Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 303

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 06 өдөр                Дугаар 129/ШШ2017/0303                   Эрдэнэбулган сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: 1962 онд төрсөн, эмэгтэй, Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэтолгой багийн Тайхар чулуунд оршин суух Бэсүд овгийн Лхагважанцангийн Гэрэлмаа /РД:АГ62051409/-ийн хүсэлттэй,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Л.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнгөнтуяа оролцов.     

                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч Л.Гэрэлмаа шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Гэрэлмаа би 1962 онд төрсөн. Одоо насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний дуустал Ихтамир сумын Нэгдэл дундын захиргаанаас Өлзийт-Өндөр ХХК-д тасралтгүй ажиллаж байсан. Иймд Архивын лавлагаа бусад баримтыг үндэслэн Архангай аймгийн Ихтамир сум дахь Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Өлзийт-Өндөр ХХК-д 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хүсэлт гаргагч Л.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт нормчиноор тасралтгүй ажилласан. Түүнээс хойш 1992 онд манай Нэгдэл дундын үйлдвэр Өлзийт-Өндөр ХХК болсон. Тэгээд Өлзийт-Өндөр ХХК-д би 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. Миний ажлаас халагдсан тушаал байхгүй учраас ажилласан жил орохгүй болоод байна. Би ажиллаж байсан жилээ 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн тогтоолгохыг хүсч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

          Хүсэлт гаргагч Л.Гэрэлмаа нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

          1. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 08 сарын 13-ны өдрийн 41 дугаартай “1981 оны ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. ... норчмин Л.Гэрэлмаа ... нарын 1981 оны ээлжийн амралтыг 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ... Л.Гэрэлмаа нарыг ажлын 22 өдрөөр олгосугай гэсэн,

          2. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 08 сарын 24-ний өдрийн 154 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Тушаалын 1 дүгээр хавсралтад нэр дурьдсан ажилчин, албан хаагчдын 1982 оны ээлжийн амралтыг 09 сарын 01-ний өдрөөс эхлэн олгосугай. Хавсралтад Гэрэлмаа будагчин, амрах хоног 22, нийт амрах хоног 22 гэсэн,

          3. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 10 сарын 03-ны өдрийн 178 дугаартай “Ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаалд 1. ... бригадын 10, бүгд 16 ажилчинд 1983 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн хавсралтад дурьдсанаар амралт олгосугай. Хавсралтад Л.Гэрэлмаа будагчин, амрах хоног 22 гэсэн,

          4. Архангай аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 07 сарын 20-ны өдрийн 116 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Тушаалын 1 дүгээр хавсралтанд нэр дурьдсан 44 хүний 1984 оны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралтад Лхагважанцангийн Гэрэлмаа үндсэн бригад төв, эрхэлдэг ажил будагчин, үндсэн амралт 26 хоног гэсэн,

          5. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 06 сарын 16-ны өдрийн 56 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1. Хавсралтанд дурьдсан 91 хүний 1987 оны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралтад Гэрэлмаа будагчин амрах хоног 15, нэмэгдэл 7, нийт 22 хоног гэсэн,

          6. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 09 сарын 27-ны өдрийн 95 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: 1.Хавсралтанд дурьдсан нэр бүхий 35 ажилтан, ажилчдын 1990 оны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралтад Гэрэлмаа гэсэн,

          7. Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 01 сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаалд: Хавсралтад дурьдсан нэр бүхий 490 хүний ээлжийн амралтыг 02 сарын 01-ний өдрөөс эхлэн олгосугай. Хавсралтад Л.Гэрэлмаа гэсэн,

          8. Архангай аймгийн Ихтамир сумын Өлзийт-Өндөр ББХ компанийн захирлын 1993 оны 08 сарын 23-ны өдрийн 48 дугаартай “Ээлжийн амралт, ажилд авах тухай” тушаалд 1. Хавсралтад байгаа 23 ажилчинд ээлжийн амралтыг 1993 оны 08 сарын 19-ний өдрөөс эхлэн олгосугай. Хавсралтад Л.Гэрэлмаа ажилласан жил 13, амрах хоног 21, нэмэгдэл 5, бүгд хоног 26 гэсэн,

          9. Гэрч Ү.Аюурзанын “Л.Гэрэлмаа нь Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, мужааны цехэд будагчнаар 1980 оны 01 сараас 1992 оныг хүртэл ажилласан. Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 онд хувьчлагдсан ба Л.Гэрэлмаа нь 1992 оноос 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Өлзийт-Өндөр ХХК-д будагчаар ажилласан юм. Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 онд Өлзийт-Өндөр ХХК болж шилжиж хөдөлгөөн хийгдсэн хэдий ч Л.Гэрэлмаа нь тасралтгүй ажиллаж байсан юм. Өлзийт-Өндөр ХХК нь 1995 онд албан ёсоор үйл ажиллагаа явуулахаа зогсоож 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл бид Өлзийт-Өндөр ХХК-д ажилласан бичилт хийлгээд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс эхлэн Нийгмийн даатгалын шимтгэл төлж, дэвтэртээ болон бичилт хийлгэж байсан юм. Л.Гэрэлмаа нь 1995 оноос хойш ажил төрөл хийгээгүй. Л.Гэрэлмаа нь Архангай аймгийн Ихтамир сумын Өлзийт-Өндөр ХХК-д 1992 оноос 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан нь үнэн. Би тухайн Нэгдэл дундын үйлдвэр болон Өлзийт-Өндөр ХХК-д 1978 оноос 1995 оныг хүртэл ажилласан. Бид хамт ажиллаж байсан учир Л.Гэрэлмаагийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байгаа юм” гэх,

Гэрч П.Лувсанжамцын “Л.Гэрэлмаа нь анх Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оноос 1992 оныг хүртэл мужааны цехэд будагчнаар ажиллаж байгаад Өлзийт-Өндөр ХХК байгуулагдахад шилжин 1992 оноос 1995 оныг хүртэл ажилласан. Би ч мөн 1970 оноос Нэгдэл дундын үйлдвэрт 1992 оныг хүртэл, 1992 оноос 1997 оныг хүртэл Өлзийт-Өндөр ХХК-д ажилласан. Л.Гэрэлмаа, Аюурзана, Зундуй, Шагдарсүрэн, Лхамрагчаа бид нар байнга цуг ажилласан. Өлзийт-Өндөр компанийн захирал Дагдан, Нэгдэл дундын үйлдвэрийн дарга нь Дарамбазар гэж хүмүүс байсан. Л.Гэрэлмаа нь 1994 оны өвөл 12 сард он дуусгаад ажлаасаа гарч байсан. Тэр цаг үед Өлзийт-Өндөр ХХК-иас нилээн хэдэн хүн гарч байсан бөгөөд үлдсэн цөөхөн хэдхэн хүн нь 1997 оныг хүртэл ажиллаж байгаад тарсан. Тухайн үед зах зээлд шилжсэн, боломж бололцоо муу байлаа. Дээрх хүмүүс орон тооны цомхотголоор ажлаасаа гарч байсан. Эдгээр хүмүүст нийтэд нь ажлаас чөлөөлөх тушаал гарч байсан байх. Хүн болгонд тушаал өгөөгүй гэж бодож байна. Өлзийт-Өндөр ХХК-ийн дарга Дагдан нь одоо өндөр насны тэтгэвэрт байгаа бөгөөд компаний тамга нь өөрт нь байгаа гэсэн” гэх,

Гэрч Д.Дагдангийн “Л.Гэрэлмаа нь Архангай аймгийн Ихтамир сумын Өлзийт-Өндөр ХХК-д 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл хугацаанд төвийн бригадын будагчин, мужаанаар ажиллаж байсан. Би тухайн үед Өлзийт-Өндөр ХХК-ийн захирал байсан. Би 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл ажиллаж байна. Өлзийт-Өндөр ХХК нь барилга, барилгын засвар үйлчилгээ эрхэлдэг. Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэр нь 1992 оны 06 сарын 01-ний өдөр хувьчлагдаж Баттулга барилгын компани, Эсгийний үйлдвэр, Өлзийт-Өндөр ХХК гэж 3 хэсэг салаад Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан 600 гаруй хүнийг 3 хэсэг хуваан дээрх 3 компанид хувиарлаж байсан. Тухайн үед ажиллаж байсан хүмүүс Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 71 тоот тушаалаар чөлөөлөгдөж, 1992 оны 06 сарын 01-ний өдрийн 01 тоот тушаал, тушаалын хавсралтаар энэхүү 200 гаран хүнийг Өлзийт-Өндөр ХХК-д ажилд томилж байсан. Л.Гэрэлмаа нь Өлзийт-Өндөр ХХК-д 1992 оны 06 сараас 1996 оныг хүртэл ажиллаж байсан бөгөөд 1995 онд нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийгээд бүх хүмүүст олгож байсан. Би тушаалыг нь гаргаж манай нягтлан бодогч Төмөрхүү нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийж байсан. Л.Гэрэлмаа нь 1992 оны 06 сарын 01-ний өдрөөс 1996 оныг хүртэл хугацаанд Өлзийт-Өндөр ХХК-д будагчнаар ажиллаж байсан нь үнэн. Өлзийт-Өндөр ХХК-д ажиллахаасаа өмнө Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан” гэх мэдүүлгүүд

10. Гэрч Ү.Аюурзана, П.Лувсанжамц, Д.Дагдан нарын  Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн  даргын тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байхдаа шагнуулсан өргөмжлөл зэрэг болно.  

          Хүсэлт гаргагч Л.Гэрэлмаа нь Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нормчноор, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд будагчнаар, Архангай аймгийн Өлзийт-Өндөр ХХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд будагчнаар ажиллаж байсан болох нь Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1981 оны 08 сарын 13-ны өдрийн 41 дугаартай “1981 оны ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1982 оны 08 сарын 24-ний өдрийн 154 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1983 оны 10 сарын 03-ны өдрийн 178 дугаартай “Ажилчдад ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1984 оны 07 сарын 20-ны өдрийн 116 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1987 оны 06 сарын 16-ны өдрийн 56 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1990 оны 09 сарын 27-ны өдрийн 95 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 оны 01 сарын 04-ний өдрийн 08 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, Архангай аймгийн Ихтамир сумын Өлзийт-Өндөр ББХ компанийн захирлын 1993 оны 08 сарын 23-ны өдрийн 48 дугаартай “Ээлжийн амралт, ажилд авах тухай” тушаал, гэрч Ү.Аюурзана, П.Лувсанжамц, Д.Дагдан нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч Л.Гэрэлмаагийн Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нормчноор, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд будагчнаар, Архангай аймгийн Өлзийт-Өндөр ХХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд будагчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгох гэсэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч Л.Гэрэлмаагийн хүсэлтийг хангаж шийдвэрлэж байгаа учир түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээх нь зүйтэй байна.

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бэсүд овгийн Лхагважанцангийн Гэрэлмааг Архангай аймгийн Ихтамир сумын Нэгдэл дундын үйлдвэрт 1980 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд нормчноор, 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд будагчнаар, Архангай аймгийн Өлзийт-Өндөр ХХК-д 1992 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд будагчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Л.Гэрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ч.ЖАРГАЛАН