Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/70

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч Б.Батсайхан,

Шүүгдэгч Х.Бнарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох эрүүгийн 1805048781175 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 03- ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Х.Б нь “2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд” караокед иргэн Н.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжпэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “Яллах дүгнэлтэд болсон асуудлын талаар тодорхой бичигдсэн байх тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч Н.С: “...2018 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Б, Д, Ж., М нар Баянгол дүүргийн 5 дугаар хороо Гранд караокед сууж байгаад хажуу ширээний хүмүүс бид нарын дуу дуулаад байхаар нь Ж.Сүрэндэмбэрэл манай ширээний захиалсан дуу байна гээд очиж уулзаад тэр ширээний нэг залуутай маргалдаад Ж.Сүрэндэмбэрэлийн толгой руу пивоны шилээр цохиод, Ж.С 00-н өрөөнд ороод байж байхад шилээр цохисон залуу нь

 

орж ирээд тэр хоёр дахин маргаад Ж.С нөгөө залуугаа цохисон. Тэгээд караокены эзэн бололтой нэг хүүхэн цагдаа дуудаад Ж.С-г цагдаад өгсөн. Цагдаа ирээд Ж.С-йг аваад явсан. Ж.С, М хоёр явчихсан. Тэгэхээр нь би караокены эзэн бололтой тэр хүүхэнд хандаж цохиулсан хүнийг цагдаад яагаад өгдөг юм гээд маргаан үүсээд хэрэлдсэн, би хөл муутай хүн тэгтэл намайг хазгар гээд доромжпоод би бас хэрэлдсэн тэгтэл тэр хүүхний нөхөр нь гарч ирээд намайг боож ухаан алдуулаад өргөөд шал руу шидсэн. Би газраас босож ирээд цусаа угаагаад тэр хүнд хандаж та миний шүдийг хугалсан байна гэхэд цагдаа шүүхээрээ шийдүүлээрэй гэсэн. Тиймээс би маргааш нь өргөдөл гаргасан. Миний 3 шүд хугарсан, дүгнэлтийг зөвшөөрч байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэхдээ ухаантай, үйлдлээ мэдэж байсан. Караокены эзэн Батхуяг надад гэмтэл учруулсан. Тухайн үед Б болиулах гэтэл намайг авч шидсэн гэж хэлсэн. Надтай хамт Баярмагнай, Дамбажанцан хоёр байсан...” гэжээ. / хх 13-15 хуудас/

Гэрч Б.Б мэдүүлэхдээ: “...Баянгол дүүргийн 5 дугаар хороо Гранд караокед байхад текний хүнтэй Н.Сү маргалдаад байсан, караокены эзэн гээд нэг ах зодох гэж дайраад би бариад хамгаалж байхад цаанаас хоёр хүн гарч ирээд нэг нь намайг бариад авахад караокены эзэн нь Н.С-г боож, ухаан алдах үед шалан дээр шидсэн. Би караокены эзэнийг дагуулж очоод та манай найзыг ингэсэн байна гэхэд за ахын дүү маргааш учраа олох уу гэсэн дуудлагын цагдаа нар ирээд бид нарыг аваад гарсан бид тэгээд салаад явсан. Н.С маргааш нь цагдаад гомдол гаргасан. Да бид хоёр Н.С-г өргөж босгоод 00 оруулсан. Н.С-н ам нь цус болчихсон, урд 3 шүд нь байхгүй байсан...” гэжээ. /хх 26 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 11050 дугаар дүгнэлтэд: “...Сү-н биед зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний цөгц хэсгийн дунд хэсгийн хугарал, хоёр, гуравдугаар шүдний цөгц хэсэг буйлны түвшинд хугарсан, зүүн дээд үүдэн нэг, хоёрдугаар шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ. /хх 27 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 36/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/

Хохирогч Н.С-н “гомдол саналгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх 51/ зэрэг нотлох баримтуудыг шинжпэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Х.Бнь “2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд” караокед иргэн Н.С-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн дээд үүдэн нэгдүгээр шүдний цөгц хэсгийн дунд хэсгийн хугарал, хоёр, гуравдугаар шүдний цөгц хэсэг буйлны түвшинд хугарсан, зүүн дээд үүдэн нэг, хоёрдугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан” болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Сү-н мэдүүлэг, гэрч Б.Б-йн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 11050 дугаар дүгнэлт'/хх 27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах

 

 

 

 

хуудас /хх 36/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 32/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Б-т холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм бүрүүтайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Х.Батхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8,

  1. 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
  1. Шүүгдэгч Жалайр овогт Х-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жалайр овогт Х-н Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б  нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  4.  Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт хураагдаагүй, шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжпэх зүйлгүй гэснийгтус тус дурдсугай.
  5.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг сануулсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Б-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлгэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ