Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2015/0292

 

2015 оны 7 сарын 01 өдөр

Дугаар 292

Улаанбаатар хот

 

Н.Д-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч О.Номуулин, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Э.Намжим, Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаар шийдвэртэй, Н.Д-н нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д өөрийн хүсэлтээр бус 1991 онд олон хүүхдээр нөхөн олговрын тэтгэвэрт гаргасан ба түүний нөхөр С.Г нь 1993 онд үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан тул тэдний хүүхдүүд хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасны дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжид хамрагдаж байсан байна.

            Гэтэл 2007 оны 09 дүгээр сарын сүүлээр Н.Д нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийг сонгон авах эрхтэй болохоо мэдсэн даруйдаа өөрийн харьяалагдах Нийгмийн даатгалын хэлтэст хандан гомдол гаргасан бөгөөд үүнийг нь тус хэлтсийн дарга, мэргэжилтэн нар үндэслэлтэй болохыг нь тогтоож, түүний тэтгэмжийг өөрчлөн тэжээгчээ алдсан тэтгэмжид хамруулсан байдаг.

Гэвч 2014 оны 10 дугаар сард Н.Д-н тэжээгчээ алдсаны тэтгэмжийг түдгэлзүүлсэн тухай Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн амаар мэдэгдсэн тул энэ тухайгаа албан бичгээр гаргаж өгөхийг түүнд шаарджээ. Үүний дараа тус даатгалын хэлтсээс 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 326 дугаар албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт Н.Д таны тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/337, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/1157 тоот албан бичгүүдээр өгсөн чиглэлийн дагуу түдгэлзүүлж байна. Учир нь, Н.Д-н нөхөр С.Г нь 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн ослын улмаас нас барах үед та 43 настайдаа олон хүүхдээр нөхөн олговрын тэтгэвэрт байсан ба нөхрөөсөө тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон одоо хүртэл авч байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасныг зөрчиж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна. Иргэн танд өөрийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтойг мэдэгдье гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадвар харгалзахгүйгээр/ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхтэй гэж заасан нь Н.Д, С.Г нарын хамгийн бага хүү 1988 онд төрсөн байх бөгөөд эцгээ нас барах үед 5 настай байсан ба дээрх хуулийн дагуу иргэн Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх аль хэдийн үүссэн байна. Нийгмийн даатгалын улсын байцаагч нарын үндсэн ажлын чиг үүрэгт иргэдэд Нийгмийн даатгалын тухай хуулийн талаар мэдээлэл өгөх, хуулийг сурталчлан таниулах үүрэгтэй. Тэд энэ үүргээ тухайн үед биелүүлээгүй.

Иймд, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч, ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр тэтгэмж авах эрхтэй гэж заасны дагуу Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хэвээр үргэлжлүүлэн олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Д нь нөхрөө нас барахаас өмнө 1991 онд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байсан. Дараа нь нөхрөө нас барсны дараа хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байгаад 2007 онд хамгийн бага хүүхэд нь насанд хүрээд тэжээгчийн тэтгэвэр зогсох үед Н.Д нь тэжээгчийн тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байдаг.

Тухайн хүсэлтдээ өндөр насны тэтгэврээс тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь арай илүү юм байна. Энэ хоёр тэтгэврийн аль нэгийг сонгох эрх нь надад байгаа хэмээн дурдсан байсан. Н.Д-н гаргасан хүсэлтийг тухайн үеийн манай байгууллагын албан тушаалтнууд хүлээн зөвшөөрч, тэжээгчийн тэтгэвэр тогтоосон байдаг. 2007 он гэхэд Н.Д нь 55 нас хүрчихсэн байсан болохоор тэжээгчээ алдсаны тэтгэврийг олгосон байдаг.

Учир нь, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хуулийг нэг мөр хэрэгжүүл гэсэн чиглэл өгсөн. Тухайн үед насанд хүрээгүй хүмүүст тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоож, хуулийн дагуу тэтгэвэр олгох чиглэл өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2014 оны 09 дүгээр сард Н.Д-н тэжээгчээ алдсаны тэтгэврийг зогсоосон.

... Н.Д нь нөхрөө нас барах үед 43 настай байсан бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэврийг 55 нас хүрсэн тохиолдолд авах эрх нь үүсэх байсан. Иймд, тухайн үед 55 нас хүрээгүй байсан гэх үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэврийг нь түдгэлзүүлэн, өндөр насны тэтгэврээ дахин сэргээлгэн тогтоолгох талаар манай байгууллагаас хариу өгсөн болно.

Өмнө нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан болохоор манай байгууллагаас нөхөн төлүүлэх үүрэг өгөөгүй. Тухайн үед Н.Д нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авсан бол хамгийн бага хүүхэд нь 8 нас хүртэл авах хуулийн зохицуулалттай байсан. Гэтэл тухайн үед 5 настай хүүхэдтэй байсан тул 8 нас хүртэл нь тэжээгчээ алдсаны тэтгэврийг 3 жилийн хугацаатай авах байсан. Иймд, дээд байгууллагаас өгсөн чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 148 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухайн хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 15 дугаар зүйл, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтангэрэлийн гаргасан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт заасан заалтын дагуу Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмжийг үргэлжлүүлэн олгохыг даалгах, Н.Д-н тэжээгчээ алдсаны тэтгэмжийг Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/337 дугаар шийдвэрийн 1-д заасныг үндэслэн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх бүхий ажилтан түдгэлзүүлсэн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сар хүртэл 6 сар тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 2377080 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 123 тоот шийдвэрт гомдол гаргаж байна. Шүүх энэхүү шийдвэртээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д зааснаар Н.Д, С.Г нарын бага хүү Г.С 1988 онд төрсөн, эцгийгээ нас барах үед 5 настай байсан тул Н.Д-д тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрх үүссэн байсан. НД-ын байгууллагын ажилтнууд НДтХ-ийг тайлбарлан таниулах үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлд дурдсан боловч тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй, түүнчлэн 1993 онд НД-ын байгууллагыг үүргээ биелүүлээгүй гэж үзэн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэжээ. Үүнийг эсэргүүцэн тайлбар гаргах нь:

1.ИХ-ийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй гэсэн байх бөгөөд уг хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна хэмээн заасан тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй.

Дээрх шүүхийн шийдвэрийн гол үндэслэл нь НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ нас барснаас хойш 14 хоногийн, хэрэв хүндэтгэх шалтгаантай байсан бол 3 сарын дотор гэсэн нь тэтгэврийн эрх үүсэхтэй холбогдолгүй заалт ба хуулийн дээрх заалттай зөрчилдсөн.

2.Мөн эдийн засаг, нийгэм соёлын эрхийн тухай олон улсын фактын 9 дүгээр зүйлд энэхүү фактад оролцогч улсууд нийгмийн даатгалыг оролцуулан хүн бүрийн нийгмийн хангамжид хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрнө гэсэн заалтаар баталгаажиж байдаг. МУ-ын НД-ын тухай багц хуулиудын үндсэн зорилго нь хүн бүр нийгмийн гишүүн болохын хувьд төрөөс иргэн бүрийн амьдралын насан туршид болон тэдний гэр бүлийн ирээдүйд учирч болох аливаа эрсдэлээс хамгаалах, амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн байх ба хуулийн энэрэнгүй бодлогыг агуулсан байдаг. Нийгмийн хамгааллын хүрээнд тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрлүүдийг бий болгохдоо эдгээр нь амьжиргааны нэг эх үүсвэр болох гэдэг утгаар нь мөн орлого болохыг тодорхойлохдоо НХ-ын туслалцааг тодорхой түвшинд буюу иргэдийн амьдрал, амьжиргаанд тус нэмэр болох, алдагдсан орлогыг нөхөх, орлох гэсэн ойлголтыг багтаадаг. Нийгмийн халамж ялгамжтай байх зарчимд хүн бүрийг НХ-д хамруулах нь зүй боловч эрсдэлд өртсөн үндэслэл, шалтгаан, нөхцөл байдал өөр өөр байх тул тусгай мэргэжилтнүүдийн туслалцаатай ямар үед, ямар нөхцөлөөр тогтоож олгодог болохыг иргэдэд мэдээлэх үүргийг НД-ын багц хуульд тусгасан байдаг. Хариуцагч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ Н.Д нь 1993 онд нөхрөө нас барах үед нөхөн олговор авч байсан бөгөөд тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаагүй гэсэн байх ба Н.Д-н нөхөр С.Г нь НД-д ҮОМШӨ-ний даатгалд ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс гэр бүлээ хамгаалан НД-д шимтгэл төлж, үүргээ биелүүлсэн бөгөөд тэрээр 1993 онд үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан. Гэвч НД-ын байгууллага нь хүлээсэн үүргийн дагуу гэрээний гуравдагч этгээд болох эхнэр Н.Д-д нөхөр С.Г-тэй хийсэн даатгалын гэрээ ёсоор түүнд тухайн үед болон ирээдүйд гарах нөхцөлүүд болон тохиолдлуудыг мэдээлж, тэтгэмжийн ямар нөхцөлүүдээр түүнд эрхүүд үүсэж буйг тодорхойлж, мэргэжлийн туслалцаа үзүүлж, сонголт хийх боломжуудыг мэдээлэх үүрэгтэй байсан ч уг үүргээ биелүүлээгүй. Миний үйлчлүүлэгч нь тухайн үед дээрх мэргэжлийн туслалцаа аваагүйн улмаас өөрийн эрхүүдээ мэдээгүй байсан.

Харин Н.Д нь өөрийн эрх зөрчигдсөнийг мэдсэн даруйдаа 2007 онд уг тэтгэмжүүдээс түүнд холбогдох эрхүүд, боломжуудыг танилцуулж, мэдээлээгүйгээс эдлэх байсан эрх, боломжийг олгоогүй тухай тус байгууллагад гомдол гаргасан байх ба тус байгууллага түүний гомдлыг хянаж үзээд, түүний хүсэлтийг хангасан байдаг.

Шүүх дээрх хариуцагч нарыг дэмжиж, Н.Д-н хууль ёсны эрхийг дордуулан, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

3.НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хууль ёсоор тэжээх өөр хүн байгаа эсэхийг харгалзахгүйгээр төрүүлсэн буюу үрчлэн авсан 16 нас хүрээгүй хүүхэд эцгээ нас барснаас хойш мэндэлсэн,төрсөн хүүхэд нь хамаарна гээд хашилтад сургуульд суралцаж буй бол 19 нас хүртэл гэдгийг тодорхой заасан байх ба 12.1.5-д найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг гэсэн нь тухайн хүүхдийг 8 нас хүрэхэд эх эцгийн тэтгэмжийг зогсооно гэсэн заалтыг бичмэлээр хаанаас ч олсонгүй.

4.2014 оны 10 дугаар сард түүний тэжээгчээ алдсан тэтгэмжийг түдгэлзүүлсэн тухай Багануур дүүргийн НДХ-ийн мэргэжилтэн амаар мэдэгдсэн ба энэ тухайгаа бичгээр гаргаж өгөхийг түүнээс шаардсан. Уг шаардлагын дагуу тус хэлтсээс 2014 оны 10 дугаар 09-ний өдрийн 326 дугаар албан бичгийг ирүүлсэн бөгөөд уг бичигт Н.Д таны тэжээгчээ алдсан тэтгэмжийг УНДЕГ-ын даргын 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1/337 дугаар, 2014 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/1157 тоот албан бичгүүдээр өгсөн чиглэлийн дагуу түдгэлзүүлж байна. Учир нь, нөхөр С.Г нь 1993 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр үйлдвэрлэлийн ослын улмаас нас барах үед та 43 настайдаа олон хүүхдээр нөхөн олговрын тэтгэвэрт байсан ба нөхрөө нас барснаас хойш 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 58 настай өөрийн өндөр насны тэтгэврийг зогсоолгож, нөхрөөсөө тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон одоо хүртэл авч байна. Энэ нь НДС-аас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-д заасныг зөрчиж, тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон байна. хэмээн дурджээ. Үүрэг хүлээсэн байгууллага үүргээ анхнаасаа биелүүлээгүйгээс болж, миний үйлчлүүлэгчийн эдлэх байсан эрх, боломжууд ноцтой зөрчигдсөн.

5.Мөн ИХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.7 энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. 38.9 Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана, ЗХХШТХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.7 Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт зайлшгүй шаардагдвал хуралдааныг нэг удаа хойшлуулна. Энэ тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэсэн байх бөгөөд тус шүүх хуралд миний бие нэхэмжлэлээ ихэсгэхэд хэргийн материалаас ололгүй, Н.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А надад хавтаст хэргийн материал өгч хайлгахад миний бие мөн олоогүй ба, тэд шүүгчид энэ байна хэмээн нэгэн хуудсыг үзүүлсэн боловч шүүгч надад түүнийг үзүүлэлгүй, хурлаа эхэлсэн.

Шүүх хуралдаан дуусаад хэд хоногийн дараа би уг нотлох баримтыг үзэхээр шүүгчийн туслахтай уулзахад надад хавтаст хэрэг ирээгүй, шүүгч дээр байна гэсэн тул шийдвэрээ авахдаа нэр мөр харъя гээд явсан. Гэвч шүүхийн шийдвэрийг аваад дээрх баримтыг харахад хариуцагчаас гарган өгсөн баримтын буланд 396181 гэсэн тоо бичсэн байсан нь дээр дурдсан хангалттай нотлох баримт мөн гэж үзэхгүй байна.

6.Шүүх хурлын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр болсон ба шүүхийн шийдвэрийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу бүтэн 42 хоногийн дараа авсан нь хуульд заасан хугацааг нэлээд өнгөрүүлж өгсөн зэрэг гомдолтой байна.

Иймд, ЗХХШТХ-ийн 88 дугаар зүйлийн 88.1.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 123 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүгдийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

            Нэхэмжлэгч Тээвэр хөгжлийн банк зээлийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгийг зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, “зээл төлүүлэх” зорилгоор худалдан борлуулж зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулсныг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа гэдэгт хамааруулан нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан нь хууль бус байна.

            Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Увс аймгийн Давст сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар нэхэмжлэгч Э.Б-г Давст сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

            Хариуцагчийн дээрх захирамжид заасан үндэслэл нь: Нэхэмжлэгч Э.Б-г дур мэдэн Засаг даргын Тамгын газарт ажилтан авсан, гаргасан түр тушаалаа устгаж, шинээр тушаал гаргаж, бичиг баримт өөрчилсөн, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс санхүүгийн үйл ажиллагааг доголдуулсан, хөрөнгө шамшигдуулах боломж бий болгосон, дээд албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан, удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэсэн үндэслэлүүдээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халсан нь дараах байдлаар үндэслэлгүй болжээ.

            1. Тамгын газарт дур мэдэн ажилтан авсан, түр тушаалаа устгаж, шинэ тушаал гаргаж, бичиг баримт өөрчилсөн гэх тухайд: Нэхэмжлэгч Э.Б нь 2012 оны 10 дугаар сарын 09-ний өдөр няраваар ажиллаж байсан Г.Л-г өөрийнх нь хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлж, мөн өдөр Н.Н-г няравын ажилд түр томилсон байх бөгөөд Н.Н-г няравын ажлыг сайн гүйцэтгэж байгааг харгалзан түр тушаалаа засаж бүр томилсон тушаал гаргасныг хариуцагчаас надтай зөвшилцөөгүй гэж буруутгаж сахилгын шийтгэл ногдуулсан нь цаг хугацааны хувьд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Шүүх хуралдаанд хариуцагч энэ талаар хүлээн зөвшөөрчээ.

            2. Санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавиагүйгээс санхүүгийн үйл ажиллагааг доголдуулсан, хөрөнгө шамшигдуулах боломж бий болгосон гэх тухайд:

            Увс аймгийн Аудитын газраас Давст сумын төсвийн байгууллагуудын 2011, 2012, 2013 оны эхний 9 сарын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж, шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдуулан сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, сумын Төрийн сангийн төлөөлөгч, нягтлан бодогч нарт хариуцуулан акт тавьсан байна.    Аймгийн аудитын газрын ахлах аудитор С.А тавигдсан актын талаар шүүхэд мэдүүлэхдээ “...актад тусгагдсан асуудлууд Э.Б-н буруутай үйл ажиллагаанаас болж гарсан зүйл биш. Манай байгууллагын дүгнэлт дээр Э.Б-н буруутай гэдэг зүйл тусгагдаагүй...” гэж, аймгийн ЗДТГ-ын санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Э-н “...Энэ шалгалтаар 16 сая төгрөгийн төлбөрийн актыг Давст сумын Төрийн сангийн төлөөлөгч Бямбаад холбогдуулан тавьсан. Энэ үйлдэл бол цэвэр ашиглангийн шинжтэй үйлдэл юм. ...Нийт төсөвт байгууллагын төсвийн шууд захирагч нарын санхүүгийн хяналт муу байна гэсэн болохоос Э.Бат-оршихын нэр дээр төлбөрийн акт тавигдаагүй. ...Санхүүгийн хувьд Төрийн сангийн төлөөлөгчид сумын Засаг дарга хяналт тавьж ажилладаг...” гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд нэхэмжлэгч Э.Б нь сумын Төрийн сангийн төлөөлөгчид хяналт тавих чиг үүрэггүй байх бөгөөд төрийн сангийн төлөөлөгчийн гаргасан санхүүгийн зөрчил хэний буруутай үйл ажиллагаанаас гарсан эсэхийг шалган тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгч Э.Б-г буруутгаж, шууд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгааг зөрчилд тохирсон шийтгэл гэж үзэхээргүй бөгөөд харин нэхэмжлэгч сумын ЗДТГ-ын дарга байсны хувьд Тамгын газрын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс зарим зөрчил гарсныг зөвтгөх боломжгүй байна.

            3. Дээд албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхиж явсан гэх тухайд:  Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/1730 дугаартай албан бичгээр Давст сумын Засаг даргад “...танай сумын Тамгын газрын дарга Э.Б Удирдлагын академийн магистрын сургалтын шалгаруулалтад тэнцсэн тул 3 талт гэрээний загварыг хүргүүллээ.” гэжээ.

            Нэхэмжлэгч Э.Б Удирдлагын академийн магистрын сургалтад суралцахаар ажлаасаа чөлөө олгохыг сумын Засаг даргаасаа хүссэн боловч сумын Засаг дарга 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ажилтнуудын хурал дээр “Тамгын газрын даргыг ажлаас халж байна. Өргөдлөө бичиж өг” гэж амаар хэлсэн болох нь хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Хэдий тэгсэн боловч Э.Б чөлөө хүссэн өргөдлөө өгөөд 2013 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эхлэх сургалтандаа суухаар явсан байна. Хариуцагч Э.Б-н чөлөө хүссэн өргөдлийг шийдвэрлэлгүйгээр дээд албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлаа орхиод явсан гэсэн үндэслэлээр түүнийг ажлаас нь халсан нь нэхэмжлэгчийн Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9 дэх хэсэгт заасан “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалин хөлсийг авах” баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн байна.

            Учир нь түүнийг Удирдлагын академийн магистрын сургалтын шалгаруулалтад  тэнцсэн болохыг аймгийн ЗДТГ-аас хариуцагч сумын Засаг даргад мэдэгдсэн, суралцах болсон тухайгаа мэдэгдэж чөлөө хүссэн өргөдөл өгсөн, өөрийн хийж гүйцэтгэж байгаа албан ажлаа холбогдох ажилтнуудад хүлээлгэн өгч акт үйлдсэн, сумын Засаг дарга байхгүй, 3 талт гэрээ байгуулах хугацаа дуусах болсон талаар аймгийн удирдах албан тушаалтнуудад хандаж, сургалтад хамрагдах эрх олгосон гэрээнд гарын үсэг зуруулсан зэрэг нь хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч Э.Б-г дээд албан тушаалтанд мэдэгдэлгүйгээр ажлын байраа орхиод явсан гэж үзэх боломжгүй байна.

            4. Удаа дараа өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэх тухайд: Хариуцагчаас дээрх үндэслэлээр буруутгасан боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүйгээс гадна шүүх хуралдаанд энэ үндэслэлийн талаар хариуцагч маргаагүй байна.

            Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам“-ын 4-т “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна...” гэсэн заалтыг баримтлаагүй нь нэхэмжлэгч, хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, гэрчүүдийн мэдүүлэгээр тогтоогдож байх бөгөөд энэ журмыг зөрчиж гаргасан акт нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1” гэснийг “26.1.3” гэсэн өөрчлөлтийг оруулав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Захиргааны хэргийн анхан шатны 16 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр  сарын 10-ны өдрийн А/11 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1” гэснийг “26.1.3” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                               

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА                                  ШҮҮГЧ                                                                       Э.ХАЛИУНБАЯР

            ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ