| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригоогийн Нандинцэцэг |
| Хэргийн индекс | 170/2021/0140/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/138 |
| Огноо | 2021-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрхэмбаяр |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2021/ШЦТ/138
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга П.Намхайдагва Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Ч.******* Шүүгдэгч Г.******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.*******, Г.******* нарт холбогдох 2123001590186 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг, Завхан аймгийн сумын баг ******* тоотод оршин суух хаягтай, урьд Завхан аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, овогт *******ын ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, овогт *******ийн ******* /Регистрийн дугаар: *******/
Шүүгдэгч Ч.******* Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Завхан аймгийн багийн нутаг дэвсгэрт иргэн Г.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөсөн, Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заабуюу мөн цаг хугацаанд Ч.*******ийн толгой, нүүрэн тус газар нь бахиар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Ч.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн багийн нутаг дэвсгэрт иргэн Г.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар мөргөсөн, Шүүгдэгч Г.******* нь мөн цаг хугацаанд Ч.*******ийг нүүрэнд мөргөлөө гэсэн шалтгаанаар түүний толгой, нүүрэн тус газар нь бахиар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Ч.******* өөрийг нь цохисон талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч Г.*******гийн “...2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нийг шилжих шөнө ... сум руу хүн тээвэрлэж орж ирээд ... гэх газарт бага насны 3 хүүхэдтэй эмэгтэйг буулгах гээд хашааных нь гадаа очоод зогстол уг хашаан дотроос үл таних 2 согтуу залуу гарч ирсэн. Тэгтэл үл таних 2 залуугийн өндөр нуруутай залуу /Ч.*******/ нь “аан чи муу хаанахын пиздаа вэ?” гээд согтуурхаад байхаар нь “юу ярьцгаагаад байгаа юм бэ, энэ миний машин гэхэд наад чинь манай ахын машин байна” гээд маргаан эхлүүлсэн. Би үл таних согтуу залууг “та нар яах гээд байгаа пиздаа нар вэ” гэхэд “өө намайг пиздаа гэлээ” гээд над руу дайраад өндөр нуруутай залуу нь намайг машинаас буухад эрүү рүү нэг удаа баруун нүдний орчимд нэг удаа мөргөсөн. . Тэгэхээр нь уур хүрээд “яадаг муу золбингууд вэ” гэхэд миний нүүр рүү нэг удаа цохисон тэгтэл хөмсөгнөөс цус гарахаар нь машинд байсан бахиа гаргаж ирээд өндөр нуруутай залуугийн толгой орчимд нь 1-2 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр, Г.******* өөрийг нь бахиар цохисныг шууд тусган мэдүүлсэн хохирогч Ч.*******ийн “...2021 оны 11 дүгээр сарын 12-ний ...шөнийн 01 цагийн орчимд ахын гэрээс харих гээд гартал үл таних /хохирогч Г.*******/ ах фургонтой ирж зогссон байхад нь тааралдсан. Тэгээд би хохирогчтой юм ярьтал “чи эзэнгүй айлд юу хийж яваа золбин нохой вэ” гээд намайг доромжлоод байхаар нь машинаас нь буулгаж ирээд нэг удаа нүүрэн тус газарт нь мөргөөд үргэлжлүүлээд нүүрэн тус газарт нь гараараа 2 удаа цохисон. Тэгтэл хохирогч гэх ах машинаасаа бахь гаргаж ирээд миний духны зүүн талд 2 удаа ... Үүнээс болоод духны зүүн талд 36 оёдол тавиулсан. Зүүн талын шанаа хавдсан мөн чих шалбарсан, хамрын нуруу шалбарсан. Өөр гэмтэл байхгүй...” гэсэн мэдүүлгээр, Г.*******, Ч.******* нар харилцан зодолдсон талаар мэдүүлсэн гТ.ын “...2021 оны 11 дүгээр сарын 12-ны ... шөнийн 01 цагийн орчимд ...гэрээс гартал хашааны гадаа Ч.******* үл таних хүнтэй зодолдсон байдалтай нүүр нь цус болсон түүнтэй зодолдсон гэх хүний нүүр нь бас цус болсон байдалтай байсан. Ч.******* нь тухайн үед үл таних хүн рүү заагаад “энэ хүн намайг бахиар миний толгой руу цохисон” гээд байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгаад гэр рүү оруулаад цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Ч.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн биед хөнгөн зэрггэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Т.ын гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 000000409 дугаартай “...1.Иргэн Г.*******гийн биед: Гэмтэл учирсан байна. 2.Иргэн Г.*******гийн биед баруун нүдний хөмсөгт шарх, баруун нүдэнд цус хуралт гэмтэл учирсан байна. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Тус гэмтлүүд нь цаг хугацааны хувьд зөрчил үйлдэгдсэн хугацаатай тохирч байна. 5.Тухайн гэмтэл нь Хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Иргэн Г.*******гийн биед баруун нүдний хөмсөгт шарх, баруун нүдэнд цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр, Г.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Ч.*******ийн биед хөнгөн зэрггэмтэл учирсан нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Пгийн гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 000000421 дугаартай “...1.Ч.*******ийн биед зүүн хөмсөгний дээд хэсэгт хөндлөн шарх, уг шархны дээд хэсэгт, хамрын нурууны хэсэгт, зүүн хацарт, зүүн шанааны хэсэгт, зүүн чихний дэлбээний хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүгэгдэж болно. 3.Ч.*******ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрх үүссэн гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Иргэн Ч.*******ийн биед үүссэн дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г.*******гийн нүүрэн тус газар мөргөж, цохисон үйлдэлдээ, шүүгдэгч Г.******* нь Ч.*******ийг толгой, нүүрэн тус газар нь бахиар цохисон үйлдэлдээ шууд санаатай хандсан байна. Шүүгдэгч Г.*******гийн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Ч.*******ийн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэнд хөнгөн хохирол тус тус учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч нар өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Шүүгдэгч Г.*******, Ч.******* нар нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж шүүгдэгч Г.******* нь хохирогч Ч.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Г.******* нь хохирогч Ч.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Ч.*******, Г.******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч Ч.******* нь хохирогч Г.*******д төлөх төлбөргүй болох нь шүүгдэгч Ч.*******оос “хохирол төлбөр нэхэмжлэхгүй, дураараа эвлэрсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр, шүүгдэгч Г.******* нь хохирогч Ч.*******ид төлөх төлбөргүй болох нь хохирогч “Ч.*******ийн шүүгдэгч Г.*******гаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтээр тус тус нотлогдож байна. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Ч.*******, Г.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлзөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир тэдэнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч нарт прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгхариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Ч.*******ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Г.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт *******ын *******, овогт *******аагийн ******* нарыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр, шүүгдэгч Г.*******г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Г.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш шүүгдэгч нар 3 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******ид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Г.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.
5.Шүүгдэгч Ч.*******, Г.******* нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нар нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ