Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Г.жаргал Улсын яллагч Б.******* Шүүгдэгч Д. Өмгөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.д холбогдох 2123001170163 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, аймгийн сумын багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, овогтой *******гийн *******, /Регистрийн дугаар: *******/

Шүүгдэгч Д.******* нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заабуюу 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд иргэн С.*******, Б.******* нарын итгэмжлэн хариуцуулсан 17 тооны адуунаас С.*******ын өмчлөлийн 1 тооны бор зүсмийн соёолон гүү, Б.*******ын 1 тооны хүрэн зүсмийн хязаалан байдасыг бусдад худалдаж үнийг завшсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлц

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хохирогч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Хохирогч нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нарыг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 1. Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******гийн нь С.*******, С.******* нартай хөлсөөр ажиллах гэрээг амаар байгуулан С.*******ын 10, иргэн Б.*******ын 17 тооны адууг 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарын хооронд маллахаар харилцан тохиролцсон. С.*******, Б. нар өөрсдийн өмчлөлийн адууг Д.д хүлээлгэн өгсөн байна. Хүлээлгэн өгсөн нийт 17 тооны адуунаас Д. нь 2021 оны 01 дүгээр сард Завхан аймгийн сумын нутагт иргэн Д.д С.*******ын 1 тооны соёолон гүүг, Б.*******ын 1 тооны хязаалан байдсыг өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр 200000-300000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнээр арилжиж үнийг өөртөө завшсан хэргийн үйл баримт нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: Шүүгдэгч Д. хохирогч С.*******, Б.******* нарт адууг хүлээлгэж өгөхдөө 1 тооны бор зүсмийн соёолон гүү, хязаалан байдсыг “онд орж чадалгүй үхсэн” гэж хэлэн дутуу хүлээлгэж өгсөн, сүүлд нь Д. өөрийнх нь адууг зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан байсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч С.*******ын “... 2020 оны өвөл Д.ад 10 тооны адуугаа оторт өгсөн юм. Тэгээд 2021 оны 02 дугаар сард адуугаа буцааж хүлээж авсан чинь миний адуунаас 1 ширхэг бор гүү дутсан байхаар нь би Д.ас миний бор гүү яасан юм бэ гэж асуусан чинь, чиний бор гүү хонгилдоод үхчихсэн гэсэн....Тэгсэн чинь сүүлд нь сумын хүнд адуу зарсан байна зургууд нь энэ байна гээд манай сумын цагдаа үзүүлэхээр нь тэр зургийг үзсэн чинь д өгсөн хонгилдоод үхчихсэн гэх миний бор гүүний зураг байсан болохоор би цагдаад өргөдөл гаргасан юм. Миний бор гүү саран дэвсгэртэй босоо зуузай тамгатай хар бор гүү байгаа, би малчин хүн учраас өөрийнхөө морийг хаанаас ч яаж ч харсан шууд танина... ” гэсэн мэдүүлгээр, Хохирогч Б.*******ын ”... 2020 оны 11 дүгээр сард ...би өөрийн эзэмшлийн 17 тооны адуугаа оторт өгсөн юм. Тэгээд 2021 оны 02 дугаар сард ах отроос ирээд би адуугаа бүртгэж хүлээж авсан чинь миний адуунаас 1 тооны адуу дутуу байхаар нь яасан юм бэ гэж асуусан чинь чиний нэг адуу эцэж тураад отрын ая даахгүй үхчихсэн гэсэн... Тэгсэн чинь манай сумын цагдаа чиний адуу чинь амьд байна. а суманд хүнд зарчихсан байна гэх хэлэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан юм... надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр, Д.ас бор зүсмийн гүү, хязаалан насны хүрэн байдсыг худалдан авсан талаараа шууд тусган мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Д.гийн “2021 оны 01 дүгээр сард ... гэж залуу надтай таараад хөгшинд нь отрын ая даахгүй хоёр гурван адуу байна, чи надад ойр зуурын гурил, будаа, элсэн чихэр авч өгөөд энэ адуунуудыг ав гэхээр нь би ад ойр зуурын жаахан юм авч өгөөд хоёр адуу авсан юм. Тэгээд уг хоёр адуу нь хэтэрхий их туранхай байсан болохоор онд оролгүй үхчихсэн... Тухайн үед надад саран дэвсгэртэй зуузай тамгатай хар бор зүсмийн гүү, гүл шар тамгатай хязаалан хүрэн байдас зэрэг 2 тооны адуу өгсөн... Дэлгүүр ороод ойр зуурын юм авч өгчхөөч гээд гуйгаад байхаар нь 200-300 мянгад бараа авч өгсөн... Надад зарж байгаа болохоор өөрийнх нь адуунууд л гэж бодсон...” гэсэн мэдүүлгээр, Д. нь оторт байсан адуунаас 2 тооны адууг Д.д худалдсныг шууд тусган мэдүүлсэн гэрч Н.ын “Би 2020 оны өвөл ахтай цуг оторт явсан юм. ... Тэгээд ******* ахын нэг гүү хээл хаяад адууны ард хоцроод байсан. Тэр гүүг ах сумын харьяат нэг залууд өгчихсөн. Тухайн хүнээс хэдэн төгрөг авсныг би сайн мэдэхгүй ямар ч байсан тэр хүнд уг гүүг өгөөд давс, будаа, элчин чихэр, тамхи зэрэг зүйлс авсан. Тухайн гүү саран дэвсгэртэй, босоо зуузай тамгатай бор гүү байсан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч А.цэрэнгийн мэдүүлгээр Д.ын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн иргэн *******аас 15 тооны адуу, *******аас 10 тооны адуу хөлсөөр хариулж онд оруулж өгөх гэж хүлээж авсан юм. Тэгээд 2021 оны 01 сарын дундуур *******ын бор гүү тураад бусдыгаа гүйцэхээ болиод муудаад ирсэн, *******ын хундан хязаалан байдас бас муудаад байхаар нь үхүүлж байхаар гэж бодоод сумын харъяат гэх залууд гурил будаа элсэн чихэр ойр зуурын юмнаас зарчихсан... Адууны эздүүдэд адуунуудыг нь үхчихсэн гэж хэлсэн. *******, ******* нарт 1, 1 тооны адуу өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Д.ын үйлдлийн улмаас хохирогч С.*******т 900000 төгрөгийн, С.*******т 800000 төгрөгийн хохирол учирсан нь Хөрөнгийн үнэлгээний ХХК-н шинжээч Т.ийн “бор зүсмийн соёолон гүүг 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр, хүрэн зүсмийн хязаалан байдсыг 800,000/найман зуун мянга/ төгрөгөөр” тус тус үнэлсэн шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Мөн шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах баримтаар үнэлсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно. Өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасдаж бусдад өгч үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхитэй үйлдлээр хөрөнгө завших гэмт хэрэг илэрдэг ба энэ гэмт хэргийн бүрдэл нь хохирогчийн итгэмжлэн өгсөн эд хөрөнгө юмсыг завшсанаар төгсөнө. Хэргийн байдлыг авч үзвэл шүүгдэгч Д.ын хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр С.*******, Б.******* нарын өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох адуунаас өмчлөгч нарын зөвшөөрөлгүйгээр 2 тооны адууг бусдад худалдаж үнийг өөртөө завшиж хохирогч нарт нийт 1700000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгч хохирлоо бүрэн барагдуулсан нь хохирогч нарын “алдсан зүйлийнхохирлыг барагдуулсан учир гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэстэй. 2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч Д.ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д. нь хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хүлээн зөвшөөрсөн учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхшүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгхариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 хэсэгт “Коронавируст халдвар/ КОВИД-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор ...2015 оны... Эрүүгийн хуульд заасан....Хөрөнгө завших “ 17.4 дүгээр зүйлийн 1”... гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрх хязгаарлах ялаар солино” гэж заасан ба мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасан “ Эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх гэмт хэрэг” 5 дугаар зүйлд заасан “зарим хугацаа болон эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох“ гэмт хэрэгт 7 дугаар зүйлд заасан гэмт хэргүүдийг хамруулахгүйгээр хязгаарлалт тогтоосон учир шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй болно. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, түүний эд хөрөнгөөс битүүмжлээхэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгзүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******гийн ыг Монгол Улсын Эрүүгийн хуултусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Д.ыг 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасншүүгдэгч Д.д оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Д.д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь тогтгарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.НАНДИНЦЭЦЭГ