| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2017/0371/и |
| Дугаар | 413 |
| Огноо | 2017-08-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 413
2017 оны 08 сарын 08 өдөр Дугаар 129/шш2017/00413 Эрдэнэбулган сум
Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1994 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 02 дугаар баг, Арсланцохионы 08-27 тоотод оршин суух Боржгин овгийн Рэнцэндагвын Оюунчимэг /РД:АЮ94082709/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд төрсөн, эрэгтэй, Архангай аймгийн Хангай сумын 01 дүгээр багт оршин суух Саарал-Адуу овгийн Алтангэрэлийн Баттөр /РД:АЙ90111413/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж шийдүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Оюунчимэг, хариуцагч А.Баттөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Оюунчимэг нь 2015 онд Баттөртэй ханилан гэр бүлээ батлуулж 2015 оны 10 сард хүүтэй болон хамт амьдарч байгаад гэр бүлийн харьцаа муудаж нөхөр маань гэртээ байхаасаа байхгүй нь дийлэнх болж ааш авир нь эвдэрч гэрийнхэндээ би энэ хүнтэй суухгүй байсан юм гэх мэтээр хэлдэг болсон. Бид хадам аав, ахын хаяанд амьдардаг байсан. Би төв газрын хүн болохоор эхэндээ хөдөөний ажилд маруухан түүн дээр маань дөрөөлөн аав, эгч нар нь намайг ажилд муу миний дүүгийн орон гэрийг бузарлаж байна. Дүү маань чамаас болж архи дарс уулаа гэж болохгүй байгаа юм болгоныг над руу хийдэг. Мөн Баттөр хүүхдээ гэдсэнд байхад нь миний хүүхэд мөн ч юм билүү биш ч юм билүү гэж хэлдэг байсан. Би энэ хүмүүсийн ааш авирыг тэвчихгүй хүүгээ 6 сартай байхад нь өөрийн гэртээ ирсэн. Хүү минь одоо ой гарантай. Өнгөрсөн хугацаанд Баттөр хүүгээ асууж сурдаггүй. Хүү маань одоо хөхний сүүгээрээ хооллон эрүүл саруул миний асрамжид өсөж байгаа. Дундаас нийлсэн эд хөрөнгө гэж сүртэй зүйл байхгүй. Иймд хариуцагч А.Баттөрөөс гэрлэлтээ цуцлуулж хүү Дөлгөөнийг өөрийн асрамжид авна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Баттөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Алтангэрэл овогтой Баттөр би Оюунчимэгийн гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би нэхэмжлэгч Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Би Оюунчимэгээс гэрлэлтээ цуцлуулж хүү Дөлгөөнийг Оюунчимэгийн асрамжид үлдээнэ. Иймд хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Р.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би А.Баттөртэй 2015 оны 07 сарын 03-ны өдөр гэр бүл болсон. 2015 оны 10 сарын 24-ний өдөр хүү маань төрсөн. Өмнө нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрч чадаагүй гэв.
Хариуцагч А.Баттөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.Оюунчимэг нь хөдөөний ажил төрөлд их муу. Өөрөө бие даан ажил хөдөлмөр хийж чаддаггүй. Заавал хүнээр заалгаж байж хийдэг. Их удаан хөдөлгөөнтэй. Манай гэрийнхэн хөдөөний ажил төрөл мэдэхгүй хүнээр яах юм бэ? гээд гадуурхаад байдаг. Би ч гэсэн гэрлэлтээ цуцлуулмаар байна. Би “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүйгээр өөрийнхөө боломжоор сар сард нь болъё” гэж хэлснээс хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж хэлээгүй. Өмсөж зүүх, эдэлж хэрэглэх зүйлсийг нь бэлдэж өгнө гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Оюунчимэг нь хариуцагч А.Баттөрд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамжийн асуудал шийдүүлэхээр нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Р.Оюунчимэг хариуцагч А.Баттөр нар нь 2015 оны 11 сарын 09-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж тэдний дундаас хүү Б.Дөлгөөн 2015 оны 10 сарын 24-ний өдөр төрсөн болох нь зохигч нарын тайлбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Б.Дөлгөөний төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчид нь гэрлэлт цуцлуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хэн аль гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зан харьцаа, сэтгэл санааны хувьд таарч тохирохгүй болсон гэдгээ илэрхийлсэн тул нэхэмжлэгч Р.Оюунчимэг, хариуцагч А.Баттөр нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна.
Хүүхдийн нас, түүнд тавих анхаарал халамжийг харгалзан хүүхдийн амьдарч буй орчин нөхцлийг өөрчлөх онцгой шалтгаан тогтоогдоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-т зааснаар хүү Б.Дөлгөөнийг эх Р.Оюунчимэгийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Р.Оюунчимэг, хариуцагч А.Баттөр нар хэн аль нь хүү Б.Дөлгөөний хувьд эцэг эхийн эрх үүргээ хэрэгжүүлэх, хүүхэдтэйгээ уулзахад саад учруулах, хориглох эрхгүй болно.
Нэхэмжлэгч Р.Оюунчимэг нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Саарал адуу овогт Алтангэрэлийн Баттөр, Боржгин овогт Рэнцэндагвын Оюунчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2015 оны 10 сарын 25-ны өдөр төрсөн хүү Баттөрийн Дөлгөөнийг эх Р.Оюунчимэгийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Оюунчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Баттөрөөс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Оюунчимэгт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.9-д заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН