Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр              Дугаар 129/ШШ2017/0301             Эрдэнэбулган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1957 онд төрсөн, Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Цагаан сүм гудамжны 7-1 тоотод оршин суух Монгол овогт Гомбын Эрдэнэчимэг /РД:АМ57031412/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

           

           Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Г.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 1957 онд төрсөн одоо насныхаа тэтгэвэр тогтоолгох нас болоод байна. 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 сарны 30-ны өдрийг дуустал Архангай аймгийн Хотонт сумын ахлах сургуульд манаачаар ажиллаж байсан. Ингээд 2015 оны 12 сарын 30-ны өдөр гэнэт бие муудаж тархинд цус харваж 2 жил группэд байгаад одоо өндөр насныхаа тэтгэвэрт орох гэтэл хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, зарим тушаалын сар, өдөр, нэр буруу бичигдсэн болохоор хохирход хүрээд байна. Иймд архивын лавлагаа бусад баримтыг үндэслэн намайг Архангай аймгийн Хотонт сумын ахлах сургуульд 1985 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны оны 01 сарын 01-ны өдрийг хүртэл тасралтгүй манаачаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү. Мөн 1995 оны 01 сарын 01-ний өдрийн нийгмийн даатгалын дэвтэрт миний нэрийг авгайлж дууддаг нэрээр бичсэн учир 1995 оноос 2004 оны ажилласан жилтэй нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагч Г.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: Гомбын Эрдэнэчимэг би 1985 оны 01 сарын 01-ны өдрөөс 2015 оны 12 сарын 30-ны өдрийг хүртэл Архангай аймгийн Хотонт сумын сургуульд манаачаар ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн. Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нэр буруу бичигдсэн, мөн ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд нь архиваас дутуу гарсан тул ажиллаж байсан байдал болон нийгмийн даатгалын дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Манайд эмэгтэй хүүхэд тогтохгүй байсан учир намайг Эрдэнэчимэг гэж нэрлэсэн. Тэгээд сургуульд орох үед Эрдэнээ болгож өөрчилсөн. Би цэргийн алба хаах хүртлээ Эрдэнээ гэдэг нэртэй байсан. Уг нь паспортон дээр миний нэр Эрдэнэчимэг гэж бичигдсэн гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Г.Эрдэнэчимэг нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Гомбын Эрдэнэчимэгийн 1976 оны 06 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:

  • 1980 оны 09 сарын 01-ний өдөр 10 жилийн сургуульд цахилгаанчнаар авч ажлуулав. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн ахлах сургуулийн захирлын 1980 оны 09 сарын 01-ний өдрийн 25 тоот тушаалаар,
  •  1994 оны 06 сарын 04-ний өдөр цахилгаанчны орон тоог нягтруулах шаардлагатай болсон тул цахилгаанчны ажлаас чөлөөлж манаачаар авч ажлуулав. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн ахлах сургуулийн захиралын 1994 оны 06 сарын 04-ний өдрийн 33 тоот тушаалаар,

          2. Гомбын Эрдэнээ гэсэн бичилттэй 230603 дугаар бүхий нийгмийн даатгалын дэвтэрт 1995 оны 01 сараас 1999 оны 02 сар, 07 сараас 12 сар, 2000 оны 01 сараас 05 сар, 08 сараас 12 сар, 2001 оны 01 сараас 02 сар, 2002 оны 01 сараас 12 сар, 2003 оны 01 сараас 12 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бичилттэй,

          3. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 06 сарын 01-ний өдрийн 23 дугаартай “Түр ажилчин томилох тухай” тушаалд: 1. Манаач .... өвчний учир түр ажиллах боломжгүй байгааг харгалзан Гомбо овогтой Эрдэнээг 1994 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн манаачаар түр авч ажиллуулсугай гэсэн,

          4. Архангай аймгийн Хотонт сумын Дунд сургуулийн захирлын 1995 оны 07 сарын 09-ний өдрийн 91 дугаартай “Улс хувьсгалын 64 жилийн ойн өдрүүдэд сургууль дээр ажиллах манаа эргүүлийг томилох тухай” тушаалд: 1. Ардын хувьсгалын 64 жилийн ойн өдрүүдэд сургууль дээр ажиллах манаа харуулыг доорх бүрэлдэхүүнээр томилон ажиллуулсугай. ... 2. Г.Эрдэнээ 07 сарын 11-ээс гэсэн,

          5. Доорх нэр бүхий багш ажилчдад 13 хоногийн цалингийн урьдчилгаа олгоё. 3. Эрдэнээ 1985 оны 08 сарын 03 гэсэн,

          6. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуулийн 1987 оны “Ажлын цагийн бланс”-т Эрдэнээ цахилгаанчин гэсэн,

          7. Архангай аймгийн Хотонт сумы 10 жилийн сургуулийн 1988 оны “Хичээлийн байрны ажилчид”-ийн ажлын цагийн бланст Г.Эрдэнээ гэсэн,

          8. Архангай аймгийн Хотонт сумын Санхүү тасгийн 1989 оны цалингийн тооцооны хүснэгтэд Г.Эрдэнээ гэсэн,

          9. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн 1990 оны цалингийн тооцооны хүснэгтэд Г.Эрдэнээ цахилгаанчин, ажилласан хоног 4, авсан цалин 325 төгрөг гэсэн,

          10. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн 1991 оны цалингийн тооцооны хүснэгтэд Эрдэнээ ажилласан хоног 7, сарын цалин 650 төгрөг гэсэн,

          11. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 03 сарын 15-ны өдрийн 22 дугаартай “Түр ажилчин томилох тухай” тушаалд: 1. Сургуулийн манаач .... өвчний учир түр хугацаагаар ажиллах боломжгүй болсон тул Эрдэнээг 1994 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн манаачаар түр авч ажиллуулсугай гэсэн,

          12. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуулийн 1993 оны цалингийн тодорхойлолтод Эрдэнээ гэсэн,

          13.  Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуулийн 1994 оны цалингийн тодорхойлолтод Эрдэнээ гэсэн,

          14. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуулийн 1995 оны цалингийн тодорхойлолтод Эрдэнээ гэсэн,

          15. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн сургуулийн 1996 оны цалингийн тодорхойлолтод Эрдэнээ гэсэн,  

          16. Архангай аймгийн Хотонт сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 2000 оны 05 сарын 24-ний өдрийн 14 дугаартай “Түр ажилчин томилох тухай” тушаалд: 1.Манаач ажилтай Г.Эрдэнээ нь ъ1976 оны 06 сарын 25-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт:  Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 201 тоот Сэд овогтой Пүрэвсүрэнгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт,

  • 1980 оны 08 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1981 оны 01 сар, 03 сараас 06 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1984 оны 10 сараас 12 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1985 оны 01 сараас 06 сар, 09 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1987 оны 02 сараас 09 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,
  • 1990 оны 10 сараас 11 сард ажилласан хоног авсан цалин бичилттэй цалингийн тодорхойлолт,

2.  Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 02 сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Хүн өдрийн доод хэмжээ биелүүлээгүй хүмүүсийн тухай” тогтоолд: 1. Хүн өдрийн доод хэмжээг шалтгаангүй биелүүлээгүй 72 хүнийг хавсралт жагсаалтаар сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд шилжүүлсүгэй. Хавсралтад Сэдийн Пүрэвсүрэн, Цүүр бригад, гүйцэтгэсэн хүн өдөр 203, өрхийн тэргүүлэгч хэн болох өөрөө гэсэн,

3. Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 19-ний өдрийн 18 дугаартай тушаалд “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: 1.Туслах үйлдвэрийн бригадын галч ... , Пүрэвсүрэн нарын галлагааны хугацаа дууссан тул галчийн ажлаас 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн чөлөөлсүгэй гэсэн,

4. Сэдийн Пүрэвсүрэнгийн 1986 оны 03 сарын 03 өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт:

  • /2-3 дугаар хуудсанд/ 1979.01.16 туслах үйлдвэрт мужаанаар Нэгдлийн даргын 1979 оны 10 сарын 17-ны өдрийн 17 тоот тушаалаар гэсэн,
  •  1984 оны 12 дугаар сар, 1985 оны 01 сараас 1990 оны 11 сарыг дуустал хугацааны ажилласан хоног, авсан хөлс бичилттэй,

5. Батлан хамгаалахын төв Архивын 2014 оны 07 сарын 24-ний өдрийн 6650 дугаартай Архивын лавлагаанд “Сэдийн Пүрэвсүрэн БХЯ-ны сайдын 1981 оны 06 сарын 09-ний өдрийн н/199 дүгээр тушаалаар Архангай аймгаас 1981.06.25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 222 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1984.05.28-ны өдрийн 165 дугаар тушаалаар 1984.08.15-ны өдрийн 427735 дугаарын цэргийн батлахтай халагдсан” гэсэн,

6. Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материалд Г.Эрдэнэчимэг гэсэн,

7. Гэрч Д.Цэрэндагвын “Г.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оноос 1981 оны 06 сарын 25-ныг хүртэл хугацаанд мачлнаар ажиллаж байгаад 1981 оны 06 сард хугацаат цэргийн албанд татагдан 3 жилийн хугацаатай цэргийн албыг Дорноговь аймгийн Сайншандад хаагаад 1984 оны 08 сард халагдаж байсан. Цэргийн албанаас халагдаж ирээд сумынхаа Жаргалант-Амьдрал нэгдэлд 1984 оны 08 сараас 1991 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд мачлнаар тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн үед Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1978 оноос 1992 оныг хүртэл малын эмч, мал зүйчээр ажиллаж байсан учир Г.Эрдэнэчимэггийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Г.Эрдэнэчимэг нь ажиллаж байх хугацаандаа сум орон нутгаас шагнал урамшуулал удаа дараа авч байсан. Харин улс аймгаас шагнал урамшуулал авч байгаагүй. Тухайн үед нэгдлийн даргаар Чимэдцэрэн, Нямцэрэн нар, тоо бүртгэгчээр Намхайнямбуу, Сундуйжав нар байсан. Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэл нь 5 бригадтай байсан. Г.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оноос 1991 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх,

Гэрч Т.Оюунтангийн “Г.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд 1979 оноос 1981 оны 06 сарыг хүртэл хугацаанд мужаанаар ажиллаж байсан бөгөөд эмээл хийдэг байсан. 1981 оны 06 сард цэрэгт татагдан 1984 оны 08 сард халагдаж ирээд тус нэгдэлдээ 1984 оны 08 сараас 1991 оны 01 сарыг хүртэл хугацаанд малчнаар тасралтгүй ажиллаж байсан. Би тухайн үед үед Жаргалант-Амьдрал нэгдэлд 1966 оноос 1978 оныг хүртэл хугацаанд мужаанаар, 1978 оноос 1983 оныг хүртэл сумын клубын эрхлэгч, 1983 оноос 1984 оныг хүртэл хугацаанд сумын клубын эрхлэгчээр тус тус ажиллаж байсан. Би Г.Эрдэнэчимэггийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ. Учир нь манайх Пүрэвсүрэнгийн аав Сэдийнхтэй олон жил айл аймаг байсан. Намайг мужаан байх хугацаанд Пүрэвсүрэнгийн аав Сэд мөн мужаан хийж, эмээл хийдэг байсан. Пүрэвсүрэн нь аавтайгаа хамт мужаанаар ажиллаж эхэлсэн. Г.Эрдэнэчимэг нь цэргийн алба хааж ирээд сүүлдээ Жаргалант-Амьдрал нэгдэлд 1984 оны 08 сараас 1991 оны 01 сарыг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлгүүд,

8. Гэрч Т.Оюунтан, Д.Цэрэндагва нарын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан тухай сум дундын шүүхийн шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

          Хүсэлт гаргагч Г.Эрдэнэчимэг нь Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мужаан, малчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 201 тоот Сэд овогтой Пүрэвсүрэнгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолт, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн 1986 оны 02 сарын 07-ны өдрийн 06 дугаартай “Хүн өдрийн доод хэмжээ биелүүлээгүй хүмүүсийн тухай” тогтоол, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 05 сарын 19-ний өдрийн 18 дугаартай тушаалд “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Сэдийн Пүрэвсүрэнгийн хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдлийн 1993 оны өмч хувьчлалын материал, гэрч Д.Цэрэндагва, Т.Оюунтан нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Г.Эрдэнэчимэггийн Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мужаан, малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч Г.Эрдэнэчимэг нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

Хүсэлт гаргагч Г.Эрдэнэчимэггийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Цээжмэг овгийн Сэдийн Пүрэвсүрэнг Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант амьдрал нэгдэлд 1979 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл, 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд мужаан, малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Г.Эрдэнэчимэггийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН