| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2017/01010/И |
| Дугаар | 00956 |
| Огноо | 2017-09-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 00956
2017 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2017/00956
Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт багийн Толгодын 31-45 тоотод оршин суух, Хар тугчин овогт Ц.Н /Регистрийн дугаар: ФМ86101206/
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт багийн Толгодын 31-45 тоотод оршин суух, Хангайхан овогт Ү.Б/ Регистрийн дугаар: ФЖ91022013/
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Миний бие Ц.Н нь 2009 онд Ү.Б-тэй танилцан гэр бүл болж бид 2010 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд охин Б.М, 2015 онд хүү Б.А тус тус төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Б.М, хүү Б.А нарыг өөрийнх нь асрамжинд авч, хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгоно, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь Солонгос Улсад суралцдаг, бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэр бүл цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Б.А, охин Б.М нарыг эхийн асрамжинд үлдээж, хуульд заасны дагуу тэтгэмж төлөхийг зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ү.Б-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ү.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2009 онд танилцаж, гэр бүл болж 2010 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь Г-256 дугаартай гэрлэлтийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас охин Б.М 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр, хүү Б.А 2015 оны 08 дугаар сарын 27-нд тус тус төрсөн, одоо эрүүл бойжиж байгаа болох нь талуудын тайлбар, “Энхжих Мандариваа” ӨЭМТөвийн тодорхойлолт Б.М-ийн Г-1376 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.А-ын 6101001633 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.
Зохигчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцол, хувийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдрах болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон, хариуцагч Ү.Б нь Солонгос улсад суралцаж байгаа зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Охин Б.М, хүү Б.Анар нь эхийн хамт амьдарч байгаа ба хүүхдийн өсөж торнисон орчин нөхцлийг өөрчлөх шаардлагагүйн дээр бусад нөхцөл байдлыг харгалзан эхийн асрамжинд үлдээж, тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх тухай эцэг, эхийн үүргийн талаар болон эд хөрөнгийн талаар зохигчид маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Билгүүнээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Н-д олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ц.Н, Ү.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин Б.М, хүү Б.А нарыг эх Ц.Н-ын асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар 11 нас, амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь тэтгэлэг тогтоон эцэг Ү.Б-ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь бие биедээ саад учруулахгүй байхыг зохигчидод даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Дуламсүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.Б-ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Н-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН