Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 5

 

          Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор В.Төгсбаяр /Ханбогд сумаас онлайнаар оролцов/

          Шүүгдэгч М.Г

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа

          Нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Г т холбогдох 1829001950126 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн давж заалдах гомдлоор 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.    

         Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах дүүгийн хамт Дорнод аймгийн  Цагаан овоо сумын 3-р багт оршин суух хаягтай, одоо Улаанбаатарт хот Баянзүрх дүүргийн 11-р хороо, ........................ оршин суух, ял шийтгэлгүй, Хар үхэрт овгийн М.Г /регистрийн дугаар: ......................./

Шүүгдэгч М.Г  нь Б.С г насанд хүрээгүй буюу 14 настай байхад нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Ямаан хүрэнгийн 8-5 тоот гэрт нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2 удаа,  Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас урагш Аванте эксди маркийн тээврийн хэрэгсэлд  2018 оны 02 дугаар сарын 12, 13-ны үед 1 удаа, мөн бага насны буюу 12 настай байхад нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 3 дугаар баг, Ямаан хүрэнгийн 8-5 тоот гэрт нь 2016 оны 02 дугаар сард 1 удаа тус тус хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж, хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

Прокурор нь М.Г ын хохирогчийг 14 настай байхад нь 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2 удаа хүчиндсэн гэх  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар, 12 настай байхад нь 2016 оны 02 дугаар сард 1 удаа хүчиндсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,  14 настай байхад нь 2018 оны 02 дугаар 12,13-ны үед  1 удаа хүчиндсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай 12.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

          Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Шүүгдэгч Хар үхэрт овогт М.Г ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдэх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2  жил хорих ял, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар М.Г т оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 14 жилээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2-т зааснаар М.Г т оногдуулсан 14 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Г т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, М.Г  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, ялтнаас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, М.Г ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Г т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах гомдолдоо: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018.12.07-ны өдрийн 157 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийт 14 жил хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр М.Г ын эрх зүйн байдлыг дордуулан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

М.Г  нь гэмт хэрэгт холбогдон түүнийг яллагдагчаар татах тухай прокурорын

 тогтоол үйлдэгдэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр бага насны хүүхэд хүчиндсэн гэм хэрэг үйлдсэн гэж үзэн ял сонсгож, яллагдагчаар 2018.10.17-ны өдөр мэдүүлэг авсан.

Гэтэл хэргийн материал прокурорын шатанд шилжин очсон хойно прокурор 2018.11.20-ны өдрийн тогтоол үйлдэж, уг тогтоолоор М.Г т сонсгосон зүйл анги дээр өөр зүйл анги нэмж тогтоолд өөрчлөлт оруулсан.

Үүнээс үзвэл М.Г т Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ял сонсгож яллагдагчаар татсан бол дараа нь хавтаст хэргийн 128 дугаар хуудсанд авагдсан прокурорын тогтоолоор нэмэлт өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг нэмж сонсгосон нь хууль зөрчсөн.

 М.Г т холбогдох эрүүгийн хэрэг тус ангиар шүүхэд шилжсэнийг анхан шатны шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүн прокурорын яллагдагчаар татах тогтоол болон гэм буруугийн талаарх дүгнэлтийг болоод хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэгдэж ирсэн, гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан нь хууль буруу хэрэглэсэн гэж үзнэ.  Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно. Хуулийн энэ заалтаар М.Г  нь насанд хүрээгүй хохирогчийг хүчиндсэн үйлдлийг үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэгт тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэн түүний гэм бурууг тогтоох ёстой гэж үзэж байгаа тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн та бүхэн хэргийг бүхэлд нь хянан үзэж Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018.12.07-ны өдрийн 17 тоот шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэслэлтэй байна, гэм буруутай байна гэсэн дүгнэлт хийдэг. Гомдлын гол үндэслэл нь М.Г т холбогдуулан тодорхой үйлдлүүд байдаг. Өөрөөр хэлбэл насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн халдашгүй байдал буюу хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн. Энэ хэрэг нэг хохирогчтой, 3 удаагийн үйлдэл гэдэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл хэсэгт зааснаар гэмт үйлдэл, эс үйлдэхүй холбож ярина. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Энэ нь 3 удаагийн үйлдэл үйлдэгдэж байгаа учраас хэд хэдэн удаагийн үйлдэл дээр нь үргэлжилсэн нэг л гэмт хэрэг үйлдэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1 нь 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт багтаж, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт миний үйлчлүүлэгчийн хэргийн зүйлчлэлийг зүйлчилж, гэм буруугийн асуудал яригдах ёстой. Гэтэл хэргийн зүйлчлэлийг яагаад ингэж үзэж байгааг,   өмгөөлөгчийн шүүх хуралдаанд мэтгэлцэж байгаа нөхцөл байдалд анхан шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Прокурорын яллах дүгнэлтээр үйлдэгдэж ирсэн хэргийн зүйлчлэл дээр яллах талын байр  суурь дээр оролцож байгаа. Өмгөөлөгч миний бие анхан шатны шүүх хуралдаанд тодорхой хэмжээгээр хэргийн зүйчлэлд маргаж мэтгэлцдэг. Өмгөөлөгчийн гаргаж буй саналд шийтгэх тогтоолыг ямар нэгэн байдлаар няцаасан, үгүйсгэсэн энэ байдлаар анхан шатны шийтгэх тогтоолд няцаасан, үгүйсгэсэн нөхцөл байдлыг дэлгэрэнгүй дүгнэж өгөөгүй. Эрх зүйн байдлыг дордуулсан, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулах байсан. Иймд давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэл болон тухайн шийтгэх тогтоол нь хууль ёсны бус, үндэслэлгүй гарсан. Давж заалдах гомдлоо бүрэн дэмжиж оролцож байна. Давж заалдах гомдлын үндэслэлийг ямар нэгэн үйлдэлд холбогдуулж гаргаагүй. Мөн хохирогчийн шүүх хуралдаанд тайлбар гаргуулсангүй, хохирогчтой холбогдуулж давж заалдах гомдол гаргаагүй. Хэрэв прокурор анхан шатны шүүхийн оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байгаа бол хууль эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэл бичих эрх нээлттэй. Энэ эрхээ эдлээгүй, эсэргүүцэл бичээгүйг дурдаж хэлэх нь зүйтэй юм. Иймд давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Прокурор В.Төгсбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан үндэслэл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан зүйлийг нэмж сонсгож, хууль зөрчсөн гэж тайлбарлая. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан үндэслэл нь гэмт хэргийн тухайд 2016 онд нэг удаа, 2018 онд хоёр удаа, нийт 3 удаа шүүгдэгчийн үйлдэл байдаг. Энэ үйлдлийг цаг хугацааны хувьд 2 жилийн дараа үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хоёроос, найман жилийн хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан. Энэ хуулийн 4 дэх хэсэгт энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэсэн зүйлчлэлийн хувьд ялгаатай. Цаг хугацааны хувьд эрүүгийн хариуцлага, зүйлчлэл ялгаатай байна. Иймд Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар нэмж ял өөрчилж, сонсгож, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Ял шийтгэлийн хувьд шүүх Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 4 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, нийт 14 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж  шийдвэрлэсэн. Энэ хэргийг үзэхэд 12 настай хүүхэд нь  амьдралын наад цаад захыг мэдэхгүй хүүхдийн бэлгийн эрх чөлөөнд нь халдаж байгаа үйлдэл байна. Мөн 14 настай байхад 2 удаа бэлгийн эрх чөлөөнд халдсан байна. Үүнээс болоод хүүхэд гэрээсээ дайжих, сургуульдаа явахгүй болих, сэтгэцийн хувьд хүнд байдалд орж байгаа. Шүүх хуралдаанд өмгөөлөгч нь болсон үйл явдлын талаар ярь гэж яриулах гээд байдаг. Нэг талдаа энэ хүүхдийг бэлгийн эрх чөлөөнд халдаж хохирооно, мөн шүүх хуралдаанд байдалд оруулж хохироосон нөхцөл байдал үүссэн. Ял шийтгэлийн хувьд хэтэрхий хөнгөн оногдууллаа гэж бодож байна. Харин ч шүүх хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Хэрэгт нь тохирсон зүйл ангиар, тухай үйлдэлд таарсан зүйл ангиар зүйлчилж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу ял шийтгэлийг оногдуулах саналыг шүүх хуралдаанд оруулсан. Би саналаа хэлэхдээ Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 18 жил хорих ял оногдуулах саналыг оруулсан. Үүнд 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, нийтдээ 20 жил хорих ял оногдуулахыг шүүх бүрэлдэхүүнд оруулсан. Шүүх өөрийнхөө хэмжээнд хөнгөрүүлж ял оногдуулж, шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Прокурорын зүгээс хэрэгт хяналт тавьж байх хугацаанд хэргийн бодит нөхцөл байдал, үйл фактад тохируулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Хууль зөрчиж, хуулийг буруу хэрэглэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулна гэж байхгүй. Иймд зохих журмын дагуу хуулийг хэрэглэж, шүүхэд шилжүүлсэн. Өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Г  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цагдан хорих байранд олон хоног хоригдлоо. Хэрэг хийсэн хүн ямар хэцүү байдгийг өөрийн биеэр мэдэрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй эсэхийг гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч М.Г ыг 2016 оны 02 дугаар сард үйлдсэн гэх гэмт хэрэгт 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэхдээ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан тохирох заалтыг баримтлаагүйгээс гадна Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх асуудлаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

2018 оны 2 дугаар сарын 18, 12-13-ны үед үйлдсэн гэх хэргийг тус тусад нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар зүйлчилж прокуророос  ирүүлснийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйл, хэсэг болгож ял оногдуулсан, анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч М.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргасан зэрэг нь яллах дүгнэлт, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар хоёр дахин зүйлчилсэн зүйлчлэлийг нэг болгож ял оногдуулсан үндэслэлээ шийтгэх тогтоолд заагаагүй байна. Мөн улсын яллагч шүүх хуралдаанд зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахаар эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргаж байхад шүүх  хуралдаан даргалагч улсын яллагчаас дүгнэлттэй нь холбогдуулж асуулт асууснаар улсын яллагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улсын яллагч, өмгөөлөгч дүгнэлт хэлж дууссаны дараа дүгнэлтэд заасан зүйлийн талаар тайлбар хэлж болох журмын дагуу тайлбар хэлэхдээ дүгнэлт гаргаагүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон тайлбар гаргасан байна.

Дээрх үндэслэл нь анхан шатны шүүхийг шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, мөн шүүх хуралдааныг хуулиар тогтоосон журмын дагуу явуулаагүйгээс хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож чадаагүй гэж үзэх  үндэслэл болж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2, 30.7 дугаар зүйлд зааснаар мөрдөгч нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, шалгах эрх үүрэгтэй байна.  Хэргийн 123 дугаар хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд мэдээллийг Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын эдийн засгийн ахлах мөрдөгч цагдаагийн ахмад Б.Билгүүн гаргасан гэж бичигдсэн боловч, тэрээр  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1.1-д заасан хүний хувьд мэдээлсэн, мөн зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн аль нь болох нь тодорхойгүй байна.

Мөрдөгч нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэх эргэлзээ төрүүлэхгүйгээр шударгаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүрэгтэй.

Мөрдөгч Б.Билгүүн нь хүний хувьд мэдээлсэн бол түүнд оролцогчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох, түүнчлэн мэдээлж буй мэдээлэлтэйгээ холбогдон өөрөө шууд ба шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх боломж бүрдэх ба энэ нь түүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 10.1 дүгээр зүйлд заасан үндэслэл байвал хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад оролцож болохгүй гэх үндэслэлийг бий болгож байна.

Хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүнг нотлох баримтаар тооцсон баримт байхгүй  бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор нь энэ хэрэгт Б.Билгүүн ямар үндэслэлээр мэдээлэл гаргасан, прокурорын зөвшөөрлөөр мөрдөн шалгах нууц ажиллагаа явагдсан эсэхийг мэдэхгүй талаар тайлбар гаргасан тул Б.Билгүүнийг цагдаагийн албан тушаалтны хувьд мэдээлэл гаргасан гэх боломжгүй байна. 

Гэтэл Б.Билгүүн нь Цогтцэций сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн

хэсгийн дарга, цагдаагийн хошууч С.Төрмөнхийн “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай” 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаар тогтоолоор уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах бүрэлдэхүүнд томилогдож, хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тогтоол гаргаж, насанд хүрээгүй хохирогч, гэрч нараас мэдүүлэг авах зэрэг ажиллагааг явуулсан байна. /хх-ийн 08-10, 17-21, 31-32, 35-36 хуудас/

Харин шүүхээс мөрдөгч Б.Билгүүний цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх шинжлэн судалсан боловч дээрх нотлох баримтыг хуульд заасан эрх үүргийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулсан эсэх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон эсэх тухайд ямар нэгэн дүгнэлт хийсэн талаар шийдвэртээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасантай нийцээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг шалгах, үнэлэхдээ хууль зөрчсөн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

            Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

             1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 2018/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Г т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.Г т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Н.НАСАНЖАРГАЛ

                             ШҮҮГЧИД                                             Х.ГЭРЭЛМАА

                                                                                                П.ДОЛГОРМАА