Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/876

 

 

 

г МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-
Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

Улсын яллагч С.Батгэрэл,

Шүүгдэгч Г.Х нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Хд холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

Шуугдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***, улсаас авсан гавъяа шагналгүй,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1247 дугаартай шийтгэх
тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11
дүгээр сарын 02-ны өдрийн 375 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 448 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн,

2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор
720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн,
Г.Х /РД:***/.

Үйлдсэн хэргийн талаар /яллах дугнэлтэнд бичсэнээр/:

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Парадоксийн автобусны буудлын орчим иргэн С.Нийг “миний нөхөртэй уулзсан” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Х мэдүүлэхдээ: “2018 оны 3 дугаар сарын 22-ний өдөр хохирогч С.Н нь манай нөхөртэй холбоотой болохыг нь фэйсбүүк хаягаар орж мэдсэн байсан ба тухайн үед барны үүдэнд таараад үснээс зулгаасан. Тухайн үед олон хүмүүс байсан тул салгасан бөгөөд би цохиогүй” гэв.

Мөрдөн байцаалтанд хохирогч С.Н мэдүүлэхдээ: “...2018 оны 3
дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо
Парадоксын автобусны буудлын орчим үеэл
Сийн хамт явж байтал зүс
таних
Х таарч ...чи надаас олон удаа зугтана гэж бодсон уу, Монгол
жижигхэн шүү гэж хэлэн миний толгойтой үснээс зулгаан, дэгээдэж унаган нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа өшиглөсөн бөгөөд хамт явсан
С мөн
Хтай хамт явсан Азаа гэх эмэгтэй салган хөлсний машинд намайг суулгаж
явуулсан..” гэжээ. /хх 15-16, 64-66/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 3
дугаар сарын 28-ны өдрийн 4044 дугаартай дүгнэлтэнд: “С.
Нийн биед
хамрын ясны далд хугарал, хамарт зулгаралт бүхий мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн болсон хэргийн үед үүссэн байх боломжтой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ. /хх 21/

Гэрч Б.А мэдүүлэхдээ: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр би найзууд болох Г.Х, Б.Х, Баярцэцэг нарын хамт 4-лээ Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Лав нэртэй бааранд архи ууж байсан. Тухай үед бид баарны үүд хэсэгт сууж байсан чинь зүс таних Н баарны хаалгаар шагайсан чинь Г.Хаа уулзана гээд дагуулаад баарнаас гарсан. Ойролцоогоор 2-3 минутын дараа баарны хамгаалагч залуу найз чинь баарны гадна хүнтэй зодолдоод байна гэж хэлэхээр нь би Б.Хаагийн хамт гарсан чинь Г.Хаа Н рүү чи миний нөхөртэй хонож явсан гээд хашгираад байсан. Харин Н чи нөхөртөө хэл нөхөртэйгээ учраа олж чадахгүй байж надруу дайрлаа гэж хэлсэн чинь Г.Хаа Нийн толгойтой үснээс нь зулгаагаад нүүрэн тус газар луу цохих шиг болохоор нь би Нтэй хамт явсан эрэгтэй, эмэгтэй 2-ын хамт зодооныг салгаад би Нийг хөлсний машинд суулгаж өгөөд явуулсан. Хэсэг хугацааны дараа Н миний фэйсбүүк хаяг руу миний хамар хугарсан байна би цагдаагийн байгууллагад гомдол гаргалаа гэж хэлэхээр нь би гомдол гаргахаа байж бай, би Хаатай уулзаж яръя гэж хэлсэн. Н би дээрэлхүүлж чадахгүй цагдаагийн байгууллагад хандлаа гэж хэлсэн...” гэжээ. /хх 68-69/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70,71/

Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх 78/

Хохирогч С.Нийн гомдол саналгүй гэх баримт/хх 88/
шийтгэх тогтоол /хх 91-93, 94-107, 108-113/ зэрэг нотлох баримтуудыг
шинж
лэн судлав.

Шуухийн дугнэлт:

Шүүгдэгч Г.Х нь 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн
19 дүгээр хороо Парадоксийн автобусны буудлын орчим иргэн С.
Нийг “миний нөхөртэй уулзсан” гэх шалтгаанаар зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч нь хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн байцаалтанд хохирогч С.Нийн: “..2018 оны 3 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Парадоксын автобусны буудлын орчим үеэл Сийн хамт явж байтал зүс таних Х таарч ..чи надаас олон удаа зугтана гэж бодсон уу, Монгол жижигхэн шүү гэж хэлэн миний толгойтой үснээс зулгаан, дэгээдэж унаган нүүрэн тус газар руу хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг,

Гэрч Б.Агын: “...бид баарны үүд хэсэгт сууж байсан чинь зүс таних Н баарны хаалгаар шагайсан чинь Г.Хаа уулзана гээд дагуулаад баарнаас гарсан. Ойролцоогоор 2-3 минутын дараа баарны хамгаалагч залуу найз чинь баарны гадна хүнтэй зодолдоод байна гэж хэлэхээр нь би Б.Хаагийн хамт гарсан чинь Г.Хаа Н рүү чи миний нөхөртэй хонож явсан гээд хашгираад байсан харин Н чи нөхөртэй хэл нөхөртэйгээ учраа олж чадахгүй байж надруу дайрлаа гэж хэлсэн чинь Г.Хаа Нийн толгойтой үснээс нь зулгаагаад нүүрэн тус газар луу цохих шиг болохоор нь би Нтэй хамт явсан эрэгтэй, эмэгтэй 2-ын хамт зодооныг салгаад би Нийг хөлсний машинд суулгаж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4044 дугаартай дүгнэлт /хх 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 70,71/, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч /хх 78/, хохирогч С.Нийн гомдол саналгүй гэх баримт /хх 88/, шийтгэх тогтоол /хх 91-93, 94-107, 108-113/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Хд холбогдох хэргийн бүрдэл хангагдсан зүйлчлэл тохирсон
тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч С.Н нь мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Хтай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх 88/ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, шүүгдэгч Г.Х нь гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг үндэслэн Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар ирүүлсэн санал нь хуульд нийцжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д зааснаар шүүгдэгч Г.Х нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө
битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн
8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2
дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 
  1. Шүүгдэгч Г.Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Хийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
  2. Энэ хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, иргэний бичиг баримт
    хураагдаагүй, шүүгдэгч Г.
    Х нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
  3. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг
    сануулсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ