Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 322

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 16 өдөр            Дугаар 129/ШЗ2017/00322               Эрдэнэбулган сум

 

 

 

                                          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                  зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би,

Архангай аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 30-11 тоотод оршин суух Боржигин овогт Жанчивийн Эрдэнэбаяр /РД:АЭ65092513/-т холбогдох

716 186 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад:    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Даатгуулагч Жанчив овогтой Эрдэнэбаярын Мэргэжлийн хяналтын газраас хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тул Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн 2016 оны 22 дугаар тогтоолын 4.6 дахь заалтын дагуу тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмж болох 716186 төгрөгийг төлүүлж нийгмийн даатгалын санг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч Ж.Эрдэнэбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.Эрдэнэбаяр миний бие Архангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан 716 186 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн төлөхийг зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх зохигчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Архангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Ж.Эрдэнэбаяраас 716 186 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь холбогдох хуулийн зохицуулалт, үр дагавар, өөрийн эрх, үүрэгтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлага болох 716 186 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасан үндэслэлээр нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Энэ нь хариуцагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэл биш бөгөөд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа, зохигчид улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарьлах талаар санал гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 716 186 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 21738 төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож хариуцагч Ж.Эрдэнэбаяраас 10869 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

 

                                                 ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч / Архангай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс нэхэмжилсэн 716 186 \долоон зуун арван зургаан мянга нэг зуун наян зургаа/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Боржигин овогт Жанчивын Эрдэнэбаяр /РД:АЭ65090513/ хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан 21738 /хорин нэгэн мянга долоон зуун гучин найм/ төгрөгийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хариуцагч Ж.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамж 10869 /арван мянга найман зуун жаран ес/ төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч Ж.Эрдэнэбаяр сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                           Ч.ЖАРГАЛАН