| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0378/и |
| Дугаар | 417 |
| Огноо | 2017-08-10 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 417
2017 оны 08 сарын 10 өдөр Дугаар 129/шз2017/00417 Эрдэнэбулган сум
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,
Нэхэмжлэгч: ХААН банкны Архангай салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Баянгол багийн Дэлгэр-Өндөр хорооллын 5-1 тоотод оршин суух Мижиг овгийн Тулгын Эрдэнэпил /РД:АД86111018/, Олхонууд овгийн Зоригтбаатарын Булгамаа /РД:ГЮ88122967/ нарт холбогдох
Нийт 32641442, 69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 5002147,38 төгрөг зээлийн хүүгийн төлбөрт 5254896,37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4691,84 төгрөг, нийт 10261735, 59 төгрөгийн төлбөрийг хийсэн байна. Зээлдэгч Булгамаа нь 2017 оны 01 дүгээр сарын 10-аас хойш зээлийн төлбөрөө төлөөгүй ба зээлдэгчийг сайн дураараа зээлээ төлөхийг шаардсан боловч төлөлгүй 148 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний 2.4.1 дэх хэсгийг зөрчин хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймээс зээлдэгч З.Булгамаагаас 2017 оны 06 сарын 07-ны өдрийн байдлаар дараах хэмжээний төлбөрийг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд зээлийн төлбөр 28297852,62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4303754,50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 25,835,57 төгрөг, нийт 32641442,69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхчимэг, хариуцагч З.Булгамаа, Т.Эрдэнэпил нар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нийт 32641442,69 төгрөгийг
| № | ОГНОО | ТӨЛӨХ ДҮН |
| 1 | 08/30/2017 | 200,000.00 |
| 2 | 09/30/2017 | 200,000.00 |
| 3 | 10/30/2017 | 200,000.00 |
| 4 | 11/30/2017 | 200,000.00 |
| 5 | 12/30/2017 | 200,000.00 |
| 6 | 01/30/2018 | 8,000,000.00 |
| 7 | 02/28/2018 | 200,000.00 |
| 8 | 03/30/2018 | 200,000.00 |
| 9 | 04/30/2018 | 200,000.00 |
| 10 | 05/30/2018 | 10,000,000.00 |
| 11 | 06/30/2018 | 200,000.00 |
| 12 | 07/30/2018 | 200,000.00 |
| 13 | 08/30/2018 | 200,000.00 |
| 14 | 09/30/2018 | 10,000,000.00 |
| 15 | 10/30/2018 | 200,000.00 |
| 16 | 11/30/2018 | 200,000.00 |
| 17 | 12/30/2018 | 2,042,000.00 |
| НИЙТ | 32642000.00 | |
Дээрх графикийн дагуу төлөхөөр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Архангай салбар нь хариуцагч З.Булгамаа, Т.Эрдэнэпил нараас 32642000.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, хариуцагч З.Булгамаа, Т.Эрдэнэпил нар нь нийт 32641442,69 төгрөгийг
| № | ОГНОО | ТӨЛӨХ ДҮН |
| 1 | 08/30/2017 | 200,000.00 |
| 2 | 09/30/2017 | 200,000.00 |
| 3 | 10/30/2017 | 200,000.00 |
| 4 | 11/30/2017 | 200,000.00 |
| 5 | 12/30/2017 | 200,000.00 |
| 6 | 01/30/2018 | 8,000,000.00 |
| 7 | 02/28/2018 | 200,000.00 |
| 8 | 03/30/2018 | 200,000.00 |
| 9 | 04/30/2018 | 200,000.00 |
| 10 | 05/30/2018 | 10,000,000.00 |
| 11 | 06/30/2018 | 200,000.00 |
| 12 | 07/30/2018 | 200,000.00 |
| 13 | 08/30/2018 | 200,000.00 |
| 14 | 09/30/2018 | 10,000,000.00 |
| 15 | 10/30/2018 | 200,000.00 |
| 16 | 11/30/2018 | 200,000.00 |
| 17 | 12/30/2018 | 2,042,000.00 |
| НИЙТ | 32642000.00 | |
Дээрх графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321157 төгрөгөөс 160578 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 160578 төгрөг, хариуцагч З.Булгамаа, Т.Эрдэнэпил нараас 160578 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбарт олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Т.Эрдэнэпил, З.Булгамаа нар нь нийт 32641442,69 төгрөгийг
| № | ОГНОО | ТӨЛӨХ ДҮН |
| 1 | 08/30/2017 | 200,000.00 |
| 2 | 09/30/2017 | 200,000.00 |
| 3 | 10/30/2017 | 200,000.00 |
| 4 | 11/30/2017 | 200,000.00 |
| 5 | 12/30/2017 | 200,000.00 |
| 6 | 01/30/2018 | 8,000,000.00 |
| 7 | 02/28/2018 | 200,000.00 |
| 8 | 03/30/2018 | 200,000.00 |
| 9 | 04/30/2018 | 200,000.00 |
| 10 | 05/30/2018 | 10,000,000.00 |
| 11 | 06/30/2018 | 200,000.00 |
| 12 | 07/30/2018 | 200,000.00 |
| 13 | 08/30/2018 | 200,000.00 |
| 14 | 09/30/2018 | 10,000,000.00 |
| 15 | 10/30/2018 | 200,000.00 |
| 16 | 11/30/2018 | 200,000.00 |
| 17 | 12/30/2018 | 2,042,000.00 |
| НИЙТ | 32642000.00 | |
дээрх графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 74 дүгээр зүйлийн 74.5,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 321157 төгрөгөөс 160578 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн орлогын 180000280976 тоот данснаас 160578 төгрөг, хариуцагч З.Булгамаа, Т.Эрдэнэпил нараас 160578 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХААН банкны Архангай салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН