Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2019/0013

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Д

 

Хариуцагч: ЭМС,

 

Хариуцагч: Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл,

 

Нэхэмжлэлийн шаардлага: ...Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Дхолбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох,

ЭМСад холбогдуулан ЭМСын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын Т.Дхолбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох,

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу иргэн Т.Д*******ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******, М.О******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Д*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ошүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Т.Днь Нийслэлийн Онцгой байдлын албанд 2015 оноос Аврагч, гал сөнөөгчөөр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа 2017 оны 05 дугаар сард толгойдоо гэмтэл авч тэр үеэс толгой нь өвдөж эхэлсэн ба П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн эмчилгээний комиссын 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн дүгнэлтээр Тархины баруун дух, чамархай хэсгийн хавдар /D33/, хоёрдогч тархи усжилт, уналт таталтын хам шинж /G9188 G401/ гэж оношлогдсон.

Уг өвчин нь ЭМСын 2013 оны 313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын иргэн өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтад багтсан өвчин юм. Иймд 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотын Beijing Puhua International hospital эмнэлэгт эмчлүүлж 292, 000 юаны өртөгтэй мэс засал хийлгэсэн.

Бид хүүгээ эмчлүүлэхийн тулд цалин тэтгэврийн зээл авч өөрсдийн амьдарч байсан орон сууцаа зарж үлдснийг нь найз нөхөд, хамаатан саднаасаа зээл тусламж авч бүрдүүлсэн.

Одоо бид өөрийн гэсэн гэр оронгүй айлын жижиг байшин хөлсөн амьдарч, хүүгийнхээ цаашдын эмчилгээнд зарцуулах хөрөнгө санхүүгийн байдал хүндэрч байна.

Т.Днь тангараг өргөсөн төрийн тусгай албан хаагч бөгөөд гал, усны аюулыг сөрөн эрдэнэт хүний алтан амийг аврах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн бөгөөд энэ хүнд цаг үед өөрийн хоёргүй сэтгэлээр зүтгэсэн төрийн албаны баталгааг эдлэхээр Эрүүл мэндийн яаманд хандсан боловч албаны хүмүүсийн хайхрамжгүй, хөнгөн хуумгай байдлаас болж хэрэглэх ёстой хууль тогтоомжийг хэрэглээгүй, эрх ашгийг дордуулсан шийдвэр гаргасан.

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах;-аар заасан байтал Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн санал, Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар тогтоолоор батлагдсан Гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам, ЭМСын 2013 оны 313 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журмын 3.3-т зааснаар Гадаад улсад эмчилгээнд зарцуулсан зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр бодож олгоно гэж заасны дагуу эмчилгээнд гаргасан зардлын 5% болох 5,286,200 төгрөгийг олгосон.

Миний бие Эрүүл мэндийн яаманд өргөдлөө, холбогдох материалын хамт өгсөн ... өргөдөл авсан ажилтан төрийн албан хаагч гэдэг үгийг хасуулсан.

Ингээд уг өргөдлийг дурдсан комиссын ажиллах журмын дагуу 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хурлаар оруулах талаар мэдэгдсэн ба нийт зардлын 5%-иар л төлбөр олгогдоно гэсэн.

Иймд Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Т.Дэмчилгээний төлбөрийн 5%-ийг олгохоор шийдвэрлэсэн хурлын шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах гэж заасны дагуу БНХАУ-ын Бээжин хотын Beijing Puhua International hospital эмнэлэгт эмчлүүлсэн нийт 292,000 юаны төлбөрийн 60-аас дээш хувийг зохих журмын дагуу олгуулах шийдвэр гаргуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: ...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тушаалаар батлагдсан Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ын 1.4-д ...хөрөнгийн эх үүсвэрийг ЭМСын төсвийн багцад жил бүр тусгана, ЭМСын 2018 оны А/206 дугаар тушаалаар батлагдсан Гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам-ын 1.5-д ...шийдвэрлэсэн асуудлыг ЭМСад танилцуулж, шийдвэр гаргуулна гэж тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр

гаргах бүрэн эрхтэй этгээд нь ЭМС байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, 292000 юаны төлбөрийн 60-аас дээш хувийг олгохыг ЭМС, Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлд даалгуулах гэж тодруулж байна... гэжээ.

ЭМСын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Эрүүл мэндийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 дахь хэсэгт заасныг үндэслэн батлагдсан Засгийн газрын 2011 оны 226 дугаар Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам, ЭМСын 2017 оны А/203 дугаар тушаалаар батлагдсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам-д заасны дагуу Т.Д2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотод 292,000 юаны өртөгтэй мэс заслын эмчилгээ хийлгэж ирсэн зардлын 5 хувийг олгосон. Засгийн газрын 2011 оны 226 дугаар Зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэнд санхүүжилт олгох журам-ын дагуу батлагдсан ЭМСын 2017 оны А/203 дугаар тушаалаар батлагдсан Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн ажиллах журам нь нийт иргэдэд хамааралтай зохицуулалт юм.

Харин Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5-д: Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т: энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж заасан.

Засгийн газрын эрх хэмжээний асуудал буюу түүнээс эрх олгогдоогүй асуудлаар ЭМС шийдвэр гаргаж, шийдвэрлэх боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Эрүүл мэндийн яаманд хандан гаргасан хүсэлтийн дагуу иргэн Ж.О*******тэй 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 19.30 минутанд 86******* дугаарын утсаар холбогдон тус яамнаас Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, ЭМСын 2017 оны Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай 370, 2018 оны А/206 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт болон гадаад оронд хийлгэсэн эмчилгээ, оношилгооны төлбөр төлсөн баримтыг нь үндэслэн Монгол банкны гадаад валютын албан ханшаар төгрөгт хөрвүүлэн эмчилгээнд зарцуулсан нийт зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг, Төрийн албаны тухай хуулийн 27.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх асуудлыг манай яам шийдвэрлэх санхүүжилт болон эрх зүйн боломжгүй талаар мэдээлэл өгсөн.

Мөн Эрүүл мэндийн яамны чиг үүргийн хүрээнд шийдвэрлэж болох гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчилгээнд хамрагдсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бүрдүүлэх материалын талаар хэлж, иргэн холбогдох материалыг бүрдүүлж эргэж хандахаар болсон.

Эрүүл мэндийн яамны Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар иргэн Төмөрхуягт овогтой Д*******ын санхүүгийн дэмжлэг хүсэж бүрдүүлж ирүүлсэн материалыг хэлэлцүүлсэн.

Тус хурлаар хэлэлцүүлэхээс өмнө зөвлөлийн нарийн бичиг М.О******* Д*******т тусгайлан тодруулга мэдээлэл /Төрийн албаны тухай хуулийн дагуу эмчилгээний зардлын 60 аас доошгүй хувийн санхүүжилт өгөх боломжгүй, Эрүүл мэндийн тухай хууль, Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол, ЭМСын тушаалын дагуу эмчилгээ оношилгоонд зарцуулсан мөнгөн дүнгийн 5 хувийг олгох журмын дагуу дэмжлэг үзүүлдэг/ өгөхөд иргэн Т.ДЭрүүл мэндийн яамны Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг зөвшөөрсөн тул хурлаар хэлэлцүүлсэн, энэ талаар хурлын тэмдэглэлд дурдсан.

Тус зөвлөлөөс Улсын гуравдугаар төв эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Тархины баруун дух, чамархай хэсгийн хавдар (033), хоёрдогч тархи усжилт, уналт таталтын хам шинж (691, 640) эмнэлзүйн оношийн улмаас тархи нугасны хавдрын гамма туяа эмчилгээ хийлгэх 90 дүгээр дүгнэлтийн дагуу БНХАУ-д эмчилгээний зардалд төлсөн 280 мянган юанийг журмын дагуу 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Монгол банкны хаалтын ханшаар тооцон 105 сая 725 мянган 200 төгрөгийн 5 хувьтай тэнцэх 5 сая 286 мянган төгрөгийн санхүүгийн дэмжпэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.

Гадаад оронд зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэсэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/214 дүгээр Гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай тушаалаар Т.Д*******ын Хаан банкны 5041189605 дансанд 5 сая 286 мянган төгрөгийг шилжүүлсэн.

Мөн ЭМСад хандан Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны дарга М.О*******ээс 7/3631 тоот албан бичгээр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ж.О*******ийн хүү Т.Д*******ын эмчилгээний зардалд дэмжлэг хүссэн өргөдөл уламжилсныг судалж, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1а/159-ө тоот албан бичгээр чиг үүргийн хүрээнд холбогдох журмын дагуу шийдвэрлэсэн талаар хариу хүргүүлсэн.

ЭМСын багцад жил бүр 500 сая төгрөг төсөвлөгдөж жилд дунджаар 120 гаруй иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д ...эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т: энэ хуулийн 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж заасан. Иймд дээрх гомдол гаргасан асуудал нь Засгийн газрын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх асуудал бөгөөд тус яам нь эрх олгогдоогүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм.

Иймээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөл хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д*******оос Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлд холбогдуулан Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Дхолбогдох[1] хэсгийг хууль бус болохыг тогтоолгох,

ЭМСад холбогдуулан ЭМСын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын Т.Дхолбогдох[2] хэсгийг хууль бус болохыг тогтоолгох,

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д заасны дагуу иргэн Т.Д*******ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгах[3] гэж эцсийн байдлаар шүүхийн хэлэлцүүлгийн өмнө тодруулсан болно.

Нэхэмжлэгч Т.Днь төрийн албан хаагчаар ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Тархины баруун дух, чамархай хэсгийн хавдар /D33/, хоёрдогч тархи усжилт, уналт таталтын хам шинж /G9188 G401/ гэж оношлогдсон.[4]

Уг өвчин ЭМСын 2013 оны 313 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Монгол Улсын иргэн өөрийн оронд эмчлэгдэх боломжгүй өвчин, эмгэгийн улмаас гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалт-д багтсан тул 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотын Beijing Puhua International hospital эмнэлэгт эмчлүүлж 292,000 юаны өртөгтэй мэс засал хийлгэсэн[5] талаар хэргийн оролцогч нарын хэн аль нь маргаагүй.

Харин нэхэмжлэгчээс дээрх эмчилгээний зардлаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8-д ...гадаад оронд эмчлүүлсэн зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцана... гэж заасны дагуу  БНХАУ-ын Бээжин хотын Beijing Puhua International hospital эмнэлэгт эмчлүүлсэн нийт 292,000 юаны төлбөрийн 60-аас дээш хувийг зохих журмын дагуу олгуулах шийдвэр гаргах ёстой байсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргасан болно.

Хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн маргааны үйл баримттай холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн[6] 27 дугаар зүйлийг 27.1.8 буюу шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн[7] 59 дүгээр зүйлийн 59.1.7 дахь заалтыг тайлбарлан хэрэглэхтэй холбоотой байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтооно, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтад төрийн албан хаагч нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцах, 27.4-т 27.1.5, 27.1.8, 27.2.5-д заасан нэмэлт баталгаатай холбогдох журмыг Засгийн газар тогтооно гэж тус тус заасны дагуу нийгмийн баталгаагаар хангагдах эрхтэй байна.

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1-д төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх,...хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна, Гучин наймдугаар зүйлийн 1-д Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн, 2-д Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, мөн Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-д Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж...хэрэгжүүлнэ. гэжээ.

Түүнчлэн ЭМСын 2018 оны Журам шинэчлэн батлах тухай 206 дугаар тушаалын хавсралтын 2.1-д ...Зөвлөлийн бүрэлдэхүүн нь хууль дээдлэх, шударга ёс, хариуцлага хүлээх зарчмын хүрээнд хуралдаанаар хэлэлцэгдэх асуудлыг зөвлөлдөн, хууль тогтоомжид нийцсэн нэгдсэн шийдвэр санал гаргах... үүрэг[8] хүлээжээ.

Гэтэл хариуцагч Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Төрийн албаны тухай хуулийн 27.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас журам батлаагүй учир манайх Эрүүл мэндийн тухай хуулийн 7.1.5 дахь хэсгийг үндэслэн батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 226 дугаар тогтоол[9], ЭМСын 2017 оны Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай 370[10], 2018 оны А/206 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх эмнэлгийн дүгнэлт болон гадаад оронд хийлгэсэн эмчилгээ, оношилгооны төлбөр төлсөн баримтыг нь үндэслэн Т.Дэмчилгээндээ зарцуулсан нийт зардлын 5 хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр олгохоор шийдвэрлэсэн... гэх хариуг өгч тайлбарлан асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлээгүй нь хууль бус байна.

Учир нь Засгийн газар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасан журмыг батлан гаргах үүрэгтэй байх бөгөөд уг журмыг батлан гаргаагүйгээс болж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэхгүй байх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл төрийн эрх бүхий дээд байгууллагаас зохих журмын дагуу батлан гаргасан, дээд хүчин чадалтай акт буюу хуулийг бүгд нийтээр дагаж мөрдөх, биелүүлэх үүрэгтэй бөгөөд Засгийн газар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс төрийн албан хаагчид хуульд заасан баталгаагаар хангагдаж чадахгүй хохирох ёсгүй юм.

Нөгөөтээгүүр Засгийн газрын 2011 оны 226 дугаар тушаалын хавсралтаар баталсан зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлэх иргэн санхүүжилт олгох журам-д заасны дагуу холбогдох эмчилгээний зардлын 5 хувь олгох нь иргэдэд хамаарах бөгөөд нэхэмжлэгч анхнаасаа энэхүү санхүүжилт олгох журмыг үндэслэлээ болгон хүсэлтээ өгөөгүй, түүний хүсэл зориг Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т заасан төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд[11] Төрийн албаны тухай хуульд тусгайлан зохицуулсан хуулийг баримтлан хандсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн тайлбар[12] бусад бичгийн нотлох баримт[13] зэргээр тогтоогдож байна.

Товчхондоо Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн шийдвэр[14] нь нэхэмжлэгчийг өөрийн хүссэн үр дүнд хүрэх боломжийг бий болгоогүй байна.

Тиймээс дээрх нөхцөл байдлыг нэгтгэн дүгнээд Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Дхолбогдох хэсгийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.8 /Төрийн албаны тухай хуулийн[15] 59 дүгээр зүйлийн 59.1.7/ -д заасны дагуу иргэн Т.Д*******ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг тус зөвлөлд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин маргаан бүхий ЭМСын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын[16] гол үндэслэл нь Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэл байх бөгөөд уг шийдвэрийг баталгаажуулан гаргасан акт[17] нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх боломжгүй байна.

Учир нь ЭМСын 2018 оны журам шинэчлэн батлах тухай 206 дугаар тушаал зэргээс үзвэл Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөл нь хуралдааны талаар хурлын тэмдэглэл хөтөлж, олонхийн саналаар шийдвэрлэсэн асуудлыг ЭМСад танилцуулж шийдвэр гаргуулна. Зөвлөл нь ЭМСын дэргэд ажиллана гэж журамлажээ[18].

Өөрөөр хэлбэл зөвлөл нь өөрийн эрх хэмжээний хүрээнд хараат бусаар шийдвэр гаргадаг буюу ЭМСын дэргэд хараат бус байдлаар ажилладаг, уг зөвлөлөөс нэхэмжлэгч Т.Долгохоор тогтоосон мөнгөн дүнг ЭМС 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалаар баталгаажуулан санхүүжүүлэх үүргээ хэрэгжүүлсэн үйлдлийг хууль бус болсон гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн шүүхийн хэлэлцүүлэг эхлэхтэй зэрэгцэн хариуцагч ЭМСын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г*******оос хариуцагчийн солиулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан[19] тэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-т заасны дагуу шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасныг хянан үзээд мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.7 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Төрийн албаны тухай хуулийн[20] 27 дугаар зүйлийн 27.4, 27.1.8, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Д*******оос ЭМСад холбогдуулан ЭМСын 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гадаадад эмчилгээ хийгдсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай А/214 дүгээр тушаалын Т.Дхолбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн гадаад эмчилгээний зөвлөлийн 2018 оны 1 дүгээр хурлын тэмдэглэлийн Т.Дхолбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.7-д заасны дагуу иргэн Т.Д*******ын эмчилгээний зардлын 60-аас доошгүй хувийг олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрүүл мэндийн яам, түүний дэргэдэх гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус салбар зөвлөлөөс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.БАТБААТАР