| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/0144/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1091 |
| Огноо | 2021-10-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1091
2021 10 21 2021/ШЦТ/1091
МОНГОЛ УЛ*******ЫН НЭРИЙН ӨМНӨӨ*******
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч *******.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч Б.Батцэцэг,
Шүүгдэгч *******.*******, Г.Н,
Хохирогч, шүүгдэгч *******.ЛЦ.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарт холбогдох 2106 00000 1793 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1967 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаас 5 дугаар гудамжны 40А тоотод оршин суух, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч овогт *******ийн Л /РД: /,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1977 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, группт, ам бүл 2, ахын хамт амьдардаг, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 20 дугаар хороолол, 12А байрны 70 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 331 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж байсан, Ч овогт *******ийн ******* /РД: /,
3. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1966 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Гэгээнтний 102 дугаар байрны 14 тоотод оршин суух, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан шагналгүй, Зурхайч овогт Цэрэнваанчигийн Г /РД:/,
4. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Гэгээнтэн хотхоны 102 дугаар байрны 14 тоотод оршин суух, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан шагналгүй, Зурхайч овогт Гийн Н /РД:/,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
*******.Л нь *******.*******тай бүлэглэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн төмөрт” худалдааны төвийн үүдэнд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед хэрүүл маргааны улмаас Ц.Гийг зодож, эрүүл мэндэд нь “духанд шарх, дух зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,
*******.******* нь *******.Лтэй бүлэглэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн төмөрт” худалдааны төвийн үүдэнд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед хэрүүл маргааны улмаас Ц.Гийг зодож эрүүл мэндэд нь “духанд шарх, дух зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ц.Г нь Г.Нтай бүлэглэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн төмөрт” худалдааны төвийн үүдэнд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед хэрүүл маргааны улмаас *******.Лг зодож, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, зүүн нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжид зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Г.Н нь Ц.Гтой бүлэглэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн төмөрт” худалдааны төвийн үүдэнд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед хэрүүл маргааны улмаас *******.Лг зодож эрүүл мэндэд нь “хамрын нуруу, зүүн нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******.Лгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******.*******ын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Гийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******.Лгийн өгсөн: “...Г бид хоёр биедээ эвгүй үг хэлээд маргаан болсон. Г бид хоёр барилцаж аваад цохилцож гарсан. Тэгээд хүү нь ирээд цохиод өнөөдөр ийм зүйл болсон. Би болгоомжгүй үйлдэл гаргасандаа харамсаж байна. Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Гийн өгсөн: “... Тухайн өдөр урд хойно болсон асуудлаас болоод ам зөрөөд үргэлжлээд зодоон болсон. Ярилцаад шийдэх зүйлийг хүндрүүлсэндээ харамсаж байна. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Гийн өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 10-ны орой 17 цагийн үед хүү Г.Нгийн хамт БЗД-ийн 22 хороо, Түмэн төмөрт төвөөс лист авахаар очоод хашаа руу нь ороод төмрөө бичүүлчхээд гарч ирээд машинаа асаагаад хөдлөх гэтэл том оврын машин хаагаад зогсчихсон байсан. Тэгээд би жолооч дээр нь очин “хөдлөөд өгөөч” гэтэл “за” гэж хэлээд жолооч нь хөдөлж байтал тэр хооронд дугаарыг нь санахгүй “*******тарекс” машин голоор орж ирээд чихээд зогссон. Тэгэхээр нь би очоод “би энэ машиныг гуйгаад дөнгөж зай гарангуут л чи ороод ирлээ, машинаа холдуулаарай” гэж 2-3 удаа хэлсэн. Тэгтэл жолооч нь намайг “юу гээд байгаа пязда вэ” гэсэн. “Пяздаасаад байх юу байдаг юм, минийх гацчихаад байна. Чи машинаа жаахан хөдөлгөчих” гэхэд жолоочийн хажууд сууж байсан залуу бас намайг “ Юу гээд байгаа пязда вэ, зайл” гээд цээж рүү 2 гараараа хүчтэй түлхсэн. Тэгээд би өмнөөс нь яваад очтол жолооч нь машинаасаа үсэрч бууж ирээд цээжээрээ намайг түлхсэн. Тэгэхээр нь би зөрүүлээд цээжээрээ түлхтэл намайг зуурч авсан. Тэгээд над руу далайх шиг болж, би түрүүлээд нүүр эсвэл толгой хавь руу цохисон байх. Тэгтэл нөгөө залуу нь араас ирэн хоолойноос татаад холдуулж байтал жолооч нь газраас төмөр алх шүүрч аваад цохисон. Тэгэхэд би гараараа хаатал алх нь миний нүдний дээд талд оносон. Тэгж байтал уг газрын ажилтан залуу бид гурвыг салгаад намайг эсрэг зүг рүү аваад явсан. Тэгээд эргээд хартал манай хүү жолооч залуутай зууралдаад газар унаж байсан. Тэгэхээр нь би жолоочийг очоод цохитол хажуу талаас толгой руу төмрөөр цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******.Лгийн өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 17 цагийн орчин Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Түмэн Төмөрт худалдааны төвөөс төмөр авахаар дүү ******* эгч Эрдэнэцэцэгийн хамт очоод манай эгч дүү хоёр дотогшоо орсон, тэгсэн хашаан дотроос машин гарах гээд би зогсоолд оруулах гэсэн чинь миний насны нэг эрэгтэй намайг би орох гэж байхад гэж элдэв бусаар доромжлоод байхаар нь машинаас бууж очин маргалдаж, улмаар хоорондоо зууралдан нэг нэгнийгээ цохиод хоорондоо зодолдож байхад надтай хамт явж байсан төрсөн дүү *******.******* салгасан. Тэгээд байж байтал 30 орчим насны залуу гүйж ирээд миний нүүрний баруун хэсэг рүү баруун гараа атгаж байгаад цохиод би газарт унасан, тэгсэн аав нь араас хүрч ирээд миний дээрээс хоёулаа дэвсээд зодоод байсан. Тэгээд байж байтал манай дүү ******* гүйж ирээд салгаж чадахгүй болохоор намайг зодож байсан аавынх нь толгой руу миний машинд байсан 30 орчим см урттай төмөр хайчаар толгой руу нь цохисон. Тэгээд цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Нгийн өгсөн: “... машинаас бууж очиход хоорондоо нэлээн зайтай зогсчихсон аав Ц.Гийн зүүн нүдний дээд талд хөмсөгний орчим хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуухад *******тарекс маркийн машины жолооч алахаар цохисон гэсэн ба цагаан үстэй толгойтой 45-50 орчим насны хүн рүү хандаад “чи цохисон юм уу” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм” гэж элдэв бусаар хэлж маргалдан байгаад хоорондоо барьцалдаж авах үед аль хэсэгт нь цохисноо мэдэхгүй байна, ямар ч гэсэн толгой орчимд нь нэг удаа цохиж авахад нөгөө хүн миний зүүн чихний орчимд цохин үсдэж авахаар нь газар унаган дээр нь гарахад нөгөө хүн миний зүүн нүд рүү хатгачихаар нь босох үед нэг махлаг саарал футболктой эрэгтэй хүн аавын толгой руу төмөр зүйлээр цохиж аав Ц.Г газар унасан. Тэгээд би аав Ц.Г дээр очоод босгож кассын урд талын саравчинд сууж байхад цагдаа ирсэн. Өөр зодоон цохион гэх зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх.25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******.*******ын өгсөн: “... 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Түмэн төмөрт захаас ах Лэгч Эрдэнэцэцэгийн хамт хашааны шон авах гээд очсон. Тэгээд Түмэн төмөртийн хашаан дотор зогсож байхад манай ахтай машиных нь хажууд цонхоор нь 50 орчим насны эрэгтэй хүн маргалдаад зогсож байсан. Би тэгэхээр нь очоод “боль” гээд салгахад намайг “чи дуугай бай” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд болихоор нь би буцаад тоогоогүй орхисон байж байтал тэр эрэгтэй хүн манай ахтай гэдсээрээ түлхэлцээд манай ахын нүүр лүү цохисон, тэгээд би болиулах гээд очиход миний толгойны дээд хэсэг рүү баруун гараараа цохисон, би тэр эрэгтэйн зүүн мөр лүү болон мөрний эр хэсэг рүү баруун гараараа цохисон, тэгээд хүмүүс салгаад болиулсан чинь тэр эрэгтэй хүний хүүхэд гээд 20 орчим насны залуу гарч ирээд “манай аавыг яаж байна” гээд дахин манай ах бид 2 руу дайраад байсан. Тэгсэн хүмүүс салгаад бужигнаж байхад манай ахын машины хаалгыг хөшиглөж эвдэлсэн, тэр залуу аавтайгаа нийлээд манай ахыг унагаад дээрээс нь дэвсэж байсан. Тэгээд би ахынхаа машины дотроос том 30 орчим см урттай төмрийн хайч аваад очтол аав нь над руу дайрахаар аавынх нь толгой руу тэр төмөр хайчаар нэг удаа цохисон, тэгсэн толгой нь хагараад хүмүүс болиулсан. Тэгээд цагдаа ирээд бүгдийн авч яваад цагдаагийн хэлтсээс хүүхэд нь аваад эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Ууганбаярын өгсөн: “... бор махлагдуу ах намайг давуулаад намхан ахын духан дээр нь төмрөөр нэг удаа цохисон. Би эргэж хараад махлаг биетэй том ахаас хайчийг нь булааж аваад кассын өрөөнд ороод ширээн доор төмрийн хаягийг тавьсан...” гэх мэдүүлэг /хх.128/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******.Жамсранжавын өгсөн: “... 170-175 см орчим өндөртэй махлаг том гэдэстэй хүн *******тарекс загварын машинаас төмрийн хайч аваад намхан хөгшин залуугийн духны хэсэгт 1 удаа цохисон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх.130-132/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.135-138/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7306 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирийн гаргасан 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7316 дугаартай:
Шүүгдэгч Ц.Гийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.61-71, 152/,
Шүүгдэгч *******.Лгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.73-76, 151/,
Шүүгдэгч *******.*******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх.77-82, 148, 154/,
Шүүгдэгч Г.Нгийн хувийн байдлын талаарх баримтууд /хх.142-147, 153/,
Шүүгдэгч *******.*******ын хувийн байдлын талаарх баримтууд /хх.77-82/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч, хохирогч нарын бичгээр гаргасан хүсэлтүүд /хх.182-186/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын дүгнэлт /хх.187-188/,
Яллагдагч нарт оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай гаргасан прокурорын санал /хх.189-190/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
*******.Л*******.******* нар нь бүлэглэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн төмөрт” худалдааны төвийн үүдэнд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед хэрүүл маргааны улмаас Ц.Гийг зодож, эрүүл мэндэд нь “духанд шарх, дух зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугуйн үений зөөлөн эдийн няцрал, тархи доргилт” бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан,
Ц.Г, Г.Н нар нь бүлэглэж Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Түмэн төмөрт” худалдааны төвийн үүдэнд 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед хэрүүл маргааны улмаас *******.Лг зодож, эрүүл мэндэд нь “хамрын нуруу, зүүн нүдний зовхи, духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжид зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Гийн өгсөн: “... Тэгээд над руу далайх шиг болж, би түрүүлээд нүүр эсвэл толгой хавь руу цохисон байх. Тэгтэл нөгөө залуу нь араас ирэн хоолойноос татаад холдуулж байтал жолооч нь газраас төмөр алх шүүрч аваад цохисон. Тэгэхэд би гараараа хаатал алх нь миний нүдний дээд талд оносон... Тэгэхээр нь би жолоочийг очоод цохитол хажуу талаас толгой руу төмрөөр цохисон...” гэх мэдүүлэг /хх.9-11/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******.Лгийн өгсөн: “... хоорондоо зууралдан нэг нэгнийгээ цохиод хоорондоо зодолдож ... залуу гүйж ирээд миний нүүрний баруун хэсэг рүү баруун гараа атгаж байгаад цохиод би газарт унасан, тэгсэн аав нь араас хүрч ирээд миний дээрээс хоёулаа дэвсээд зодоод байсан. Тэгээд байж байтал манай дүү ******* гүйж ирээд салгаж чадахгүй болохоор намайг зодож байсан аавынх нь толгой руу миний машинд байсан 30 орчим см урттай төмөр хайчаар толгой руу нь цохисон...” гэх мэдүүлэг /хх.16-17/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Нгийн өгсөн: “... аав Ц.Гийн зүүн нүдний дээд талд хөмсөгний орчим хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуухад *******тарекс маркийн машины жолооч алахаар цохисон гэсэн... аль хэсэгт нь цохисноо мэдэхгүй байна, ямар ч гэсэн толгой орчимд нь нэг удаа цохиж авахад нөгөө хүн миний зүүн чихний орчимд цохин үсдэж авахаар нь газар унаган дээр нь гарахад нөгөө хүн миний зүүн нүд рүү хатгачихаар нь босох үед нэг махлаг саарал футболктой эрэгтэй хүн аавын толгой руу төмөр зүйлээр цохиж аав Ц.Г газар унасан...” гэх мэдүүлэг /хх.25/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч *******.*******ын өгсөн: “... манай ахын нүүр лүү цохисон, тэгээд би болиулах гээд очиход миний толгойны дээд хэсэг рүү баруун гараараа цохисон, би тэр эрэгтэйн зүүн мөр лүү болон мөрний эр хэсэг рүү баруун гараараа цохисон... тэр залуу аавтайгаа нийлээд манай ахыг унагаад дээрээс нь дэвсэж байсан. Тэгээд би ахынхаа машины дотроос том 30 орчим см урттай төмрийн хайч аваад очтол аав нь над руу дайрахаар аавынх нь толгой руу тэр төмөр хайчаар нэг удаа цохисон, тэгсэн толгой нь хагараад хүмүүс болиулсан...” гэх мэдүүлэг /хх.29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Ууганбаярын өгсөн: “... бор махлагдуу ах намайг давуулаад намхан ахын духан дээр нь төмрөөр нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.128/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *******.Жамсранжавын өгсөн: “... 170-175 см орчим өндөртэй махлаг том гэдэстэй хүн *******тарекс загварын машинаас төмрийн хайч аваад намхан хөгшин залуугийн духны хэсэгт 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх.130-132/,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.135-138/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7306 дугаартай:
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очрын гаргасан 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 7316 дугаартай:
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *******.Лгийн өгсөн: “... Г бид хоёр барилцаж аваад цохилцож гарсан. Тэгээд хүү нь ирж цохиод өнөөдөр ийм зүйл болсон... Надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Гийн өгсөн: “... Тухайн өдөр урд хойно болсон асуудлаас болоод ам зөрөөд үргэлжлээд зодоон болсон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
*******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Ц.Г, *******.Л нар харилцан хоорондоо эвлэрсэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарт прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарыг “Хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
*******.ЛЦ.Г нар нь хохирогчийн хувьд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
*******.Л*******.*******, Ц.Г Г.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
*******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн *******иди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, 55см урттай хар бор өнгийн төмөр хайчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар холбогдох байгууллагад даалгавал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Ч овогт *******ийн ЛЧ овогт *******ийн *******, Зурхайч овогт Цэрэнваанчигийн Г, Зурхайч овогт Гийн Н нарыг “Хүний эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарт тус тус сануулсугай.
5. Энэ хэрэгт *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн *******иди 1 ширхгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээж, 55см урттай хар бор өнгийн төмөр хайчийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц утгуулахаар холбогдох байгууллагад даалгасугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******.Л*******.*******, Ц.Г, Г.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ *******.Ө*******ӨХБАЯР