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/065 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 4, 7, 8, 9 гэж дугаарласан гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 3, 5, 6 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэх 6 ширхэг гарын мөр нь папилон санд бүртгэгдсэн гарын хээний дардасууд болон эзэнгүй хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. гэх Криминалистикийн шинжээч, Цагдаагийн ахмад Г.Ганхүлэг гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтас, 25 дугаар хуудас/,

       2.24. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 02/161 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн 2, 3, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 15 гэж дугаарласан 11 ширхэг гарын мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 4, 13, 14, 16 гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэхгүй. 2. Харицуулах загварт ирүүлсэн хохирогч Х.Бгийн гарын хээний дардас харьцуулах шинжилгээний шаардлага хангаж байна. 3. Шинжилгээнд тэнцсэн 8 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN005210010824 бүртгэлийн дугаартай Батсайхан овогтой Цогтбаярын баруун гарын эрхий хурууны дардастай, 9 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN005210010824 бүртгэлийн дугаартай Батсайхан овогтой Цогтбаярын баруун гарын дунд хурууны дардастай, 12 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN005210010824 бүртгэлийн дугаартай Ба овогтой Цо зүүн гарын эрхий хурууны дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрэй хоорондоо тус тус тохирч байна. 4. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд нь гарын хээний нэгдсэн санд байгаа гарын хээний дардсууд болон мөрүүдтэй тохирохгүй байна. гэх Шинжээч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Дэмчигийн дүгнэлт /1 дүгээр хавтас 71-72 дугаар хуудас/,

           2.25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 01/290 дугаартай актын: 1. Хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж байгаа 1 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь хохирогч Хайнзан овогтой Азбаярын гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна. Криминалистикийн ахлах шинжээч, Цагдаагийн ахмад Б.Түвшинбаатарын дүгнэлт /1 дүгээр хавтас 157 дугаар хуудас/,

        2.26. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2143 дугаартай актын:

       1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 4,5 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй.

       2. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр санд MN000610021101, MN005210010824 дугаараар 2 удаа бүртгэгдсэн Б….. зүүн гарын долоовор хуруугаар, 2 дугаартай гарын мөр Б.Цын зүүн гарын дунд хуруугаар, 3 дугаартай гарын мөр Б.Цын зүүн гарын ядам хуруугаар үүсгэгдсэн байна. Ахлах шинжээч, Цагдаагийн ахмад Б.Золзаяагийн дүгнэлт /2 дугаар хавтас 34 дүгээр хуудас/,

        2.27. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 848 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн №1, 2 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. Ахлах шинжээч, Цагдаагийн хошууч Э.Нарантунгалагийн дүгнэлт /2 дугаар хавтас 188 дугаар хуудас/,

      2.28. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 23 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 3 дугаартай гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн С.Мын гарын дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд тэнцэж буй 3 дугаартай гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн С.Мийн баруун гарын алгаар үүсгэгдсэн байна. 3. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын гарын мөр харьцуулах загварт ирүүлсэн С.Мийн гарын дардас өөр хоорондоо болон санд бүртгэлтэй гарын мөр, дардсуудтай тохирохгүй. Ахлах шинжээч, Цагдаагийн ахмад Б.Золзаяагийн дүгнэлт /3 дугаар хавтас 18 дугаар хуудас/,

       2.29. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2173 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 3. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай 2 ширхэг гарын мөр Рэнцэндоржийн Энхцэцэгийн зүүн гарын дунд, ядам хуруугаар, 5 дугаартай гарын мөр санд MN000610021101, MN005210010824 дугааруудад бүртгэгдсэн Батсайханы Цогтбаяр гэгчийн баруун гарын долоовор хуруугаар үүсгэглсэн мөрүүд байна. Мэргэшсэн шинжээч, Цагдаагийн хошууч А.Азжаргалын дүгнэлт /3 дугаар хавтас 72 дугаар хуудас/,

      2.30. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 174 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн №1,3,5 дугаарын 3 ширхэг, №2 дугаарын 2 ширхэг гарын мөр, М.Ш гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн №4 дугаарын 1 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 3. Шинжилгээнд тэнцсэн №2 дугаарын 2 дахь гарын мөр санд MN005210010821, MN000610021101 дугаарт Батсайхан овогтой Цогтбаяр нэрээр 2 удаа бүртгэгдсэн хүний зүүн гарын дунд хурууны дардастай, №2 дугаарын 1 дахь гарын мөр Б.....зүүн гарын ядам хурууны дардастай тохирч байна. 4.Шинжилгээнд тэнцсэн бусад дугаарын гарын мөрүүд, М.Ш  гарын хээний дардас санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон дардсуудтай өөр хоорондоо тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарантунгалаг гэх дүгнэлт. /3 дугаар хавтас, 132 дугаар хуудас/

        2.31. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/253 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй. 2. Шинжилгээнд ирүүлсэн адилтгалын шинжилгээнд тэнцэх 3 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь папилон санд MN005210010824, MN000610021101 дугаараар бүртгэгдсэн Б.....зүүн гарын алганы хээний дардастай тохирч байна. Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Нямдага гэх дүгнэлт. /3 дугаар хавтас 237 дугаар хуудас/,

        2.32. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/256 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4,5 гэж дугаарласан 5 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. 2. 1 гэж дугааралсан гарын мөр нь Папилон санд MN005210010824 дугаараар бүртгэгдсэн Батсайхан овогтой Цогтбаярын зүүн гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн байна. 3. Б….. нь Папилон санд MN005210010824 MN000610021101 дугаараар 2 удаа тус тус санд бүртгэгдсэн байна. Криминалистикийн шинжээч цагдаагийн дэслэгч Б.Болдэрдэнэ гэх дүгнэлт. /4 дүгээр хавтас, 32 дугаар хуудас/, 2

     2.33. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/121 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3,4 гэж дугаарласан мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдэг болох папилляр шугамын эхлэл, төгсгөл, нийлэлт, салаалалт зэрэг шинж тэмдгүүд нь тод дүрслэгдээгүй, тооний хувьд шууд дүгнэлт өгөхөд хангалтгүй байх тул адилтгалын шинжилгээний шаардлага хангахгүй. Шинжээч, Цагдаагийн дэслэгч У.Батмөнх гэх дүгнэлт. /4 дүгээр хавтас, 88 дугаар хуудас/ ,

        2.34. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 06/284 дугаартай актын: 1. шинжилгээнд ирүүлсэн 1, дугаарлаагүй, 2, 3/а, б/, 4 гэж дугаарласан 6 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. 2. 3а гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN005210010824 дугаараар бүртгэгдсэн Б…....... баруун гарын эрхий хурууны хээгээр үүсгэгдсэн байна. 3. Б............. нь Папилон санд MN005210010820, MN000610021101 дугаараар 2 удаа тус тус санд бүртгэгдсэн байна. Криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Болор-Эрдэнийн дүгнэлт /4 дүгээр хавтас 137-138 дугаар хуудас/,

        2.35. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 550 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн НШШГ-ын ЧДКШТ-ийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Билгүүний хэргийн газраас илрүүлж бэхжүүлсэн”1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. “2” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. 2. Адилтгалын шинжилгээнд тэнцэж буй “1” гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын хээний дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Т.Оюунжагал гэх дүгнэлт. /4 дүгээр хавтас, 203 дугаар хуудас/,

       2.36. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 145 дугаартай актын: 1. Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаарын 1 ширхэг гарын мөр, Э.Э гарын хээний дардас харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн №1,3 дугаарын 2 ширхэг гарын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй. 3. Шинжилгээнд тэнцсэн 1 ширхэг гарын мөр, Эрдэнэцогт овогтой Энхболдын гарын хээний дардас санд байх эзэнгүй хэргийн гарын мөрүүд болон дардсуудтай тохирохгүй байна. Ахлах шинжээч, цагдаагийн хошууч Э.Нарантунгалагийн дүгнэлт /5 дугаар хавтас, 19 дүгээр хуудас/,

        2.37. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2382 дугаартай актын:

        1. Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Очтуяагийн илрүүлж бэхжүүлсэн “1,2,6,7,8,9,10” дугаартай 7 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. “3,4,5,11,12,13” дугаартай 7 ширхэг мөр шинжилгээнд тэнцэхгүй.

        2. Шинжилгээнд ирүүлсэн “2,6,8,9” дугаартай гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын дардсууд, эзэнгүй хэргийн газраас бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй. 3. “1,7,10” дугаартай гарын мөрүүд MN000610021101, MN005210010824 дугаараар бүртгэгдсэн Б.Ц баруун гарын эрхий, дунд хуруугаар, зүүн гарын алганаас үүсгэгдсэн. Ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Сүхболд гэх дүгнэлт. /5 дугаар хавтас, 69 дүгээр хуудас/, Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

          3.1. Улсын яллагч: Хавтаст хэргийн 1 дүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудас хохирогч Э.Өнөболдын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийг 9-10, 11-13 дугаар хуудас хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 26 хуудас эд зүйлийн үнэлгээ, 1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас хохирогч Х.Бгийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудас гэрч Ч.Эийн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 47-49, 50-53 дугаар хуудас хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 1 дүгээр хавтаст хэргийн 71-80 дугаар хуудас гар мөрийн хээ, 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 1 дүгээр хавтаст хэргийн 55-59 дүгээр хуудас мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар хуудас яллагдагчаар Б.Ц хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 144-146 дугаар хуудас хохирогч Х.Аын мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 138-139, 140-141 дүгээр хуудас хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 1 дүгээр хавтаст хэргийн 163 дугаар хуудас яллагдагч Б.Цын сэжигтнээр өгсөн мэдүүлэг, 1 дүгээр хавтаст хэргийн 201-203 дугаар хуудас хохирогч Ж.Отгонбямбын мэдүүлэг, 1 дүгээр хавтастхэргийн 194, 195-1957 дугаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 206 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дугаар хуудас Б.Ц яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дүгээр хавтаст хэргийн 225-227, 228-242 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2 дугаар хавтаст хэргийг 11-12 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 2 дугаар хавтаст хэргийн 10 дугаар хуудас Б.Цын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 29 дүгээр хуудас хохирогч Б.Аын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 34 дүгээр хуудас гар хурууны мөрөнд шинжилгээ хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, 2 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ хийлгэсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас хохирогч Г.Бын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 68-72 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 80-81 дүгээр хуудас алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 132-134 дүгээр хуудас хохирогч У.Оийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 125-128 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2 дугаар хавтаст хэргийн 139-141 дүгээр хуудас алдагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 150 дугаар хуудас яллагдагч Б.Ц хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 132-133 дугаар хуудас хохирогч Б.Эын мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 170 дугаар хуудас 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2 дугаар хавтаст хэргийн 192, 195 дугаар хуудас алдагдсан эд зүйлийн үнэлгээ, 2 дугаар хавтаст хэргийн 200 дугаар хуудас яллагдагч Б.Ц сэжигтнээр мэдүүлсэн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 175,176 дугаар хуудас эд зүйл түр хураан авсан хохирогч Б.Эт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас хохирогч С.Мийн мэдүүлэг, 2 дугаар хавтаст хэргийн 250 дугаар хуудас 2017 оны 12 дугаар сарын 9-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 22, 26-27 дугаар хуудас алдагдсан эд зүйлийг нийт 1.244.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ, 3 дугаар хавтаст хэргийн 47,48 дугаар хуудас яллагдагч Б.Цын мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 63-66 дугаар хуудас хохирогч Ж.Бийн мэдүүлэг, 3 дугаар хавтаст хэргийн 59-62 дугаар хуудас 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 3 дугаар хавтаст хэргийн 60-62 дугаар хуудас гэрэл зургийн үзүүлэлт, 4 дүгээр хавтаст хэрэг 90 дүгээр хуудас эд зүйлийн үнэлгээ, 4 дүгээр хавтаст хэргийн 60 дугаар хуудас яллагдагч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 4 дүгээр хавтаст хэргийн 117-119 дүгээр хуудас хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, 4 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар хуудас шинжээчийн дүгнэлт, 4 дүгээр хавтаст хэргийн 142-143 дугаар хуудас эд зүйлийн үнэлгээ, 4 дүгээр хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас яллагдагч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 194-199 дүгээр хуудас хохирогч Б.Оийн мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 183 дүгаар хуудас хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 4 дүгээр хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлт, 4 дүгээр хавтаст хэргийн 207-208 дугаар хуудас хөрөнгийн үнэлгээ, 4 дүгээр хавтаст хэргийн 217 дугаар хуудас яллагдагч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 5 дугаар хавтаст хэрэг 10-13 дугаар хуудас хохирогч Э.Эын мэдүүлэг, 4 дүгээр хавтаст хэргийн 241, 5 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас 2017 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, 5 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас алдагдсан эд хөрөнгөд 410.000 төгрөгийг үнэлгээ хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байрсуурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан судлуулах зүйлгүй гэв. Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов. Шүүгдэгч Б.Ц нь: - 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 35-9096 тоотод оршин суух иргэн Э.Өын өвлийн сууцны цонхыгтүлхэн хууль бусаар нэвтрэн оржЛеново маркийн зөөврийн компьютер, бэлэн 20.000 төгрөг, нокиа маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 540.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоотолгойн 29-755 тоотод оршин суух иргэн Х.Бгийн өвлийн сууцны цонхыг хагалан, монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтрэн орж жижиг гарын мөнгөн аяга 4 ширхэг, хуучин цагийн их гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, үндсэн тагштай цэвэр гар хийцийн дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бөгж 5 ширхэг, 1 хос ээмэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан 5.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

      -2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн нарангийн 7 дугаар гудамж 202 тоотод оршин суух иргэн Х.Аын гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч хөөрөг, самсунг маркийн гар утас, таблет, бугуйн цаг зэрэг эд зүйл хулгайлан авч 2.751.330 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 02 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Бага Дарь Эхийн 1-1827 тоотод оршин суух иргэн Ж.О өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн аяга хулгайлж 300.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 13 цагаас 21 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь Эхийн 6-1779 тоотод оршин суух иргэн Д.Бгийн өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 4 хос мөнгөн эдлэл, алтан гинж, монетон ээмэг, сувдан хослол зэрэг эд зүйл хулгайлж 1.676.100 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Өлгийн 31-532 тоотод оршин суух иргэн Б.Аын өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан 65.000 төгрөгийн хохирол учруулсан, -2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо МИК-ийн 1-11 тоотод оршин суух иргэн Г.Бын хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны цонхыг түлхэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 500.000 төгрөг, 2 ширхэг хөөрөг, 2 ширхэг хөөрөгний даалин зэрэг эд зүйлийг хулгайлан нийт 690.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооБага нарангийн 44-68 тоотод оршин суух иргэн У.Оийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж дунд гарын мөнгөн аяга, гар утас зэрэг эд зүйл хулгайлан 240.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Б.Эын эзэмшлийн Горькийн .........тоот зуны байшингийн цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж эмэгтэй хүний нэхий дээл, 2 ширхэг хэтэвч, 2 ам доллар, бэлэн 30.000 төгрөг зэрэг эд зүйл хулгайлан 350.994 төгрөгийн хохирол учруулсан, -2017 оны 12 дугаар сарын 09-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы ..........тоотод оршин суух хохирогч С.Мийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 1.244.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан, -2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны ..........тоотод оршин суух Ж.Бийн байнга оршин суух зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж дунд гарын халтар манан хөөрөг, мөнгөн аяга, зөөврийн компьютер, морин хуурын мөнгөн тоног, мөнгөн гинж, бөгж зэрэг эд зүйлсийг хулгайлан 7.715.000 төгрөгийн хохирол учруулсан, -2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы .......тоотод оршин суух Э.Бий байнга оршин суух зориулалттай өвлийн орон сууц вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга, монетон бөгж, гинж, мөнгөн бөгжнүүд, хөөрөг зэрэг эд зүйл хулгайж бусдад 3.830.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн ........тоотод оршин суух иргэн Д.Гийн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч мөнгөн хазаар, төмөр гаансны толгой зэрэг эд зүйл хулгайлан авч бусдад 2.510.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо, Хувьсгалчдын А-1 дүгээр гудамжны ..... тоотод байрлах иргэн Ж.Дийн өвлийн орон сууцны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга хулгайлан авч бусдад 1.120.000 төгрөгийн хохирол учруулсан, -2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 24 дүгээр гудамжны ........ тоотод оршин суух А.Бын байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч зөөврийн компьютербэлэн 20.000 төгрөг, эмэгтэй хүний мөнгөн гинж, ээмэг, мөнгөн ээмэг, бөгж, кулон зэргийг хулгайлан авч бусдад 590.000 төгрөгийн хохирол учруулсан, -2017 оны 11 дүгээр сарын 17-ний өдрөөс 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн ….... дүгээр хорооны нутаг дэвсэрт байрлах Усан сангийн 2-3 тоотод оршин суух иргэн Н.Цын өвлийн сууцанд хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг хөөрөг, мөнгөн эдлэл зэрэг эд зүйлс хулгайлан бусдад 1.740.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн ..........тоотод оршин суух иргэн Б.Оийн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч алтан монетан бөгж, мөнгөн бөгж, монетан ээмэг, их гарын дунд гарын мөнгөн аяга, жижиг мөнгөн аяга, эрэгтэй тоногтой бүс, эмэгтэй мөнгөн тоноглолтой 1 ширхэг манан хөөрөг зэрэг эд зүйл хулгайлан бусдад 2.626.000 төгрөгийн хохирол учруулсан, -2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн …...... дугаар хорооны нутаг дэвсгэр Баянцагааны 9-1 тоотод оршин суух иргэн Э.Эын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж компрессор, трупп малгайлагч, дрилл зэрэг эд зүйлийг хулгайлан бусдад 410.000 төгрөгийн хохирол учруулсан, -2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн …..... дугаар хорооны нутаг дэвсгэр Зв хэсгийн 640 тоотод оршин суух иргэн П.Хгийн монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж 2 ширхэг мөнгөн гинж, эрэгтэй хүний хүзүүний гинж сувдан шигтгээтэй мөнгөн ээмэг, сувдан шигтгээтэй зүүлт,4 ширхэг мөнгөн аяга, эс 4 маркийн гар утас зэрэг эд зүйлсийг хулгайлан 415.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн, Яллагдагч Б.Ц нь нийт 19 удаагийн үргэлжилсэн үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд, нууцаар хууль бусаар нэвтрэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад нийт 34.013.424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Ө, Х.Б, Х.А, Ж.О, Д.Б, Б.А, Г.Б, У.О, Б.Э, С.М, Ж.Б, Э.Б, Д.Г, Ж.Д, А.Б, Н.Ц, Б.О, Э.Э, П.Х нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, эд зүйлийн үнэлгээнүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 2382, 06/284, 06/256, 06/253, 174, 2173, 2143, 02/161 дугаартай гарын мөрийн дүгнэлтүүд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлнотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Цыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Б.Цын гэм буруутай үйлдлээсхохирогч Э.Өад 540төгрөг, Х.Бд 5.200.000 төгрөг, Х.Ат 2.751.000 төгрөг, Ж.Од 300.000 төгрөг, Д.Бд 1.676.100 төгрөг, Б.Ад 65.000 төгрөг, Г.Бод 690.000 төгрөг, У.Од 240.000 төгрөг, Б.Эт 350.994 төгрөг, С.Мид 1.244.000 төгрөг, Ж.Бид 7.715.000 төгрөг, Э.Бд 3.830.000 төгрөг, Д.Гэд 2.510.000 төгрөг, Ж.Дд 1.120.000 төгрөг, А.Бт 590.000 төгрөг, Н.Цт 1.740.000 төгрөг, Б.От 2.626.000 төгрөг, Э.Эод 410.000 төгрөг, П.Хд 415.000 төгрөгийн хохирол учирчээ. Иймд Б.Цаас 34.013.424 төгрөгийг гаргуулж дээрхи нэр бүхий хохирогч нарт тус тус олгохоор шүүх шийдвэрлэлээ. Шүүгдэгчээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дээр нэг хэрэг шалгагбайгаа түүнийг нэгтгэн шалгуулж шийдвэрлүүлмээр байна гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэхгүй боломжгүй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч Б.Ц нь хаана, хэзээ гэмт хэрэг үйлдсэн, аль дүүргийн цагдаагийн хэлтэс дээр шалгагдаж байгаа, ямар хэрэгт шалгагдаж байгаа, хэзээ эрүүгийн хэрэг үүссэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй, шүүгдэгч энэ талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгчээс гаргасан хэргийг нэгтгэн шалгуулах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэж шүүх дүгнэлээ. Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахүйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзлээ. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

            Монгол УлсынЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                                                                                   ТОГТООХ нь:                     

           1. Шүүгдэгч Б.Цг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахьхэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Б.Цыг 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Цт оногдуулсан 8 /найман/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Цын цагдан хоригдсон 170 /нэг зуун далан/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

      5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Цаас 34.013.424 / гучин дөрвөн сая арван гурван мянга дөрвөн зуун хорин дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Өад 540.000 төгрөг, Х.Бд 5.200.000 төгрөг, Х.Ат 2.751.000 төгрөг, Ж.Од 300.000 төгрөг, Д.Бд 1.676.100 төгрөг, Б.Ад 65.000 төгрөг, Г.Бод 690.000 төгрөг, У.Од 240.000 төгрөг, Б.Эт 350.994 төгрөг, С.Мид 1.244.000 төгрөг, Ж.Бид 7.715.000 төгрөг, Э.Бд 3.830.000 төгрөг, Д.Гэд 2.510.000 төгрөг, Ж.Дд 1.120.000 төгрөг, А.Бт 590.000 төгрөг, Н.Цт 1.740.000 төгрөг, Б.От 2.626.000 төгрөг, Э.Эод 410.000 төгрөг, П.Хд 415.000 төгрөгийг тус тус олгосугай.

        6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хүзүүний шар өнгийн металл гинж 1 ширхэг, шар өнгийн метал бугуйвч 1 ширхэг, хүрэн өнгийн чулуун шигтгээтэй цагаан өнгийн сүүжин хэлбэртэй ээмэг 1 хос, хас хээ бүхий дүрстэй цагаан өнгийн метал бөгж 1 ширхэг, нарийн сураар оосорлосон шар өнгийн нүхтэй зоос 9 ширхэг, хөөрөгний бор өнгийн чулуун толгой 1 ширхэг, улаан хүрэн өнгийн чулуун толгойтой бор өнгийн чулуун хөөрөг 1 ширхэг, модон халбага 1 ширхэг, улаан шар өнгийн даалин, ногоон улаан өнгийн далин 2 ширхэг зэргийг худалдан борлуулж орлогыг тусгай дансанд хадгалж, улсын орлогод оруулсугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хэлхээтэй түлхүүр 2 ширхэг, хар өнгийн автомашины түлхүүр 1 ширхэг, кингстон гэх бичигтэй зөөврийн плаш диск 1 ширхэг, хүрэн, хар өнийн бүс 2 ширхэг, эд зүйлүүдийг эзэмшигчид нь буцаан олгосугай.

      8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сум 1 ширхэг, хар өнгийн цүнх 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.

       9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Цт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлж, эдлэх ялыг 2018 оны 09 дүгээр сарын 19- ний өдрөөс эхлэн тоолсугай.

      10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

                                     ШҮҮГЧ                            С.БАТГЭРЭЛ

                                      ШҮҮГЧ                           Б.ХАЛИУН

 

677